Gaihamshig-МОНГОЛ АРНОЛЬД БУЮУ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА


Anhny ehner n azgui gehees busdaar bol gaihaltai tuuhtei negen shw, kk baharhah yumtai. Neleen l oiriinh n l hun burj dee, itgej dotnosson hundee l helmeer ih chimhluur shigtgeenuud ilteer haragdaj bh chini ve…

МОНГОЛ АРНОЛЬД БУЮУ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Аль гучаад жилийн тэртээ Яармагийн дэнжид өссөн хорь ч хүрээгүй залуу хүү хотын төвд орших “Баянгол” зочид буудалд хәл тавьсан нь түүний хувьд шинэ ертөнц, соёл иргэншил нээгдэх мэт сонин хачин санагдаж байлаа. Анхлан цахилгаан шатанд орчихоод сандран мэгдэж байсан ч энә бүхнээ бусдад мэдэгдэхгүйг хичээж, бас чиг тансаг өрөөнд зөөлөн памбагар орон дээр нойр хулжин үүр цайлгасан хүүг хожмоо уг зочид буудлын эзэн болно хэмээн хэн нэгэн хэлсэн ахул шууд л солиотой хүн гэж үзэгдэх байсан биз ээ.
Цахилгаан шатанд айж ширвээтэн бүлтэгнэж байсан тэр хүү бол өдгөө “Женко” хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн, ЗТБХБ яамны сайд Х.Баттулга бөлгөө. Түүний мэдэлд “Женко групп”-ыг үүсгэн байгуулагч, Түүнд “Баянгол” зочид буудал, “Мах импекс”, “Талх чихэр” ХК-ниуд, “Коника-Минолта”-гийн салбарууд, “Женко тур бюро”, “С1″ телевиз, “Hartford Institute”, “Chinggis Market” компаниуд харъяалагддаг.Угтаа “Баянгол” бол түүний хувьд ердөө л эхлэл байсан юм. Самбо бөхөөр хичээллэн амжилт гаргаснаар төрийнхөө далбааг харийн тэнгэрт мандуулж, энә бүхэн дээрээ
дө-рөөлсөөр өнөөгийн Монголын банк, санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бизнесийн бараг бүхий л салбарт өөрийн гэсэн “ноёрхолоо” тогтоож чадсаныг мэдэхгүй хүн цөөн. Түүнийг сайн мэддэг хүмүүс “Тулга бол маш хор шартай. Бас улс Монголоо гэсэн үзэлтэй. Энә нь л өөдлөн дэвжихэд нь нөлөөлсөн” гэж нэгэн дуугаар батлаж ярьдаг. Үнэхээр ч үүнийг гэрчлэх мэт Өвөр Монголын Ордост очиж Чингисийн онгоны цогцолборыгхарчихаад “Монгол хүн юугаараа дутуу байх ёстой юм. Тэгээд ч Чингис ер нь хаанахын хэн билээ?” гэсэн хор шартаигаар Цонжин болдогт асар том цогцолбор босгох ажилдаа орсон гэдэг.

Үүн дээр бас нэгэн жишээ дурьдажболно. 1995 онд Японы NHK телевизээрзахзээлийн эдийн засагт шилжсэн шинэ Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгож Х.Баттулгын тухай хөрөг нэвтрүүлэг гар-сан санагдана. Тэрбээр ярилцлага өгөхдөө “Би Францад тэмцээнд очиход тэнд нохой нь хүртэл өдөн хүрэмтэй байхыг хараад монголчууд бид яагаад өмсч болдоггүй юм хэмээн бодож зөөж эхэлсэн” гэж хэлсэн байдаг. Үүнд тайлбар хийх хэрэггүй биз. Тэр үнэндээ “Монголчууд бид яагаад…?” гэдэг асуултыг цаг ямагт өөртөө тавьсаар бизнесийн бүхэл бүтән
эзэнт гүрнийг бий болгож чадсан. Гэхдээ тэр энә бүхэнд тэгшхэн замаар явж, хялбархан хүрээгүй юм.

Ирээдүйн “Женко” хэмээх вант улсыг үүсгэн байгуу-лагч Баттулга 1963 оны хавар Улаанбаатар хотын аж үйлдвэржсэн дүүрэг болох Комбинатад Халтмаа гэдэг хүний дунд хүү болон мэндэлжээ. Түүний тухай бичихийн тулд эцгийнх нь тухай бичилгүй орхивол үндэсгүй мод ургасантай адил явдал болох биз. Бөхийн засуул гэдгээрээ олны танил болсон Халтмаа гуай аль 1916 оны хүн гэдэг. Автономит төр, ардын хувьсгал, социализм, ардчилсан засаг гээд ёстой л таван төрийн нүүр үзсэн энә өвгөн Ламын гэгээний хийдэд шавилан сууж, цэрэгт яван дайнд
оролцож, бас чиг бичиг үсэгт суралцсанаар Аж үйлдвэрийн комбинатын суурийг тавилцсан нэгэн.

Айлд үрчлэгдэж, аль хатуу хүтүүг туулсан Халтмаа гуай одоогоор бол Олимпийн аварга болохоор гайхалтай хурдан хүн байсан гэдэг. Тэрбээр бага залуудаа шархтай зээр гүйцэж, нүхнээсээ хол яваа тарвагыг гэтэн хөөж барь-даг, түрүү морьтой уралдахад хол хоцордоггүй гээд л домог болсон нь өдгөө ч Баянхонгорынхны дунд яригдсаар байдаг. Энә ч утгаараа өөрөө хатуу хүтүүг туулж эр хүн бол¬сон учраас хоёр хүүгээ зөөлөн нялзрай амьтан болгохыг хүсээгүй юм.

