Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ


Australia-n baga angiin huuhduudiin geriin daalgavart ni ooriinhoo ireeduin talaar goyo saihnaar moroodoh geh metiin hachin zuiluud baidgiig ni ehendee gaihdag baisan bolovch ard tumen ni yagaad iim tusch, saihan setgeltei, amidralaa oodrogoor tosooloh durtai bolsoniih ni uchriig oloh shig bolj bilee. Turshaad uzetsgeeye!

Дандаа инээмсгэлэж явдаг хүмүүсийг би хүндэлдэг
Дараа дахиад тарахад нь сайн уу гэмээр санагддаг
Зөрж өнгөрөх бүрийдээ инээмсгэлэдэг танихгүй тэдэнд
Зүрх сэтгэлийг угаас Гүүд лакк хүсдэг (g.azzaya)

Сайхан амьдрал сайхан бодлоос…

Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ.
Өөрөөр хэлбэл бидний амьдрал үгээр дамжин гардаг бодол санаанаас маань ихээхэн хамаардаг гэсэн үг. Энд би хаа нэгтээгээс уншсан зүйлээ тайлбарлах гэсэнгүй. Харин хичнээн сарвайвч тусалж дэмжих хүн байхгүй, ёстой л сүүдрээсээ өөр нөхөргүй хүний нутагт очоод (эргээд бодоход аймаар зоригтой байж дээ. Юунд найдаж явсан юм бол гэж заримдаа бодогддог), эргээд эх орондоо ирэх хүртэл надад юу бодогдов, найзууддаа юу гэж хэлмээр байсан, түүнийгээ л бичлээ. “Амжиж алдрын оргилд хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг” гэсэн үг байдаг. Өөрөө гайгүй боломжтой болсон бол бусдын амьдралд жаахан ч гэсэн гэрэл гэгээ нэм гэсэн утгатай энэ үгэн дээр үндэслээд би үүнийг бичсэн юм. Амьдралаа аз жаргалтай, баяр баясалтай болгон өөрчлөх тун амархан арга бол толгой дахь бодол санаагаа өөрчлөхөөс эхэлдэг. Хамгийн наад зах нь аливааг эерэг өнцгөөс харж сурцгаая. Өөрийнхөө болон бусдын тухайд үргэлж өөдрөг, сайн сайхнаар төсөөлж, бодож, ярьж байя. Бусдыг муулах, атаа жөтөө, хорсол гомдол тээсэн хүний амнаас яаж сайхан үг гарах вэ дээ. Харин үргэлж муу зүйл ярьж, хэлж явдаг хүний амьдрал өөдөлнө гэж үгүй. Тэгээд ч бидний оюун ухаан амьдралаа яаж авч явахад нөлөөлдөг бөгөөд бид цөмөөрөө хамгийн их боддог зүйлийнхээ төлөө л зүтгэж, тэмүүлж амьдардаг. Тэрхүү бодол, санаандаа яг соронзонд татагдаж байгаа юм шиг татагддаг. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг байдаг шүү дээ. Санаандаа бодоод л, мөрөөдөөд, түүнийхээ төлөө тэмүүлж явбал болж л таардаг. Тархи бол угаасаа юу хүсч байгаагаа боддог эрхтэн. Нэгэнт үргэлж сайхан бодол тээж явдаг хүний амнаас сайхан л үг гардаг. Түүнийгээ дагаад ч тэр үү, амьдрал, ажил алба нь тэгш сайхан явдаг. Монголчууд бид үргэлж сайхан зантай, ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй үг хэлж явдаг хүнийг хор нь гарчихсан хүн гэдэг дээ. Мөн “Амны билгээс ашдын билэг” гэсэн сайхан үг ч бий. Энэ бол зүгээр ч нэг сайн юм болж магадгүй гэсэн хоосон горьдлого биш. Харин юу хүсэх нь ямар үр дүн авчирч болдгийг томьёолсон шалтгаан, үр дагаврын холбоотой нарийн ойлголт юм. Ер нь ардын хэлц үг гэдэг бол олон зууны турш амьдралын хууль, жам ёсыг ажиглан таниад, тэрхүү хур мэдлэгээ цөөн үгээр тун товч ойлгомжтой хэлж үлдээсэн ухаант үгнүүд байдаг. Тиймээс уруул давж байгаа үг бүрээ аз жаргалтай, билэг дэмбэрэлтэй, баяр хөөртэй бодол сэтгэл, утга санаатай гаргаж байхтун. Мэдээж өөгүй цэвэрхэн, алдаагүй хүн гэж байдаггүй. Гэхдээ өөрийнхөө тухай, хамт олныхоо тухай, найз нөхөд, эцэг эхийнхээ тухай, ер нь бусад хүний тухайд сайн талыг нь олж харж, түүнийг нь хөгжүүлж, дэмжиж бусдад баяр баясгалан бэлэглэж байснаар танд алдах зүйл гарахгүй. Зарим хүмүүс үүний яг эсрэг хийдэг. Тэд хүний юу нь болохгүй байна, түүнийг нь хамгийн түрүүнд олж харж, алдаа дутагдлыг нь үргэлж ярьж, бодож шүүмжилж явдаг бөгөөд хов жив хөөцөлдөхгүйгээр баяр хөөртэй амьдарч чадахгүй болтлоо өөрийгөө дасгасан байдаг. Хүний мууг үзсэн иймэрхүү хүмүүс хэзээ ч жаргалтай амьдарч чаддаггүй. Аз жаргал гэдэг бол “унжиж байснаа унаад ирдэг” зүйл л лав биш юм билээ. Харин аливаа зүйлийн сайхан чанаруудыг нь олж харж, сайн зүйлийн талаар бодож санаж, аз жаргалтай, билэг дэмэрэлтэй зүйл ярьж, бусдад аз жаргал бэлэглэснээр ирдэг зүйл юм билээ. С.Ганбаатарын “Далд уул” номоос.

