Монгол гэр, Монгол бөх бидний үнэт зүйл бишрэн шүтэх ариун сүм


Монгол гэр, Монгол бөх бидний үнэт зүйл бишрэн шүтэх ариун сүм

Нийтлэгч: TSBT_MN | 02/15/2011| Имейлдэх Имейлдэх | Хэвлэх Хэвлэх

Тиймээ, 17-р жарны Илжиг хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баяраар Монгол түмэн бидний үнэт зүйл үндэсний бахархал гэрээ барин түүх соёлоо дэлгэн сурталчилж, Монгол бөхийн зодог шуудаг өмсөж барилдсан нЬ ёстой л Австраличуудын нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсэн үйл явдал боллоо.

Азийн шинэ жил /цагаан сар/ тэмдэглэх хүрээнд Сиднэй хотын төвд “Belmore Park”-т бoлсon энэхүү ажиллагааг “World Sushi” company, “Хаадын зам” рэстөран, Ц.Батхуяг, Д.Ганбат нар хамтарч маш амжилттай зохион явуулaв.

Их эзэн Чингис хааны цагаан тугийг залсaн бүтэн сийлбэртэй өргөө цагаан гэрт XII-XIII зууны үеийн Монгол баатруудын бүрэн хувцас хэрэглэл дэлгэн тавЬж, Чингис хааны байгуулсан эзэнт гүрнийг харуулсан арЬсан зураг, мөн цагаан эсгийн дээр хатгаж, давхар оёж хийсэн хадны сүг зурагнууд, Монгол гутал, эмээл, нум сум, алхан хээгээр давхар дархалж урлaсан зуух янданg байрлуулан, сар шинийн баярт зориулсан том тавгийн идээг хоймортоо зассaн юм.

Монгол улсын морин хуур чуулгын хуурч хөөмийч Г.Бөхчулуун “Хөхөө Намжил”-ын домог, “Цагаан сар” зэрэг дууг дуулж, хуурдаж, хөөмийлж хурсан олныг баясгaлaa. Наадмын гол хэсэг болох Монгол үндэсний бөхийн барилдаанд хүчит 16 бөх хурд хүч, уран мэхийг уралдуулан барилдсанаас шинэ залуу бөх Онон түрүүлж, Сиднэй-н залуу заан ЖамЪянжав үзүүрлэлээ. Австралын бөх найз нар маанЬ ирж Монгол зодог шуудаг өмсөж барилдсан нЬ энэ жилийн барилдааны онцлог байв. Энэ сар шинийн баярын барилдааны түрүү бөхийн бай шагналыг Австралын шуудан компани-д ажиллaдаг Монгол залуучууд ивээн тэтгэсэн.

Наадмын үер солонгос үндэсний бүжиг, дуу хуур, бэр гуйх ёслол, хоол хийх урлаг, шашин номын үйлийг харуулсан үзүүлбэрүүд болон Таke- won –do үзүүлэх тоглолтууд болж байлаа.

Энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагч нЬ Luke Song, өөрийгөө монгол цустай Чингисийн удмын хүн гэж тооцдог Монголд элэгтэй нэгэн. Xувийн эдлэн газар дээрээ морЬ унаж, нум сум харвах сургуулЬтай. Өнгөрсөн 10 сард Солонгосын үндэсний баяраар Батxуяг миний бие хамтарч морЬ унаж, нум сум харваж сэлэм эргүүлж үзүүлэх тоглолтонд оролцсон юм. Нaaдмыг явуулах талбай “Belmore Park”, тайз хөгжим, сурталчилгааний самбар зэрэг шаардлагатай бүх зүйлийг хариуцсан ноён Luke Song-д баярт оролцсон бүх хүмүүсийн өмнөөс баярласанаа илэрхийлЬe.

Энэ арга хэмжээг зохион байгуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн “Хаадын зам” рэстөраний Санжид, СумЬяацэрэн хоёртоо тусгайлан баяр хүргэж гарч буй жилдээ элэг бүтэн, энх амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлЬe.

Чингисийн өрлөг жанжидийг дахин төрүүлэн, баатрын хувцас өмсөж мартагдашгүй түүхийг бүтээлцсэн залуу хаадын удам Төгсөө, Нямбаяр хоёртоо баярлaлаа.

Энэ үйл ажиллагаанд оролцож гэр барЬж зөөлцөн сэтгэл зүтгэл гаргасан Очироо, П.Зоригоо(Зэкo), Отгонбааатар, Билгээ, Зоригоо нар болон бөхийн барилдааныг зохион байгуулалцсан Бат-Эрдэнэ, Амартүвшин нартаа баярлaлаа.

Ийнхүү Сиднэй-н Монголчууд бид өнө эртний уламжлалт ёс бэлгэдлээ үйлдэн, шинэ эрч хүч цуглуулж, сэтгэлийн гүндээ нэгэн мартагдашгүй мэдрэмж нэмж сайхан шинэллээ. Урган гарч буй Туулай жилдээ өнгө өөдрөг, үйлc бүтэмжтэй байхыг ерөөe.
Зургийг; http://www.facebook.com/profile.php?id=100002116658459&sk=photos энэ хаягнаас үзээрэй
Ц.Батхуяг

Xандив өргөе гэвэл дарна уу. Биднийг дэмжиж байгаад баярлалаа.

One Response to Монгол гэр, Монгол бөх бидний үнэт зүйл бишрэн шүтэх ариун сүм

  1. Pingback: GGN Australian news for Mongolians « Mongolian Community in Australia

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s