Ямар сайндаа л хар багад нь ууланд мод хийлгэж, чаргатай нь хүлэн түлхэж байхав дээ. Тэгээд ч хоёр хүүгээ их спортод “үрчлүүлж”, үр дүнг нь Монгол улс үзсэн юм. X.Баттулга нь 1970 онд Яармагийн 8-н жилийн 34-р дунд сур¬гуульд орж суралцсан бөгөөд аав нь хөдөлмөрийн хүмүүжил олгож, “юм үзүүлэх” зорилгоор гурав, дөрөвдүгээр ангиас нь эхлэн нутаг руугаа явуулж мал маллуулж юм юмны зах зухаас амсуулжээ. Чингэж Тулга хүү хатуужиж, бэрхшээлтэй тулгараад буцаж няцах буе, харин ч даван туулах сэтгэлийн хат суусан нь ойлгомжтой. Үүнийг
монголчууд “Хайр нь дотроо, хал нь гаднаа” хэмээн хэлчихсэн нь зүгээр ч нэг санамсаргүй амнаасаа унагасан үг биш юм.

Халтмаа гуайн хоёр хүүд залхуурах хэмээх үг үгсийн санд нь үлдэж хоцроогүй юм. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа Баттулга хүү бизнесээ эхэлеэн гэвэл та лав үнэмшихгүй биз. Дөрөв, тавдугаар ангиасаа л Баттулга тэр үедээ моод болж байсан “Ну погоди”-гийн чоно, туулайг найз нарынхаа майк, футболкай дээр цоолборлон буулгаж өгөөд оронд нь хичээлээ хийлгэдэг байсан гээд бод доо. Эхэн үед арилжаа нь иймэрхүү “бүдүүлэг” хэлбэртэй байсан бол сүүл рүүгээ улам бүр хөгжсөн байдаг. Ээжийнхээ оёдлын машинаар сурагчийн бор хилэн
формыг арай л өөр маягаар бүр контр хилэн болгоод оёчихож дөнгөдөг боллоо. Таван өмд захиалгаар оёход дундаас нь нэг өмдний материал гарна. Үүнийгээ арилжсанаар гар дээрээ бэлэн мөнгө тавьж эхэлеэн байдаг. Гайхалтай нь уг оёдлын машин одоо хэр хадгалагдсаар байгаа юм.

Мән уулнаас самар түүж тэрүүхэндээ хэр таарсан үнээр зарчихна. Ингэж л гар хөдөлсөнөөр ам тостдог гэдгийг хар багаасаа мэдэреэн байдаг. X.Баттулга сурлагандаа анхаарлаа хандуулдаггүй, зураг зурж, хувцас оёход цагаа зориулсан “хачин” сурагч байлаа. Ийм ч учраас ангийнх нь багш Алтанцэцэг “За, чи ерөөсөө Дүрслэхийн сургуульд орж зураач бол” гэж үүрэгдэхэд мань эр ч бодож санах юмгүйгээр зөвшөөрснөөр шалгалт өгөөд тэнцчихжээ. Энә тухайгаа “Би тэр үеэс л хотын төв рүү орж соёл иргэншил рүү ойртсон” хэмээн ёжтойхон өгүүлеэн байдаг.

1978 онд 16-хан настай хүү зөвхөн саравчилж л хардаг байсан хотын төв рүүгээ орлоо. Эндээс соёл иргэншил үнэрт-сэн ч бас хажуугаар нь оюутнуудын стипендииг дээрдэмдэх гэсэн нутгийн индиануудын дарамттай тулгарчээ. ДУДуС-ийн дэргэдэх Банкны 84-н айлын орон сууцны залуус бүлгэр-хэн хаа тааралдсан газраа барин дарамталж, мөнгө нэхэж зовооно. Тэр үед л түүний өмнө номхон хүлцэнгүй явсаар халаасан дахиа өгч Яармаг руу явган явах уу, аль эсвэл тэмцэж ялах уу? гэсэн томоохон асуудал тулгарсан юм.

Яармагийн шавилхан биетэй хүү хоёрдахь замыг нь сонгосон гэдэг. Тэр үед дүү Х.Баттуул нь чөлөөт бөхийн секцэнд орж маш амжилттай барилдаж байсан учраас гэртээ дүүтэйгээ ноцолдоод бас чиг бие бялдар нь үеийнхнээсээ хавьгүй илүү хөгжсөн байлаа. Банкны 84-ийн атаманууд хор шартайборхүүгийнхалаасыгудаанухажчадсангүй.Бусдаас овойж оцоох дургүй, дарамтлуулах бүр дургүй Тулга хүү сайхь атамануудыг ганц нэгээр нь дэлссээр байгаад буулгаж дөнгөсөн ч зодооны хэргээр цагдаа сэргийлэхийн хаалга татах дээрээ тулав. Гэхдээ
сургуулийнх нь удирдлагууд бо-лоод сэргийлэхийнхэн энә тулаан “эрх чөлеө”-ний төлөө шу-дарга тэмцэл байсан гэдгийг олж хараад түүнийг ял зэмгүй орхижээ.

Тэр мөргөлдөөнөөс болоод аав нь “Энә хүүхдийг зо-доон хийлгэж байснаас барилдуулж байя” гээд чөлөөт бөхийн секцэнд оруулахаар Намшир багш дээр дагуулж очжээ. Тулга хүүг шалгаж үзсэн Намшир багш “Хүү чинь хувцастай барилдах хүн юм байна” гэснээр жүдо, самбын секцэнд оруулсан гэдэг. Х.Баттулгад энә явдал таатайгаар тусав. Бие жижигтэйгээрээ бусдад дарлуулж байснаас жүдо, самбогоор хичээллэвэл.-.гэсэн бодол нь ахархан юм шиг санагдах боловч 16-хан настай хүүг амжилт гаргаж, нэртэй тамирчин болохынх нь эх үндэс болж өгсөн
гэлтэй. Ингэж Х.Баттулга маш завгүй болж хувирсан юм. Түүнд үнэндээ бусадтай адил тоглож наадаж явах чөлөөт цаг гэж байсангүй. Хичээл, бөхийн секц, бусад цаг нь оёдол, футболкай дээр зураг буулгахад зарцуулагдана. Үүнийгээ зах дээр гаргаж зарна. Дүрслэх урлагийн сургуульд сурсанаар гарын ур дүй нь улам бүр дээшилж, хэвлэх машин хийж дөнгөсөн нь зурагтай футболкийг яг л оригиналь мэт харагдуулах болжээ. Ингэж завгүй байснаараа тэр өөрийгөө зөв зо-хион байгуулж, цаг хуваарилах гээд олон зүйлд эрчимтэй суралцан боловсорч
байсан гэлтэй. Түүнд нэгэн гайхалтай чанар байсан нь нэгэн зүйлд анхаарлаа хандуулвал буцаж няцахыг үл мэдэх эр зоригийн хүмүүжил байлаа. Ийм ч учраас Самбын улсын аваргаас хүрэл, алт, олон улсын тэмцээнээс алт гээд л медалийн хур буулгаж сайн тамирчин болж чадахаа харуулсан юм.

