I CAN beat myself

Хамгийн агуу ялалт бол өөрийгөө ялан дийлэх чадвар гэнээ. Энийг л сайн эзэмшихийг эрмэлздэг байх хэрэгтэйм байх.
-залхуурал
-сэтгэл хөдлэл
- уур уцаар гэх мэт олон зүйл дээр өөрийгөө том болсон хүн шиг ялах хэрэг гардаг, гэцүүшүү…

нойр бн бас :)
.. ингэнээ

Ертөнцийн хуулиудаас

Чиехоллын хууль – Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал ойрын хугацаанд ямар нэг зүйл тохиолдоно.
Вейлэрийн хууль – Өөрөө гүйцэтгэдэггүй хүнд хийж чаддаггүй ажил гэж үгүй.
Мескмиений хууль – Ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцэхгүй ч засаж янзлахад хангалттай цаг олддог.
Куйнгерийн хууль – Ямарваа ажлыг гүйцэтгэх чадамж гүйцэтгэгчийн тоотой урвуу хамааралтай.
Харрисоны үүсгэл үнэн – Ямарч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг.
Эванс ба Бьерний хууль – Ямар нэг золгүй зүйл тохиолдоход түүнийг урьдчилан мэдсэн их мэдэгч заавал байдаг.
Уйлтерийн хууль – Хэний зөв гэдгийг хэн ч мэддэггүй, хэний буруу гэдгийг бүгд мэднэ.
Беллингсийн хууль – Ихэнх бэрхшээлийн үндэс нь бид үгүй гэхээсээ илүү за гэж хэлсэнтэй холбоотой.
Джесоны хууль – Шинэ санаа бүгдэд ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг нь аль хэдийн болсон байдаг.
Ярукийн хууль – Хэрэв шинэ төхөөрөмж хямд бол хаа нэгтээ нь хуучин юм цохиж яваа гэсэн үг.
Джонсоны хууль – Хэрэггүй гээд хаясан сэтгүүлд таньд яг одоо хэрэгтэй мэдээлэл байсан байдаг.
Уйтений хууль – Хумсаа авч дуусмагц хумсны хэрэг зайлшгүй гарна.
Хайлтын хууль – Хайх зүйлээ боломжгүй гэсэн газраасаа эхэлж хай.
Мерианий хууль – Хайгаагүй зүйл олдохдоо амар.
Руны дүрэм – Хаана байгаа тань сонин биш бол та төөрөөгүй байна гэсэн үг..
Брайны хувилбар – Таныг өөр дараалалд шилжмэгц зогсож байсан хуучин дараалал тань хурдан урагшилж эхэлдэг.
Паркинсоны хууль – Зарлага нь орлогын хэмжээнд хүртлээ өсдөг.
Поттерийн хууль – Барааг сурталчлах хэмжээ түүний үнэ өртөгтэй урвуу хамааралтай.
Фикмений үндсэн хууль – 60 хоногийн баталгаатай байна гэдэг нь 61 дэхь хоног дээрээ таг болно гэсэн үг.
Льюсийн хууль – Бараа ганц ширхэг үлдэх үед бүгд худалдан авахыг хүснэ.
Дрюгийн хууль – Бусдаас бага төлж байгаа нь үргэлж гомдолтой байдаг.
Мидерийн хууль – Хамгийн сүүлд инээсэн хүн онигоог хөгжилтэй болгож өгдөг.
Гурдын үнэн – Хурал гэдэг минутыг хэмнэж, цагийг үрдэг.
Майлын хууль – Ямарваа зүйлд хандах хандлага албан тушаалаар илэрдэг.
Робертийн үнэн – Амьдрал гэдэг тэр аяараа алдаа..
Уотерийн зарчим – Төр засаг авилгалын тухай дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг.
Хлейдийн хууль – Хүндэвтэр даалгаварыг залхуу ажилтандаа өг, тэр амархан хийх аргыг хурдан олно.
Мейрийн хууль – Юмыг төвөгтэй болгох амархан. Харин хялбар болгох хэцүү.
Томын хууль – Хуримын үргэлжлэх хугацаа түүний зардалтай урвуу хамааралтай.
Коловардын хууль – Бүх зүйлийн магадлал тэнцүү тавь тавин хувь, эсвэл болж бүтнэ, эсвэл болж бүтэхгүй.
Чейтсийн хууль – Найз нөхрөө ядарч явах үед та тусалсан бол тэр дахин ийм байдалд орохдоо л таныг дурсана.
Скоффын хууль – Бохир шалыг хүүхэд хэзээ ч бохирдуулахгүй.
Дженийн хууль – Цөцгий түрхсэн талх аль талаараа унах нь хивсний үнээс шууд хамаардаг.
Каны аксиом – Юу ч тус болохгүй бол одоо зааврыг нь унш.
Янгийн хууль – Бүх аугаа нээлт алдаанаас эхтэй.
Вивергийн хууль – Олуулаа такси барихад урд суусан хүн тооцоо хийдэг.
Шредрийн хууль – Тайлбаргүй байна гэдэг уян хатны шинж.
Берклийн хууль – Үр дүн нь тодорхой зүйлтэй бүү зууралд.
Эсрэгийн хууль – Зөвшөөрөл авахаас уучлал гуйх хялбар.
Нагийн хууль – Төлөвлөгөө нүсэр, түвэгтэй болох тусам нурах магадлал төдий чинээ ихэснэ.
Феттийн хууль – Амжилттай болсон туршилтыг дахин бүү давт.
Лемм Просманы хууль – Сая тулгарсан асуудлыг өчигдөр шийдвэрлэчих боломж байсан.

 

“Ухаан гэдэг бол эрэмбэ дараатай мэдлэг мөн” гэж тэрээр байнга сургадаг байсан нь ч үүнтэй холбоотой.

Пифагорын сургаал айлдвараас

Эрдэмтдийн нийгэмлэгт элсэх хэрэггүй. Хамгийн ухаалаг хүмүүс нэг дор цуглахаараа ердрийн хүмүүс болцгоочихдог.
Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршино.
Хэрэв чи үр хойчдоо хүндлэгдэе гэвэл, -үхэхийн цагтаа шударга түвшин гэр бүл, сайтар шигшигдсэн ном хоёрыг л үлдээ.
Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө.
Нэн түрүүнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз.
Нэг дусал эрүүл ухаан бүтэн чингэлэг сургаалаас үнэтэй.
Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
Амьдрал яг театрархуу, ухаан мөхөс хүмүүст хамгийн аятайхан суудал таарсан байдаг.
Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг.
Үнэнийг нүцгэнээр нь харах дээр байдаг юм. Худал хуурмаг зүйл яахав, хувцастай л байдаг юм байгаа биз.

One Response to “I CAN beat myself”

  1. Tuvshee Says:

    Дажгүй юм, баярлалаа. Гэхдээ хууль, үнэн гэх зэрэгээр дэндүү хүнд үг хэрэглсэн юм шиг … “ишлэл” зэргийг ашигласан бол зүгээр санагдаж байна :D


Leave a Reply