Daily Archives: 2014-04-16

Зураг

Orosiin 100% tetgeleg


Mongol uls 1 terbum $ aldaj 6,6 terbumaas tatgalzsan


https://www.facebook.com/mandakhbat/posts/10152415413326757

Sydney hotiin tuvd hyamd bair bn $125pw-s


City CBD hotiin tuvd uruunduu hoyulaa $160-175pw, urt hugatsaagaar $150pw, 3+ uulaa bol $125-130pw, gancaaraa $300pw hun avna. 0407353505

Ultimo room from $130-300pw.
– walking distance to TAFE ultimo UTS or Broadway shopping centre
-very clean, tidy rooms with a housekeeper
– unlimited super fast wifi internet for free
– all bills included
– room with huge balcony
– free gym sauna visitor parking available
– easy access to Chinatown, town hall station, Darling Harbour
– fully furnished

Call: +61 455 231 654

MCS Odjargaliin tuuh


https://www.facebook.com/zulaa.tima/posts/812365278791671

Хятадууд австраличуудыг сандаргаж байна


Хятадууд австраличуудыг сандаргаж байна
Австрали улсад сүүлийн үед орон сууцны үнэ ханш огцом өсөх болсон нь эрх баригчдын сэтгэлийг зовоож эхэлжээ. Учир мэдэх хүмүүс болон хэвлэлийнхний дамжуулж буйгаар үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөд чинээлэг хятадууд нөлөөлж, нийгмийн дундаж түвшний иргэдийн орон сууцтай болох боломжийг хааж байгаа бололтой. Тиймээс энгийн иргэдийн амьдралд дараа болж буй энэ үнийн өсөлт нь барилгын салбар дахь гадны хөрөнгө оруулалт нөлөөлж байгаа эсэхийг судлан тогтоох үүргийн Австралийн парламент Эдийн засгийн хороондоо хүлээлгээд байна. Засгийн газраас нь гаргасан мэдээллээс үзэхэд Хятадын хөрөнгө оруулагчид 2013 оны зургаадугаар сарыг хүртэлх 12 сарын хугацаанд нийт зургаан тэрбум Австрали доллар буюу 5.4 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийжээ. Харин санхүүгийн шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг ЭйчБиЭсСи компани өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ыг Австралийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчаар нэрлэж байсан юм. Мөн Кредит Суйссийн мэдээлж байгаагаар Бээжин ирэх долоон жилийн хугацаанд Австралийн далайн эрэг дагуух нутгийг хөгжүүлэх хөтөлбөрт 44 тэрбум Австрали долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Албан ёсны мэдээгээр Австралид шинээр барьсан үл хөдлөх хөрөнгийн 12 хувийг чинээлэг хятадууд худалдан авдгаас гол төлөв Сидней, Мельбурн хотод байдаг юм. Тэр бүү хэл тус хоёр хотод бүхэл бүтэн хорооллыг Хятадын харьяат иргэд худалдан авсан нь ч таардаг гэнэ.

Тобби

– See more at: http://mobile.time.mn/mcontent/43226.shtml?s=#sthash.sQCMsPVO.dpuf
http://mobile.time.mn/mcontent/43226.shtml?s=

Д.Алимаа: Эрүүл элгээ хайрлаж амьдрах нь чу хал


Baiguullaga udirdaj yavaagiinh niigmiin chigleld anhaarah bolomjtoi boldog.

Mundag shw

Д.Алимаа: Эрүүл элгээ хайрлаж амьдрах нь чухал
Эдгээр өдрүүдэд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч ажилтнуудын баярын өдөр болж өнгөрлөө. Эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсдог цагаан гартай ачтануудын гавьяа хэмжээлшгүй их билээ. Тэгвэл энэхүү баярын өдрийг тохиолдуулан “АВМА” оношлогоо эмчилгээний төвийн Ерөнхий захирал анагаах ухааны доктор, Клиникийн профессор Д.Алимаатай ярилцлаа.

-Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа.

-Танай эмнэлэг хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй харьцуулахад нэр хүндтэй, үйлчилгээ сайтай гэгддэг. Удирдаж яваа байгууллагынхаа тухай яриагаа эхлье гэж бодлоо?

-Манай “АВМА” оношлогоо, эмчилгээний төв 1998 онд байгуулагдсан. Анх байгуулагдсанаа бодвол одоо өөрийн байртай, хүрээлэлтэй, хэвтэн эмчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болж өргөжөөд байна. Манай эмнэлэг дотрын чиглэлээр үзлэг оношилгоо хийдэг. Үүнд, зүрх судас, элэг, цөс, ходоод, гэдэс, бөөр, үе мөч, даралт гэх зэрэг ордог.

-Танай эмнэлэг бусад хувийн эмнэлэгтэй харьцуулбал таван давхар өөрийн гэсэн байртай юм байна?

-Тийм ээ. Манайх зөвхөн оношлогоо эмчилгээнээс гадна, шүд, эмэгтэйчүүд, эхо, дотрын лаборатори гэхчлэн эмнэлэг үйлчилгээний томоохон бүтэцтэй ажиллаж байна. Үүнээс гадна манайх хэвтүүлэн эмчлэх 25 ортой. Европ эмчилгээнээс гадна, уламжлалт эмчилгээ эмийн бус эмчилгээнүүдийг хослуулан хийдгээрэй давуутай.

Зүү, хануур, төөнүүр, шивүүр, бариа заслын чиглэлээр мөн үйлчилдэг. Бариа засал нь дотроо аарцаг нурууны нарийн мэргэжлийн эмчийн удирдлага дор эмчилгээ сувилгаа хийдэг.

Түүнчлэн манай эмнэлэг дэлхийд алдартай Австри улсын оношлох төхөөрөмжийг оруулж ирдэг гэрээт байгууллага юм. Зарим улсын болон хувийн эмнэлэгт хийгдэх боломжгүй нарийн шинжилгээнүүдийг манай төв үйлчлүүлэгчиддээ санал болгодгоороо давуу талтай.

-Яг ямар нарийн шинжилгээ хийдэг вэ ?

–Нийгэмд зонхилох өвчлөлийн нэг болоод буй ходоодны хелико бактерын нарийн шинжилгээг манай төв хийж байгаа. Хелико бактерын өвчлөл хурцадсан эсвэл анхан шатанд яваа эсэхийг шинжлэхэд манай эмнэлэг найдвартай үйлчилдэг гэхэд болно.

-Хелико бактерын өвчлөл газар авч байгаа нь маргаангүй. Энэхүү өвчний тухай судалгаа гаргадаг гэж байсан. Энэ тухай?

-Манай төв клиникийн судалгааны чиглэлээр хелико бактерын өвчлөл нийгэмд өсөлттэй байгаа юу тогтворжих хандлагатай байгаа юу гэдгийг тоног төхөөрөмж, техникийнхээ давуу талаар хийдэг. Ийм судалгаа бусад улсын болон хувийн эмнэлэгт ч тэр бүр хийгдээд байдаггүй.

-Таны өнгөрсөн хугацаанд туулсан замнал сонирхол татаж байна. 1998 оноос хойш өнөөдөртэй золгох хүртэл олон саад бэрхшээл туулсан байх. Эмнэлгийнхээ түүхийг эргээд товчхон сөхвөл ?

-Анх 1998 онд хоёр эмчтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Улмаар 10 ортой эмнэлэг болж өргөжөөд, түүнийхээ дараа хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн ойролцоо нүүж ирж байлаа. Ингээд лабораторын үйл ажиллагаагаа өрнүүлж, кабинетүүдээ байгуулж эхэлсэн дээ.

