Гадаадын Монголчууд: АМЬДРАЛ, ХАНЬ ГЭДЭГ ХУВЬ ЗАЯАНЫХ БАЙДАГТ ИТГЭСЭН


Hmm, S.Enkhmaa, Ayatungaa naraas bolj oird gadaadtai suusan busguichuudiig ih durguitssen handlagatai msg nuurnii nomoor neg nisetsgeej bn. Bas gadaadad garahiig boon dollar dund zuv zugeer suugaad l buhiij avahaas zalhuuraal baijiidag met genen tosoolol odoo ch ami bohtei baisaar baigaa n gaihaltai. Haritsangui medeeleljij amjsan hed n bol ene hun shig yu tuulj yaaj zovj zuderch hodolmorloj baisnaa ichihgui il daldaar tailagnaj baij l jaal juul saijraliig olj bga bh. Gaigui gesen heden emsee gadniihand aldaad l suujiidag bolj bgamu… http://www.grandnews.mn/content/47150.shtml

Хүүгээ орхиод, уйлаад Америкт ирж байсан тэр он жилүүдийг эргээд бодоход үнэхээр хүнд л дээ. Огт ирж байгаагүй улс оронд оюутны амьдралаар амьдарч эхлэхдээ эх орон, хүүгээ санах, хичээл номдоо шамдах, хэлний бэрхшээл гээд эхний 6 жил үнэхээр тэвчишгүй өдрүүд байсныг нуугаад яахав. Манай гэр бүлийнхэн тухайн үед надаас дандаа л зовж шаналсан, уйлсан үг л сонсдог байсан гэдэг юм. Тэгээд л хүрээд ирээч, наанаа заавал байх албагүй шүү дээ гэнэ. Гэхдээ би бууж өгөөгүй, шантраагүй. Магадгүй, энэ урлагийн хүч гэж би боддог юм. Урлагт нэг орж, дурласан хүн орхиод гарч чаддаггүй тийм л хүчтэй зүйл. Энэ хүч л оюутны тэр хүнд өдрүүдийг даван туулахад тусалсан. Үнэндээ жаргал гэгчийг үзээгүй олон жил явсан даа. Хүүгээ санах л хамгийн хэцүү. Эцэст нь хүүгээ Америкт авчирч жаал элэг дэвтсэн. 
Өөрөө намайг амжилтад хүрсэн гэж тодорхойллоо. Би хувьдаа болоогүй гэж бодож байгаа. Туулах ёстой амьдрал, давах ёстой даваагаа даваад явж байна гэж боддог. Санаа амар суух цаг хараахан ирээгүй байна. Гэхдээ хань ижилтэй болоод эмэгтэй хүний үзэх жаргалыг үзэж байнаа. Өмнө нь гурван ажил зэрэг хийдэг байсан бол одоо ердөө нэг ажил хийж байна. Маргааш идэх юм байгаа билүү, миний мөнгө хүрэх билүү гэж боддог байсан өдрүүд ард хоцорч, амралтын өдрүүдэд гэртээ амрах, зурагтынхаа өмнө суугаад суваг эргүүлэх завтай болсон. Зөвхөн энэ л надад жаргал юм. Бүтэн нойртой 10 жил унтаж үзээгүй миний хувьд зөвхөн амрах цаг гарна гэдэг, бүтэн нойртой хононо гэдэг л аз жаргал санагдаж байгаа юм л даа. Гэтэл орой гэртээ хоолоо идээд, зурагтын суваг эргүүлэхээ жаргалд тооцдоггүй хүмүүс маш олон байдаг юм билээ. Тэгэхээр амьдрал, аз жаргалын талаарх төсөөлөл их харьцангуй байгаа биз.
Ер нь Америкийн нийгэм маш хатуу нийгэм л дээ. Энэ нийгэмд тэнцэж амьдрахын тулд хувь хүн ёстой цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөх ёстой. Өөрөөр хэлбэл би ажилсагтаа ажиллаад байсан юм биш, угаас нийгэм нь үүнийг шаарддаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр би тэвчээр гаргаж, ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж байгаа. Хэдийгээр хань ижилтэй, эдийн засгийн хувьд санаа зовох нь багассан ч гэлээ би хөдөлмөрлөсөн хэвээр, хичээж зорьсон хэвээр явна. Номоо гаргана, өөр бас төлөвлөгөөнүүд ч бий.

