Сургамжит өгүүллэг 2 номноос


From: http://biznetwork.mn/topic/show/4423/1

“Сургамжит өгүүллэг 2″ номноос

СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ
Амжилтын түлхүүр

Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие махбодоороо мэдэрч байна даа.

СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ
2009-06-24 14:02

Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.

Үлгэрт ингэж өгүүлдэг. Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие махбодоороо мэдэрч байна даа.

Амжилтын түлхүүр

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

“Сургамжит өгүүллэг 2″ номноос

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Туйлшрал
  • Шинжлэх ухааны нээлтүүд, зохион бүтээгчдийн том үзэсгэлэнд арван жилийн сургуульд сурдаг нэг хүү оролцжээ. Тэр хүү”dihydrogen monokside” бодисыг хүнсэнд хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад болохгүй байсан ч гэсэн маш хатуу чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ. Тэр томоос том самбарт тухайн бодисын хор уршгийг ийнхээ жагсаан бичжээ. 1. маш их хөлрүүлж бөөлжүүлдэг 2. байгальд маш их хор учруулдаг хүчлийн борооны гол элемент 3. хэрэв хийн хэлбэрт шилжих юм бол гал түймрийг дэврээх аюултай 4. амьсгалах үед хоолой руу, эсвэл уушгинд орвол шууд үхэлд хүргэнэ 5. хөрсний элэгдэл бий болгодог. 6. машины тоормозны хүчийг сааруулдаг 7. үхлийн хорт хавдруудын үүсгэгчийг агуулдаг. Хүүгийн бичсэн энэ самбарыг нэг цагийн дотор 50 хүн ирж уншжээ. 43 хүн эрчимтэй дэмжиж, хориглох талаар санал нийлж цаашид дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлжээ. 6 хүн тээнэгэлзэж харин 1 л хүн хориглох гээд байгаа зүйл нь амьд ертөнцийг тэтгэгч УС гэдгийг хэлжээ. Хүүгийн энэ төсөл нь “бид хэр хурдан хууртаж туйлширдаг вэ” гэдэг тэмцээнд нэгдүгээр байр эзэлжээ. Хүү, “маш хялбараар эргүүлж утгыг нь өөрчилсөнөөр буруу ойлголт төрүүлж нийгмийн хандлагыг өөрчлөх нь тун амархан. Тиймээс юумыг заавал эргэжлийн хүнээс асууж лавлах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм” гэжээ.

    “сургамжит өгүүллэг 2″ номноос…

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Аль талаас нь харах нь чухал

    Аргентиний алдарт голфчин роберт де винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.

    Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ.

    “сургамжит өгүүллэг 2″ номноос…

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Лууван, өндөг, кофе
  • Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв.  За охин минь эд нар юу вэ  Лууван, өндөг, кофе  Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв.  Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ?  Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан.  Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ? “сургамжит өгүүллэг 2” номноос…
  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Бүтээлч шүүмжлэл

    Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

    Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…

    Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…

    Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ

    “Сургамжит өгүүллэг 2” номноос

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сүхээ ирлэх нэг ойд хоёр модчин мод бэлтгэж байв. Нэг модчин өглөө эртлэн босч ажилдаа гараад өдөр хоол унд гэлгүй өдөржин ажиллаад орой нар жаргасан хойно харьдаг байв. Харин нөгөөх нь сайхан амарч босоод, унд цайгаа ууж ажилдаа гараад орой харанхуй болохоос өмнө гэртээ харьдаг байв. Сарын дараа хоёр модчины ажилыг дүгнэхэд сүүлчийн модчин эхнийхээсээ түрүүлсэн байв. Эхний модчин уурлаж би энээс эрт босч ажилдаа гараад харанхуй шөнө хүртэл зогсолтгүй ажиллаж байхад яагаад надаас түрүүлдэг билээ гэж заргалдав. Гэтэл нөгөө модчин инээмсэглээд” Та үүнд гайхаад байх хэрэггүй. Таныг зогсолтгүй ажиллаж байхад чинь би заримдаа амарч, амрах хугацаандаа сүхээ ирлэдэг байсан юм. Хурц сүхээр илүү бага хүч зарцуулан их ажил хийдэг юм” гэжээ. “Сурамжит өгүүллэг 2″ номноос Та нарт үүний уншаад юу санагдаж байна. санаа оноогоо бичээрэй.
  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх бий дээ” гэж бодон машиндаа санд мэнд сандран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосогүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд “Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч” гэв. Тэгэхэд охин: “Инээмсэглэсэн юм аа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна” гэжээ.

    Үүнийг уншихаар яагаад ч юм вэ, ямар үед өөрийн эрхгүй инээмсэглэдэг юм. Сонин байгаа биз та нарт ч бас тэгж санагдах байх.

    “сургамжит өгүүллэг 2″ номноос…

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Овгийн ахлагч өвгөн индиан

    өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ.

    өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсөгөөр алгадаад “хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйдийг илэрхийлж байгаа юм.”

    “юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад “сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм” гэв. Ач хүү “ тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ.

    Тэгээд хүү “ тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.

    Хөгшин индиан ач хүүгээ хараад: “Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.

    “Сургамжит өгүүллэг 2″ номноос…

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Зүрхэнийхээ үгийг сонс

    Хэд ч мөрөөдөлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр,

    Ямар ч үе байсан хамаагүй зүрхэнийхээ үгийг сонс

    Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.

    Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхэнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “тэг” бас “хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.

    Хүү багшаасаа “яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . “чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ.

    Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв.

    Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…

    “сургамжит өгүүллэг 2″ номноос…

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Инээмсэглэл

    Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

    Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

    Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

    Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

    Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

    Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

    ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

    “Сургамжит өгүүллэг 2″ номноос…

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Хулс мод

    Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм.

    Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй.

    Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу”юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй.

    Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлдөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.

    “Сургамжит өгүүллэг 2″ номноос

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Ааваас хүүдээ бичсэн захидал

    Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж. өрөөнд чинь яг л хулгайч шиг сэмхэн орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа чиний өмнө буруутай юм шиг санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн гэдгээ мэдрээд орлуу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. өглөө их ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад чинь зэмлэж орхисон. Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж зүгээр нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн\. Зарим дэвтэр номоо хайш яайш тараачихсан байхаар чинь муухай орилсон. Цайгаа ууж байхад чинь маш олон дутагдалыг чинь олж харлаа. Асгаж цутгаад, амандаа хийсэн хоолоо зажилахгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд.

    Чи тоглохоор явна, харин би унаандаа амжих гээд. Аавруугаа харснаа гараараа даллан “ааваа баяртай” гэхэд чинь цэх зогс гэж чамд тушаасан.