Сүүлд 2004 онд Урт цагааны орчим эмнэлгийнхээ байрыг бариулж 25 ортой эмнэлгээ байгуулан, нөхөн сэргээх уламжлал эмчилгээ гэх зэргээр үйл ажиллагаагаа үргэлж өргөжин тэлж ирлээ. Мөн Европ эмчилгээг бодвол хор багатай учир хаш чулуун ор, бүх биеийн бариа зэргийг эмнэлгийнхээ үйл ажиллагааны нэг хэсэгт багтаасан.

-Танай эмнэлэг дотрын өвчлөлийн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг. Илүү нийгэм тал руугаа харвал манай улсад дотор зүрх судасны өвчлөл ямар шатанд байна вэ. Элэг, бөөрний хорт хавдар илүү түгээмэл байх шиг. Энэ талаар таны бодол?

-Тийм ээ. Санал нэг байна. Бөөр, үе мөчний өвчлөл хот, хөдөөд маш их байна. Цусны даралтын эмгэг их байгаа. Үүнээс гадна элэгний өвчлөл тун хурдацтай газар авах хандлагатай байна.

Улсын эмнэлгүүд, дунд шатны эмнэлгүүд эдгээр өвчтөнүүддээ хүрэлцэхгүй байгаа нь бүр ч илүү аюулын харанга дэлдээд байна.
Тийм учир хүмүүсийн хандлага хувийн эмнэлэг рүү нэмэгдэх болжээ.

-Та өөрийн эрүүл мэндийн салбарт туулж өнгөрүүлсэн замналаа эргээд товчхон дурсахгүй юу. Ямар чиглэлээр боловсрол эзэмшиж, ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би Зөвлөлтөд Оросын элэг судлалын төвд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Элэгний өвчлөлтэй тэмцэх судалгааны ажлын клиникийн талыг удирдаж ажлын гараагаа эхэлсэн. Ингээд дотор эрхтний чиглэлээр хувийн эмнэлэг байгуулах зорилго тавиад өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Тэгвэл таны эзэмшсэн мэргэжилтэй уялдуулаад сэдвээ бага зэрэг өөрчлье. Нийгэмд элэгний өвчлөл асар их байгааг бид бүгд мэднэ. Манайд элэг, цөсний хавдар, нийтийг хамарсан өвчлөлийн тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Би ДЭМБ-ийн элэгний вируст гепатитаас сэргийлэх төвийн Монгол дахь захирлаар ажиллаж байна. Жаахан түүх сөхье л дөө. Анх Монголд элэгний өвчлөлийн эсрэг вакцины аяныг өрнүүлэхэд залуу халуун насаа энэ салбарт өнгөрүүлж, эмнэлгийн байгууллага дахь замналаа элэгний өвчлөлтэй тэмцэхэд зориулж явлаа.

Намайг залуу байхад анх удаа АНУ-аас вируст гепатит, элэгний цусан халдвартай тэмцэх зорилгоор тухайн үеийн Эрүүл мэндийн салбарынхан вакцин оруулж ирж туршиж байсан.

Улмаар Монголд энэ вакцин тун үр дүнтэй байгааг анхлан туршиж явсан хүмүүстэй мөр зэрэгцэж ажиллаж байлаа. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд нярай хүүхдийг дархлаажуулах хөтөлбөрт энэхүү вакциныг хамруулж, улсын хэмжээнд Сайдын тушаал гарч энэ ажил хийгдэж эхэлж байсан түүхтэй.

Элэгний өвчин шинэ асуудал биш. Намайг залуу байхад ч Монгол дахь элэгний өвчлөл дэлхийн хэмжээнд хамгийн их тархалттай орны нэг байсан. Одоо ч насанд хүрэгчдийн дунд буураагүй хэвээр л байгаа.

Харин 20 хэдэн жилийн өмнө нярай хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр гарч байсны хүчинд бүх нярайн буюу 0-4 насны 70-80 хувийг элэгний вируст гепатитын эсрэг вакцинд хамруулж чадсан. Үүний хүчинд одоогийн залуус элэгний вируст гепатитын өвчлөлд нэрвэгдэх явдал бараг л үгүй болжээ.