АМЬДРАЛ, ХАНЬ ГЭДЭГ ХУВЬ ЗАЯАНЫХ БАЙДАГТ ИТГЭСЭН

Урлаг судлаач Ц.Уранчимэгийг урлагийн тэр дундаа дүрслэх урлагийн хүрээнийхэн андахгүй. Агуу их Н.Цүлтэм агсаны охин энэ эмэгтэй Монголдоо төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн урлаг судлаач. Өдгөө АНУ-ын Вашингтон хотноо байх Конгрессын номын санд судалгааны ажил хийж буй  тэрээр тун удахгүй Монголын буддын шашны урлагийн талаар анхны гэж болохоор судалгааны том бүтээл гаргахаар зэхэж байгаа аж. Чухам энэ зорилгынхоо үүднээс хэдийгээр Калифорнид төвхнөсөн ч гэлээ Вашингтонд түр хугацаагаар амьдарч байгаа бөгөөд азаар эл номын санд бид санамсаргүй дайралдчихлаа. Тэртээ 2005 онд түүнтэй уулзаж ярилцлага авч байснаас хойш даруй 8 жил өнгөрч, Ц.Уранчимэг хатагтайн амьдралд ч ихээхэн өөрчлөлт гарчээ. АНУ-ын Беркли dah дахь Калифорнийн их сургуулийг дүүргэсэн тэрээр хувийн амьдралын тухайд гэр бүлтэй болж, бүсгүй хүний жаргал, гэртээ яарахын сайхныг мэдэрч буйгаа хуваалцаж байна. Калифорнийн их сургуульд Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мэдээж угийн оюунлаг ертөнцөд хийж бүтээхийн одонд төрсөн судлаач бүсгүй нөгөө л хайртай урлаг, урлаг судлалаа улам шимтэн судалсаар энэ удаад эх орныхоо уламжлалт урлагийн талаар судалгааны том бүтээл гаргах гэж буй нь олзуурхууштай. Дэлхийн улс гүрнүүд урлаг, соёлоо маш их сурталчилж байна, дэлхийн тавцанд гаргахын тулд маш их хөрөнгө хүч хаяж байна, манайх л орхигдоод байна, би ч гэсэн урлаг судлаач болчихоод гадны, өрнөдийн урлагийг бус чухам Монголынхоо урлагийг оюутнуудад заахсан гэж маш их хүсдэг, сая ийм боломж тохиож, эх орондоо очиж МУИС-д Монголынхоо урлагийн талаар заахдаа би ямар жаргалтай байсан гээч хэмээн тэрээр өгүүлэхдээ цээжинд нь нулимс зангирч байгаа нь анзаарагдах.
Хорьдугаар зууны Өрнөдийн урлагийн талаар часхийсэн нэг ном гаргасан нь надад байдаг юм. Харин энэ удаа гаргах номын сэдэв нь Монголын Буддын шашны урлаг. Маш баялаг, дундаршгүй бас гайхамшигтай сэдэв байх нь дамжиггүй. Ингэхэд хатагтай Ц.Уранчимэгийг агуу их Н.Цүлтэм агсаны охин гэдгийг олонх нь мэдэж буй байх аа. МУЭХ-ны дарга, Төрийн шагналт, Ардын зураач, Хөдөлмөрийн баатар энэ эрхмийн  Монголын дүрслэх урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй байдаг. Тэрээр монгол урлаг судлалыг дэлхийн түвшинд гаргаж тавьсан анхны эрдэмтэн, судлаачаас гадна Монголын дүрслэх урлагт хүчин зүтгэх дөрвийн дөрвөн хүн төрүүлж өгсөн гавьяатай. Тодруулбал, ихэр зураач-Ц.Энхжин, Ц.Мөнхжин хоёр, монгол зургийн гайхамшгийг бүтээлүүдээрээ харуулдаг Ц.Нармандах, энэхүү ярилцлагын баатар Ц.Уранчимэг хатагтай дөрөв бол чухамдаа И.Цүлтэмийн үр сад билээ
    Олон жилийн дараа эртний танилтайгаа Америкт уулзах сонин байна. Шуудхан л ажил хэргийн яриандаа оръё. Таны Өрнөдийн урлагийн талаарх номыг мэдэх юм. Энэ удаад Монголын тэр дундаа Буддын шашны урлаг судлалд ханцуй шамалсан нь сайхан мэдээ. Энэ нь магадгүй Монголын уламжлалт урлагийн талаарх судалгааны томоохон бүтээл байх болов уу гэж харж байна. Та санал нийлэх үү? 
Би Америкт ирэхээсээ өмнө эх орондоо мэргэжлийн урлаг судлаачаар олон жил ажилласан шүү дээ. Цөөнгүй ч ном гаргасан байдаг. Тухайлбал, Сосор, Байгалмаа нартай хамтран “Орчин цаг ба урлаг”, “Урчуудын Эвлэлийн Хороо-2000” гэх мэт номнууд, мөн Монголын орчин цагийн урлагийн архивыг бүрдүүлж каталоги гаргасан. Ерөнхийдөө, Ph.D горилсоноос хойш ном гаргаж амжсангүй. Түүнээс хойш анхны номоо гаргах гээд судалгааны ажил дээр сууж байгаа минь энэ.