Яг энә үед л нийтлэлийн эхэнд дурдсанчлан “Баянгол” зочид буудалд байрлаж, юмны зах зухаас амссан гэдэг. 1982 онд сургуулиа төгсч Урчуудын эвлэлийн хороонд зураачаар томилогдов. Энә үеэс л түүнийг гайхамшигтай амжилтууд угтаж эхэлсэн юм. 1983 онд Киевт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, төрийнхөө далбааг харийн тэнгэрт мандуулсан нь Монголоо гэсэн ом-горхолыг түүнд суулгаж өгсөн гэлтэй. Энә үзэл нь цаг ямагт хөглөсөөр насан туршийнх нь ажил үйлс, зорилго нь болсон гээд хэлчихвэл нэг их буруутахгүй болов уу.

Гэхдээ энд нэг ойлгомжгүй зүйл ажиглагддаг. Зарим хүнийг улсын аваргаас медаль хүртэв үү, үгүй юу шигшээд татдаг байтал хорин насандаа Дэлхийн аварга болсон Х.Бат¬тулга гурван жилийн дараа буюу 1986 онд шигшээ багт татагдсан байдаг. Энә хооронд дүү Х.Баттуул нь чөлөөт бөхөөр тив, дэлхийд амжилт гаргасаар байсан юм. Гадагшаа явж нүд тайлахын хэрээр бусдаас доргүй чинээлэг амьдрах гэсэн хүсэл сонирхол нь нэмэгдэж байсан гэлцдэг.

Тиим ч учраас тэр гадагшаа тэмцээнд явахдаа үнэгэн, тарваган шуба, малгайг нэлмийтэл өмсчихнө. Үүнийгээ хэр таарсан үнээр өгөх зэргээр наимаагаа ердөө ч зогсоосонгүй. 1988 онд Дэлхийн цомын аварга болж, 1983 онд Дэлхийн аваргаас менгән медаль хүртэж байлаа. Энә тухайгаа тэрбээр “Хэрвээ би наймаа хийдэггүй байсан бол илүү амжилт гаргах байсан” гэж хэлсэн нь оргүй ч зүйл биш байх. Түүний амьдралд 1988 онд маш том эргэлт гарсан нь Самбо бөхийн холбоог толгойлж байсан Л.Энэбиш дарга 11-р хороололд дөрвөн байр өгсөн явдал байлаа. Уг нь
1983 онд дэлхийн аварга болоход нь өгөх ёстой байсан авч шийдвэр яагаад ч юм таван жилийн дараа хэрэгжжээ. Ер нь Х.Баттулга дуугүй юм шиг атлаа ихээхэн ёжтой хүн. Ямар сайндаа л энә тухайгаа “Ингэж л би жинхэнэ хүн болж эхэлсэн юм” гэж хэлсэн байдаг. Энә хугацаанд мэдээж хэрэг эхнэр, хүүхэдтэй болчихсон байжээ. Орон байрны асуудал шийдэгдэж, наймаанаасаа бага сага мөнгө оллоо гээд амьдрал нь тэгширчихсэнгүй.

ЗХУ-д өөрчлөн байгуулалт улам бүр гүнзгийрэн Монгол оронд шууд нөлөө нь туссанаар ардчилал, зах зээ-лийн нийгмийг сонгох нь нэгэнт тодорхой болжээ. Улсын шигшээгийнтамирчин байсан болохоор жижигсажиг наймааг тэмцээн, уралдаанд явахаараа амжуулдагаас хэтэрдэггүй байсан Х.Баттулгад бүхнээс хоцрох нь гэсэн түгшүүрийн харанга дэлджээ. Тэр үеэр Германд сурч байсан найзаас нь Монголын 20-тын мөнгөн дэвсгэрт үнэд орж байна гэсэн хәл иржээ. Улсын шигшээгийн тамирчдад нэгэн давуу тал байсан нь тэд гадаад паспорттой байсан явдал
юм. Тэрбээр Варшавт амьдардаг польш найздаа урилга захиснаар Зүүн Европ руу 100 ширхэг хорьтын дэвсгэрттэй гарч чадав. Энә үеэр л тэр хүний нутагт өлсөж, цангах, гадаа хонох гээд үгүйрлийн зовлонг жинхэнээр нь амссан юм.

