АНУ-ЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР


АНУ-ЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

http://www.aaaa.mn/%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3/#faq_450

International Doorway to Education & Athletics буюу IDEA хэмээх байгууллага нь 1997 оноос хойш Америкийн их дээд сургуулиудад оюутан элсүүлэх ажлыг явуулж, дэлхийн бусад улс орнуудын оюутан болон тэдний сурч буй их сургуулиудад үйлчилгээ үзүүлж байна. IDEA-гийн эрхэм зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа сурах мөрөөдөлтэй хүүхэд залуусын мөрөөдлийг нь биелүүлэхэд оршино.

IDEA-гийн хөтөлбөрт жил бүр хэдэн зуун залуучууд хамрагдан оролцдог бөгөөд тэдний ихэнх нь америкийн их дээд сургуулиудад бакалаврын түвшинд сурдаг ба тэтгэлэгтээ жилд дунджаар 15 сая доллар зарцуулдаг. Ихэвчлэн, гадаад оюутан багатай Америкийн их дээд сургуульд сурахад тэтгэлэг өгдөг.

 

Гэхдээ IDEA нь дүн амжилт нь жирийн үзүүлэлттэй оюутнуудад болон биеийн тамирын чиглэлийн боловч гоц амжилт хараахан гаргаагүй байгаа оюутнуудад ч тэтгэлэг авах боломжийг өгч, тэтгэлэг авахад нь бэлтгэн, дараа нь жигд хуваарилдагаараа энэ байгууллага зүй ёсоор бахархдаг.

IDEA нь тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчиддоо англи хэлээ сайжруулахад нь туслан, өөрийн тэтгэлгийг хүссэн оюутан бүрт олгох боломж нь 100 хувьтай байгаа нь хүн бүрт боломж олгож байна гэсэн үг юм.

IDEА –гийн амжилтын товчоон

IDEA нь Америкийн их дээд сургуульд тэтгэлгээр сурахыг хүссэн бүх оролцогчиддоо 100% бүгдэд нь тэтгэлэг олгуулахад анхаардаг. Үүнээс харвал IDEA байгууллага их дээд сургуулиудтай хэр их нөлөөтэй хамтран ажилладгийг харуулах нэгэн үзүүлэлт юм.

1997 оноос хойш оюутнуудад үйл ажилгаагаа явуулж байгаа нь одоогийн өндөрлөгөөс харахад Америкийн 30 гаруй мужийн 110 сургуультай хамтран ажиллаж, түүнд нь IDEA хэмээх тодотголтой оюутнууд суралцаж байна.

Энэ хугацаанд 4000 гаруй залуучууд хөтөлбөрт хамрагдаж Америк боловсрол эзэмшиж байна.

Нийтдээ 72 сая долларыг тэтгэлэгт оролцогчдын зардалд зарцуулаад байгаагаас зөвхөн 2007 онд гэхэд л 13 сая долларыг тэтгэлэгт зарцуулжээ.

Бүтэн 4 жилийн бакалаврын боловсрол эзэмших зардлаа даалгасан нь өдгөө 900 гаруй оюутан болжээ.

IDEA нь Ази, Африк, Европ ба Өмнөд Америкийг хамарсан сүлжээ болж, дэлхийн 35 оронд салбартай болсон байна.


Idea-гийн төлөөлөгч 2010 онд Монголд ирж оюутнуудтай уулзах үеэр

-

ТАНИЛЦУУЛГА

Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг /МЗСҮА/ нь 1999 оноос монголын залуусыг гадаад ертөнцтэй холбогч гүүр болон ажиллаж байна. Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэмжээнд сэтгэхийг хүсэгч залуучууддаа зориулж энэ хугацаанд гадаадад сурах ажиллах олон хөтөлбөр хэрэгжүүлсээр ирлээ.

Үүний нэг нь International Doorway to Education and Athletics Corporation \IDEA\ хэмээх нэр хүндтэй байгууллагын 50-100 хувийн тэтгэлгээр АНУ-д Бакалавр, Магистр, Хэлний бэлтгэл, Инженер, Биеийн тамир, Анагаахын чиглэлээр суралцах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрлээ.