Монголын урлаг судлалын талын ном цөөхөн байдаг. 1995 онд Америкийн Сан-Франциско хотын Азийн урлагийн музейд гарман Монголын Буддын шашны урлагийн үзэсгэлэнгийн каталоги бол үндсэндээ хамгийн гол гарын авлага болсооор өнөөг хүрсэн. Энэ утгаараа таны хэлсэнчлэн энэ бол анхны том бүтээл. Цаашилбал, америк хэллэг, америк бичлэгийн хэв маягийг агуулсанаараа олон улсын стандартыг хангасан анхны урлаг судлалын ном  болно. Ном маань англи хэлээр гарна. Монгол хэл дээр манай урлаг судлаачдын гаргасан олон ном байдаг ч Буддын шашны урлаг судлалын сэдэвтэй каталоги байхаас зохиол бүтээл байдаггүй. Тийм учраас одоо гарах бүтээлээ олон талын ач холбогдолтой, монголчуудад хэрэгтэй ном гэж бодож байгаа.
Тэгэлгүй дээ. Танд Монголын ард түмэн талархах нь зүй. Ер нь таны ажил, амьдрал, амжилтын намтар түүх, он цагаас харж байхад хүн өөрөө л хичээл зүтгэлтэй байвал ямар ч оргилд хүрч болдгийн тод жишээ байдаг л даа. Америкт хүлээн зөвшөөрөгдөж, академик урлагийн салбарт гарч ирж ажиллана гэдэг амар хялбар биш. Ямар зам, хэр хугацаа туулж энд хүрч ирснээ бидэнтэй хуваалцвал сонин байх болов уу? 
Баярлалаа. Урлаг судлаачийн мэргэжил ялангуяа Монголд маш эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг боловч бодит байдал дээр ажлын байр, байр суурийн тухайд их асуудалтай. Зөвхөн багшлах орон зай, орон тоо байдаг гэх үү дээ. Цалин хөлс ч бага. Гэвч би энэ мэргэжлийг эзэмшсэн, олон ч жил энэ мэргэжлээрээ ажилласан. Яагаад ч юм би хэлний их сонирхолтой, багаасаа л англи хэл ганцаараа сурсан юм. Бие дааж англи хэл сурсан маань энд хүрч ирэхэд хамгийн том түлхэц болсон. Тухайн үед ажил хэргийн шугамаар куратoр  Patricia Berger, Terese Bartholomew гэдэг хоёр хүн Монголд очиж, тэдэнтэй танилцсанаар Америкт хүрч ирэх зам маань нээгдсэн л дээ.  Anh 1997 онд Японд очиж Азийн урлагийн судалгаан дээр нэлээn ажиллалаа. Буцаад эх орондоо очиж СУИС-д багшилж байхад үндсэндээ Японд цуглуулсан материалууд маань ашиглагдах боломжгүй болж байгаа юм л даа. Яваандаа хичээлийн цагийг маань ч багасгаж орхилоо. Дэлхийн урлагийн түүх гэдэг хичээлээр юу заах талаар тодорхой ойлголт байхгүй байсан гэхэд хилсдэхгүй. Энэ бүхэнд шахагдаад судалгааны ажлаа бараадсан нь дээр юм байна гэж шийдээд Америк руу явах талаар хөөцөлдөж, чамгүй цаг, хүч зарсны эцэст тэтгэлэг авч ирсэн дээ. 2002 онд Америкт ирэхдээ тэндэх бүх ажлаа, амьдралаа, бүр төрөөд ой гарантай байсан хүүгээ хүртэл орхиод ирж байлаа. Хүнд үе байсан шүү.
    Хэдийгээр англи хэлний тодорхой мэдлэгтэй боловч бэрхшээл байсан л байх даа?
Маш их. Англиар чөлөөтэй ярьж, бичдэг байсан хэрнээ л бэрхшээл байсан. Суурь сайтай байсан болохоор харьцангуй хурдан, хөнгөн туулж гарсан гэж боддог.
    Та Монголын урлагийн домог, түүх болсон гэр бүлээс гаралтай. Нэг айлын 4 хүүхэд дөрвүүлээ урлагт, тэр дундаа дүрслэх урлагийн салбар боловсрол эзэмшиж, хүчин зүтгэнэ гэдэг сонин бахархмаар хувь тавилан шүү. Урлагт шимтсэн нь мэдээж аавын нөлөө байж таарна. Бага насаа, аавыгаа дурсаач? 
Бага насны дурсамж их бөгөөд гэгээхэн. Зундаа манайх Хүрхрээ зусланд гардаг байлаа. Урчуудын эвлэлийн зуслан л даа. Зураачдын дунд бага нас өнгөрсөн болохоор урлагт хайртай болж хүмүүжсэн. Зураачдын хүүхдүүдтэй их найзална. Олны танил болсон нь гэвэл гоо бүсгүй Ч.Мичидмаа. эгч Маралмаа нь жаахан шар охин дүү   Мичидмааг хөтлөөд явж байдаг байж билээ. Одоо сэтгүүл, сонин дээрээс харахаар их сонин байдаг юм ш дээ.
