Happy Mongolian Independence day-2009


Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны 85 жилийн ойн баярын халуун мэндийг Та бүхэндээ  хүргэхийн ялдамд Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ БОЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА МӨН” гэсэн Монгол Улсын үндэсний хөгжлийн 2021 он хүртэлх “АЛСЫН ХАРАА”-г баримжаалж, “ШУДАРГА АМЬДАРЧ, АЖИЛЛАХ, НИЙГМЭЭ ЭВСЭГ, НАЙРСАГ БАЙЛГАХ” нь хамгаас эрхэмлэх “ҮНЭТ ЗҮЙЛС” гэдгээ ямагт санаж явахын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинэ өглөөний мэнд! Хамаг Монголчууддаа улс тунхагласны 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе! “Бидний нөхөд эв санаагаа нэгтгэн, нэгэн зүгт зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болж, цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.” хэмээн Д.Сүхбаатар жанжин өгүүлсэн байдгийг хүн бүр санаж, эх орныхоо өмнө үүрэг хариуцлагаа биелүүлж, Монгол улсынхаа төлөө зүтгэе!

 

Тив дэлхийг сүрээрээ дарсан …
Тэнхээт монголын үр сад танаа
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
Хөх тэнгэрийн оронд Нартайгаа мандсан сүртэй
Туурга нэвт гэрэлтэх өглөө эртийн нарнаар
Тусгаар улс минь тогтнож дэлхийд зарлаж мандсан түүхтэй
Харгуй зам дээр хүмүүс санаандгүй нэгнээ шүргэхэд
Хайрт эх орон минь адилхан тух алддаг
Тулгандаа галаа бадраасан..
Туурга тусгаар орны ард түмэндээ.
Улс тунхагласны баярын мэнд хүргэе

Сэтгэгдэл бичих