Mongolian Men/Women Statistics

From: http://chandmani.blogspot.com/

Монгол эрчүүдийн талаарх тоо баримтууд (хүсэлтийн дагуу)

Зөвхөн эрчүүдийг бичихээр харьцуулах зүйлгүй болчих гээд болдоггүй. Бас эрчүүдээ эмэгтэйчүүдгүйгээр байлгаж болохгүй мэт санагдаад :) хамтад нь оруулчихлаа…

Нетээр сүүлийн үеийн тоо баримтуудыг хайхад нилээн цаг хугацаа зарцуулна. Тэгээд ч олоход төвөгтэй, бас төлбөртэй байх болов уу гэж бодоод өөртөө энд байгаа 2003 оны Монголын Хүний Хөгжлийн Илтгэлээс зарим тоо баримтуудыг орууллаа: (Ихэнх мэдээлэл нь Монгол Улсын 2002 оны тоон мэдээлэлд тулгуурласан)

Монгол хүний дундаж наслалт Эрэгтэй Эмэгтэй
хүүхнүүд илүү урт насалдаг байх нь 60,8 66,5
Хүн амд эзлэх хувийн жин: Эрэгтэй Эмэгтэй
эрчүүд цөөтэй ард түмэн байх нь бид 0,496 0,504
Боловсролын тэгшитгэсэн индекс: Эрэгтэй Эмэгтэй
Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалд 98,0 97,5
Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин 66,3 73,0

Орлогын тэгшитгэсэн индекс: Эрэгтэй Эмэгтэй
нэг хүнд ноогдох ДНБ (PPP ам доллар)

(хүүхнүүд баян байх нь)

1950,7 2303,2
Парламентийн төлөөллийн тэгшитгэсэн хувийн жин: Эрэгтэй Эмэгтэй
(улс төрждөг нь эрчүүд байх нь) 89,47 10,53
Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жин: Эрэгтэй Эмэгтэй
Захиргааны болон удирдах албан тушаалд эзлэх хувь 63,6 36,4
Мэргэжлийн болон техникийн ажилд эзлэх хувь 41,9 58,1
7-29 насны хүн амын сургуульд хамрагдалтын түвшин (2000 оны мэдээгээр) Эрэгтэй Эмэгтэй
Хот, хөдөөгөөр тоо нь харилцан адилгүй. 44,5 51,1

Жишээ нь хотод 8-14 насны эрэгтэйчүүдийн хамрагдалт бараг 90 гаран хувьтай байхад хөдөө хөдөөд 72-87н хувьтай байна. Харин 25-29н насны эрчүүдийн хамрагдалт хотод дөнгөж 6,6 хувь байхад хөдөө 0,7 хувь… Эндээс харахад ид залуу насандаа суралцагчдын тоо маш бага байгаа биз… Зөвхөн эрчүүдийн тоог гэсэн учраас эрчүүдийг л бичлээ.

15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал: Эрэгтэй Эмэгтэй
Хөдөлмөрийн насны хүн ам 749 890 774 482
15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал: Эрэгтэй Эмэгтэй
Хөдөлмөрийн насны хүн ам 749 890 774 482
Ажиллах хүч 420 426 358 725
Ажилгүйчүүд 93 770 71 162
Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагсдын эзлэх хувь 56,1 46,3
Нийт ажиллах хүчинд ажиллагсдын эзлэх хувь 81,8 83,4
Бүртгэлтэй ажилгүйчүүд /мян хүн/

(2002 оны байдлаар)

Эрэгтэй Эмэгтэй
14.1 16.8

Мөн нэтээс хайгаад олсон:
- http://www.mecs.gov.mn/images/stories/statistik/soyol/2008_negtgel_last-usx.xls – сайтнаас соёл урлагийн байгууллагад ажиллагсдын тухай мэдээллийг олж болно.

Жишээ нь: 2008 оны байдлаар соёл урлагийн байгууллагад нийтдээ 5800 хүн ажиллаж байгаагаас 3108 нь эмэгтэй, үлдсэн 2692 нь эрэгтэй хүн ажилладаг байна.
Боловсролын түвшингээр нь харьцуулбал: нийт 12 доктор байгаагийн 8 нь эрэгтэй, 181 магистр байгаагийн 57 нь эрэгтэй, 1212 бакалаврын 494 нь эрэгтэй, 912 дипломын сургалтынхаас 428 нь эрэгтэй гэх мэт тоог олж болно. Мөн насны ангилалаас нь ганцхан жишээ авбал 60-аас дээш насны 69 хүн ажиллаж байгаагийн 60 нь эрэгтэй хүн байдаг юм байна.

Яаралтай гэсэн байсан тул байгаагаа л орууллаа. Хэрэг болох байхаа гэж найдаж байна…

Уг нь бол иймэрхүү энгийн мэдээллүүдийг Статистикийн газрын мэдээллийн сан, эсвэд нөгөө Нээлттэй засаглал ч билүү дээ, эсвэл тэр сонгууль болохоор судалгаа хийгээд байдаг Сант Марал, Прогноз төвүүд нийтэд үнэгүй нээлттэй хүргэчих чадалтай байх ёстой юм шүү дээ. Нээг л их нуусан хаасан, дарсан ард түмэн байх юм даа бид чинь… Аль эсвэл залхуу ч юм шиг… Эсвэл их дээгүүр жаалаад жижиг зүйлүүдээ анзаардаггүй байхаа…

Leave a Reply