Би уг нь урлаг судлаач болно гэж ер боддоггүй байсан. Хүүхдүүд эмч, багш болно гэх мэтээр мөрөөддөг дөө. Надад тийм мөрөөдөл ч байгаагүй. Онц сурлагатан боловч биеийн тамир, хими, физик гэх мэтэд муу. Ерөнхийдөө бичгийн талдаа сайн. Хэн ч сонирходоггүй байхад англи хэлийг бие дааж сурсан. Түүнд ихээхэн нөлөөлсөн нэг зүйл байдаг юм. Мөнхжин ах Ц.Цогзолмаа гуайн бага охин Ганаа (ХБК-ийн дэд захирал Н.Ганчимэг.сурв) эгчтэй сууж, Хуягаа (“Инээмсэглэл”-ийн Н.Ганхуяг) ah-тай танилцсанаар эхэлсэн. Англи, орос хэлтэй нэг их гоё ах. Тэр үед англиар ярьдаг хүн бараг байдаггүй байсан үе. Хичээлээс гадуур англи хэлний талаар их асууж сурна. Тэгж англи хэлэнд дурлаж явсаар сүүлдээ Унгар луу сургуульд явснаар урлагийн ертөнцөд хөл тавьсан даа. Тиймээс хувь зохиол байж гэж боддог юм.
    Та нээрээ Унгарт сургууль төгслүү?
Унгар луу сургуульд явсан ч Чернобылоос болоод 1988 онд буцаж ирээд 1992 онд СУИС-д нээгдэхэд нь орж төгссөн.
    Мөнхжин ах гэснээс энгийн нүдээр хараад ялгаж танихад бэрх таны ихэр хоёр ах Монголын урдаа барих зураачдын тоонд зүй ёсоор ордог. Та нарын дунд ихрүүдээ андуурч эндүүрэх хөгжилтэй явдал тохиолдож байсан уу?
Тийм  юм байхгүй ээ. Бидний нүдэнд огт өөр 2 хүн байдаг. Зан араншин, биеэ авч яваа байдал, сонирхол нь  ч өөр. Мөнхжин ах илүү яриасаг, нээлттэй бол Энхжин ах дуугай, ерөнхийдөө аавын талыг дуурайсан анзаарагддаг. Аав, ээж маань их өөр характертай хүмүүс л дээ. Ээж яриа, чанга дуутай, аав дуугай, чимээгүй талдаа, сонсож л байдаг гэх мэт. Энхжин ах тэр талаараа аавыг дуурайсан. Мөнхжин ах их яриа, найрсаг, инээх нь хурдан хүн. Гадаад төрх нь ч өөр. Нэг нь туранхай, нэг нь жаахан бадриун, махлаг талдаа гэх мэт.
Хөгжилтэй явдал гэснээс хүүхдүүд нь андуурч хөглөсөн нэг явдал байдаг юм. Охид нь их ойролцоо насных. Энхжин  ахын охин Ундраа ой гарантай байсан санагдана, гаднаас Мөнхжин ах ороод ирсэн чинь “аав аа ” гэж өөдөөс нь гүйж очсноо хэсэг харж зогссоноо уйлаад эргэж гүйж, бид нар нэг бөөн инээдэм болж байж билээ.
Ихрүүдийн тэр ялгаатай ааш араншин нь уран бүтээлд нь илэрдэг үү? Урлаг судлаачийн мань тухайд асууж байгаа юм шүү.  
Их сонин асуулт байна аа. Өмнө нь энэ талаар нэг их бодож байсан удаагүй юм байна шүү. Ерөнхийдөө уран бүтээлүүд нь их өөр л дөө. Магадгүй характер нь шингэсэн байж болох юм. Энхжин ах Германд Мөнхжин ах Орост сургууль дүүргэсэн школын ялгаа байна уу гэж хараад байдгаас биш ааш араншингийнх нь талаар бодож байгаагүй юм байна. Өөрөө их бодууштай, анхаарууштай санаа хэллээ. Бодоход өнгөний сонголтон дээр гэхэд л характер нь илэрдэг байж магадгүй юм байна.
Эгч Нармандах чинь бас зураач.  Эгчийнхээ тухайд дүүгийн хувиар юу хэлэх вэ?
Эгч маань монгол зургийн зураач гэдгээрээ хоёр ахаас ялгаатай. Наяад онд монгол зураг ерөнхийдөө хавчигдмал байсан үе шүү дээ. Тэр үед Германд сургууль дүүргэж, дипломынхоо ажлыг монгол зургаар хийсэн байдаг. Монгол зургийг европын дүрслэх урлагтай хослуулсан ажил хийснээрээ анхдагч уран бүтээлч гэгддэг. Одоо Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байгаа. Гуч гаруй жил багшилсных  олон шавь нартай. Шавь нарыг нь ажиглаж байхад монгол зургийг их сонин байдлаар хөгжүүлж байгаа шүү.  Уламжлалыг илүүтэй баримталсан монгол маягийн зургууд нь их сайхан. Их уншсан, түүхийн мэдлэг ихтэй хүн л дээ. Тэр нь бүтээлүүд дээр нь тод илэрдэг.
Ний нуугүй хариулахыг хичээгээрэй, та ах эгч гурвынхаа хэнийх нь уран бүтээлд илүүттэй татагддаг вэ? 