Польшид очсон боловч найзынхаа гэрийг олж чад-сангүй. Таньдаг мэддэг хүн сурагласаар Моломжамц даргын хүү Батаагийнд ганц хонохыг гуйсан боловч аргагүйдэн дахин хоёр хонолоо. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэгчээр уг айл цааргалах нь улаан цайм мэдрэгдэж эхэлсэн учраас орцонд нь гурав хоносон гэдэг. Ингэж зовж зүдэрсээр Магдебург хотод байдаг найз дээрээ очтол хорьтын дэвсгэртийн бизнес нь өнгөрчихсөн байжээ. Энә мөчөөс эхлэн Х.Баттулгын хувьд ашиг, орлогын төлөө буе амьд үлдэхийн төлөөх тэмцэл
эхэлсэн гэхэд хилдүүлеэн болохгүй байх. Буцъя гэтэл билетийн мөнгөгүй байсан уч¬раас амь зогоох, цаашлаад буцах зардлынхаа мөнгийг олох зорилгоор ажил хийхээр шийджээ. Тэнд сурдаг найз нь Ба-рууны нэгэн иргэний шинээр нээсэн ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байсан учраас германаар “капут” ч байхгүй түүнийг тэжээх амаргүй үүрэг хүлээжээ. Барууны ТҮЦ-д зарж буй амттай зайдсыг зооглох гэсэн зүүнийхэн урт гэгчийг дараа-лал үүсгэнэ. Түүнд нь Х.Баттулга орж дугаарласаар ээлж нь ирэхэд найз нь боссынхоо нүдийг хариулж байгаад идэх юм
шидэжөгдөг байлаа. Гэвч энә “хулгай” удаан үргэлжилсэнгүй. Үйлдэл дээрээ эзэнд баригдсанаар найз нь ажилгүй болов. Ингээд гэдсээ тэжээхийн тулд арга буюу гудамжинд суун хүний хөрөг 10 маркаар зурж голоо зогоов.

Тэр үед Хәл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан учраас оюутны байрны хяналт суларч, хоноглох газрын асуудал арай гайгүй шийдэгдэж байлаа. Ер нь хүн зовж зүдрэхээрээ л толгой нь ажилладаг гэдэг. Энә ч утгаараа тэр хэрхэн менгән олох талаар толгойгоо гашилгасны эцэст хамт барилдаж байсан Баруун Германы тамирчин залуу руу яриад үзэхээр шийджээ.

Нэрийнх нь хуудсыг авч явсан учраас Баруун Германы Халле хотод байдаг тэр залуу руу найзыгаа яриулан хэрэг зоригоо үнэнээр нь танилцуулсанаар 10 мянган дойч марк авч ирэхийгхүсэв. Монголын алдарт тамирчин уулзахыгхүс-сэн нь сайхь герман эрд нэр төрийн хэрэг байсан учраас тэр өдөртөө л шахам 10 мянган дойч марктай давхиад иржээ. Х.Баттулга чухам ямар наймаа хийх санаа олсон нь их сонин. Тэр үеэр олон хүн рублийн ханшийн зөрүүн дээр Баруун, Зүүний хооронд наймаа хийж байсан бол Х.Баттулга Зүүн, Барууны маркуудын албан ёсны
ханш, хар захын ханшны зөрүүнээс ашиг олох санааг мэдэрч чадсан байна. Энә бол гайхалтай бизнес байлаа. Нэн тэргүүнд 10 мянган дойч маркаа вьетнамуудад зарж 40 мянган ийст марктай болов. Үүнийгээ Зүүн Германы махны үйлдвэрт ажилладаг мозамбикуудад 1:1 харьцаатайгаар дойч мар¬каар сольсноор 40 мянган дойч марктай болж хэдхэн хоно-гийн дотор баяжих нь тэр. Гэвч энә наймаа бол үнэндээ амьдүйсэн явдал байлаа.

Олуулаа нийлэхээрээ мөнгөний төлөө төрсэн эхээ ч хөнөөхөөс буцахаа больчихдог хэрмэл вьетнам наймаачид, амь амьдралын төлөө харьд ажиллаж байгаа Мозамбик ажилчдын дэргэд монголоос өөр хэлгүй Х.Баттулга үнэндээ газар унасан гадил жимстэй адил сайхан хоол байсан юм. Гэвч бөх байрын бүдүүн хүзүү, хулгар чих, зангирсан булчинтай монгол залууг яаж ч чадалгүй мөнгөө наймаалцсан нь ойлгомжтой. Ингэж долоо хоногийн дотор 10 мянгыг зээлснийхээ төлөөсөнд төдий хэмжээний мөнгийг шагнал болгоод өгөхөд герман найз нь гайхан шогширч
бай-жээ. Сохор ч зоосгүй гуйлгачин эр 20 мянган дойч марктай болсон нь үлгэрт гардаг шиг л явдал юм. Нэгэнт мөнгөтэй болсон хойно юм үзэж, нүд тайлахаар шийдэн Ханновер хотод очиж “Пинк флойд” хамтлагийн тоглолтыг үзээд эх орондоо иржээ.

Х.Баттулга өнөөг хүртэл Польшид эх орон нэгтэндээ нүд үзүүрлэгдэн орцонд хонож, Германд өлсөж цангаж бай¬сан үеэ мартдаггүй юм. Ер нь түүний багш нь “алдаа”. Тэр алдаан дээрээсээ суралцаж, алдаагаа цаг ямагт санасаар зөв явахын үлгэрийг өөртөө шингээж чаджээ. Энә бол түүний амьдралын нэгэн философи, бас тулгуур зарчим нь гэж хэлж болно. Монголдоо ирэхэд охин нь мэндэлсэн байсан нь ааваа урин дуудсаных гэлтэй. Тэр мөнгөгүй бол хэн ч биш болохыг гурван сарын хугацаанд хангалттай амссан болохоор хүүхдүүдээ амар тайван
амьдруулахыг хүссэнээр их спортоо орхиж, бизнес рүү орохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энә наймаанд нөгөө л бөх туе болсон билээ. Гадаад паспорттай байсныхаа давуу талаар Бээжин явж арваад доллараар авсан өдөн курткээ Унгарт аваачиж 10 дахин нугалж зарсан нь одоо бол зүүдэнд ч оромгүй өндәр ашиг юм.

Энә наймаа цаг их алдуулж байгаа нь ойлгогдсоноор Бээжин-Улаанбаатар-Москва гэсэн маршрутаар түргэн эргэлт хийх аргыг сонгов. Уг багт дандаа бөхчүүд байсан бөгөөд бусад наймаачдын галаас давуу нь гэвэл нэг нь Москвад, нөгөө нь Улаанбаатарт, гуравдахь хүн Бээжинд байрласан учраас элдвийн хүндрэл гарч, цаг алддаггүй байжээ. Тухайн үед Москвагийн “Украина” зочид буудал, “Лужники” зах Чеченийн мафийнхны хяналтанд орсон байв. Уг чечениүд голдуу бөхчүүд байсан учраас Тулгын багийнхныг ихэд хүндэлжээ. Бүр сүүлдээ бараагаа зах
дээр зарахаа болиод тэдэнд бөөндчихдөг болсон гэдэг. Гэвч энә жаргал, энә их ололт амжилт нь үүрдийнх биш байлаа.