Мөн 20 гаруй жилийн өмнө элэгний архагшил, түүнээс шалтгаалсан нас баралт хамгийн их хувийг эзэлж байв. Энэ тоо ч насанд хүрэгчдийн дунд харьцангуй багасаад байгаа. Энэ нь мөн л бүх ард түмнийг вакцинжуулж чадсантай холбоотой болов уу.

-Элэгний хорт хавдрын тоо одоо ч аюулын харанга дэлдсээр байна. Элгээ хамгаалахын тулд хүн юу хийх ёстой юм бол?

-Элэгний өвчлөл Монголд буураагүй. Элэгний хатуурал, хавдар жил ирэх тусам өссөөр л байгаа. Манай эмнэлгийг зориод ирж байгаа элэгний өвчлөлтэй хүмүүс маш их байдаг.

Тэдэнд болон элэгний өвчний ямар нэгэн асуудалтай хүмүүст зөвлөгөө өгөх нь зүйтэй.

Нэгэнт элэгний өвчнөөр өвдсөн л бол төгс сайн эмчлүүлэх хэрэгтэй. Элэг өвдсөн үед битгий архи уу. Хоолны зөв дэглэм барих ёстой. Элэг гэдэг эрхтнийг гамнаж амьдрах хэрэгтэй.

Хэрэв эмчилгээ хийлгэж байгаа бол бүрэн төгс эдгэрэх хүртэл нь гам сайн барих ёстой. Зарим хүмүүс маань хайнга байдлаасаа үүдэж эмчилгээгээ дутуу орхидог. Ингээд эрүүл хүнтэй адил архи дарс уудаг. Гэтэл эрүүл хүний элэг архины хорыг тодорхой хэмжээнд шүүчихдэг. Харамсалтай нь өвчтөний элэг бүрэн гүйцэд хор шүүх чадваргүй, ингээд улам мууддаг. Хамгийн эцэстээ огт эмчилгээ авахгүйд хүрдэг аюултай.

-Танай байгууллагын эрхэм зорилго юу вэ?

-Үйлчлүүлэгч, хөдөлмөрчдөд чанартай эмчилгээ үйлчилгээг түргэн, шуурхай соёлч боловсон хүргэх юм. Бас байгууллага удирдаж яваагийн хувьд нийгэм тал руугаа анхаарал хандуулах бяцхан бодол тээж явдаг.

Юу гэхээр, орлого багатай, амьдралын бололцоогүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хязгаарлагдмал байгаа тэдгээр нийгмийн хүнд амьдралыг нуруун дээрээ үүрч яваа иргэдийнхээ цөөхөн хувийг ч гэсэн эмнэлэгтээ хэвтүүлж, төлбөр авалгүй сайхан үйлчлээд гаргах юмсан гэж боддог.

Мөн тэдний дундаас нэг ч хүн болов эмнэлэгтээ ажиллуулж, нэг өрх айлын ч гэсэн амьдралыг хоолтой залгуулах хүсэл байдаг. Үүнийгээ ч хэрэгжүүлэх, бодож төлөвлөснөө ажил хэрэг болгохын төлөө ажиллана.

Т.Жанна

– See more at: http://mobile.time.mn/mcontent/43807.shtml?s=review&type=content&r=bsabxx50qq9w5u4bxypg8xykh#sthash.EjYRrl8u.dpuf

http://mobile.time.mn/mcontent/43807.shtml?s=review&type=content&r=bsabxx50qq9w5u4bxypg8xykh

Orost huuliin chigleleer tetgeleg


ОХУ-д тэтгэлгээр суралцуулахаар болжээ
Хууль зүйн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тахар, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар 2014-2015 оны хичээлийн жилд ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлажээ.