За даа, бид чинь мэргэжлийн судлаачид ухаантай юм болохоороо мэргэжлийн нүдээр л харчихаад байдаг юм. Өөрөөр хэлбэл зураачийн үүднээс нь хардаг гэсэн үг. Энхжин ахын тэнгэр зураад байдаг нь их сонин санагддаг юм. Энэ талаар нэг судалгаа шинжилгээний ажил хийе гэж боддог. Нөгөө Фройдын үздэгчлэн нууцлаг тархинд нь монголчуудын тэнгэрийг шүтэх үзэл байдаг юм .
Ах, эгч нар маань хэдийгээр нэг гэр бүлд төрж өссөн ах дүүс боловч хоорондоо ялгаатай, өөр өөрийн дуу хоолойтой хүмүүс л дээ.
Тодруулбал? 
Жишээ нь Нармандахын зурагнууд цэвэр түүхтэй холбоотой. Түрэгийн үе, Киданы үе гээд эртний түүхийн сэдэв их харагддаг. Харин Энхжин ахын тухайд ерээд онд тэнгэр, үүл их зурдаг байсан бол одоо модерн өнгө аястай, тод ялгуун өнгөтэй, абсракт зурагнууд ихэвчлэн зурж байгаа. Мөнхжин ах хүний нүүрээр их зохиомж хийсэн байдаг. Хацар дээр бүтэн үйл амьдрал өрнөж буй дүр зураг их бий.
    Үр хүүхдүүдээс нь зураач төрөх нь үү?
Байхгүй ээ. Нармандахын 2 хүү хоёулаа өөр өөр мэргэжлээр буюу нэг нь хуульчаар, нөгөөдөх нь өөр мэргэжлээр Солонгост сурч байна. Ундраа Дани улсад Олон Улсын Бизнесийн байгууллагад ажиллаж байна. Мөнхжин ахын Анараа Киoтогийн их сургуульд сэтгэлзүйн докторын зэргээр суралцаж байна. Миний хүү 12 настай. Ямар мэргэжил сонгохыг мэдэх юм алга, жудо гэж гүйсэн л хүн байна. 
Хүү гэснээс таны хувийн амьдралд өөрчлөлт орсон сайхан мэдээ дуулдсан?

Хувийн амьдралд өөрчлөлт гарсаан. Хүүгээ ойтойд нь уйлан байж ээж дээрээ орхиод оюутан болж ирж байсан бол тавтайд нь Америкт авчирсан. Сургуулиа дүүргээд ажиллаж байхдаа америк хүнтэй танилцаж, гэр бүл болсон. Эмзүйн бизнесийн байгууллагад ажилладаг. Цусны хорт хавдарын болон элэг бөөрний хорт хавдарын эм үйлдвэрлэдэг Америкийн цөөн команиудын нэгд ажилладаг юм. Хүмүүст урт удаан нас бэлэглэдэг буянтай ажил хийдэгт нь сэтгэл өег явдаг.
    Америк үндэстэн гэсэн үг үү?
Итали гаралтай америк үндэстэн. Итали үндэстэн болоод ч тэр үү, их сайхан хоол их хийдэг.
  Хоол хүнс, соёл заншил, өссөн ахуй орчноос авахуулаад энэ холын Америкт монгол хүн идээшинэ гэдэг бас ч гэж төвөгтэй бололтой юм. Таны хувьд хэр идээшиж байна даа?
Би нөхөртэйгээ суухаас өмнө Монгол руугаа буцна гэж боддог байсан. Ах дүүс, найз нөхөд, өссөн орчин бүх зүйл тэнд байна. Миний эзэмшсэн мэргэжлийн хэрэгцээ эх оронд минь байна гэдэг ч юм уу. Үндсэндээ буцах бэлтгэл ажилдаа орчихсон байх үедээ ханьтайгаа танилцсан. Ингээд л хоёр орны хооронд амьдрах болчихлоо. Идээшихийн тухайд идээшихгүй гээд ч яах билээ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ.
    Таныг эх орондоо буцахыг зогсоож, зүрх сэтгэлийг тань догдлуулсан тэр эрхэмтэй илүү ойр дотно танилцаж болох уу?
Бололгүй яахав. Манай нөхрийг Рон Маркизани гэдэг. Итали гаралтай, дайны үед Америкт суурьшсан гэр бүлд төрж өссөн. Айлын хоёр хүүгийн нэг нь. Монгол хүнтэй сууна гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан гэдэг юм. Надтай танилцмагцаа Марко Поло гэдэг ганц итали  хүн санагдаж Монголын талаар судалж, уншиж эхэлсэн гэсэн.
Гэхдээ их сонин шүү. Огт өөр хэл соёл, ёс заншилтай хэрнээ бид хоёр бусад бүх юмаараа зохицдог. Үзэл бодол, сонирхол, дэлгүүрээс сонголт хийхдээ хүртэл ижилхэн байх жишээтэй. Их сонин. Заяаны хань гэдэг цаанаасаа байдаг юм байна гэж бодох болсон.