    Орой байдал өөр байсан. Гэртээ харих замдаа чамайг газар явган суугаад найз нартайгаа бөглөө тоглож байхыг чинь харсан. Оймс чинь урагдчихсан байсан. Найз нарын чинь хажууд чамайг зэмлээд гараас чинь татан гэрт оруулсан. Тэгээд энэ оймс их үнэтэй. Оймстой байя гэвэл гамтай байхгүй яасан юм гэж загнасан.

    Хүү минь төсөөлж байна уу. Эдгээрийг чамд аав чинь хэлсэн. Санаж байна уу. Тэгээд дараа нь ажлынхаа өрөөнд орсон. Нүднээс чинь гомдол харагдаж байсан. Ямар нэгэн зүйл хийх гээд чадахгүй байгаа бололтой. Харин би “чи яах гээв ” гэж чамруу хашгирсан. Юу ч хэлэлгүй хүү минь гүйж ирээд хүзүүгээр минь тэврээд намайг үнссэн. Тэр нь гэхдээ хайр дүүрэн үнсэлт байсан. Тэгээд гүйгээд явчихсан. Барьж байсан цаас минь гараас уналаа. Би чинь юу хийчихвээ үргэлж л хүүгийнээ алдааг олж хараад байх юм гэж бодсон. Аав нь чамайг ингэж л “шагнасан” шүү дээ. Чамд хайргүйн учраас биш, чамаас их зүйлийг л хүлээж байсан болохоор тэр шүү дээ. Чамайг өөрийнхөө насны хэмжээнд л дүгнэж байсан байна. Гэхдээ чамд минь олон сайхан чанар байдаг. Сэтгэл чинь үнэхээр цайлган. өнөөдрийн үнсэлт чинь үүнийг баталж өгч байна. Харанхуйд орны чинь өмнө сөхөрч суугаад үнэхээр ичиж байна. Эдгээрийг чамайг сэрүүн байхад чинь хэлээд ч ойлгохгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ маргаашаас эхлээд жинхэнэ аав байхаа амлая. Чамтай тоглоно. Чамайг гомдоход хамт гомдон, чамайг инээхэд хамт инээнэ. Таагү зүйл хэлэхээр бол хэлээ хазъя. өөрөө өөртөө “энэ чинь хүүхэд шүү дээ” гэж сануулж байя. Аав нь хүүгээ том хүн шиг бодож байж. Гэвч чи минь жаахан хүүхэд. Дөнгөж өчигдөрхөн л ээжийнхээ тэвэрт байсан. Сэвлэгийг нь үнэрлээд л баймаар. Толгойгоороо мөрийг нь дэрлээд л, шшш үр минь чамаас ямар их юм шаардаж байсан юм дээ.

    Хүмүүсийг шлү үмжлэхийн оронд тэднийг ойлгохыг хичээгээрэй. Юу хийхийг хүссэнийг нь ойлго. Дотно байж, хүлцэнгүй эелдэг байх нь шүүмжлэхээс хавьгүй илүү нөлөөтөй. Ойлгоно гэдэг уучласных . бүү шүүмжил, бүү зэмлэ, бүү буруутга.

    “Сургамжит өгүүллэг 2″ номноос

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Их зүйл багаас эхэлнэ

    Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралдажээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэгрүү шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв. Зохиолч:

    - та эднийг яагаад далай руу эргүүлж хаяд байгаа юм вэ, гэхэд

    -Удахгүй нар мандана. Усны давлагаа татарч одууд хатаж үхнэ шүү дээ гэж хариулав. Зохиолч:

    -Эрэг урт, энд олон мянган далайн одууд байна. Та бүгдийг нь далай руу шидэж амжихгүй шүү дээ. Шидсэн шидээгүй ялгаагүй юм биш үү гэхэд нь нөгөө хүн цуглуулсан однуудаасаа нэгийг авч шидэнгээ:

    -та хар л даа, түүний хувьд их зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ гээд дахиан нэг одыг далай руу шидэв.

    “СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГҮҮД 2″ НОМНООС

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Би түүндээ хайртай байсан…

    Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр ” би түүндээ хайртай байсан.” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.

    Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байв.

    Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсэндээ хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна.” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би түүндээхайртай байсан. Гэхдээ гэхдээ… залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ.

    “СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ 2″ НОМНООС

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    “ЦУУРАЙ”

    Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ.

    Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:

    “Чи хэн вэ”гэж хашгирав.

    Хариу ч тэр дороо ирлээ.

    “чи хэн вэ?”

    Харин хүү бухимдан:

    “хулчгар” гэв.

    Хариу бас л ижилхэн:

    “Хулчгар ” гэж ирэв.

    Хүү аавда:

    “Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна.” гэв

    Аав нь:

    “миний хүү сонсож бай” гээд,

    “Бүх юм сайхан” гэж хашгирав

    Уулнаас ирэх дуу нь эргээд

    “Бүх юм сайхан” гэв.

    Аав:

    “Би чамд хайртай”

    Уулнаас ирэх дуу:

    “Би чамд хайртай”

    Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.

    Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай”. гэж хэлжээ.

    Эмпати төвөөс эрхлэн гаргасан сургамжит өгүүллэгүүд 2 хэмээх номноос оруулж байна.

    дээр бичсэн энэ өгүүллэг надад маш их таалагдсан ..

  • Г. Тамир 1 сарын өмнө бичсэн.
    сонирхолтой, сургамж авахаар зїйл бичдэг Гэгээндээ баярлалаа.
  • Э. Сувд 1 сарын өмнө бичсэн.
    Сургамжит өгүүллэгүүд номноос Девидийн түүх

    Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
    Би анх энэ өгүүллэгийг гавъяат жүжигчин Чаминчулуун гуайг уншихаар нь их сэтгэл догдлон сонсож байлаа. Амжилтын түлхүүрт миний нэмэр.

  • Э. Сувд 1 сарын өмнө бичсэн.
    Ухаан

    Эрт урьд цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарахад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхүү байдлаар бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ. – Яагаад? гэж усчин асуухад: – Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггvй шүү дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв. Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгvvд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: ” Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгvvд ургасан, харин нөгөө хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: – Yүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ, хэмээн өгүүлжээ. Амжилтын түлхүүрт миний нэмэр.

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогооруу оржээ…гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна…шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч ” -Хүлээгээрэй. танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ” гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв.. Багш тайвнаар : ” – Чи харав уу…Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм..Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй..залхуурал хэнэггүйрхэл бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байна ” гэсэн гэдэг…
  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Тахиа болсон бvргэд (сургамжит өгүүллэг)

    Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв. Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Саад

    Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.

    Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

    Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.

    Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

    Өгүүллэгийн эх нь www.shineyortonts.mn дээр байгаа болно.

  • “Шунал” сургамжит өгүүллэг
    Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.

    Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.

    Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.

    Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
    Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.

    Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир “энэ нь өөхтэй, энэ нь ястай юм” гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс “найрыг” эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө хонод хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.

    Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
    Дараа өдөр нь өнчид нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ.

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    сайхан түүх байнаа… санаагаар болдог бол, нэг ч гэсэн донор нүд…. 1/2 » P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Заяаны хань (Сургамжит өгүүллэг)

    Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

    Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

    Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

    Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
    “Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

    Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

    Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
    - “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
    - “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
    - “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

    Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Цусан өшөө /сургамжит өгүүллэг/

    Би хэвтэж байхдаа тэднийг хэрхэн хөнөөхөө бодож байлаа. Тэдэнд мэдэгдэлгүйгээр дөхөн очиж, араас нь нам цохих нь хамгийн сайн арга байлаа. Намайг адгийн амьтан гэж хэлэх байх л даа. Гэвч өстөн дайсан минь ч энэ аргыг хэрэглэдэг шүү дээ.
    Товчоор хэлбэл энэ цусан өшөө байлаа. Ялангуяа шөнө нойронд автадгийг мэддэг учраас өмнө нь алуулсан ах дүү нарынхаа өшөөг авах боломж хайж байгааг мэдэрч байлаа.
    Тийм ээ, би тэднээс олныг хөнөөсөн юм. Мөн тэднээс биеэ хамгаалхын тулд юу хийснийг минь хүн бүр мэдэж байгаа. Харин дайснууд минь ойлгож байгаа гэж бодохгүй байна. Тэд миний төлөвлөгөөг мэдэхгүй нь лавтай. Учир нь тэдэнд олон удаа:
    - Наашаа хүрээд ирцгээ, хэлэлцээр хийе. Та нар намайг битгий оролд, би ч бас та нарт хүрэхгүй. Цусаа хий дэмий урсгах хэрэггүй биз дээ гэж хэлж байсан. Гэвч тэд миний саналыг хүлээж авалгүй, ахин тулалдахаар ирдэг байв. Магадгүй хамгийн бяцхан үр нь хүртэл зэвсэг хэрэглэж чаддаг байхаа.

    Тэднээс яаж салах вэ? Би хүч мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч хэрэв “бүгдээрээ зэрэг дайрвал яах вэ?” гэж боддог боллоо. Тэгвэл тэд биднийг шархдуулж хөнөөхөд тун хялбар болох байв. Тэд үүнийг санаагүй байлгүй дээ.
    Тэр орой урьдынх шигээ хаалга цонхоо хаахаа мартсангүй. Орны доод хөндий, шүүгээнийхээ ар руу харж шалгахгүйгээр орондоо ордоггүй байв. Бусад өрөөнийхөө хаалгыг сайн хаадаггүй тул хуугээ дуудан түүнд:
    - Хэрэв шөнө босч, орж гарвал хаалгануудаа онгорхой орхиж болохгүй гэж сануулдаг байлаа. Шөнө дунд ямар нэг чимээнд сэрлээ. Өрөөний хаалга хагас онгойн, чихран дуугарчээ. Харанхуйд нүдээ дасгах гэж оролдож байхдаа цонх онгорхой байгааг мэдлээ.
    - Халуун байна гээд хүү минь онгойлгосон байх гэж дотроо бодож байсан ч дайснууд маань үүгээр орж ирсэн байх гэхээс эмээж байв. Босч харахаар толгой дээрх гэрлээ асаав уу үгүй юү тэдний нэгэнтэй улаан нүүрээрээ халз тулгарлаа. Миний зүг шийдэмгий ойртон хурц үзүүртэй зэвсэгээ чиглүүлжээ. Түүнээс өмнө би:
    - Тийм ч амархан өртөхгүй шүү гээд байдаг чадлаараа түүнийг цохилоо. Гайхалтай сайхан цохисон тул өөрөөрөө бахархаж байлаа. Учир нь тэр өчүүхэн төдий дуу гаргалгүйгээр хананд наалдан цусандаа хутгалдсан байлаа. Түүнийг хананаас хусан арилгаж байхдаа:
    - Ямар сайхан хэрэг вэ? Энэ шумуулууд ухаантай байсан бол яах байсан болдоо? гэж бодлоо. Ээ дээ энэ хүмүүс хоорондоо л байлдахаа больчихвол, бусдыг нь ч …

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Эхийн тухай үлгэр

    Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.

    Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.

    Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.
    -Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.

    Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
    Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.
    Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.

    Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.

    -Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.

    … Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
    -Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,
    -Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
    -Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг …
    Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
    -Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.

    …Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
    Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,
    -Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
    -Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,

    -Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
    -Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,

    -Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
    -Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,

    -Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,

    -Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
    Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Агаарын бөмбөлөг (Сургамжит өгүүллэн #6)

    Бяцхан жаал агаарын бөмбөлөг худалдаж байгаа залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бөмбөлөг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно.Залуу үүнийг анзаараад жаал руу дөхөхөд жаал хүү зоригоо чангалан,

    - Ахаа надад нэгийг өгөөч гэж гуйлаа.

    Бөмбөлөг худалдагч түүнийг нэг сонжин хараад,

    - Чамд мөнгө байхгүй юм уу гэж тоомжиргүйхэн асуучихаад яваад өгөв.

    Бяцхан хүүгийн урам хугаран эргээд явж байтал өнөөх бөмбөлөгүүд залуу эрийн гараас мултран хөөрч орхив.Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хөгшин модонд орооцолдоод тогтчихож гэнэ.Хүү бөмбөлөгүүдийг ажиж, зогсоход нөгөө бөмбөлөг худалдагч,

    - Хүүе жаалаа гэж дуудаад, чи энэ бөмбөлөгүүдийг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв.Жаалхүү баярлан гүйж очоод модонд авирлаа.Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав.Харин тэр дээр нарийхан мөчир дээр тогтсон нэг бөмбөлөгт хүрч чадсангүй.Хүү залууд бөмбөлөгүүдийг өгөөд,

    - Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шүү дээ гэв.

    Залуу доогтой хараад,

    - Чинийх модон дээр үлдчихлээ жаал минь гэлээ.

    Хүү санаа алдан модон дээрх бөмбөлөг рүү нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бөмбөлөгтэй боллоо гэж бодон санаа алдав.