Суралцах чиглэлд Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй, Хууль сахиулах албаны сэтгэл зүй, Шүүхийн шинжилгээ чиглэлээр 13 хүнийг бакалавр, Хууль эрх зүй, Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй чиглэлээр гурван хүнийг адъюнктурт суралцуулах юм байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 28-ны өдрүүдэд суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад бүртгүүлэх аж.

П.Баатар

– See more at: http://mobile.time.mn/mcontent/44023.shtml?s=#sthash.PflNG5Vd.dpu
f
http://mobile.time.mn/mcontent/44023.shtml?s=

Time.mn – Urvagch husel moroodloor duuren hun bolson n


Би Умард Солонгосын урвагч
Пак Ён Ми

Энэ бүсгүй чанга хатуу дэглэмтэй, коммунист Солонгост төрж өсөн туйлын хүнд бэрхийг туулан гарсан юм. Тэрбээр улсаасаа зугтаж, “Урвагч” нэр зүүж байгаа ч Пхеньяны төмөр хөшигний цаадах ард түмний зовлон шаналалын дуу хоолой болж яваа нэгэн.

Түүний Өмнөд Солонгосын ЭсБиЭс телевизэд ярьсан яриаг хүргэж байна.

Ким Чен Ирийг бурханчлан шүтсэн Умард Солонгост би амьдралынхаа 15 жилийг өнгөрөөсөн. Суртал ухуулгаас өөр юу ч мэдэхгүй болохоор түүнийг бурхан гэж үздэг байсан юм. Тэр бүү хэл өөр улс орон байдаг гэж төсөөлж ч байгаагүй.

Тэнд тамаас өөрцгүй. Эрчим хүч байнга тасарч, гол төлөв харанхуй байдаг. Тээврийн хэрэгсэл гэж байхгүй болохоор хаашаа ч явсан явган алхана. Орчин нь их бохир болохоор идэх юм тэр бүр олдохгүй.

Амьдрах нөхцөл тун тааруу. Ингэлээ гээд гомдоллох нь байтугай бодож ч болохгүй. Хэчнээн зовж байсан ч төр засгаа өдөр бүр тахин шүтэх ёстой.

Ким Чен Ир хүний бодлыг уншдаг гэж итгэдэг байсан учраас юм бодохдоо ч айдаг байлаа. Хоёр хүн тутмын нэг нь алга болдог болохоор хүн бүрийн зүрхэнд шар ус хурсан гэж болно. Манай ангийн хүүхдийн ээжийг нийтийн өмнө цаазаар авахад биднийг тагнуулын хөрш болохоор заавал очиж үз гэж тулгасан. Яах ч арга байгаагүй.

Аав маань Засгийн газарт ажилладаг байсан болохоор Умард Солонгосын бусад хүүхдийг бодвол би илүү сэтгэл амар байдаг байсан. Тэгтэл аавыг минь хэрэгт унагаж, гурван жил хорих ял шийтгэсэн. Аавыг дагаад намайг ч гэсэн хэлмэгдүүлсэн болохоор Умард Солонгост амьдарна гэж найдах ямар ч аргагүй болсон. Тэнд намайг их сургуульд оруулах ч үгүй. Бүр Пхеньянаас хөөж Хятадын хилийн ойролцоо бөглүү хөдөө газар цөлсөн.

Аав хорт хавдар тусч хүндэрсэн тул эмчилгээ хийхээр шоронгоос гаргасан юм. Тэр л үед бид Умард Солонгосыг орхихоор шийдсэн дээ. Дүн өвлийн хүйтнээр голын мөсөн дээгүүр мөлхөж, Хятадын хилийг давсан. Би цэргүүдэд баригдахаас биш, буудуулахаас л их айж байсан юм. Цэргүүд оргож байгаа хүнтэй таарвал ямар ч анхааруулгагүйгээр шууд буудаж орхино.