Өнөөдөр жирийн оюутан танд оюуны хөрөнгө оруулах том хаалга нээж өгч байгаадаа бид баяртай байна. АНУ-ын нэр хүндтэй их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломж байна гэвэл итгэх үү?

Энэхүү боломжийг МЗСҮА олон улсын IDEA байгууллагатай хамтран монголынхоо оюутан залууст олгож байна. Уг байгууллага нь АНУ-ын 170 их сургууль коллежийн хамтарсан консорциумаас тэтгэлэг өгөх сургуулийг олж оюутанд хүргэх үүрэгтэй байгууллага юм.

IDEA нь доорхи 3 төрлийн маш сонирхолтой хөтөлбөрийг санал болгож байна:

Биеийн тамирын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр- University athletic scholarships Program

Академик буюу бакалаврын түвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөр – University Academic Scholarships Program

Магистрын түвшний тэтгэлэгт хөтөлбөр – University scholarship Program

АСУУЛТ ХАРИУЛТ

  1. АНУ-н аль мужийн, хэдэн их дээд сургуулиуд уг хөтөлбөрт оролцдог вэ?
  2. IDEA-н эдгээр санал болгож буй сургуулиуд нь хэр нэр хүндтэй сургуулиуд вэ?
  3. Семестрийн амралт хэзээ вэ?
  4. Хэзээ миний хичээл эхлэх вэ?
  5. Миний англи хэлний түвшин тийм ч сайн биш. Гэхдээ би уг хөтөлбөрт оролцож болох уу?
  6. Ямар төрлийн виз АНУ-д сурахын тулд мэдүүлэх вэ?
  7. Би АНУ-д ажиллаж болох уу?
  8. Энэ хөтөлбөрт оролцсоноор ямар давуу талтай вэ?
  9. Хэрэв миний виз гараагүй тохиолдолд яах вэ?
  10. Бүртгэлийн хугацаа хэзээ эхлэж, хэзээ дуусах вэ? Хэзээ хичээл эхлэх, Өргөдөл авах эцсийн хугацаа
  11. Хэзээ би тэтгэлгээ хүлээн авч, хэд хоногийн дараа явах вэ?
  12. Тэтгэлэг олдохгүй байна гэж байх уу?
  13. uunii talaar delgerengui medeelel haanaas awah yum ?holboo barih utas bolon haygaa helj ogno uu ?zaawal yawuulaarai bi uund hamragdahiig uneheer ih husej bn.Hundetgesen Sayanaa үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас, яаж авах вэ? Холбоо барих утас, хаягаа хэлж өгнө үү. заавал явуулаарай би үүнд хамрагдахыг үнэхээр их хүсэж байна. Хүндэтгэсэн Саянаа
  14. Уг тэтгэлэгт хамрагдаад сурахын тулд яг хэдэн төгрөгийн зардал гарах вэ, материалаа бүрдүүлж өгөхөөс эхлээд
  15. би 1995-09 сард төрсөн. оноороо 16тай тэхдээ сар нь хүрээгүй. Одоо 11-р анги төгсөнө. Ийм тохиолдолд уг шалгаруултанд хамрагдаж болох уу?
  16. Би 2 жилийн өмнө Америк ийн виз-нд орсон боловч гараагүй. Одоо эндээ сурч байгаа зуны амралтаара ажиллахад дүн тийм чухал юмуу ?
  17. Би 17 настай энэ жил анагаахад орох бодолтой байна харин дараа нь тэтгэлэгээр гадагшаа сурч болох болов уу
  18. helnii tuvshin muu bol yaah uu
  19. МАгистрийн тэтгэлэг авахийн тулд ерөнхий шаардлага юу байна вэ?
  20. bi odoo 18 nas hurne ta buhnees demjleg avah gesen yum
  21. Сайн байна уу, би энэ хавар их сургуулиа төгсөж байгаа юм. Магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? одоогоор TOEFL өгөөгүй байгаа заавал өгөх шаардлагатай юу? хэлний бэлтгэлд яваад үргэлжлүүлээд магистртаа сурах боломж хэр байдаг вэ?