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сэтгэлийн нүд (Сургамжит өггүүллэг #1)

    Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

    Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

    Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.

    “Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”

    Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгал гэгэлзэнэ.

    Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.

    Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

    Эх сурвалж: “Сургамжит өгүүллэгүүд 1″ номноос

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Хадаас (Сургамжит өгүүллэг #3)

    Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

    -Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ” гэхэд аав нь:

    -За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

    Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

    Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Харамч (Сургамжит өгүүллэг #4)

    Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:

    -Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.

    Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа.Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ.Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав.Дээр нь бас хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ.Залуу, ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор хальсныг мэдлээ.Өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг ч дүүргэхгүйд залуу, ядаж ийшээ ирсэн таксины мөнгийг өгсөн бол ч хэмээн бодно.Гэрийн байдлыг харахад, тэд үнэхээр ядуу ажээ.Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч, дотор нь бачимдана.Түүний ойлгосноор хүүгийнхээ төлөө овоо хэдэн юм өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй удаан ярилцах ч сонирхол байсангүй.Тэгээд тэр хөгшинд нэгэн сургамж өгөхөөр шийдэж: настай өвгөний нүд рүү нэг хараад халаасандаа байсан өнөөх хэдэн зоосыг хүүгийн хөлний өмнө шидэж:

    -Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, бас өглөгч хүн ямар байдгийг харж ав, гэв.

    Жаалхүү бөхийж мөнгийг цуглуулж гаран дээрээ авахад, залуугийн нүд уначих шахлаа.Хүүгийн гарт гурав дөрвөн алтан зоос гялалзаж байв.

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Цаг бол алт (Сургамжит өгүүллэг #5)

    Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө.Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно.Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.

    Энэ тохиолдолд та юу хийх вэ?

    Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад.Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий.Энэ бол ЦАГ ХУГАЦАА.

    Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө.Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд хором мөчүүдийг дансанд тань оруулдаг.

    Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ.Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй.Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа.Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ.

    Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.

    Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.

    Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу.

    Нэг САРЫН үнэ цэнийг та нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу.

    Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч эрхлэгчээс асуу.

    Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу.

    Нэг ХОРМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу.

    Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртээ зүүсэн аваргаас асуу.

    Эцэст нь та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй.Тэгвэл цаг, мөч, хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно.Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа.Өнөөдөр бол бидэнд оногдсон шагнал юм.

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    сайхан үлгэр байна шүү…. 1/2 » P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Эрвээхэй ба хүүхэлдэй

    Хүүхэлдэйн нэг үзүүрт бяцхан нүх гарч эрвээхэй дотроос нь гарах гэж хичээж байлаа. Хөөрхий эрвээхэй бяцхан нүхээр гарахыг хичээн шаргуу оролдож байгааг нэг хүн хэдэн цаг ажиглан харж суужээ.
    Эрвээхэй ядарсан бололтой хэсэг намжив.
    Зүтгэсээр байгаад ядраад за одоо ингээд больё гэж байгаа юм шиг санагдахад нөгөө хүн эрвээхэйд туслахаар шийдэв. Тэгээд нөгөө хүүхэлдэйг нь хайчлаад томоос том нүх гаргажээ. Эрвээхэй ч гараад ирэв. Нөгөө хүн эрвээхэйг ажигласаар байлаа. Учир нь далавч тэнийж биеэ дааж нисэх хэрэгтэй байсан юм.
    Гэвч бодсон шиг нь болсонгүй ээ… Эрвээхэйн далавч хэзээ ч тэнийсэнгүй, нисч чаддаггүй хэвээр үлджээ.
    Тэр хүний буруу байж. Эрвээхэй хүүхэлдэйнээсээ гарахын тулд тэр давааг зайлшгүй давах ёстой байсан юм. Учир нь тэр жижиг нүхээр багтаж гарах үед биеэс нь ялгарах шингэн далавчийг нь тэтгэж, нисэх хүчийг өгдөг юм байна.
    Бидний амьдралд тохиолддог зарим хүндрэл бэрхшээлүүд хэцүү зовлон мэт санагдаж байгаа ч даван туулсаар илүү сайн юманд хүрдэг. Хэрэв бих юм ямар ч хүндрэлгүйгээр бүтдэг байсан бол амьдрал гээч нь утгагүй болохоос гадна бид маш сул дорой болох байсан юм.

    Хэзээ ч нисч чадахгүй гэсэн үг

    Бурханаас хүч хүслээ
    Хүчтэй болохын тулд хүндрэл хайрласан юм.
    Мэргэн ухаан хүслээ
    Шийдвэрлүүлэх гэж асуудал өгсөн юм.
    Баялаг хүслээ
    Ажил хий гэж оюун ухаан, хүч чадал өгсөн юм.
    Эр зориг хүслээ
    Даван туул гэж аюулыг өгсөн юм.
    Хайр хүслээ
    Тусалж бай гэж зовж буй хүмүүсийг өгсөн юм.
    Сайн үйлс хүслээ
    Надад боломжуудыг өгсөн юм.
    Хүссэн бүх зүйлээ авч чадаагүй ч
    Хэрэгцээтэй бүх зүйлээ авч чадсан юм би.

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сахиусан Тэнгэр

    Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
    -Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд … БУРХАН:
    -Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
    -Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
    -Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
    -Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
    -Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
    -БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:
    -Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг “ЭЭЖ ЭЭ” гэж дуудаж болно гэлээ.

    “Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай.
    Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.”

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Ус Цэцэг Хоёр

    Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа.
    Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан “Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя” гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн хайр нь ч гэсэн анхных байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, “Ус надад хайртай болов уу?” гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.
    Цэцэг усанд,
    -Би чамд хайртай гэхэд ус,
    -Би ч чамд хайртай гэв.
    Цаг хугацаа өнгөрсөөр л… Цэцэг ахиад л,
    -Би чамд хайртай гэв. Ус,
    -Би ч бас гэлээ.
    Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,
    -Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.
    Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээс өвдсөн байлаа. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.
    Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,
    -Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь саналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд,
    -Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
    Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнг нь асуув.
    Эмч ус уруу их л нухацтай харснаа,
    -Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус “Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болохгүйг” ойлгожээ.

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    би байсан бол бкүй, тэр шалгалтанд навс унасоон… Ккк (;=0) 1/2 » P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Болзоо

    Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ Генерал Грантын төмөр замын төвбуудлын орой дээр байрлуулсан том дугираг цагийн зүү зургаан цагт зургаан минут дутуу болохыг зааж байлаа. Өндөр нуруутай, наранд түлэгдэж борлосон хүрэн царайтай армийн залуу дэслэгч галт тэрэгнээс дөнгөж буугаад цаг яг хэд болж байгааг харахаар мөнөөх цаг уруу харав.