Хятадад Умард Солонгосын оргодлуудыг хүлээн зөвшөөрдөггүй болохоор тэнд ч гэсэн маш болгоомжтой байх ёстой. Ээж аав хоёрт маань тийм ч их мөнгө байгаагүй. Хятадад очсон хойно ээж таваг угаадаг ажилд орсон юм. Харин би Хятад хэл мэддэггүй болохоор баригдсан тохиолдолд юу ч хэлэхгүй байх ёстой. Тэгэхгүй бол буцаачихна. Тиймээс өдрийн ихэнхийг гэрээс гаралгүй өнгөрөөдөг байлаа. Хэрэв цагдаа харагдвал шууд зугтана.

Бичиг баримт байнга шалгадаг болохоор галт тэргэнд ч сууж чадахгүй, үнэхээр хэцүү байсан юм.

Аав маань жилийн дараа хорт хавдраар өөд болж, хуримтлуулсан мөнгө ч маань удалгүй дууссан. Тэгж байтал бид Өмнөд Солонгосын санваартнуудтай танилцсанаар яаж ийгээд Өмнөдийн хил давчихвал эрх чөлөөтэй болохыг олж мэдсэн юм.

Ааваас хойш Хятадад амьдрахад бэрх болж, Өмнөд Солонгосын хил давая гэтэл мөнгө хүрээгүй. Тэгээд бид байсан мөнгөөрөө луужин худалдаж аваад өвлийн хүйтэнд Хятад, Монголын хилийг дамнасан элсэн цөлөөр явган явсан. Монголд явж байхад биднийг цэргүүд олж, хамгаалалтдаа авч Өмнөдийн талтай холбоо барьж, дүрвэгч гэдэг нэрийн дор хүлээлгэн өгсөн дөө.

Тэр үед ч гэсэн би Ким Чен Ир хүмүүсийн бодлыг уншдаг гэдэгт итгэсэн хэвээр байлаа. Умардаас зугтаж чадсан ч гэсэн Пхеньяны талаар сөрөг бодол огт төрдөггүй.

Өмнөд Солонгост ирсний дараа биднийг хэдэн сар Боловсролын төвд сургасан. Тэнд Ким Чен Ир дарангуйлагч байсныг олж мэдсэн ч оюун санаагаа бүрэн чөлөөлж чадахгүй тархинд суулгасан Умардын тухай сайхан бодол л эргэлддэг байв.

Сургалт дууссаны дараа би шинэ хүмүүстэй танилцаж, интернет ашиглаж, ном сонин ч чөлөөтэй унших болж, социализм, коммунизм, капитализмыг ялгаж салгадаг болсон. Шинэ зүйлс сурсаны хүчинд л үнэнийг таньж чадсан.

Умардад сурсан бүхэн худал хуурмаг. Би хүн байж ч үзээгүй. Зүгээр л дэглэмийн төлөө зүтгэх ажиллах хүч байснаа ухаарсан. Хэрэв надад үх гэж тушаавал би үг дуугүй дагана. Би хүн биш. Зүгээр л эд зүйл байжээ. Тархи угаалтаас ангижрахын тулд бүтэн гурван жил зарцуулсан.

Манай ээжид минийхээс ч их хугацаа орсон. Ким Чен Ир нас барсныг дуулаад тэр огт итгээгүй. Бид Өмнөдөд байсан ч ээж маань Ким Чен Ирийг хүн биш. Бурхан учраас үхэхгүй гэж ярьдаг л байсан. Хэдийгээр түүний энгийн хүн байсныг ойлгоход их хугацаа орсон ч ээж маань эцэстээ бүх үнэнийг олж харсан.

Би одоо өмнөхөөсөө тэс өөр хүн болж, их сургуульд олон улсын харилцаагаар сурч байгаа. Умард Солонгост хэн ч бидний бодол санаа, ирээдүй, хүсэл мөрөөдлийн талаар асуудаггүй бол одоо би чөлөөтэй хүсч мөрөөддөг.