  22. 13dah asuult – zawaal oyutan bh ystoi yu heltei bol ywj bolohuu te
  23. сайн байна уу? би 28 настай би тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?
  24. IDEA байгууллагын энэ тэтэгэлэгт хөтөлбөр 2011 оны 05 р сарын 10 наас хаврын семестэрт материал хүлээн авч эхлэх үү?
  25. Бизнесийн удирдлагын магистрын тэтгэлэг олгодог уу? 100% тэтгэлэг олох боломж хэр байдаг вэ? Toefl-н хэдэн оноотой байх ёстой вэ?
  26. Монголд бакалавр төгссөн хүн, АНУ-д бакалавраар суръя гэвэл энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой юу? Хэдээс хэдэн настай хүн байх ёстой вэ?
  27. Би одоо 2-р курст сурдаг. Toefl өгөөгүй байгаа. Энэ тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломж байгаа юу? Хэлний бэлтгэлд очоод суух боломж байдаг уу?
  28. Сайн байна уу? энэ хөтөлбөрийн хугацаа хэзээ дуусах вэ? Хүнээ бүрдүүлээд дуусчихсан уу? Дараагйн ээлжний бүртгэл нь хэзээ эхлэх вэ та бүхэн яаралтай хариулж туслаач
  29. bi ih surguuliin 2-j kurst surdag. america.d ochood uzsen hicheeluudee haalgaad mergejleere surch jilee bagasgah bolomj bii bolow uu
  30. Sain bain uu, nadad heden asuuj todruulah zuil baina bi odoo 17nastai, amerikt amidardag. Ene zun high school-ee tugsunu. Tegehleer, bi endees ene tetgeleg programmand oroltsoj boloh uu, mun TOEFL-iin shalgaltiig yaj uguh ve gedeg talaar. Hervee tenstlee gej bodhod haana yamar surguulid oroh ve.
  31. PBT-573 оноотой бол мастерт сурах боломжтой юу? танайхаар зуучлуулж сургуулиа олуулахын тулд яаж холбогдох вэ? танайх IBT-ийн сургалт явуулдаг уу?
  32. Сайн байна уу? IBT шалгалтыг хаана яаж өгдгийг хэлж өгөх боломжгүй биз. Танай төвийн сургалтын төлбөр хэд байдаг юм бэ?
  33. sn bnu tanaihar magistrt suraltshaar sonirhoj bnlda materiala ogson bl zaaval tetgeleg irne gher hussen hun burt tetgelegt gsn ug u yamar shaardlaga hangaval 100%-n tetgeleg hurteh bolomjt ve bas tanaiht ingej holbo barij tetgeleg hushed hedi hemjeni zardal garah ve hariulj tus bolno u bayarlala

  1. Rating: +13

    Positive Negative

    АНУ-н аль мужийн, хэдэн их дээд сургуулиуд уг хөтөлбөрт оролцдог вэ?

    1997 оноос хойш Америкийн 30 гаруй мужийн 170 сургуультай хамтран ажиллаж, түүнд нь IDEA хэмээх тодотголтой оюутан суралцаж энэ хугацаанд 4000 гаруй залуучууд хөтөлбөрт хамрагдаж Америк боловсрол эзэмшжээ.

  2. Rating: +10

    Positive Negative

    IDEA-н эдгээр санал болгож буй сургуулиуд нь хэр нэр хүндтэй сургуулиуд вэ?

    IDEA нь олон улсын оюутнуудын дунд эрэлт ихтэй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг ба зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд руу олон улсын оюутнуудыг илгээдэг. Их сургууль болон коллеж нь 1.000 – 20.000 оюутантай сургуулиуд байдаг бөгөөд үүнд нь томоохон улсын сургуулиуд болон хувийн сургуулиуд багтдаг.