    Дэслэгч Брандфорд зугаахан минутын дараа урьд өмнө нь хэзээ ч зүс царайг нь хараагүй эмэгтэйтэй уулзах болзоотой юм. Түүнд дайны үеэр сэтгэл түгшин айж байгаа тухайгаа захидал бичиж байснаа гэнэт эргэн санажээ. Мөн байлдааны хамгийн аймшигтай мөчийг дурсан бодлоо. Сөнөсөн нисэх онгоцноосоо шүхрээр буухад дайсны цэргүүд бах нь ханасан байдалтай малийталй инээгээд өмнө нь зогсож байхыг хэзээ ч мартаж чаддаггүй билээ. Тэрхүү тулалдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өнөө эмэгтэйгээс авсан захианд “Мэдээж, чи айж байгаа. Зориг зүрхтэй бүх л хүн айдаг. Хуучин гэрээний алдарт Давид хаан айж эмээхийг мэддэггүй байсан гэж үү? Тэрбээр айсандаа л Библийн хамгийн нэртэй 23-р Дууллыг бичсэн шүү дээ. Ширүүн тулалдаан дунд чамд өөрөө өөртөө итгэхээ болих цаг ирж магадгүй. Үхлийн сүүдэр дунд алхаж явахдаа Бурханы гайхамшигтай ивээл чамтай хамт байна гэдгийг ойлговол чи чөтгөрөөс ч үл айх болно.” хэмээн бичсэн байлаа. Урам хайрласан ийм сайхан захидал бичсэн эмэгтэйн дуу хоолойг Брандцорд төсөөлж үзлээ. Дөрөвхөн минутын дараа түүний ярихыг яг бодитоор нь сонсоно гэхээс зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилно. Хажуугааар нь шүргэх шахан өнгөрөх нэгэн эмэгтэйг хараад дэслэгч Брандфорд эргэлзэв. Энгэрт нь улаан өнгийн цэцэг зүүлттэй харагдав. Гэхдээ тэр нь ярьж тохирсон бяцхан улаан сарнай бус, гүн улаан өнгийн алтан зул гэгч өөр цэцэг байлаа. Бас тэгээд дэндүү залуу, хорь орчим настай байжээ. Холлис Мэйнил өөрийгөө гучин настай гэдгээ нуулгүй хэлсэн. “Би гучин хоёртой, бид хоёрхон насны зөрүүтэй” гэж бодоход Брандфордод нэг л сайхан санагдана. Флоридын цэргийн сургуулийн номын санд байсан “Хүмүүн боол” гэсэн ном түүний анхаарлыг ихэд татсан юм. Хүний дотоод зүрх сэтгэлийг эмэгтэй хүн тийм нинжин сэтгэлээр ойлгож чадна гэдэгт Брандфорд огтхон ч итгэдэггүй байлаа. Гэтэл тэрхүү номын хавтсан дээр Холлис Мэйнил гэсэн эмэгтэй зохиолчийн нэр байв. Брандфорд Нью-Иорк хотын телефон утасны жагсаалтаас түүний хаягийг олж авснаар тэд захидлаар харилцдаг болжээ. Тэд арван гурван сарын туршид бие биедээ тасралтгүй захидал бичжээ. Ямар ч хүнд хэцүү сэдэв хөндөж бичсэн байхад Мэйнил түүнд үнэчээр хариу өгдөг байлаа. Ийнхүү Брандфорд түүнд итгэж, түүнийг хайрлах сэтгэлтэй болжээ. Гэвч Мэйнил Брандфордын хүссэнээр зургаа явуулахаас татгалзсан байна. Энэ нь төдийлөн сайхан санагдаагүй нь мэдээж хэрэг. Гэхдээ Мэйнил “Чи намайг ойлгож надад үнэнч сэтгэлээр хандаж байгаа л бол миний ямар харагдах нь огтхон ч хамаагүй. Намайг гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж битгий бод. Эс тэгвэл чи миний гаднах төрхөнд татагдаж мөрөөдөх болно. Тийм өнгөц хайр надад ердөө ч хэрэггүй агаад миний сэтгэлд эгдүүцэл төрүүлнэ. Намайг жирийн нэг эмэгтэй гэж бод. Ер нь ч би жирийн л нэг эмэгтэй. Зургаа явуулаач гэж надаас дахин бүү хүсээрэй. Чи Нью-Иоркод ирэхдээ надтай уулзана. Тэгээд яахаа шийдээрэй. Бид цаашид хамт байх уу, эсвэл болих уу? Алиныг нь ч сонгож авсан бид чөлөөтэй гэдгийг ойлгоорой” хэмээн юуны тулд зургаа явуулахаас татгалзсан байгаагаа тайлбарласан юм. Зургаан цагт нэг минут үлдлээ. Гэнэт Брандфордын зүрх сэтгэл нь түүний онгоц ч хүрээгүй тийм өндөрт байгаа мэт догдолж эхэллээ. Гоо үзэсгэлэнт нэгэн эмэгтэй түүний өмнөөс чиглэн алхана. Өндөр нуруутай, бас тэгээд гуалиг нарийхан. Цайвар шаргал үс нь чихнийхээ араар мушгиралдан унжина. Тормолзсон алаг нүдтэй. Уруул нь булбарай болоод эелдэгхэн. Цайвар ногоон өмсгөл нь эгээ л хаврын навч адил. Дэслэгч түүний сарнай цэцэг зүүсэн эсэхийг нь үл анзааран өмнөөс нь угтан алхав. Брандфордыг дөхөж ойртмогц сээтэн хаясан бяцхан инээмсэглэл уруулд нь тодорч, бүсгүй “Цэрэг гуай, намайг дагаад явахгүй юу? Уулзах хүн тань энд байна.”гэж шивнэх аядан хэлэв. Тэгээд Брандфорд Холлис Мэйнилийг олж харлаа. Гуч нилээд гарсан, намхан нуруутай нэгэн эмэгтэй залуу бүсгүйн ард зогсож байлаа. Тэрбээр нилээд махлаг бүдүүн хөлөндөө намхан өсгийтэй шаахай угласан харагдана. Бас тэгээд хүрэн бор өнгөтэй хүрэмнийхээ үрчийж үнгэгдсэн заханд улаан сарнай цэцэг зүүсэн байлаа. Ногоон хувцастай өнөөх залуу эмэгтэй тэр дорхноо алга болсон байлаа. Брандфордын зүрх сэтгэл хоёр хэсэгт хуваагдсан мэт санагдаж байлаа. Энд зогсож буй хижээл насны эмэгтэйн байдал түүнийг гүнээ эзэмдэж, түүнтэй уулзаж учирах ёстой байсан хэдий ч залуухан эмэгтэйн араас ухаан жолоогүй дагаад алхчихмаар санагдав. Өмнө зогсож байгаа эмэгтэйн махлагдуу тунгалаг царай нь эелдэг дөлгөөхөн болохыг нь тэр дөнгөж сая л олж харлаа. Сайхан хар нүд нь сэтгэлд дулаахан инээмсэглэнэ. Энэ бол Холлис Мэйнил мөн гэдэгт дэслэгч Брандфорд огтхон ч эргэлзсэнгүй. Тэрээр өөрийн таних тэмдэг болсон цэнхэр хавтастай “Хүмүүн боол” номыг гартаа атган зогсоно. “Хайр дурлал байх албагүй шүү дээ. Энэ бол хайр дурлалааас ч илүү үнэ цэнэтэй байж чадах үерхэл нөхөрлөл юм” гэж дотроо гэнэт бодсоноо Брандфорд өргөн мөрөө хавчиж түүнтэй мэндэлж, урам хугарсан, сэтгэл балмагдсан хэдий ч гартаа атгасан мөнөөх номоо түүнд өглөө. – Би дэслэгч Жон Брандфорд байна. Харин та .. Та хатагтай Мэйнил мөн үү? Надтай уулзахаар ирсэнд тань баярлалаа. Үдийн хоол хамт идэж болохсон болов уу? хэмээн асуухад эмэгтэйн царайд ичингүйрсэн инээмсэглэл тодорч: – Энэ чинь юу гэсэн үг вэ? Хүү минь, би огтхон ч ойлгохгүй байна. Дөнгөж сая хажуугаар минь өнгөрсөн ногоон хувцастай залуухан эмэгтэй энэ сарнай цэцгийг хувцсан дээр чинь зүүж өгөх үү гэж надаас гуйсан юм. Тэгээд чамайг надтай хамт гадуур явъя гэж хүсвэл, замын хажууханд байгаа тэр зоогийн газарт хүлээж байгааг дамжуулаарай гэсэн. Энэ нь нэг ёсондоо чамайг туршиж байгаа юм уу даа. Харин би хоёр хүүгээ галт тэрэгнээс буухыг хүлээж байгаа юм гэж саахь эмэгтэй тайлбарлав. Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ.