1992 онд бүтән хоёр жилийн наймааны орлого болох 100 мянга гаруй доллараа Оросын цагдаа нарт дээ-рэмдүүлснээр ганзагын наймаа хийгээд ашиггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тиймээс 1988 онд байгуулсан “Урлан” хоршооныхоо нэр дээр видео кино гаргах зэргээр бага сага мөнгө олж байсан юм. Тэгээд ч 1992 оны сүүлчээр аж ахуйн нэгжтэй байж гэмээнэ амжилтанд хүрнэ гэж тооцоолон “Женко” хэмээх нэр сонгосон нь өдгөө Монголын нэр нүүр болоод байгаа билээ.

“Женко” гэдэг нь “Женерал компани” буюу толгой компани гэсэн утгатай үг. Хэдийгээр компани байгуулсан ч ямарваа нэгэн үйлдвэрлэл эрхлэх санхүүгийн боломж байсангүй. Тэр үеэр Х.Баттулга өдгөө олны аманд түүх болон яригддаг Сингапур, Бээжингийн хоорондох видео камерын наймаагаа хийсэн юм. Тухайн үедээ том бизнесмэн байсан “Хэт”-ийн Гантөмөрөөс 10 мянган доллар зээлж Сингапур руу явахаар шийджээ. Энд Х.Баттулга бас л овжин агаад ухаалаг зүйлийг олж харсан юм. Учир нь Сингапур, Монгол хоёр улс гэрээ байгуулчихсан учраас онгоцны
билетийг албан ёсны ханшаар тооцож бичдэг байсан аж. Ингэснээр асар их зардал хэмнэгдэж байлаа. Нөгөөтэйгүүр, Хятад улс цахилгаан барааны импортдоо 300 хувийн татвар ноогдуулдаг байсан нь бас л ашигтайгаар тусч болохыг мэдрүүлжээ.

Тиймээс камераа Монголд авч ирж зарахаасаа илүүтэйгээр Бээжинд еэм хямдхан зарчих нь цаг хугацаа, мөнгө хэмнэсэн дэндүү ашигтай үйлдэл болохыг тэр харж чадсан байдаг. Сингапураас Рапазопю М-8000 камерыг аваад Бээжинд очиж нэг нугалан 6000 доллараар зарчихна. Тэгэхдээ транзит гэж хэлчихээд замдаа зарчихдаг нь нэг үгээр хэлбэл Хятадын хуул иар контрабанд байлаа. Хятадууд ч дэлгүүрт 12 мянган долларын үнэтэй байдаг камерыг хагас үнээр нь уухайн тас авч байсан нь ойлгомжтой.

Бээжингээс Сингапурт очиж камераа авчихаад шөнө-жин бааранд бүжиглэж үүр цайлгаад өглөө нь буцаад нисдэг байсан гээд бодохоор зургаан сарын хугацаанд хэр их ашиг олсон болохыг нь та тооны машин шүүрвэл багцаалах биз. Мэдээж хэрэг энә бизнест эхлэл байсантай адилхан бас төгсгөл байлаа. Үүнд нэг хүчин зүйл нөлөөлсөн нь бие биенийгээ дууриах монгол зан юм. Сингапур, Бээжингийн хооронд уй олон монголчууд камер зөөх болсоноор үнэ унаган уг наймааг хаагдахад нөлөөлсөн нь ойлгомжтой.

Энә бүхнээс бас л суралцав. Ер нь суурин ажиллаж, Монголдоо тодорхой төлөвлөгөөтэй бизнес эрхлэх нь тогтмол ашиг авчирч, бизнес нь жинхэнэ утгаараа хөгжиж, хәл дээрээ зогсохыгухварлан ойлгож чадсан юм. Үүний тулд ёстой л юм юм руу орж үзэв. Үсчин ажиллуулж, тухайн үедээ гудамжаар харагдахаа болиод байсан таксины бааз байгуулж, монгол-чуудын сайн мэдэх “Саятан” сугалааг бий болгосон юм. Мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн хүсэл тэмүүлэл, нөгөө талаас энә бүхнийг гардан гүйцэтгэж буй “Женко” компани хоёрын хооронд жинхэнэ итгэлцэл
бий болж, богино ч гэлээ хугацаанд жинхэнэ шударга харьцаа тогтнож чадсан билээ. Сардаа 100 мянган долларын борлуулалт хийн, эргээд 50 мянгыг нь хонжворт олгоод үлдсэнээс нь 40 хувийг татварт тушааж багахан хэмжээний ашиг олж байсан ч гэлээ хамгийн том “ашиг” нь бодож төлөвлөж ажил үйлчилгээ явуулбал болох юм байна гэсэн үнэтэй урам зориг, итгэл авсан явдал байсан гэж Х.Баттулга өөрөө ярьдаг.

Энә хооронд Германаас машин зөөдөг байсан бөгөөд алдарт “ВМ\Л/” машиныг хонжвортоо олгож байсан нь үнэ-лэхгүй байхын аргагүй явдал байлаа. Түүний бизнест эхэн үедээ гадаадын бөхчүүд олонтаа оролцдог байсан нь өмнө өгүүлсэн зүйлсээс тодорхой харагдсан байх. Тухайлбал, такси баазаа байгуулахад Буриадын бөхчүүдтэй түншилсэн байдаг. Буриадын алдарт бөх Борис Будаев тэргүүтэй бөхчүүд Борис Березовскийгоос Сибирьт “Лада”-г борлуулах эрх бүхий “Мотом” компанийг таслаж байгуулан ажиллаж байжээ.

