Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсвэл…


From: http://news.gogo.mn/r/57651

Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсвэл…

4 цаг 51 минутын өмнө

Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсвэл...

Оюутан залуусын хамгийн их санааг зовоодог зүйл бол сургалтын төлбөр. Бүх л оюутнууд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хичээдэг боловч хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэхээ тэр бүрий сайн мэддэггүй. Үүнээс болж хохирох явдал цөөнгүй гардаг. Бид энэ удаад Засгийн газрын Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо баримтлах 117-дугаар тогтоолыг танилцуулж байна.

Хамрагдах хүрээ: -Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагад суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд хагас өнчин суралцагч, ядуу өрхийн суралцагч, /Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой/, Малчин өрхийн суралцагч, /бод малыг бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал/, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид хамрагдана.

Бүрдүүлэх материал: -Сургалтын төлбөрийн зээл хүсэгчид нь суралцагчийн өргөдөл, эцэгэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
БСШУЯ-ны эрхийн бичиг,
Эцэг эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар,
Өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон албан ёсны бичиг,
Өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо, малчин өрх болохыг тодорхойлсон албан ёсны бичиг
Хоёр жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харъяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт, сургуулийн болон дүнгийн тодорхойлолт, зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийн гэрээг сунгана. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчдын оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг шинээр сонгон гэрээ хийнэ. Зээл авахыг хүссэн суралцагч нь материалаа бүрдүүлж есдүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө.

Сонгон шалгаруулалт: -Хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр багтаан шалгаруулж, дүгнэлтийг сургалтын төрийн санд хүргүүлнэ. Суралцагч нь сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш таван жилийн дотор төлнө.

Дашрамд онцлоход, Сургалтын төрийн сангийн зээлд нэгдүгээр курсын оюутан хамрагдахгүй ажээ.

About these ads

21 responses to “Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсвэл…

  1. manai neg ah turiin sangiin zeeleer 1eer kurseesee suraltssan shd… bi bas ene jil 1eer kurst orno bi hamragdaj bolno biz dee…

    • harin tiin bi ch gsen 1-r kurs. enend hamragdah gd materialaa burduultsen bgaa heden huwiig ni daadiin bol helj ogch tuslaach. bi MUIS d orsiin

  2. hi bi solongosd tetgelegtei surdiimaa ene surguuliasaa garaad ondoo surguulid shuud tetgelegt hamragdah gesen yum solongosd

  3. Ганбаа

    сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сурч болдог болуу. Би Монголд 2 жил Хятадад 2 жил сурч төгсөх ёстой ангид сурдаг юмаа. Тэгээд энэ намраас Хятад руу явах болоод. Энэ талаар мэдэх хүн байна уу? Гадаадад сурах төлбөрийг даадаг болуу баклаврын зэрэгт? Энэ талаар мэдэх нь хариулж, зэвлэгээ өгч тус болно уу

  4. hi all tegeed ene toriin sangiin zeel ni tolborin heden huwiig toldog yum bol?
    medeh hvn bnu?

  5. эцэг, эх

    2-р ээлж буюу оройн ангид хувиарь авсан хүүхдүүд төрийн сангийн зээлд хамрагдахгүй байгаа явдал нь хүний сурах эрхийг боогдуулж үндсэн хуульд харшилж байна.Төрийн сангийн зээлд хамрагдахын тулд өөрийн хүссэн хувиарийг биш, дээрх зээлд хамрагдах болзлын дагуу өөр хувиар сонгох, үүнийг сонгоогүй хэсэг нь эрхээ хасуулж хохирч байна.Энэ тухайд тайлбар өгнө үү.

  6. turiin sangiin zeeleer magistart surj boldog uu. hariulj uguuch

  7. sn bnu toriin sangiin zeeleer malchin ger bvl gesen nohtsoloor oroh gj bgan. manai etseg eh maltaigaa songino hairhan dvvrgiin 6-r horoond hariyalagddag bi ooroo bolohoor bayanzvrh duurgiin 13-r horoond hariyalagddag. tegeheer ene hvselt orgodloo ali dvvregt gargah n zov be hariulj ogno vv

  8. sain baina uu namaig Oyuntuya gedeg bi 3 huuhedtei urh tolgoilson emegtei.Minii huu 2006 ond soeliin deed surguulid orson.hagas unchin geed turiin sand hamragdsan yumaa getel huu maani ehnii 1 uliral suugad garchihsan.dahij suraagui.getel daraagiin duu ni ih surguulid 2010 ond orson getel ah chin turiin sand hamragdsan bnaa geed duug ni haschihsan.Yabal dahin turiin sand hamragdah be zubluguu ugch tuslaach

  9. HI ENE 1-R KURSIIN OYUTAN TURIIN SANGIIN ZEELD HAMRAGDAHGUI GEDGIIG YU GJ OILGOH WE TODORHOI HARIULT HELJ UGUUCH?

  10. sain bnuu ene udriin mend hurgie
    herev 1ger bulees 3huuhed ni 3uulaa magadlan itgemjlegdsen ih deed surguuld surch bgaa tohioldold yamar 1 hungulult tuslamj bdag uu

  11. Altantsatsral

    Hi bi MUIS-Hudaldaanii surguulid 1r kursed surdag. Bi malgui, orhiin orlogogui ailiin oyutan (hagas onchin). Toriin snd oroh bolzliig hangasgn gej bodoj bna. Shaardlagatai materialuudiig burduulsen. Surguuliasaa lawlahad toriin sangiin medeelel ireegui geh yum. Hezee ireh yuym bol. Nadad todorhoi hariult ogch tuslana uu

  12. hi yu yugaar shalgalt ogson bh yustoi yum bee delgerengvi heleed ogooch

  13. Turiin sangiin butsaltgvig yagaad boliultsan yum be minii golch 3.2s dee sh bga shde

  14. ene sitend admin gj bnu.Hvmvvsin asuultand hariult ygd oghgvi bga yum be.Dandaa l medhiig hvsej bga asuudluud bn

  15. neg geriin 2 huuhed neg ni malchin neg ni hagas unchin gesen zaaltaar surch boldgiim bolwuu bs zeeleer surch bga huuhed diplomiin huulbart togsoh yumuu ajild awahgui bol yaahiin buutsaaj mologdohgui bh bolomjt gj sonsiim bn unenuu bs zeeleer surch bgaa diploomoo awaad togsmoor bna shdee huulbar bish bolmj bnuu

  16. sainuu bi 2008 ond 11 r angia togsson hagas onchin 6 hvvhedtei ailiin 5t h ni manaihnaas hen ni ch toriin sangiin zeeleer surch bgaagvi eee nadad odoo ene zeel oldoh bolonjtoi yu matrialuudaa odoonoos beldej ihleh estoi yu hariu

  17. enhjargal azjargal

    2004 ond toriin sangaar suraad 2008 ond togsood 2009 ond ajild orood oddog hurtel toriin alban haagch hiij bna anh togsohdoo diplomniihoo huulbariig awsan odoo yaj eh huwilbaraa awah we

  18. Сайн байна уу би энэ жил 2-р курст элсэн орно ээж маань саяхан нас барсан төрийн сангийн хагас өнчний тэтгэлэгт хамрагдах гэтэл ааваараа овголдог учраас болохгүй гээд байна. Хагас өнчин л бол хагас өнчин шүү дээ аав маань ажил хийдэггүй тэгээд одоо би яах вэ

  19. Hi bi 2006 ond toriin sangiin zeeleer surguulia togsson odoo diflomniixoi ex xuviig xaanaas yaj avax ve xariu togsood 2 jil xagas l ajilsan

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s