    “Залуусын Цагаан Ном” номноос авлаа.

  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Гоё юмаа… сэтгэл хөдөлж бна шүү… баярлалаа гэгээн 1/1 P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сайхан Сэтгэлийн Хариу

    Та бусдад хэр тусалдаг вэ?
    Таны бусдад туслах гэсэн сайхан сэтгэлийн хариу нэгэн өдөр заавал ирэх болно.
    Бид танд “Сайхан Сэтгэлийн хариу” хэмээх нэгэн богино өгүүллэгийг хүргэж байна.
    Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10000 төгрөг өгчээ. “Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих.”
    Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ.
    “Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолонд ороорой.”
    Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд , нөгөө мөнгийг хэрэглэлгүй хадгалж, найзууддаа бэрээ баахан магтжээ.
    Хэдэн өдрийн дараа цагаас сар болж, ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бэрийнхээ мөнгийг ачдаа бэлэглэсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч “Ээж ээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад, намайг сургуульд ороход гоё цүнх авч өгөөрэй.” гэжээ.
    10000 мянгыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж, нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг “Миний хань, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй.” гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ.

    Бусдын төлөө гэсэн таны сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн өдөр заавал эргэн ирэх болно.

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Үзэгдэх орчноороо битгий сэтгээч…

    …Худгийн мэлхий, нуурын мэлхий хоёр уулзажээ гэж эхэлдэг билүү дээ. Нэг жижигхэн сургамжит өгүүллэг байдаг шиг санагдаж байна. Тэр өгүүллэг дээр нуурын мэлхий өөрийнхөө амьдардаг нуурын тухай нөгөө худгийн мэлхийдээ ярьж л дээ. Гэтэл худгийн мэлхий түүний яриад байгаа нуур гэдэг зүйлийг үнэхээр тийм их устай гэдэгт итгэсэнгүй. Түүгээрч зогсохгүй нуурын мэлхийн ярьж буй болгонд эргэлзэж, өөрт таалагдаагүй болгоныг үгүйсгэжээ. Учир нь худгийн мэлхий худгаасаа огт гарч үзээгүй бөгөөд өөрийгөө хамгийн их усанд амьдардаг мэлхий гэж итгэдэг аж. Энэ өгүүллэг цаашаа яаж үргэлжилдэгийг санахгүй байна. Гэхдээ энэ өгүүллэгийн энэ хэсгээс би юу ойлгож авсан бэ гэвэл “ үзэгдэх орчноороо сэтгэх нь өрөөсгөл юм байна” гэдгийг сайтар мэдэж авсан.

    Цаг хугацаа өнгөрч ажил төрөл хийж, олон олон аавын хүүтэй анд нөхөд аль эсвэл атаат дайсан бололцож явлаа. Энэ хооронд би бас юуг мэдсэн бэ гэвэл “ жижигхэн орчинтой хүмүүс жижигхэн л сэтгэдэг юм байна” гэдгийг ойлгож авсан. Энэ ойлгоц маань дээр дурдсан мэлхийнүүдийн тухай өгүүллэгээс ойлгож авсан ойлгоцыг минь улам л бататгаад байх шиг.
    Зуун хувь төгс хүн гэж юу байхав. Цагаа тулхаар бурхад ч тийм төгс биш. Харин хүний амьдралын зам мөр уудам байх тусмаа, хүний сэтгэл уужим байх тусмаа, хүний оюун ухаан саруул байх тусмаа энэ орчлон хорвоо илүү гэрэл гэгээтэй сайхан байдгийг мэдэх үү. Жижигхэн бачим бодолдоо тархиа хүлчихээд явж байгаа хүний харц нь хүртэл сүр сүлдгүй байдаг биз дээ. Тэр тусмаа залуу хүн бидний хувьд өчүүхэн сэтгэхүй шиг хэрэггүй зүйл алга даа. Монгол залуу хүн бидний зүрх дэврүүн, өөдрөг, омголон байх энэ цаг үедээ л бид хийнэ. Тэрнээс хойшхи насандаа бид сайнаар хэлвэл хашир, саараар хэлвэл муу санаатай гэх ангилалд хамаарах тул биднээс нэг их олигтой юм гарахгүйл болов уу. Өнөөдөр бид нар том ярина уу, том хөдөлнө үү бидний эрх. Ийм сэтгэхүй зөвхөн залуу хүнд л байдаг зүйл. Тэр болгоныг нухчин дархыг ородогч, үймүүлэн хорлогч, хорон үгээр амаа билүүдэгч увайгүй, аймхай, арчаагүй зантнууд сөнөтүгэй.