Монголд маань мэдээж очсон, сайхан сэтгэгдэлтэй буцаж ирсэн. Хамгийн гайхалтай бас харамсалтай нь гурван удаа очихдоо гурвууланд нь өвлийн улирал таарсан. Канадад очиж байсан, тэнд өмсөж байсан үстэй хувцас, гутлаа өмсөөд Монголд очсон чинь өнөөх нь юу ч биш, 5 минут ч гадаа байж чадахгүй даараад, одоо л Монголын хүйтнийг мэдэрлээ гэж байсан. Эхний удаа тэгж хүндхэн өвөлжсөн. Хүмүүсийнх нь найрсаг харилцаа, хоол их таалагдсан. Их европжсон, ганган дэгжин хүмүүс юм гэдэг юм. Энэ жил харин зуны дэлгэр цагаар очихоор төлөвлөсөн. Жинхэнэ Монголын байгаль, хөдөө нутгийг үзнэ гээд тэсэн ядан хүлээж байгаа.
    Хуримаа хийсэн үү? 
Хийсээн. Өнгөрсөн жил Калифорнияд эндэхийн ёс заншлаар хуримласан.
    Анх яаж танилцсанаа яриач? 
Их санамсаргүй танилцсан. Зүгээр нэг цайны газар анх бие биенээ олж харсан. Тэр өдөр сургууль дээр Монголтой холбоотой соёлын үйл явдал болоод, тэнд оролцчихоод орой цай уух гээд оочерлож байхад миний ард зогсож таараад ярилцаж эхэлсэн. Анх харахад өвөрмөц эмэгтэй байна гэж харсан, их таалагдсан гэж ярьдаг юм. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Яриа, үзэл бодол, хүсэл сонирхол гээд олон талаараа санал нийлж, салж чадахгүй болж сүүлдээ нэг гэрт орсон доо.
Сайхан түүх байна. Таныг чамгүй олон жил ганц бие амьдарч, бүх амьдрал, сэтгэл зүрхээ суралцахад бас урлагт зориулсныг мэдэх юм. Тиймдээ ч та эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн урлаг судлаач, урлаг судлалын доктор болсон. Энэ бүхний эцэст энэ насан дээрээ хайрлаж дурлан, амьдрал зохиох ямар байх юм? 
    Хүүгээ орхиод, уйлаад Америкт ирж байсан тэр он жилүүдийг эргээд бодоход үнэхээр хүнд л дээ. Огт ирж байгаагүй улс оронд оюутны амьдралаар амьдарч эхлэхдээ эх орон, хүүгээ санах, хичээл номдоо шамдах, хэлний бэрхшээл гээд эхний 6 жил үнэхээр тэвчишгүй өдрүүд байсныг нуугаад яахав. Манай гэр бүлийнхэн тухайн үед надаас дандаа л зовж шаналсан, уйлсан үг л сонсдог байсан гэдэг юм. Тэгээд л хүрээд ирээч, наанаа заавал байх албагүй шүү дээ гэнэ. Гэхдээ би бууж өгөөгүй, шантраагүй. Магадгүй, энэ урлагийн хүч гэж би боддог юм. Урлагт нэг орж, дурласан хүн орхиод гарч чаддаггүй тийм л хүчтэй зүйл. Энэ хүч л оюутны тэр хүнд өдрүүдийг даван туулахад тусалсан. Үнэндээ жаргал гэгчийг үзээгүй олон жил явсан даа. Хүүгээ санах л хамгийн хэцүү. Эцэст нь хүүгээ Америкт авчирч жаал элэг дэвтсэн.
Өөрөө намайг амжилтад хүрсэн гэж тодорхойллоо. Би хувьдаа болоогүй гэж бодож байгаа. Туулах ёстой амьдрал, давах ёстой даваагаа даваад явж байна гэж боддог. Санаа амар суух цаг хараахан ирээгүй байна. Гэхдээ хань ижилтэй болоод эмэгтэй хүний үзэх жаргалыг үзэж байнаа. Өмнө нь гурван ажил зэрэг хийдэг байсан бол одоо ердөө нэг ажил хийж байна. Маргааш идэх юм байгаа билүү, миний мөнгө хүрэх билүү гэж боддог байсан өдрүүд ард хоцорч, амралтын өдрүүдэд гэртээ амрах, зурагтынхаа өмнө суугаад суваг эргүүлэх завтай болсон. Зөвхөн энэ л надад жаргал юм. Бүтэн нойртой 10 жил унтаж үзээгүй миний хувьд зөвхөн амрах цаг гарна гэдэг, бүтэн нойртой хононо гэдэг л аз жаргал санагдаж байгаа юм л даа. Гэтэл орой гэртээ хоолоо идээд, зурагтын суваг эргүүлэхээ жаргалд тооцдоггүй хүмүүс маш олон байдаг юм билээ. Тэгэхээр амьдрал, аз жаргалын талаарх төсөөлөл их харьцангуй байгаа биз.