 

Айж сандарч,түгшиж,найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр бүрийн төлөө тэмцэж сур
Харамсалгүйгээр өнгөрөөсөн мөч бүр чинь
Хамгийн аз жаргал авчирдаг юм шүү,,,

 

Яаж өөдрөг байх вэ .

Амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай.
Инээмсэглэж бай. Та өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглэж сур. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж ажилдаа явна даа”гэх мэтийн баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал ажил төрөл чинь мөн бүтэмжтэй байх болно. Толинд харахдаа инээмсэглэж, өөртөө амжилт хүс. Ингэх нь зөвхөн сэтгэл санаанд эерэг нөлөөлөх төдийгүй, нүүрний булчинг дасгалжуулах шилдэг арга болно.
Илүү хөдөл. Хөдөлгөөн бол амьдрал төдийгүй сэтгэл санаа таатай байх эх үндэс мөн билээ. Явган их явах, унтахын өмнө салхинд гарах, гэр орны ажилд оролцох зэргээр аль болох идэвхтэй бай. Хүн завгүй хөдөлгөөнтэй байх тусам эрч хүч нэмэгдэж, сөрөг бодолд автах цаг гардаггүй.Өөрийгөө эрхлүүл.Хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж бай. Хэрэв амттан идмээр санагдвал шоколадтай зайрмаг аваад идчих. Ажил төрөлдөө ядарсан бол эртхэн хэвтээд хамгийн дуртай сувгаа үзэх боломжийг өөртөө олго. Заримдаа хүссэн ганц зүйл биелэгдэхэд л бүтэн долоо хоногийн туршид сэтгэл өөдрөг явдаг шүү дээ.
Дэлгүүр хэс. Заавал зорилготой хэсэх албагүй. Юу ч авахгүй байсан ч дэлгүүрийн гоё шилэн хорго доторхи эд зүйл, ялангуяа гоо сайхны бараа, үнэт эдлэлийг харж нүдээ хааяа баясгахад гэмгүй. Дараа нь авах зүйлээ ч товлочих. Дэлгүүр хэсэх явцад эмэгтэйчүүдийн 78% даралт буурдаг тухай судалгаа бий.

Яг одоо өөрийгөө хайрла.