“Лада” тэр үед Оросын зах зээл дээр нүдний гэм байсан цаг. “Мотом” компаниас 5000 доллараар авсан ма-шинаа гаргаад л өдөрт нь 6000 доллараар зарчихдаг байсан гээд бод доо. Тэр үед “Мотом” компани өдөртөө 100 машин борлуулж байсан гээд бодохоор танд нэг зүйл бодогдох вий. Х.Баттулга ч Борис Будаев дээр ямар ч дараалалгүй ороход гурвантаа нэгжүүлж байсан гэдэг. Тэндээс 10 ширхэг “Лада” авч ирэн анхны хувийн хэвшлийн такси баазыг байгуулж байсан түүхтэй. Ер нь “Женко” компани бизнесийн олон салбарт анхдагч болж чадсан юм. Гадаадын олон
оронд явж юм үзэж, нүд тайлсныхаа хэрээр шөнийн цэнгээний газар, диско клуб өндәр ашиг олдог гэдгийг төсөөлж байлаа. Тухайн үедээ хүүхэд залуус, ажил хэрэгч хүмүүс орой үдшийн цагаар орж алжаал тайлдаг байсан “Холливуд”, “Моторок”, “Маттис”зэрэгбаар, цэнгээний газруудыг”Женко” компани л бий болгосон түүхтэй. “Женко” компани эдгээр цэнгээний газруудаа яасан бэ? гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Энд л жинхэнэ бизнесийн хууль үйлчилсэн билээ. Мөнгөө хангалттай олж, өрсөлдөгчид шил шилээ даран бий болсон үед нь зах зээлийн үнээр зарж дараагиин нүүдэл рүү шилжиж чадсан нь Х.Баттулгын мэдрэмж байлаа.

Тэр 1996 оныгхүртэл зөвхөн мөнгө олох ажил л хийжээ. Түүнд хөрөнгиин зах зээл болон ирээдүй рүү чиглэсэн хараа дулимагхан байсан гэлтэй. Гэвч түүнд Монголын шилдэг эдийн засагчдын нэг, Хөрөнгиин биржийн захирал асан Зол-жаргал найз нь үнэт цаасны хоёрдогч зах зээлийн тухай сайн ойлгуулж өгсөн нь нүдийг нь нээсэн хэрэг болов. Иймээс тэр хөрөнгиин зах зээл дээрээс хувьцаа цуглуулах ажилд орсон юм. Гадаадын улс, орнууд руу тэмцээнд явахдаа зочид буудалд байрладаг байсан нь энә салбарын бизнес тогтмол ашиг авч ирдгийг аль эрт гадарлахад хүргэсэн нь тодорхой.

Тиймдээ ч “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудлуудын хувьцааг цуглуулж эхлэв. Тэр үеэр Эрдэнэтийн захирал байсан Ш.Отгонбилэг ирж уулзан “Чи хоёр зочид буудлаар юугаа хийхэв. Улаанбаатарынхыг нь надад зарчих” хэмээн хангалттай мөнгө амласнаар тохиролцож чадсан гэдэг. Энә бүхний эцэст “Баянгол” зочид буудлын хувьцааны 50 илүү хувийг “Женко” компани эзэмшиж чадсан билээ. “Женко” компани, түүнийг үндэслэн байгуулагч Х.Баттулга нь алдаа бүхэн дээрээсээ суралцдаг гэдгийг дээр өгүүлсэн. Мэдээж хэрэг хүн юм хойно гаргасан алдаа
цөөнгүй нь ойлгомжтой. Үүний нэгэнд алдарт 17 чингэлэг спиртийн наймааны хэрэг зүй ёсоор орно. Энә тухайд тэр хэзээ ч, хэнд ч ярьж байсангүй.

Магадгүй нүцгэн үнэнийг ганцхан тэр өөрөө л мэддэг нь ойлгомжтой. Тэр энә тухайгаа жинхэнэ үнэнээр нь бидэнд өчсөнийг өгүүлсү. Мөнгө хөрөнгө олохын хэрээр “Женко”-гийн зарим нь цээж баян болчихоод ашиг, орлого л олж байвал наана, цаанаа ухаарахаа больчихсон байлаа. Яг тэр үеэр Х.Баттулга төрсен дүү Х.Баттуулаа их спортоос нь хөндийрүүлэн бизнестээ татан оролцуулаад байсан цаг. Нэг л өдөр “Женко”-гийн залуус Х.Баттулга дээр орж ирэн долоохон хоногийн дотор сая доллар хийчих ашигтай бизнес байгааг санал болгон 300 мянган доллар
өгөхийг гуйв. Энә бол тэр үедээ ид гаарч дээр дооргүй л оролцож байсан спиртийн наймаа байлаа. Уг наймаанд Х.Баттулга тиим ч таатай хандсангүй. Монголын спиртийн наймааг олны хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга бөх болон цагдаагийнхан хянаж байдгийг гадарлаж байсан учраас олохоосоо илүү хор уршиг нь хүндээр туена гэж мэдэрч байсан учраас цааргалжээ.

Гэвч Х.Баттулга зөвшөөрчихсөн нь маргашгүй үнэн билээ. “За, өөрсдөө мэдээрэй. Болгоомжтой бай” гэжхэлээд 300 мянган долларыг ширээн дээр тавьсан гэдэг. Нөгөөдүүл нь ч 17 чингэлэг спиртээ оруулж ирээд л цагдаад баригдсан түүхтэй. Ингэснээр уг наймааг гардаж хийсэн найман залуу хоригдсон юм. Тэгээд ч түүний дүү Х.Баттуул Баяраа гэдэг залуугийн хамтаар ял сонссон гашуун дурсамжтай. Үүнээс болоод спиртийн наймааны бүлэглэлүүд “Женко”-г нэгмөсөн нам дарах гэж оролдлоо. “Женко”-г дарна гэдэг Х.Баттулгыг энә хэрэгт холбогдуулан
шоронд суулгана гэсэн үг юм. Ийм ч учраас тэр зугтахаас өөр аргагүйд хүрчээ. Интерполоор эрэн сурвалжлагдаж байхдаа тэрбээр Түвдэд очиж мергөл үйлдэн “Алдаагаа давтахгүй” хэмээн андгайлж, Хонконг зэрэг газарт зургаан сар орчим орогносон юм. Энә бол түүнд маш том шийтгэл байсан гэдгийг Х.Баттулга үе үехэн дотно хүмүүстээ дурсдаг.