Анх Өмнөд Солонгост ирээд миний бодол ямар хамаатай юм бол гэж их л гайхдаг байлаа. Ерөөсөө хувь тавилан намайг сонгосон юм байна. Би одоо өөрийнхөө амьдралын эзний хувиар амьдардаг болсон.

Миний эгч саяхан Өмнөд Солонгост ирж, Боловсролын төвд сургалтад суугаад төгссөн. Одоо надад дутах юм алга. Яагаад гэвэл элэг бүтэн байх нь хамгаас чухал юм шүү дээ.

Гэхдээ л миний хамаатнууд Умард Солонгост үлдсэн. Тэд маань оргохоосоо айгаад хөдөлж ч чаддаггүй. Би Умард Солонгосоос ирсэндээ биш хүн гэдэг утгаараа тэдэндээ санаа зовж байна. Хүнд эрх гэж бий. Эрхээ эдэлж чадахгүй байгаа тэр олон хүнд тусалмаар байна. Энэ бол миний мөрөөдөл.

– See more at: http://mobile.time.mn/mcontent/44013.shtml?s=world#sthash.3lO0uDEa.dpu
f
http://mobile.time.mn/mcontent/44013.shtml?s=world

Australian sportiinhon ijil huistniig eserguuceh uzliig buuruulna


Австралийн тамирчид гомофобийг устгахад нэгдлээ
Австралийн крикет, регби, хөлбөмбөгийн томоохон холбоод болон хууль хяналтынхан нэгдэж спортын ертөнц дахь гомофоби буюу хүйсийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхах үзлийг таслан зогсооход хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Ийнхүү спортын томоохон холбоод эл үзлийн эсрэг нэгдэн тэмцэх гэж буй нь дэлхийд анхны тохиолдол болж буйгаараа онцлогтой юм. Энэ оны төгсгөлөөр регбийн Бингхамын цомын тэмцээнд Сидней хотод болох гэж буйг тохиолдуулан спортын салбар дахь гей, лесби, бисексуаль тамирчдын оролцоог нэмэгдүүлж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гомофобийн эсрэг бодлого, дагаж мөрдөх журам зарчим зэргийг боловсруулан хэрэгжүүлэх зорилтыг өмнөө тавьжээ. Бингхамын цомын холбооны Ерөнхийлөгч Эндрью Пуркас Франс пресст эгсөн мэдээлэлдээ Австралид эхлэлээ тавьж буй энэ арга хэмжээг дэлхий нийтийн үйл хэрэг болгон өргөжүүлнэ гэдгээ амалсан байна. Спортын ертөнцөд гомофоби үзэл хүчтэй дэлгэрсэн бөгөөд ижил хүйстэн тамирчдын гар хөлийг тушиж, амжилт гаргахад нь саад болж буй хамгийн том хүчин зүйл нь болдог аж.

Тобби

– See more at: http://mobile.time.mn/mcontent/43961.shtml?s=#sthash.s3gXueWq.dpu
f
http://mobile.time.mn/mcontent/43961.shtml?s=

Шүүмжлэл танд яаж нөлөөлдөг вэ?


Монгол Амьдралын Дасгалжуулагч – Monica Batsukh

Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна

Ийм “шүүмжлэл” үгнүүдийг хэлж байгаа хүмүүс өөрсдөө тэр хүнийг ойлгоогүй байж тэр хүн рүү өөрийнхөө өнцгөөс харсан зөвлөмжийг хүчээр өгөх гэж оролддоод сөрөг үзлээр, зөвхөн нэг өнцгөөс хандаад байна гэдгээ ч анзаардаггүй. Тэд тэр хүнийг өөрийгөө илэрхийлэх боломжийг нь ч олгоогүй байж өөрийнхөө бодлыг тулгадаг. Ийм учраас Монгол хүмүүс олон олноороо өөртөө итгэхгүй, өөрийгөө олж чадахгүй байна хэмээн төөрч явна.
Хэрэв Монгол улсыг хөгжүүлье гэвэл бид өнөөдөр тэр хувь хүмүүсийг өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж, өөртөө итгэж, өөрийгөө хөгжүүлж сурахад нь боломж олгох хэрэгтэй байна.