Яг энэ мөчөөс л та өөрийнхөө тухай өмнөх бодлоо өөрчилж, өөртөө зөөлөн, хүндэтгэлтэй ханд. өөртөө урьд урьдаас илүү ихээр итгэж, найд. Өөрийгөө үнэлж, санаа бодлоо дэмж. Бусдын дэргэд өөрийн хүч боломжийг чамлаж, доош хийхийн хэрэггүй!!!.Хөрөнгө мөнгөтэй холбоотой байсан ч өөрийн тухай зөвхөн эерэг сайныг л ярь. Сөрөг муу талаа байн байн сөхөөд байвал энэ сөрөг чанар амьдралын чинь туршид мөшгих болно,бас хүн чамайг сул талаар чинь олзлох болно гэдгийг санаарай.Бодит үнэнийг царайнаасаа олж харсан ч та дээрх бүхнийг ухамсарлах авьяастай, ухаантай, хосгүй нэгэн шүү. Мэдээж, өөрийгөө хайрлаж, хүндэлж сурахад хэт туйлшрахгүй байх, аливаад алтан дунджийг олохыг хичээхийг сануулъя. Та чинь насанд хүрсэн хүн. Шийдвэрийг өөрөө гаргаж, үр дүнг ч харна.Өөрийн эерэг сайн талуудаа нээж ол. Хүн бүгдэд өөрийгөө хайрлах олон шалтгаан бий. Тухайлбал, энэ ертөнцөд мэндэлсэн, хэнтэй ч адилгүй дахин давтагдашгүй цорын ганц гэдэг ч хайрлах хангалттай шалтгаан!!!. Мөн нийгмийн амьдралд эзэлж буй байр суурь, хувийн зан чанар, биелүүлэхээр зорьж буй зорилго гээд хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, ялахын төлөө бүх л зүйл багтана.Хамгийн сүүлд та хэзээ найз нөхдийнхөө хамт амралтаа зугаатай өнгөрүүлсэн бэ? Та өөртөө зориулж ямар нэг таатай зүйлийг хийсэн үү? Хариулт алга гэж үү?! Хэрвээ өөрийгөө хайралдаггүй бол бусад хүмүүсээс хайрыг хүлээж болно гэж үү?Жижиг гэлтгүй зүйлээр өөрийгөө тойлж эрхлүүл!!!. Хаана сайхан хоол, тансаг бараатай дэлгүүр байна тэнд найзуудтайгаа цагийг өнгөрүүл.Өөрийн гадаад төрх, эрүүл мэндээ анхаар…Өөрийгөө арчилж, тордож, амар. Гадаад төрх, үзэмждээ онцгойлон анхаарал тавих хэрэгтэй шүү. Хувцас, үс засалт, гутал, маникюр гээд юуг ч дутаалгүй анхаар!!!.ок.урагшаа…

 

насаа уртасгах.өөдрөг байх зөвлөмж.

Таны бие махбодь төдийгүй сэтгэл санааг залуу хэвээр нь байлгахад тустай шилдэг арван зөвлөмжөөс хүргэе.

Нэг. Хэзээ ч битгий цадтал ид. Өдөрт зуршил болсон 2.500 калори бус 1.500 калори байхад л хангалттай. Тэр тусмаа биеийн эд эсийн ачааллыг багасгаж, идэвхитэй байдлыг нь хадгалах хэрэгтэй. Эд эсүүдийн шинэчлэгдэх явц хурдсах тусам организм өвчинд улам эмзэг, өртөмтгий болдог. Хүний бие махбодио үргэлж” цэмцгэр” гуалиг авч явах хэрэгтэй.

Хоёр. Өдрийн хоолны дэглэм таны насны онцлогт тохирсон байх шаардлагатай. Тухайлбал: Гучин настай бүсгүй самар, үхрийн элэг байнга иддэг бол нүүрэнд анхны үрчлээс арай хожуу үүсдэг. Харин дөч гарч буй эмэгтэйд бетакаротин хамгаас тустай бол тавин настангуудад яс сийрэгжихээс кальци, зүрх өвдөхөөс магни сэргийлж чадна. Дөч гарсан эрчүүдийн хувьд малын бөөр болон бяслаганд ихээр агуулагддаг селен зайлшгүй шаардлагатай. Харин тавин наснаас хойш загас илүүтэй идвэл зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулж өгнө.

Гурав. Сэтгэлд нийцсэн сайхан ажил нь “эрүүл” ядарлыг авчирдаг бөгөөд ажил мэргэжлээсээ сэтгэлийн таашаал авах нь эрүүл амьдралын хэв маягийн хамгийн чухал хэсэг болдог юм. Иймд өөрт тохирсон ажлыг олохыг хичээ. Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар зарим мэргэжил залуу байдлаа хадгалахад илүү нөлөөлдөг гэнэ. Тухайлбал: хөгжмийн удирдаач, гүн ухаантан, зураач, гэгээнтэн, лам гэх мэтчилэн дурдаж болно.