  3. Rating: +21

    Positive Negative

    Семестрийн амралт хэзээ вэ?

    Намрын хичээл VIII сарын сүүлчээс XII сар хүртэл үргэлжилдэг. Харин хаврын хичээл I сарын эхнээс V сарын сүүлч хүртэл хичээллэнэ . Оюутан та VI сараас VIII сарын сүүлч хүртэл амрах учир энэ хугацаанд мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтад хамрагдахаас гадна хуулийн дагуу ажил хийх бүрэн боломжтой.

  4. Rating: +9

    Positive Negative

    Хэзээ миний хичээл эхлэх вэ?

    Намрын хичээл VIII сарын дундаас эхэлдэг. Зарим үед IX сарын эхнээс эхлэх тохиолдол байдаг бөгөөд 12 сар хүртэл үргэлжилнэ. Харин хаврын хичээл I сарын дундаас эхэлж дөрвөн сар үргэлжилдэг юм.

  5. Rating: +31

    Positive Negative

    Миний англи хэлний түвшин тийм ч сайн биш. Гэхдээ би уг хөтөлбөрт оролцож болох уу?

    Та зайлшгүй IBT TOEFL-н шалгалт өгсөн байх ёстой ба доод тал нь 61-ээс дээш оноотой байх ёстой. Хэрвээ уг оноонд хүрэхгүй бол англи хэлний бэлтгэлд АНУ-д дээрхи тэтгэлгээр төлбөрөө хямдруулан сурах болдог. Гэвч та аль болох монголд байхдаа англи хэлээ шамдан үзээрэй.

  6. Rating: +20

    Positive Negative

    Ямар төрлийн виз АНУ-д сурахын тулд мэдүүлэх вэ?

    АНУ-д суралцах хусэлтэй монголчууд F-1 цагаачлалын бус оюутны виз мэдүүлэх ёстой. Энэ төрлийн визийг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, англи хэлний хөтөлбөрт суралцах хүсэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolian.mongolia.usembassy.gov/student_visa.html сайтаар орж үзнэ үү.

  7. Rating: +21

    Positive Negative

    Би АНУ-д ажиллаж болох уу?

    Оюутан та VI сараас VIII сарын сүүлч хүртэл амрах учир энэ хугацаанд мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтад хамрагдахаас гадна хуулийн дагуу ажил хийх бүрэн боломжтой.

  8. Rating: +17

    Positive Negative

    Энэ хөтөлбөрт оролцсоноор ямар давуу талтай вэ?

    1-рт Олон улсын нэр хүндтэй байгууллагаас тэтгэлэг олж авах нь олон сайн талтай байдаг. Түүнээс гадна АНУ нь боловсролын салбарт тэргүүлэх зэрэглэлийн орон бөгөөд дэлхийн шилдэг их дээд сургуулиудын ихэнх нь тэнд байдаг.
    2-рт мэдээж санхүүгийн хувьд маш их дэмжлэг болдог.
    3-рт Та англи хэлийг орчинд сурч байгаа учраас бас давуу тал болох юм шүү.

  9. Rating: +9

    Positive Negative

    Хэрэв миний виз гараагүй тохиолдолд яах вэ?

    Хэрэв виз мэдүүлээд хувийн шалтгааны улмаас 2 удаа виз татгалзвал IDEA байгууллага тодорхой хэмжээний бага төлбөрийг суутган бусад төлбөрийг олгоно.
    Хэрэв виз мэдүүлээд хувийн шалтгааны улмаас 2 удаа виз татгалзвал МЗСҮ Агентлаг бичиг баримт бүрдүүлэлтийн зардалдаа зөвхөн 60.000 /жаран мянган/ төгрөгийг суутгаж авна.