Ер нь Америкийн нийгэм маш хатуу нийгэм л дээ. Энэ нийгэмд тэнцэж амьдрахын тулд хувь хүн ёстой цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөх ёстой. Өөрөөр хэлбэл би ажилсагтаа ажиллаад байсан юм биш, угаас нийгэм нь үүнийг шаарддаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр би тэвчээр гаргаж, ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж байгаа. Хэдийгээр хань ижилтэй, эдийн засгийн хувьд санаа зовох нь багассан ч гэлээ би хөдөлмөрлөсөн хэвээр, хичээж зорьсон хэвээр явна. Номоо гаргана, өөр бас төлөвлөгөөнүүд ч бий.
    Хэзээ нэгэн цагт эх орондоо очиж суурьших бодол бий юу?
Үргэлж дагаж явдаг бодол. Нөхөр маань ч Монголд амьдарч чадна гэдэг. Мэргэжлээрээ ажиллах боломж олдвол эх орондоо хэзээд очиход бэлэн байна.
 Та их сургуульд Хятад, Түвдийн урлагийн талаар заадаг гэсэн. Тэгвэл яагаад Монголынхоо урлагийн талаар зааж болохгүй гэж? Монголын урлаг тэднийхийг гүйцэхгүй учраас тэр үү, эсвэл?
Чи их чухал асуулт асуулаа. Энэ бол намайг ч гэсэн маш их зовоодог асуудал. Монголын урлаг муудаа биш, харин ч өвөрмөц хэвээр үлдсэн. Гол нь бид урлагаа судалж, бусдад түүнийгээ сурталчилж, үнэ цэнийг нь мэдрүүлж чадаагүйдээ л учир нь байгаа юм. Монголын түүхийг бага сага мэднэ үү гэхээс урлагийнх нь талаар үндсэндээ юу ч мэддэггүй. Мэдэхгүй учраас сонирхдоггүй, сонгодоггүй.
Тэгэхээр бид урлагаа сурталчлах ёстой байх нь ээ? 
Ердөө л тэр. Дэлхийн улс орнууд имижээ урлагаараа дамжуулж яаж илэрхийлж, тунхаглаж байгааг би нүдээрээ харж байна. Үнэхээр гайхалтай. Бүр кампанит ажлын хэмжээнд, төрийн бодлогын түвшинд явагдаж байна. Улс төрөөрөө биш, эдийн засгаараа биш зөвхөн урлаг, соёлоор дамжуулж ямар их нөлөөллөө тэлж байна вэ. Жишээ нь Солонгос улсыг авч үзье л дээ. Дөрөв, таван жилийн өмнө энэ улсыг дэлхий нийт тэгтлээ сайн мэддэггүй байсан.             Цөмийн зэвсэгтэй, Америкийн нэг цэргийн бааз байрлаж байсан гэхээс өөр юмгүй. Тэгтэл сүүлийн жилүүдэд соёл, урлагийн салбартаа маш хүчтэй бодлого явуулсны үр дүнд одоо солонгос соёл, солонгос урлаг хүчээ авчихлаа. Засгийн газар нь хувийн томоохон секторуудтайгаа хамтраад сан байгуулж, дэлхийн улс орнуудад соёл, урлагаа сурталчлахын тулд томоохон сургуулиуд дээр Солонгос судлалын төв гэгчийг байгуулж, жимсний үр тарих шиг түгээж байна. Үр дүнд нь америкчууд, дэлхийн хаа сайгүй солонгос соёл урлагийг сонирхож, судалж, үр дүнд нь солонгос шошготой юм бүхэн брэнд болж байх жишээтэй.
  Монгол судлалын төв Америкийн Индианиагийн их сургуульд байдаг гэсэн байх аа?
Өвөрмонголын Хангины Гомбожав гэдэг хүний байгуулсан Монгол хэл, түүх соёлыг заадаг тэнхим ба Монгол нийгэмлэг гэдэг нэртэй соёл судлалын төв бий. Гэхдээ их хязгаарлагдмал.  Берклийн их сургуульд монгол судлалын төв байгуулах санал, санаачлага явж байгаа л даа. Бидний зүгээс  ч гэсэн хамтран ажиллах уриалгыг Л.Гантөмөр сайдад илгээсэн байгаа. Бизнесмэнүүддээ уриалахад мянган жилийн баталгаатай, монгол гэсэн нэртэй хөрөнгө оруулалт Монголын соёлыг гадаадад түгээхэд зориулан хийгээч гэмээр байна.
 Та урлаг судлаачийн хувьд орчин цагийн, яг өнөөдөр бүтээж туурвиж яваа зураачдаас хэнийг нь илүүтэй үнэлдэг вэ? 
