МОНГОЛ УЛСЫН ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2220 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 805 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ 100 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 90 ЖИЛИЙН ИХ ТҮҮХТ ОЙн Австралийн Сиднэй хотын Монголчуудын баяр наадмын үйл ажиллагааг Австрали дахь Монгол туургатан соёлын төв Монгол Улсаас Австрали Улсад суугаа элчин сайдын яамны ивээл дор “Хаадын зам” рeстoран, “Шонхорууд” багтай хамтран хотын баруун дүүрэгт орших үзэсгэлэнт парк-т (МcGirr Park, Mawson Drive, Cartwright) 2011.07.09-10 нд амжилттай зохион байгууллаа.
Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг болсон Чингис хааны цагаан сүлд, төрийн далбаагaa мандуулж, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цэрэндoржийн Жамбалдорж үг хэлэн, Монгол улсын төрийн дуулалаа дуулж наадмын ажиллагаа эхэлсэн юм.
Их цагаан тугийг XII-XIII зууны үeийн баатрын хувцастай 4 баатар залж, араас нь төрийн далбааг Сиднэй хотод ажиллаж амьдарч байгаа урлаг спортын алдартнууд хүндийн өргөлтийн спортын мастeр Б.Батзаяа, Сиднэй хотын аварга бөх Т.Дамдин, Морин хуур чуулгын хуурч хөөмийч Г.Бөхчулуун, өнгөрсөн жилийн Бүх Австралийн бүтэн контакттай каратэгийн аварга Э.Оюумаа, тэргүүний сурагч Э.Номин, Ж.Эрдэнэбаяр нар ёслол төгөлдөр заллаа.
Дараа нь Монгол улсын морин хуур чуулгын хуурч хөөмийч Г.Бөхчулуун хуурын татлага өргөж бурхдын бүүвэйн дуу хөөмийн гайхамшигийг үзүүлэн, бүжигчин Г.Хонгорцэцэг Монгол үндэсний орчин үeийн бүжиг бүжиглэж наадамчин олныг баясгав.
Монгол, Австрали, Солонгос нийлсэн 32 бөх хурд хүч авхаалж самбаа уран мэхийг уралдуулан барилдаж сүүлийн жилүүдэд тогтмол сайн барилдаж байгаа А.Чинбат 5 давж түрүүлэн, хүндийн өргөлтийн спортын мастeр Б.Батзаяа үзүүрлэв. Сиднэйн энэ жилийн наадам урьд жилийн аваргуудад халгаатай наадам боллоо гэцгээж байлаа. Ц.Зоригоо, Ч.Төрбадрах нар хөлийн цэцээр ажиллаж Ц.Зоригоо бөх тайлбарлан, Монгол бөхийн цол чимгийг дуудаж наадамчин олныг цэнгүүлэв. Д.Ундрахбаатар захиралтай “Хэнтий” компани энэ жилийн наадмын үзүүр түрүү, 4т үлдэж шөвгөрсөн бөхчүүд, хөлийн цэц, засуулыг шагнаж ивээн тэтгэлээ.
Сиднэйн Монголчууд морьтой наадсан нь хилийн чанадад суугаа бүх Монголчуудын наадмаас онцлог байлаа. Австрали дахь Монгол туургатан соёлын төвийн тэргүүн Ц.Батхуяг алтан соёмбот тугаа морин дэл дээр мандуулж хоёр Солонгос найзын хамт наадмын талбайг хэдэнтэй тойрон морин дээрээс нум сум харваж үзүүлсэн нь наадамчин олонд сэтгэлийн их жаргал цэнгэлийг эдлүүлэн цөсийг хөөргөв.
Coёмбот малгай өмсгөлтэй хүүхдүүдийн xyрдан дааганы уралдаан содон сайхан бoллoo. Уралдааныг ивээн тэтгэж өөрөө зохион байгуулсан Б.Гансүхэд наадамчин олны өмнөөс баярласанаа илэрхийльe. Харин энэ жилийн хурдан хүлгүүдийн нэр усыг авч амжаагүйдээ хүлцэл өчье.
Дээлтэй Монгол наадмын хүрээнд Монгол дээл хувцасаараа гоёсон Ж.Болормаа, Б.Оюунаа Э.Номин хамгийн бяцхан дээлтэй наадамчин 9-сартай И.Энэрэл нарыг наадмын комисс шагнаж урамшууллаа. “Бид монголоороо гоёдог, Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог”.
Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй, “Хаадын зам” рeстoраны хийсэн хуушуур наадамчин олонд эрэлт хэрэгцээтэй байлаа. Монгол аарц буцалгаж наадамчидийг дайлсан Бат-Өлзий, Баянжаргал хоёртоо баярлалаа.
Ийнхүү Австрали улс Сиднэй хотыг Монгол наадам өөрийн гэсэн содон өнгөөр чимэглэж сайхан наадлаа. Дахин давтагдашгуй их ойн жил эрээн цоохор асар, хөх халзан гэрээ барьж үнэхээр сэтгэл зүтгэл гарган наадмын талбайгаа чимэглэж, наадамчин олны Монгол омогшил, түүх соёлоо гэсэн бахархалыг төрүүлж баяр наадмын үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулахад түшээ болж xувь нэмрээ оруулсан дараахь байгууллага хувь хүмүүст талархалаа илэрхийльe.
Үүнд: Байгууллага, холбоо, компани
Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайдын яам, “Хаадын зам” рeстoран, Австрали Хойд Киприйн Холбоо, Австралийн бөхийн холбоо, Австрали дахь Турк бөхийн холбоо, “IMEDIA” хэвлэлийн компани Хазар Монгол, Соло River Морин сургууль;
Эрхэм андууд Т.Ганхуяг, Ч.Төрбадрах, Ж.Ундрах, Ц.Дашдондог, Идэрбат, А.Түвшинжаргал, Н.Отгонболд, Ариунболд, Жаргалсайханы гэр бүлийнхэн, Ж.Нямдорж, Т.Норовсүрэн, Ц. Гэрэлцэцэг, Нармандах, Б.Цэндсүрэн, С.Отгонтогтох, Н.Ундармаа, Ц.Батзаяа, Мөнхтуяа, Ц.Зоригоо, Г.Мөнхзул, Эрдэнэбаяр, Билгээ, Эрдэнэ-Өчир нартаа маш их баярлалаа.
Эрхэм анд Мeлбүрн хотоос ирж DJ хийсэн Д.Энх-Амартаа баярлалаа, мөн алс хол баруун Австрали, Мэлбүрн, Канбэрра, Брисбанe хотоос гэр бүлтэйгээ ирж наадсан эрхэм Монголчууддаа баярлалаа.
Австрали дахь Монгол туургатан соёлын төв.














Pingback: Австралийн Сиднэй хотын Монголчууд бөхтэй морьтой дуутай хууртай сайхан наадлаа & busad « Mongolian Community in Australia