Дөрөв. Аль болох битгий ганцаард. Өөрт тохирох ханийг заавал олж авах хэрэгтэй. Хайр сэтгэл, халамж анхаарал нь хөгширөлтийн эсрэг хамгийн шилдэг хэрэгсэл болдог. Хүн хайр сэтгэлтэй учрах үед аз жаргалын гормон эндорфин хамгийн ихээр ялгардаг байна. Энэ гормон нь хүний биеийн дархлааг бэхжүүлдэг.

Тав. “Урсгал сөрж сэлэх” -ээсээ битгий эмээ. Амьдрал болон цаг хугацааны талаар өөрийн гэсэн ойлголттой байх хэрэгтэй. Ийм ухаарал, ойлголттой амьдардаг хүн депресст бага ордог бөгөөд өөдрөг сэтгэлээр амьдарч чаддаг юм.

Зургаа. Аль болох их хөдөлгөөнтэй бай. Өдөрт наймхан минут биеийн тамираар хичээллэсэн ч энэ нь амьдралын насыг уртасгадаг юм. Хөдөлгөөнтэй байснаар гучин наснаас хойш ялгаралт нь зогсдог өсөлтийн гормон чөлөөлөгддөг байна. Үүнээс гадна амьсгал, зүрх судас, яс булчингийн системийн үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг хийж байх хэрэгтэй.

Долоо. Сэрүүн агааржуулалт сайтай тасалгаанд унтаж бай. Эрдэмтэд 17 – 18 хэмийн температуртай өрөөнд унтвал залуу насаа илүү хадгалдаг болохыг нотолсон. Мөн бие организмын бодисын солилцоо, хөгшрөлт нь орчны агаарын температураас ихээхэн хамаардаг.

Найм. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө улам их арчилж тордох хэрэгтэй болдог гэдгийг мартаж болохгүй. Заримдаа эрүүл амьдралын хэв маягийг мөрдөхийн тулд дуртай амттанаасаа ч татгалзахад хүрдэг үе бишгүй л тохиолдоно.

Ес. Юм л бол уурлаж, бухимдахаас аль болох зайлсхий. Өөрийгөө байнга зэмлэдэг хүн үргэлж гомдоллож, цаг өнгөрөх тусам улам маргаанч, хэрүүлч болж орчныхоо хүмүүстэй таарахгүй болдог. Энэ нь эргээд өвчинд нэрвэгдэх, тэр тусмаа хавдар тусах үндэслэл болж өгдөг байна.

Арав. Оюун ухаанаа хөгжүүл. Үгийн сүлжээ тааж, гадаад хэлнээс суралцах хэрэгтэй. Аливаа тооцоо хийхдээ тооны машинаар бус харин цээжээрээ бодох гээд олон арга зам бий.

 

амьдралынхаа хором бүрийг хайрлаарай!

Аз жаргалтай амьдрахын нэг гол нууц нь таны амьдралын одоо өнгөрч буй хором юм. Төрсөн өдрийн баяр, шинэ жилээр ч юм уу ханьтайгаа, хүүхэдтэйгээ тэврэлдэн инээлдэн хөгжилтэй авахуулсан зургууд танд байгаа биз .
Тэр аз жаргалтай мөчүүд дахин танд хэзээ ч давтагдахгүй. Тэгэхээр гэрэл зураг таны тэр хормын аз жаргалыг хадгалан үлдсэн байна.
Хүмүүс эд хөрөнгө, байр, машин, үнэт эдлэлээ бүхнээс илүү хайрлан хамгаалдаг. Гэтэл тэднийг үгүй хийсэн ч эргээд олдоно. Харин цаг хугацаа гэдэг хорвоо дээр хэзээ ч эргүүлж авч болдоггүй цорын ганц зүйл юм. Гэтэл хүмүүс бид цаг хугацааг тийм үнэ цэнэтэй зүйл гэж хэзээ ч ойлгодоггүй бөгөөд хайр гамгүй үрж өнгөрөөдөг. Гэтэл бидний одоо байгаа цаг мөч маань бүхнээс үнэтэй байдаг .
Бид жил, сар, өдрийг биш зөвхөн хормуудыг /аав ээждээ эрхэлж байсан тэр үе, ханьтайгаа анх учирсан үе/ л тогтоож авдаг. Иймээс бид хором бүрээс сайн сайхныг олж авч чадвал амьдралаа бүрэн дүүрэн болгож чадна гэсэн үг. Тийм учраас амьдралаа аз жаргалтай байлгахын тулд одоо болж буй хором бүрээ гайхамшигтай сайхан, онцгой болгоорой.
Олон хүн болоогүй байгаа, магадгүй хэзээ ч болохгүй зүйлд санаа зовж, цагаа үрдэг.Тэгэхээр та урдаа байгаа болон хойноо өнгөрсөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд зөвхөн одоо болж буй хоромд анхаарлаа хандуулаарай.Гэхдээ энэ нь зөвхөн одоо болж буй хоромдоо анхаарлаа хандуулаад ирээдүйн төлөө санаа зовохгүй байна гэсэн үг биш юм. Тухайн хормын амьдрал л бидэнд хүсч буй ирээдүйгээ бүтээх боломжийг олгоно.
Тэгэхээр та өнөөдрөөс эхлэн хором хормоор амьдрахын хүчийг мэдрээрэй.