Бид өөрсдөө мэдэхгүй байж мэддэг юм шиг мэдэмхийрдэг, тэр хүнийг өөрийнхөө харанхуй үзэл бодлоороо дүгнэх гэж хичээдэг.
Бид өөрсдөө бусдыг ойлгоогүй байж өөрийгөө ойлгуулах гэж зүтгэдэг.
Бид өөрсдөө боловсроогүй байж бусдыг боловсруулах гэдэг.
Өөрчлөлтийг өнөөдөр өөрсдөөсөө эхэлье.

Яагаад энэ хүн өөрийг нь ойлгодоггүй, хүндэлдэггүй хүний үгийг сонсох ёстой гэж? Шүүмжлэл хэлж байгаа хүмүүс ихэвчлэн тэр хүнийг алдаагаа засаг, сайжруулаг гэж ярьдаг хэлдэг. Би тэрийг нь бол ойлгож байна. Гэхдээ тэр хүн алдаа гаргаагүй, та өөрөө л буруу өнцгөөс нь хараад тайлбарлаад байвал яах уу? Алдаа нь тэр хүнд биш, таны харж байгаа үзэл бодол, таны чухалчилж байгаа байгаа юм тэр хүний хувьд чухал биш байж болно…

Шүүмжлэл хэлэхээсээ өмнө, өөрийгөө тэр хүний оронд тавиад үзээрэй. Би нээх хүн шүүмжилдэггүй, ариухан хүн болоод ингээд байгаа юм биш л дээ. Би ч бас нийгэмд байгаа бэрхшээлүүдийг шийдэхэд хувь нэмрээ оруулахын тулд энэхүү шүүмжийг бичиж байна. Өөрөөр хэлбэл шүүмжлэгчийг би шүүмжилж байгаа юм. Шүүмжлэгчийн харж чаддаггүй, бусдын амьдралд харалганаар бэлэглэж байдаг тэр бэрхшээлийг зогсоохын төлөө би энд бүтэн сайн өдрийнхөө амралтаа зориулж бичиж байгаа юм.

Их бага хэмжээгээрээ бид харсан болгоноо шүүмжилдэг, буруутгадаг. Бараг л гэм биш, зан. Харин тэр шүүмжлэл гэдэг юмыг өөрийнхөө тархинаас гаргаж хаяж ойлгох хүсэл эрмэлзэлийг оронд суулгаснаар бид хүмүүсийн хооронд харилцаанд бий болж байдаг маш олон бэрхшээлийг шийдэж чадна. Хүнийг ойлгож, хүндэлж чадсанаар бид тэр хүнийг өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх хүндэтгэлийг бэлэглээд зогсохгүй, тэр хүний амьдралд гэрэлт боломжийг олгож байгаа юм. Ганц тэр хүнд ч боломж олгоод байгаа юм биш, бид өөрсдийнхөө оюун ухаанд, сэтгэхүйд өөрөөр сэтгэх орон зай оруулаад зогсохгүй, өөрсдийн амьдралдаа итгэл найдварыг боломжийг нээж өгч байгаа юм.

Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэхэд та энэ жижигхэн өөрчлөлтөөрөө томоохон хувь нэмэр оруулж чадна. Та ч бас өөрийгөө ойлгож, ойлгуулж, илэрхийлж сурахын төлөө би үүнийг бичлээ. Хэрэв та энэ бодлыг дэмжиж байвал лайк дараарай. Санаа оноогоо бичээрэй. Хэрэв та сайхан амьдралыг өөрийн гараар бүтээхийг хүсч байвал надтай холбогдоорой. Таны оюун ухаанд, амьдралд боломж дүүрэн байг.#MonicaBatsukh #БэрхшээлБаБоломж