Articles

Энэ артикл буюу монголоор тодорхойлогч үг гэж хэлээд байгаа этгээдтэй хэдэн жил байлдаж байнаа. Миний мэддэг үндсэн хэлэнд энэ золиг байдаггүй болохоор дүрмийг нь сурчихвал ойлгочихно гэж итгэдэг байлаа. Гэтэл  47 дүрмээр a/the аль нь болохыг тодорхойлдог боловч ёстой экскюзи муа, 326 exception байдаг гэж байна. Тэгээд дүрмийг нь сурах уу, exception-ийг сурах уу гэдэг асуулт тулгарч байнаа даа.

Англиш хэлэнд тодорхойлогч үг яагаад чухал болохыг ойлгуулсан хэн багшдаа (нэрийг нь санахгүй байвал яахуу) их баярлаж явдаг юм. Тэр хүн “Алимаа мээнь, дүрэм сурах гэж толгойгоо эргүүтүүлэх хэрэггүй. Зүгээр л noun, article 2 чинь авгай нөхөр хоёр, дандаа хамт байх ёстой этгээдүүд гээд ойлго. Хэрэв чамд hubby байхгүй ганцаараа байвал уйдаж үхэнгээ алддагтай адил, нэр үг чинь урдаа тодорхойлогч үггүй бол уйдаад lonely noun syndrome-оор өвдөг юм.” гээд миний ой толгойд ортол хэлж билээ. Тэгээд бүх нэр үгийнхээ өмнө ямар чиг байсан эхлээд нэг ширхэг article аваачаад зоочихдог боллоо. Заримдаа бүүр доозийг нь хэтрүүлээд тавихгүй газар нь тавьчихдаг. Заримдаа одоо ч тэгдэгийн.

Эхэн үедээ амандаа дуудаж байгаад аль аятайхан сонсогдсоныг нь бичдэг байлаа. Сүүлдээ би a/an тавих уу, the тавих уу гэж лаг боддог болов. Уг нь дүрэмсээд байхгүй их хялбар юм байна л даа. (Одоо л хялбар гэж бодож буй болохоос тэр үедээ бол манан будан байсан, ККК). Дараахи хэдэн асуултад хариулаад өнөө хоёрынхоо аль нэгийг нь нэр үгэнд “авгай, эсхүл нөхрөөр” шууд тохоон томилж байгаам.

1. Is it countable/uncountable noun?
2. Is it definite/indefinite noun?

Бүүр тодорхой болгоё гэвэл
Эхлээд тоолдог, тоолдоггүйгээр нь нөгөө муу noun-ийг чинь “ялгаварлан гадуурхах” нь байна. Тэгснээ

For singular,countable noun:
Is the noun definite?
If yes use THE
If no use A/AN
For plural or uncountable nount
Is the noun definite?
If yes use the
If no NO ARTICLE.

Тэгээд параахшиг гээчиг л сайн хийвэл болчихно. Одоо би ойролцоогоор 98%-ийн магадлалтайгаар энэ ‘муу’ артиклийг онож бууддаг болсон.

Good luck all,

From: Articles

One Response to “Articles”

  1. Chandmani Says:

    хэхэ зарим тулаануудад төгс ялалт гэж байдаггүй гэдэг байхаа. Талууд харилцан байлдаж байлдаж эцэст нь сэтгэл санааны болон бие махбодийн хувьд сулран хүчин мөхсдөнө…
    Тиймээс хэдэн жил байлдаж байгаагаас нь үзвэл нилээд шартай гэж дүгнэв… :)

    …Харин тэр 47+326=373 гэдэг бол “хэт дүрэмчлэх” гээд оролдоод байгаа бололтой. Над шиг хүн бол 47-г ч бүрэн сурахгүй. Тиймээс над шиг хүмүүст багцаалан 2-3 байлгахад л хангалттай. Харин англи хэлээр хоолоо олж иддэг мэргэжлийн хүмүүсийн хувьд хэрхэн хэдийг мэддэг, 300 байна уу 1000н дүрмийг төгс эзэмшсэн байх эсэхийг мэдэхгүй, гагцхүү тэдний чин зориг мэдэх авай….

    … пээ урт болчихож….


Leave a Reply