  10. Rating: +10

    Positive Negative

    Бүртгэлийн хугацаа хэзээ эхлэж, хэзээ дуусах вэ? Хэзээ хичээл эхлэх, Өргөдөл авах эцсийн хугацаа

    Хаврын семестэр 2012 оны 1-р сард эхэлнэ. 2011 оны 10-р сарын 15 хүртэл авна.
    Намрын семестэр 2012 оны 8-р сард эхэлнэ. Бүртгэл 2012 оны 5-р сарын 10 хүртэл авна.

  11. Rating: +15

    Positive Negative

    Хэзээ би тэтгэлгээ хүлээн авч, хэд хоногийн дараа явах вэ?

    Бид таны бүрэн материалыг хүлээн авсанаас хойш 14 – 45 хоногийн дотор тэтгэлгийг өгөх болно. Аль нэг их сургуулийг нь та сонгоод урилга ирмэгц ЭСЯ-д виз мэдүүлэх ёстой. Визээ авсны дараа сургуульдаа шууд орох эсвэл хэлний бэлтгэлд суух болно.

  12. Rating: +27

    Positive Negative

    Тэтгэлэг олдохгүй байна гэж байх уу?

    Та энэ тэтгэлэгт хамрагдахгүй байх гэж санаа зовох хэрэггүй. Таньтай гэрээ байгуулсан л бол тэтгэлгийн санал заавал ирдэг. Та сонгох л үүрэгтэй.

  13. Rating: +5

    Positive Negative

    uunii talaar delgerengui medeelel haanaas awah yum ?holboo barih utas bolon haygaa helj ogno uu ?zaawal yawuulaarai bi uund hamragdahiig uneheer ih husej bn.Hundetgesen Sayanaa үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас, яаж авах вэ? Холбоо барих утас, хаягаа хэлж өгнө үү. заавал явуулаарай би үүнд хамрагдахыг үнэхээр их хүсэж байна. Хүндэтгэсэн Саянаа

    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг биечлэн ирж аваарай. Утас: 70118020, 95098020
    Хаяг: УБ зочид буудлын зүүн талд, Малайзын боловсролын төвийн 4н давхарт

  14. Rating: +0

    Positive Negative

    Уг тэтгэлэгт хамрагдаад сурахын тулд яг хэдэн төгрөгийн зардал гарах вэ, материалаа бүрдүүлж өгөхөөс эхлээд

    Бүрдүүлж байгаа материалууд бүгд англи хэл дээр байх шаардлагатай тул орчуулгын төлбөр + Сургуулийн application fee буюу элсэхдээ төлдөг төлбөр 30-100$ + Sevis буюу АНУ-ын засгийн газарт төлдөг төлбөр 200$ + Элчинд виз мэдүүлэхэд төлдөг элчингийн хураамж 140$ + онгоцны тийз ойролцоогоор 1500 $ зэрэг зардлууд гарна даа. Очоод жилд тэтгэлэг аваад байр,хоол, ном, даатгал гээд бүх зардал нь ороод 9000-15000 $ багтдаг.

  15. Rating: +5

    Positive Negative

    би 1995-09 сард төрсөн. оноороо 16тай тэхдээ сар нь хүрээгүй. Одоо 11-р анги төгсөнө. Ийм тохиолдолд уг шалгаруултанд хамрагдаж болох уу?

    16аас дээш настай бол суралцаж болдог. Чи хичээл эхлэх үед 16 хүрчих учраас ихэнх сургуулиудын хувьд зүгээр. Ганц 2 нь магадгүй чамайг өвлийн буюу 1сарын семестерээс суралцуулъя гэсэн хариу өгч магадгүй юм.

  16. Rating: -1

    Positive Negative

    Би 2 жилийн өмнө Америк ийн виз-нд орсон боловч гараагүй. Одоо эндээ сурч байгаа зуны амралтаара ажиллахад дүн тийм чухал юмуу ?

    Ямар шалтгаанаар визийг чинь гаргаагүй юм болдоо? Ер нь бол элчинд виза мэдүүлж байгаа хүмүүсийг цагаачлах магадлалтай гэж үздэг юм. Тиймээс материалаа сайн бүрдүүлэх нь чухал. Дүн сайтай бол АНУ-руу цагаачлах магадлалтай гэж үзэх нь буурна шүү дээ.