Түүний яс маханд Монголоо гэсэн үндсэрхэг үзэл ор-шиж байдгийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Тиим хүнд эх орноосоо оргож дүрвэнэ гэдэг ямар хэцүү нь ойлгомжтой. Ер нь түүний оргож зугтах ажиллагааг цагдаагийнхан гүйцэт-гэх ажлын шугамаар зохион байгуулчихсан юм. Энә бол телевизээс бичлэг бүхий хуурцаг хулгайлах ажиллагаа. Үүнд ямар ч гэм зэмгүй залуус ч өөрийн мэдэлгүй татагдаж оролцсон билээ. Бие нь гадаадад ч сэтгэл нь эх орноосоо дүрвээгүй байсан учраас тэр эцэстээ цагдаагийн удирд-лагууд РУУ утасдаж “Би очлоо” гэж хэлж
чадсан юм. Түүнийг онгоцноос буухад л Колумбийн хар тамхины наймаачныг баривчилж байгаа юм шиг барьж 72 цаг хорьж саатуулсан гэдэг. Баянзүрх дүүргийн шүүх хурлаар орсоноор хуурцагны хэрэг зохиомол, захиалгат болох нь илэрч цагдаагийнхан хүнд байдалд орсон аж. Ингэжтүүнийг яллах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн түүхтэй.

Х.Баттулга үүнээс маш том сургамж авч дахин ийм ажилд оролцохгүй гэдгээ Цастын оронд (Түвд) амлаж байс-наа хэрэгжүүлэх замдаа орсон юм. Гэвч түүнээр оролдох гэсэн хүмүүс энә хэргээс өөр сөхөх зүйлгүй учраас улиг бол-тол нь ярьж бичсэн түүхтэй. Энә талаар Х.Баттулга ихээхэн ёжтой бөгөөд сургамжтай зүйл ярьдаг. Түүнд “жинхэнэ” цагдаа нар “Энә бол чиний хийх ажил биш шүү” гэж хэлсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах биз ээ. Тэрбээр эл явдлаас мөнгө, бизнес хоёрын хооронд ямар их ялгаа байдгийг ухаарсан бөгөөд мөнгийг гол зорилгоосоо таягдаж хаян урамшуулал гэж ойлгодог болсон хэмээн ярьсан нь бий.

Ингэж том хаширсан “Женко” компани жинхэнэ бизнес рүүгээ эргээд орлоо. 1999 оны 8-р сард анхны битүүмжилсэн дуудлагахудалдаагаар”Махимпекс” компани хувьчлагдахад оролцож төрийн өмчийн 51 хувийг 7.5 тэрбумаар авсан юм. Энә бизнес нь үнэндээ эрсдэл дагуулсан шийдэл байлаа. Хувьчлагдах үеэр нь туе компанийн өмнөх захирлаар толгойлуулсан этгээдүүд зооринд хадгалагдаж байсан 10 мянган тонн махыг гаргаж заржээ. Мән “Мах импекс” таван тэрбумын өртэй болчихеон, сүйрлийн ирмэгт тулсан байв.

Ингэж хоосон зоорьтой, өрөнд баригдсан компанийг хэрхэн хәл дээр нь боегох талаар толгойгоо гашилгаж эхэллээ. Нэн тэргүүнд 420 сая төгрөгний сертификат гарган малчдад өгч мах бэлдэж эхэлсэн боловч Орос руу 1 кг махыг дөнгөж 81-хэн центээр худалдаалж байсан юм. Сүүлдээ махны үнэ өссөнөөр байдал эрүүлжих тийшээгээ хандсан боловч өрсөлдөгч үйлдвэрүүд олноор бий болсонтой уялдаад өрнөөс гарахад асар их хугацаа зарцуулсан юм. Мән 2000 онд “Талх чихэр” ХК-ийг эзэмшиж байсан хүмүүс Толомт” банкинд барьцаалан нэг сая 800 мянган доллар
зээлдсэнээ төлж чадалгүй алдсаныг нь худалдаж авав. Х.Баттулга энә бүхнийг шуналтайдаа аваагүй гэдгийг олон хүн гэрчлэн ярьдаг. Мән “АПУ-гийн 49 хувийг хэсэг хугацаанд эзэмшиж байсан явдал ч бий.

Томоохон үйлдвэрүүдээ, нэн ялангуяа хүнсний үйлдвэрээ аюулгүй байдал энә тэр гээд аль аль талаа ч бодсон гадныханд алдахгүй гэсэн үзлээр л хандаж авсан гэдэг. Үүнийг батлах мэт тэр УИХ-ын чуулган дээр хүнсний аюулгүй байдал улс үндэстний оршин тогтнол, үндэсний эрх ашигтай хамааралтаи гэдгийг сануулж байдаг. Тиймдээ ч Монголын банк, санхүүг гадныханд алдахгүйн тулд энә зах зээлд ихээхэн хөрөнгө оруулах сонирхол түүнд төржээ.