 

Таны амьдралын өдөр бvхэн чинь чухал юм шvv.

Би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын єдєр бvхэн чинь чухал юм шvv.

Мэдлэгийг эрж хай, их унш, єєрийнхєє єєдєєс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.

Гэр бvл, найз нєхєдтэйгээ хамт байх цагийг єєрєєсєє бvv харамла. Дуртай хоолоо ид, очихыг хvсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мєчvvдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгvй хэрэглэ. Vнэтэй vнэртэй усаа дуусчих вий гэж айлгvй цац. Хэрэглэмээр санагдсан vедээ хvссэн зvйлээ хэрэглэж бай.

Vгсийн сангаасаа “Аль нэг єдєр”, “Заримдаа” гэсэн vгсийг хасаж хаяцгаая. Найз нєхєд, гэр бvлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хєєр, баяр баясгалан нэмдэг зvйлсээ хойшлуулахаа больцгооё.

Єдєр бvр, цаг бvр, мєч бvр чухал. Магадгvй таны сvvлчийнх байхыг хэн ч мэдэхгvй.

Сониноос…

From: http://biznetwork.mn/network/topic/show/6068/page/1

About these ads

14 responses to “Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ

  1. yostoi goe zuvulguu bn ,setgel sergechlee bn

  2. G.Azzaya gej Galbadrakh Azzaya yu manai hamaatan yumuu ???
    Tiimee GEGEEN.EE ene chini minii yriad bsan SECRET MOVIE NOM SHUU DEE KK tsaasan deer bichsen buhen ulddeg gedeg zaluusaa yug husej hiihiig zorij bgaagaa tsaasan deer urgelj bichij temdeglej baigaarai good luck all SAIHAN NAADAARAI:-)

  3. mash ih bayarlala, bid uuniiig meddeg hern heregjuulj chaddaggui.
    amjilt husey.

    • chi manai angiin Azaa mon uu yag nadaa heregtei dutagdaad bsan yumiig mini bichsen bna bi onoodor l unshlaa bayarlalaa nzaa

  4. Pingback: Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ « Education

  5. Thanks

  6. сайхан зүйл бичсэнд баярлалаа чамд……………аз жаргал гэдэг өнгө мөнгөөр худалдаж авч болдоггүй 100% хувь хүнээс хамаардаг гэж би ойлголоо. Хэрэгжүүлж хөгжүүлж чадаж байгаа нэгэн нь хангалттай авч чаддаг ийм л шударга арвин зүйлийг азжаргал гэнэ.

  7. сайхан зүйлийн талаар уншигч олонтойгоо хуваалцсан та бүхэнд баярлалаа, хүний бодол санаа гэдэг ямар агуу бас ямар ихийг бүтээж бий болгодогыг уншигч та оюун ухаандаа тунгаана бизээ.

  8. таалагдлаа
    гоё нийтлэл байна

  9. uneheer taalagdlaa setgel gutarsan uyd uumerhuu yum unshij l huch oyun uhaanaa avah yumdaa..

  10. наагий

    Азаа баярлалаа гоё зөвөлгөө бна хэрэнжүүлж амьдарна
    Цөмөөрөө өөдрөг эвтэй ирээдүйдээ итгэлтэй зориго өөдөө тэмүүлж алхацгаая бас эрч хүчтэй ажа ажа амжилт

  11. үнэхээр сайхан зөвөлгөө байна уншаад л сэтгэл санаа сайхан болчихлоо

  12. bayrlalaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s