  17. Rating: +3

    Positive Negative

    Би 17 настай энэ жил анагаахад орох бодолтой байна харин дараа нь тэтгэлэгээр гадагшаа сурч болох болов уу

    Сайн уу? Чи анагаахаар сурах хүсэлтэй бол заавал анагаахад орсоныхоо дараа тэтгэлэгт хамрагдах шаардлагагүй юм. Төгсөөд шууд анагаахын мэргэжлээр явж болно шдээ. Цаг алдахгүй.

  18. Rating: +2

    Positive Negative

    helnii tuvshin muu bol yaah uu

    Хэлний түвшин муу бол манай дээр сургалтанд сууна даа. Эсвэл өөрөө сайн бэлдэж байгаад манайд хамрагдаж болно.

  19. Rating: +5

    Positive Negative

    МАгистрийн тэтгэлэг авахийн тулд ерөнхий шаардлага юу байна вэ?

    Ерөнхий шаардлага нь :Та 40 хүртэлх насны, магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль төгссөн, дүнгийн голч доод тал нь 2оос дээш, үндсэн ангид оръё гэж байгаа бол доод тал нь ТОЕФЛ-ын 71ээс дээш оноотой байх шаардлагатай. Тэгээд мэдээж тэтгэлэг хүртэх эссэгээ сайхан бичих хэрэгтэй.

  20. Rating: +9

    Positive Negative

    bi odoo 18 nas hurne ta buhnees demjleg avah gesen yum

    Болноо. Миний дүү одооноос ирж зөвлөгөө аваад АНУ-д сурвал ямар боломж байна, Германд сурвал ямар байна гээд судлаад үзэхэд гэмгүй шүү дээ. Ямар мэргэжил эрэлттэй байна, ТОЕФЛ-доо яаж бэлдвэл өндөр оноо авдаг юм гээд ирээд олон мэдээлэл аваарай.

  21. Rating: +0

    Positive Negative

    Сайн байна уу, би энэ хавар их сургуулиа төгсөж байгаа юм. Магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? одоогоор TOEFL өгөөгүй байгаа заавал өгөх шаардлагатай юу? хэлний бэлтгэлд яваад үргэлжлүүлээд магистртаа сурах боломж хэр байдаг вэ?

    Сайн уу? Чи магистраа шууд төгсөөд хамгаалъя гэж бодож байгаа бол заавал ТОЕФЛ-ын оноотой байх шаардлагатай. Эхлээд хэлний бэлтгэлд суучихаад дараагаар нь хамгаалсан ч болно. Энэ тохиолдолд оноо шаардахгүй. Гэхдээ чамд албан бус ТОЕФЛ өгөөрэй гэж зөвлөе. 2012-8 сард АНУ-г зорихоор шийдсэн бол төгсөөгүй байхдаа буюу одооноос ирж уулзаарай. Төгсөөд дипломоо бариад 6сард ирвэл амжихгүй шүү.

  22. Rating: +1

    Positive Negative

    13dah asuult – zawaal oyutan bh ystoi yu heltei bol ywj bolohuu te

    Заавал оюутан байх албагүй ээ. Дөнгөж 10 жилээ төгссөн эсвэл төгсөөд сургуульд ороогүй ч бакалаврт суралцах сонирхолтой эсвэл их сургуулиа ямар нэг шалтгаанаар орхисон хүмүүс ч хамрагдаж болдог. Мэдээж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүс ч хамрагдаад явдаг юм.

  23. Rating: +5

    Positive Negative

    сайн байна уу? би 28 настай би тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?

    Сайн уу? Та манай магистрын тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Англи хэлний ТОЕФЛ-ын оноогүй бол мөн Англи хэлний бэлтгэлд тэтгэлэгтэйгээр АНУ-д эхлээд суралцах боломжтой.

