Daranguilal
Энэ нөхөртэй бид хамт амьдраад удаагүй … Хар үүрээр идэж уух юм нэхэж хашгичаад хүн унтуулахгүй, өөрөө л сэрвэл бидний унтах тэрэнд сонин биш . Энэ нөхөртэй хамт амьдрахаас өмнө ядаж л хагас бүтэн сайнд өдөр 11 , 12 хүртэл унтдаг маань ч өнгөрсөн . Тэгээд хийгээд өгсөн хоол бас голж шилнэ . Өөрөө ч бараг юу идмээр байгаагаа сайн ойлгодоггүй юмуу хайшаа юм , анхнаасаа л тэгвэл тийм хоол хийгээд өг гээд хэлчээгүй байж бас цамаан , хийж өгсөн хоолоо бас гуйж байж идүүлэх юм гэнэ . Биднээс тусдаа , биднээс сайхан хамгийн амт шимттэй хоол хүнсийг ганцаараа ичих ч үгүй иднэ , эндээс олдохгүй бол гадаадаас танил талдаа захиж авчраад иднэ . Бидэнд амсуулах ч үгүй харуулж байгаад иддэг гээд бод доо . Бид нар хааяа л голоод хаясан үлдэгдлээс нь амсдаг гэж байгаа . Уураа хүрэхээр намайг өшиглөнө , цохино , юм хум шидэлнэ , ширээ балбана , эмэгтэй хүн шиг нүүр ам ч маажиж , үснээс зулгааж ч магадгүй . Тэгээд сайхан зангаа хөдлөхөөр нээх нүүр нүдгүй аймааар шүлсдээл үнсэнэ , үнсэх ч гэж бараг долоох , үнхэх шахна . Намайг байтугай хөгшин аав ээжийг минь ч цохиод авахаас сийхгүй , тэглээ гэд бид нар юу ч хэлж чаддаггүй , цохиулж л байх ёстой юм шиг хүлцэнгүй . Ээж минь элэг муутай хүнд юм өргөж болохгүйг мэдээгүй царайлаад л өргүүлнэ . Аавыг минь ч нуруу муутай өвгөн зайлуул даа гэж бодож байгаа юм алга . Гэрийнхнээ юу өмсөж байгааг тоохгүй , харин өөрөө эдийн дээдийг эдэлнэ , хамгийн л будаг гардаггүй , хүний биед харшил өгдөггүй хувцсыг тэр л өмсөж эдэлнэ . Хувцас хунараа өдрийн хэд солино . Эмэгтэй надаасаа илүү их тос , арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй , тэрийгээ мэдээж хэнтэй ч хуваалцахгүй . Гэрийнхэн маань хэн нь ч түүнд ширүүхэн дуугаар юм хэлж чадахгүй , уурлахад нь аргадаж , инээхэд нь даган баясана . Өдөржин биднийг урдаа бөндөгнүүлээд орой болж ашгүй нэг юм зуун грамм юмаа уугаад тасрахад нь л бид нар нэг амсхийх шиг болдог . Ажил хийдэггүй болохоор өдөржин гэртээ байдаг юм . Гэхдээ бас идэж уух нь улам л ихсээд байгаа . Зуун граммд тасардаг байснаа одоо хоёр зуун грамм ууж байж тасардаг болоод байгаа . Багадуулаад дутуу тасарчвал шөнө дунд уурлаж хашгирч хүмүүсийг сэрээж уух юм нэхэж байхаасаа ч сийхгүй .
Энэ нөхөртэй бид хамт амьдраад найман сар болж байна . Гайгүй ээ чи тэгж л бай , нэг нас хүрэхээр чинь чамайг нэг зад хүмүүжүүлээд , хоёр нас хүрэхээр чинь цэцэрлэгт тушаачихаа мэдьеээ гайгүй .
-
-
-
Delgerjargal Tsognemekh yaaag salaac geh gej blaasht,hurhun yum heheFebruary 19 at 10:28pm · Unlike ·
1 -
Amgalan Tsogtgerel Yaag unen bn aaa hehe…xuuxdiin chn tuxai bichchtsen bn gj geriixen maani xeleed baaxan ineelee
February 20 at 1:08am · Unlike ·
1 -
Gegeen Australia Hodolgoon orchihoor neg ch chuluu zavtai amar tvn bj bolq bolchihiin te kk jargaltai ch yum shigFebruary 23 at 11:03am · Like ·
2
-


