Ингэж байтал нь ХААН банкны хувьчлал явагдах тен-дер зарлагдлаа. Харамсалтай нь, уг тендерт монгол хүн оролцохыг ердөө л улаан цайм хориглочихжээ. Хэдийгээр монгол хүн, нохой хоёр тендерт оролцохгүй гэсэн үг, үсэг байгаагүй ч оролцогч нь олон жилийн хур арвин туршлагатай байх ёстой гээд заагаад өгчихөж. Монголд хувийн хэвшлийн банк саяхнаас л хөгжиж эхлэж байгаа учраас юуных нь турш-лага энә тэр байхав. Тэгээд л арга буюу гадны аль нэгэн компаниар халхавч хийж орохоос өөр аргагүйд хүрчээ. Тиймээс “Женко”-гийнхон Оросын акул
гэгддэг “Альфа” банкны удирдлагуудтай очиж уулзан хувьчлалд хамтран оролцохыг ятгалаа. Оросууд ч зөвшөөрснөөр хувьчлалд оролцсон боловч авах эзэн нь аль хэдийн ярьж хөөрчихсөн байсан учраас ялагдал хүлээжээ. Монголчууд ингэж томоо¬хон банкаа япончуудад алдсан түүхтэй.

Гэхдээ түүнийг өдгөө “Улаанбаатар”, “Капитрон” зэрэг банкуудын томоохон хувьцаа эзэмшигч гэжяригддагч өөрөө эре няцаадаг нь хачирхалтай. Тэр ч бүү хәл зарим нэгэн эрх баригчийн зүгээс Худалдаа хөгжлийн банкийг өөрийн болгосон гэх хий хардлагаар сонин хэвлэлээр намнах ч болсон. Хаа очиж түүнд ХХБ-ны хувь байхгүй нь зарим эх сурвалжийн ярианаас тодорхой болж байна. Магадгүй иймэрхүү бусармаг явдлуудаас болоод тэр банк санхүүгийн хөрөнгө оруулалтуудаа бусдаас нуудаг байж болох талтай. Уг нь банкны салбарт “Женко” шинэ цэрэг
биш ээ. Ерээд оны дундуур “Монсоник”-ийн Т.Баярхүү, Пунцагбалжир нарын хамт “Монгол бизнес” банкийг байгуулжээ. Харамсалтай нь гүйцэтгэх захирлаар сонгогдсон хүн нь мөнгийг өөрийнхөө өмч мэт баруун, солгойгүй цацсаар хөрөнгө оруулагчдаа алдагдалд оруулж энә банк үүдээ барьсан түүхтэй. Уг нь карт гаргах зэргээр хэдхэн хоногийн дотор 500 гаруй сая төгрөг татаж эхэн үедээ амжилттай ажиллаж байсан аж.Х.Баттулга банк, санхүүгийн зах зээлд гадныхан нэв-тэрснээр үндэснии аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Тиймээс ч тэр
“Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэж хэлэх дуртай. Монгол оронд монгол хүн л эзэн нь байх ёстой гэж боддог энә эрхмийн бизнес тэр аяараа эрэл хайгуул юм шиг санагддаг. Тиймдээ ч олон зүйлийн анхдагч болж чадсан юм. Анхны цэнгээний газар, анхны супермаркет болох “Саппоро”, гэрэл зургийн “Коника” студи гээд л тоочивч барашгүй. Тэр зарим наймаанд хожигдсон, харин ихэнхээс нь хожил авсан. Энә л бизнесмэний чан-сааг илтгэх чухал үзүүлэлт билээ. Мән зарим бизнес нь үндэс угсаагаараа бахархах үзлийг сэргээхээс үүдэж, хор
шарандаа үүнийг бүтээн босгож байна. Үүний нэгэн жишээ нь Цонжин болдогт босгож буй Чингисийн хөшөө цогцолбор. Тэр үүнийг ганцаараа идэхийг хүсээгүй.

2006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил төрсен хүүхдүүдэд хувьцаагаа үнэгүй бэ-лэглэснийг мэдэх хүн мэдэн будилдгаас нь илүү гэж бодно.

Тэр хүнсний үйлдвэр зөвхөн монгол хүний мэдэлд байх ёстой гэж боддог. Уул нуруудыг ухаж төнхөн, ачиж зөөж буй гадныхныг хараад зүрх шимшрэхийн эрхээр энә салбарт хүч сорих төлөвлөгөө боловсруулж сууна. Үүний тулд монгол хүн боловсролтой байх хэрэгтэй. Тиймээс ч тэр “НаНтого! 1пзШи1е”-ийг байгуулж, “С-1″ телевизийн сувгийг асар их мөнгө урсган байж ажиллуулж байна. Тэр дэндүү дороос өөрийн хүчээр гарч ирсэн. Мөнгөтэй болж чадсан.Энә бүхний эцэст мөнгө түүний зорилго биш болжээ.

Их спортоос “Монгол хүн ялагч байх ёстой” гэдэг ом-горхолыг олсон X. Баттул га улс орноо хангалттаи сурталчилж чадсан. Харин тэр одоо бизнес гэхээсээ илүүтэйгээр Монгол улсаа хэрхэн хөгжүүлж, монгол хүнийг хэрхэн баян болгох талаар толгойгоо гашилган ном бичиж сууна. Монгол улс хөгжихгүй байгаагийн зарим хариуг “Тамын тогооны үлгэр” болон үндэс угсаагаа гэх үзэл орхигдсоноос болсон хэмээн сонинд бичиж буй нийтлэлүүддээ ил тод дурьдсан байна. Түүний амжилтын нууцыг холоос эрэх хэрэггүй байх. Учир нь түүний хэн нэгэнд үл
ялагдах сэтгэл зүй, Монголоо гэсэн үзэлтэй нэгдсэнээр амжилт гаргахынх нь үндэс болсон гэлтэй.
Тэрбээр өдгөө биеийн хүчээр нэгийг ялна, сэтгэлийн хүчээр олныг дийлнэ гэсэн зарчмаар монголчууд нэгдмэл байх ёстой гэсэн байр суурь, зорилготойгоор ажиллаж байна. Эх сурвалж:Илтгэх урлаг групп.с

About these ads

2 responses to “Gaihamshig-МОНГОЛ АРНОЛЬД БУЮУ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

  1. Pingback: Mongolian Mining boom by Australia, Education, OSHC, Free IELTS Class, 50% Scholarship, Jenco Battulga and much more | Mongolian Students Association in Australia

  2. Uneheer gaihaltai . Iim Hun. Erunhiilugchid Ner devsheesei.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s