  24. Rating: -1

    Positive Negative

    IDEA байгууллагын энэ тэтэгэлэгт хөтөлбөр 2011 оны 05 р сарын 10 наас хаврын семестэрт материал хүлээн авч эхлэх үү?

    Бид материалыг байнга хүлээн авдаг. Харин та эрт орой бүртгүүлснээсээ хамаараад өвлийн буюу 1 сард эсвэл намрын буюу 8сарын семестерийн аль нэгэнд нь явнаа гэсэн үг.

  25. Rating: +4

    Positive Negative

    Бизнесийн удирдлагын магистрын тэтгэлэг олгодог уу? 100% тэтгэлэг олох боломж хэр байдаг вэ? Toefl-н хэдэн оноотой байх ёстой вэ?

    Бизнесийн удирдлага буюу MBA нь хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд орох бөгөөд энэ чиглэлээр бэлддэггүй сургууль гэж АНУ-д байдаггүй учраас танд тэтгэлэг сайн олддог. ТОЕФЛ-ын оноо доод тал нь 71ээс дээш байх ёстой байдаг.

  26. Rating: +1

    Positive Negative

    Монголд бакалавр төгссөн хүн, АНУ-д бакалавраар суръя гэвэл энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой юу? Хэдээс хэдэн настай хүн байх ёстой вэ?

    Монголд бакалавраар төгссөн хүн АНУ-д ахин бакалавраар сурах боломжтой. Гол шаардлага нь та 27оос доош насных байх ёстой юм.

  27. Rating: +5

    Positive Negative

    Би одоо 2-р курст сурдаг. Toefl өгөөгүй байгаа. Энэ тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломж байгаа юу? Хэлний бэлтгэлд очоод суух боломж байдаг уу?

    Сайн уу?
    Чи хэддүгээр курсын оюутан байлаа ч энэ тэтгэлэгт хамрагдаж болдог. ТОЕФЛ хараахан өгч амжаагүй байгаа бол АНУ-д очоод хэлний бэлтгэлд суугаад төгсөхдөө ТОЕФЛ-оо өгч болно. Гэхдээ манай дээр ирж түвшингээ нэг шалгуулахад гэмгүй шүү.

  28. Rating: +5

    Positive Negative

    Сайн байна уу? энэ хөтөлбөрийн хугацаа хэзээ дуусах вэ? Хүнээ бүрдүүлээд дуусчихсан уу? Дараагйн ээлжний бүртгэл нь хэзээ эхлэх вэ та бүхэн яаралтай хариулж туслаач

    Сайн уу? 1сарын бүртгэл маань дуусчихсан.Оюутнууд маань явах бэлтгэлээ базааж байна. 8сарын бүртгэл эхэлж байгаа. Одоо эртнээс ирээд мэдээллээ аваад, анкетаа яваарай. Бүртгэл 4сарын сүүл хүртэл үргэлжилнэ дээ.

  29. Rating: +0

    Positive Negative

    bi ih surguuliin 2-j kurst surdag. america.d ochood uzsen hicheeluudee haalgaad mergejleere surch jilee bagasgah bolomj bii bolow uu

    Тэгэх боломж байдаг.Үзсэн кредитээ АНУ-ын байгууллагаар үнэлүүлдэг гэсэн үг.Одоогоор манай Монголын сургуулиудаас кредит нь шууд хүлээн зөвшөөрөгддөг сургууль алга байна даа.

  30. Rating: +0

    Positive Negative

    Sain bain uu, nadad heden asuuj todruulah zuil baina bi odoo 17nastai, amerikt amidardag. Ene zun high school-ee tugsunu. Tegehleer, bi endees ene tetgeleg programmand oroltsoj boloh uu, mun TOEFL-iin shalgaltiig yaj uguh ve gedeg talaar. Hervee tenstlee gej bodhod haana yamar surguulid oroh ve.

    Сайн уу? АНУ-д суралцдаг хүмүүс манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Чи http://www.ets.org гээд сайтанд бүртгүүлээд хэрэглэгч болоорой. Тэгээд хаана хэзээ ТОЕФЛ өгч болохыг тэндээс олж мэдээд байх боломжтой.