Ерөнхийдөө энэ, тэр гэж онцлоод байх юмгүй л дээ. Манай зураачид сайн. Мэргэжлийн хувьд ч тэр аль ч улсын уран бүтээлчдээс дутдаггүй. Өөрийн өвөрмөц онцлог, өнгө аястай. Түүх сөхөхөд Буддын шашны урлаг Хятад, Түвдээс ялгарч чадсан байдаг. Орчин үеийн урлагт ч гэлээ бас бус хэлбэрдэх, хуулах тал ажиглагдаж байгаа ч өөрийн дуу хоолойтой, өвөрмөц сонин бүтээлүүдтэй залуу уран бүтээлчид ч их гарч ирж байна. Яг одоогоор баруунд өөрийн байр сууриа олчихоод байгаа уран бүтээлчдээс Ж.Мөнхцэцэг, М.Эрдэнэбаяр нарыг онцолж болно. Сая УГЗ авсан Чимиддорж ах байна. Нэг л хүний бүтээлүүд гэхэд маш олон чиглэлтэй, тосон будаг, усан будаг, бийр бэхээр зурсан гэх мэт.  Цаашилбал, ахмад уран бүтээлчид маань байна. Хэдийгээр үзэл суртлын нөлөөн дор ч гэлээ туурвиж, бүтээж онцлогоо гаргаж чадсан. Гэх мэтчилэн бичээд, судлаад байвал маш баялаг сэдэвүүд Монголын урлагт байна.
  Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Хүн болгонд эрхэмлэж нандигнаж явдаг үнэт зүйл байдаг. Тэр нь таны хувьд юу юм бол? 
Эрхэм зүйл ганц нэгээр хязгаарлагдахгүй л дээ. Тэдэн дундаа гэр орон, эх орон минь хамгийн үнэ цэнэтэй.
    Амьдралын аз жаргал юунд оршдог гэж та боддог вэ?
Ёстой харьцангуй ойлголт. Дээр би яриандаа хэлсэн дээ, орой зурагтын суваг эргүүлээд гэртээ амарч суух нь надад жаргал байдаг гэж. Товчхондоо тухайн хүн юуг аз жаргал гэж харах, юуг зовлон бэрхшээл гэж үзэхээс л шалтгаалдаг зүйл юм уу даа. Хэцүү бэрх байна гэж бодоод байвал амьдралын зовлон нь ихэднэ, жаргалтай байна гэж харж, хандаж чадвал өчүүхээн зүйлд хүртэл аз жаргал оршдог шүү дээ. Америкт оюутан болж ирсэн эхний жилүүддээ гэр лүүгээ яриад уйлахаар эгч маань “Өөрийгөө доголон, сохор хүнтэй харьцуулаач. Тэдний дэргэд чи жаргалтай байгаа биз дээ” гэдэг байсан юм. Энэ л аз жаргалын оновчтой хариулт юм болов уу.
    Ингэхэд Америкийн нийгэм Уранчимэг гэдэг хувь хүнийг хэр их өөрчилсөн бол? 
Нөлөөлсөн л дөө. Хоёр зүйл дээр энэ орныг хүндэтгэж үздэг юм. Нэгдүгээрт, америкууд мэдлэгтэй, мэргэжилдээ сайн хүнээ үнэхээр онцгойлон дэмжиж чаддаг улс. Үүн дээр ямар ч нас, хүйс, нам улс төр, үндэстэн ястан хамааралгүй. Зөвхөн чи мэдлэгтэй, чадвартай бол хэн ч байсан чамайг дэмжинэ.
Хоёрдугаарт, ямар ч тохиолдолд буруугаа мэдвэл уучлал, гуйж, хүлээн зөвшөөрч чаддаг. Энэ зан суртахуун нь хувь хүн дээр ч тэр, улс төр, нийгмийн харилцаанд ч тэр үнэн зөв, хар цагааныг шударгаар ялгаж салган, үнэлж чаддаг чадварт сургадаг. Энэ их чухал соёл юм шүү.
Бид ийн хөөрөлдлөө. Шүдээ яралзуулан инээж л суух энэ эмэгтэй туулсан амьдралаа, амжилтынхаа түүхээс ийн илэн далангүй хуучиллаа. Магадгүй өөрийнхөөрөө, байгаагаараа байж чаддаг, баг өмсдөггүй энэ л төрх түүний Америкаас олж авсан хамгийн том соёл ч юм билүү.
Хүн бүр энэ ертөнцөд үүрэг даалгавартай ирдэг гэж үзвэл Ц.Уранчимэг хатагтай чухамдаа өөрийгөө үрэн байж, бэрхшээл туулан байж Монголынхоо урлагийг, соёлыг олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх том үүрэгтэй ирсэн биз гэх бодол төрсөн. Түүнд улам их амжилт хүсье. Бас талархал илэрхийлье. 

М.Уранчимэг    
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
About these ads

One response to “Гадаадын Монголчууд: АМЬДРАЛ, ХАНЬ ГЭДЭГ ХУВЬ ЗАЯАНЫХ БАЙДАГТ ИТГЭСЭН

  1. Pingback: Australian Sport college, Readers questions answered, Yellow news about Mongolians in Australia and more… | Mongolian Students Association in Australia

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s