  31. Rating: +3

    Positive Negative

    PBT-573 оноотой бол мастерт сурах боломжтой юу? танайхаар зуучлуулж сургуулиа олуулахын тулд яаж холбогдох вэ? танайх IBT-ийн сургалт явуулдаг уу?

    Манайх ТОЕФЛ-ийн сургалттай. Ирээд суугаад оноогоо ахиулах боломжтой. Та хэрвээ орчинд суръя гэж бодож буй бол 573 оноогоо үзүүлээд тэнд хэлний бэлтгэлд суугаад дараа нь магистртаа тэтгэлгээр сурах боломжтой шүү.

  32. Rating: +2

    Positive Negative

    Сайн байна уу? IBT шалгалтыг хаана яаж өгдгийг хэлж өгөх боломжгүй биз. Танай төвийн сургалтын төлбөр хэд байдаг юм бэ?

    Сайн уу, IBT авдаг газрууд Монголд хэд хэд бий. Study төв, Орчлон сургууль, Багшийн Их сургууль, ШУТИС гэх мэт. Манай дээр сургалт хичээллэж байгаа. Одоогоор 2 сарын ТОЕФЛ-д 300 000 гэсэн үнэтэй байна даа.

  33. Rating: +13

    Positive Negative

    sn bnu tanaihar magistrt suraltshaar sonirhoj bnlda materiala ogson bl zaaval tetgeleg irne gher hussen hun burt tetgelegt gsn ug u yamar shaardlaga hangaval 100%-n tetgeleg hurteh bolomjt ve bas tanaiht ingej holbo barij tetgeleg hushed hedi hemjeni zardal garah ve hariulj tus bolno u bayarlala

    Сайн байна уу, Тэгэхээр магистрт суралцах гэж сонирхож буй бол та манай дээр бакалаврынхаа диплом, ТОЕФЛ-ынхоо оноо, тэтгэлэгийг яагаад би хүртэх ёстой юм бэ гэсэн асуултанд хариулсан эссэтэйгээ манай дээр ирэх юм. Таны сонирхож буй мэргэжлээс шалтгаалж тэтгэлэг янз бүр байдаг. Тэгэхээр та ямар чиглэлээр сурах гэж байгаа вэ? Ирж зөвлөгөө аваарай. Зардлыг танд нэг бүрчлэн задалж тайлбарлаж өгнөө

7 responses to “АНУ-ЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

  1. Сайн байна уу? Гоё мэдээ байна.
    1. Зурагнууд харагддаггүй ээ.
    2. Энэ байгууллагын хамтарч ажилладаг сургуулиудаас хэд хэдийг нэрлэж болох уу? (Хамгийн нэр хүндтэй, том, г.м…)
    3. Би одоо 1-р курст сурдаг. Transfer ээр явахад кредитээ шилжүүлэх боломж бий юу?
    4. Тэтгэлэгтээ байр, хоол гэх мэт нь багтдаг уу? Танайх зуучлалын үйлчилгээ явуулдаг юм уу? тийм бол хөлс?
    5. Ер нь хамгийн ихдээ хэр их тэтгэлэг авах боломжтой вэ?
    Олон асуулт тавьчихлаа, баярлалаа.

  2. Pingback: Late Feb 2013 news for Mongolians in Australia | Mongolian Students Association in Australia

  3. sn bnu. bi hodoo oron nutagt surdaglda ene jil 11r angia togson tanai hotolbort hamragdaj bolhu hariu

  4. bas mergjilere suraltsaj bolhu

  5. Сайн байна уу би энэ жил 11 ангиа төгсөн ТОЕфЛ ийн 500 оноотой ийм оноотой байхад тэтгэлэг нд хамрагдаж болох уу

  6. ene jiliin tetgelgiin bvrtgel hezee duusah we

  7. tanaih odoo burtgel awj bgaa yumuu hariu uguuch?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s