    http://after.blog.gogo.mn/entry/ff8080811e46f4e7011e49a7fee3017a/

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Хатсан сарнайн домог 1/1 А. Баасандорж

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Go uzesgelengeeree aldartai negen emegtein tukhai sonsood tuuniig olj uulzakhaar kholiin zamd garlaa. khotod ni ochood kharval unkheer ugeer khelkhiin argui uzesgelen tei negen ajee.
    khumuuusees gerelsen esekhiig ni suragluul tuunii nokhor ni uzeshgui muukhai khun gene. soniuch zandaa khotlogdon uulzaad ta iim khoorkhon atlaa yagaad zaaval iim khuntei gerelsen yumbe
    gej lavalval. ta minii sarnai tsetsgiin khulemjind zochilooch .
    daraa ni tand bi uchiriig ni khelii gejee.
    khediigeer bi gaikhsan bolovch araas ni dagan tsetserlegt orloo. harval khorvoogiin khamga l saikhan sarnain tsugluulga tarisan, ulgeriin met tsetserleg bailaa. emegtei: ta dotgosh orood khamgiin saikhan sarnaig nadad avaad ireech gejee. herev omnokhoosoo iluu saikhan sarnai taaraldval urdiinkh ni urdiin avsan sarnaigaa orhij bolno gejee.tsetserlet orood urgashlakh tusam omnokhoosoo saikhan sarnai tsaetseh taaraldaj baisan tul gartaa avasan tsaetsegee doosh ungasaar yvlaa. tsaashlakh bur olon ongoor alaglan tsetsteg ulam bur ikh garch irseer shiilj avsaar yavlaa getel togsgold ni khurkhed khataj khorchison ongo zusee aldsan ukhej bgaa sarnai bkhan ter …kharamsaach barashgui zuil boljee uchir ni emegtei tuuniig khulemjindee oruulakhdaa ta ard uldsen tsetseg iluu saikhan bsan geed ergeed
    yvj bolokhgui gej khatuu sanuuljee. tegeed nogoo tsetsegee barisaar emegtei ruu ochijee. ter tuunees ta yagaad ene tsetsegiig songoj bgaa yum be gej asuulaa. ter khamgiin saikhan sarnaig olokh geed yvsaar togsgold ni ochitol ene bailaa ergej btsakh arga baisan gui gejee…….
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Нэг аяга сүү

    Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм
    хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.

    Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.

    Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ.

    Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал

    Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    harin tiimee, yum bodogduulsan hoorhon oguulleg shuu tiimee. 1/2 » А. ГЭГЭЭН

    P. BOLD 1 сарын өмнө бичсэн.
    Олон сайхан өгүүллэг оруулсан найзууддаа баярлалаа. Ийм нэгэн түүх байна. Мөөөгийшдээ-гээс авав. http://muugiishdee.blog.gogo.mn/

    Эцэг
    Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
    Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсаныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өндөөдөр их хүнд өдөр байлаа.” Гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    P. BOLD 1 сарын өмнө бичсэн.
    Сэтгэл нэг бол
    Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг л нэг доллар наян долоон ццент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент байв. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай өмгөр өрөөнд амьдардаг байжээ. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу ажээ. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.
    Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л нэг доллар наян долоон цент л байлаа. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын өмнөөс л юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч энэ нь ямарч бэлэг авахад хүрхээргүй байв. Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байлаа. Делла цонхноос холдон толины өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20секүүндийн дараа ор мөргүй алга болов. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байдаг байлаа. Нэг нь Жимийн өвөг дээдсээс үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг даган урсах урт үс байлаа. Деллагийн алтан шаргал үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл урсаж, ар нурууг хучив. Агшин зуур тээнэглзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимас унав. Нулимсаа хатаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагш гарав. “ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нийлээн барьж, харж үзснээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэв. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
    Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс, сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинжийг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ. Сэтгэлээр унасангүй… яагаад гэвэл тэр хо ёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа…
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    P. BOLD 1 сарын өмнө бичсэн.
    Уучлах гэдэг ухааных
    Дунд сургуулийн багш сурагчдадаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш нь 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.
    Багш ангируу ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтгуай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтосон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Сэгсрээд л үсрээд байя да :) 1/1 А. Баасандорж

    P. BOLD 1 сарын өмнө бичсэн.
    Сэгсрээд үсэр
    Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн шар гэнэ. Шар хаврын өдрүүдэд зугаалж идээшлэх дуртай юм гэнэ. Тариачин ч шардаа их хайртай байж.
    Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсанаас живсэнгүй.
    Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яахаа мэдэхгүй дэмий л гарах гэж мацна. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв.
    Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин эр өнгийн хартал хөөрхий шар ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ гээд бодоод бодоод олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж авч чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа болхоор шороогоор дүүрэгцгээе гэв.
    Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуниж гутрав. Эхлээд өөрийгөө одоо үхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгойн дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам л тэр сэгсрээд үсрээд байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ сэгсрээд үсэр, сэгсрээд үсэр гэсээр л байжээ. Тиймээ ёроолд унасан шар сэгсрээд үсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргасанаар ийнхүү аврагдсан юм гэнэ.
    Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөсдөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр зүгээр л СЭГСРЭЭД ҮСЭР.
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    P. BOLD 1 сарын өмнө бичсэн.
    бас нэгэн юм бодуулсан түүхийг Англи хэлнээс чадан ядан хөрвүүллээ… Хэдүүлээ тэмцэж ялна шүү.. (;=0)

    ********* Нэгэн Хайрын Түүх ***********
    Нэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх СД-ны дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотороо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр СД-ны дэлгүүрт орж СД худалдан авдаг байлаа.
    Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров…
    Түүнээс худалдан авч байсан бүх СД-нүүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. Тэгээд уйлан уйлсаар эцэстээ тэр ч бас тэнгэрт халив…
    Охин юуны учир уйлав…?
    Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа СД-ны хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж…

    Өгүүллэгийн сургамж: бүхнийг хувь тавиландаа бүү даатга, өөрөө тэмцэж бүтээ…

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    эээ, баларсан юм. Үгээр хүнийг баярлуулж гомдоож, үхүүлж бас сэхээж болно гэж энийг л хэлдэг байхда 1/1 P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Ууртай эцэг эхэд тусгайлан зориулав
    2009-05-07 09:43:00

    Бяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн, юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа, эрх чөлөөгөөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хөөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон санасан юмгүй дураараа чанга чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр дуу дуулан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ.

    Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсэхээ болиод “Юундаа хэрээ шиг орилоод байгаа юм бэ! Муухай орилсоор байгаад бүр толгой өвтгөчихлөө. Амаа хамхиад томоотой суу!”

    Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг тэвчих чадалгүй байсан юм. Үнэндээ охины дуу муухай байсанд биш толгой нь өвдөж байснаас ингэж хэлсэн хэрэг. Гэвч охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэсэн байлаа. Ингээд өөрийнхөө дуу хоолойг хүн сонсохын аргагүй туухай гэж бодсон учир дахиж хэзээ ч дуулахгүй байхаар шийджээ. Учир нь муухай дуугаараа хүмүүсийг унтууцуулахыг хүсээгүй юм.

    Сургуульд ороод үг дуу цөөнтэй, үгийн баялаг муутай, нийгмийн идэвхи султай хүүхэд болжээ. Дууны хичээл дээрээ ч огт дуу дуулдаггүй, хүмүүстэй юм ярихдаа ч сайнгүй болж төлөвшжээ. Тэрээр хүмүүст сайн хүүхэд гэж харагдахыг “чимээгүй байх” гэж ойлгосон болохоор ийм хүн болон төлөвшсөн байлаа. Үүний шалтгаан нь хамгаас хайртай ээжийнх нь хэлсэн ганц өгүүлбэр юм.

    http://child.blog.banjig.net/post.php?post_id=182543

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Хэн нь баян бэ?

    Нэг баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ:

    “За тэгээд замд явах таалагдав уу?” гэж асуухад хүү нь “Тийм ээ, маш их таалагдлаа.” гэж хариулжээ.

    “Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ?”

    “Тиймээ”

    “Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав?”

    “Манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун километр үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэднийд од нь харагддаг. Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг.”

    Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй.

    Төгсгөлд нь хүү, “Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд баярлалаа ааваа!” гэв.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Цэцэрлэг

    Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж, хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн, бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд ургадаг цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа.

    Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: “Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно.” Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан, эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй ажээ.

    Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод “Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй.” гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод “Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог.” хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв.

    Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч, хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан, жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Алимны мод

    Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж:

    - Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ?Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.

    Өвгөн хариуд нь:

    - Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа.

    Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ.

    Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ.

    Өвгөн хариуд нь:

    - Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.

    Хаантанд өвгөний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв. Өвгөн хариуд нь:

    - Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагүй байж хоёр ургац өглөө шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бүтээн, тарьж ургуулж байсан цагт заавал үр ашгийг нь харах болно гэв.

    Хаан:

    - Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой. Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Захидал

    Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй.

    удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.

    Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв.

    Хүү шалавхан хийх ажлынхаа жагсаалтыг гаргав. Үүнд:

    * Талханд явах 200₮
    * Хог асгах 300₮
    * Ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500₮ гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь 10000₮ болж байв.

    “Мэргэн арга” олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнхрүү хийв.

    Өглөө нь жаалхүү сэрэхэд хажууд нь 10000₮ -тэй цуг бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр “Амь амьдралаа зориулан чамайг төрүүлж, өсгөн, хооллож, бүхий л амьдралын чинь турш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний хайр болон үнсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон энэ мөнгөө сайн сайхан зүйлд зориулаарай” гэсэн байлаа

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    сайхан санаа байна… 1/1 P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сайныг сийлж үлдээ

    Энэ түүх хоёр дотны найзын тухай өгүүлдэг юм.

    Энэ хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ:

    “Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан.”

    Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ.

    Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр “Намайг миний хамгийн сайн найз аварлаа” гэж бичжээ.

    Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, “Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ” гэж асуухад нөгөөх нь:

    “Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ”

    “Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая.”

    Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    сайн үйл бүхэн эртний сайхан ерөөл, үйлийн үртэй давхцдаг гэдэг дээ.. (;=o) сэтгэл хөнгөрөөд схан бн 1/1 P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Бялуу

    Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Тэлхчин: Та жаахан хүлээж байхгүй юу? Талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин: Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ. Би “Энэ хэн юм бэ?” гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд эднийгээ багахан цалингаараа өдий хүртэл тэтгэж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан гэж бодов. Тэгээд, зөрүүг нь би төлчихье, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хүн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ? гэв.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Ээжийн өвөр

    Хотын хамгийн аятайхан цэвэрхэн гэддэг цэцэрлэгт нялх хүүхдээ авч ирсэн залуу бүсгүй, захирал нь бололтой суух нэгэн хүнд хандан:

    - Би хүүхдээ танайд өгмөөр байна, миний сонссоноор танай цэцэрлэг хамгийн халамжтай, сайн асаргаатай, бас хүүхдэд юм зааж сургадаг гэсэн. Захирал инээмсэглээд, та зөв сонссон байна. Манай бүх юм таньд таалагдана гэдэгт найдаж байна гэж хэллээ.

    Залуу эмэгтэй хүүхдээ түүнд танилцуулаад:

    - Тийм л бол сайн байна. Хүүхэд бүр багаасаа юмыг таньж мэдэж байх ёстой гэв. Захирал хүүхдийг нэг харснаа:

    - Охин хүүхэд юм шиг байна тийм үү? Аа нас нь нэг хагас юмуу хоёр.

    Эмэгтэй:

    - Тийм тийм, та яг зөв хэллээ. Одоо ч юм сурах үе дээрээ байгаа, би их завгүй байдаг болохоор дандаа хэлж өгөөд байж чадахгүй юм.

    Захирал ширээнийхээ нүднээс хэдэн бичиг гаргаад:

    - Бид гэрээгээ улирлаар хийдэг, энэ нь дээр байдаг юм. Та төлбөрөө нэг дор бөөнөөр нь хийгээд гэрээн дэх болзлыг зөвшөөрөх ёстой гэв.

    Залуу бүсгүй гэрээг гүйлгэж хараад:

    - Мөнгө чухал бишээ, би дор нь шилжүүлчихнэ. Харин хамгийн доор бичигдсэн зүйлийг ойлгосонгүй гэлээ.

    Захирал суудлаасаа босч:

    - Аан тийм, энэ их чухал гээд. Таны өмсдөг хувцаснаас нэг л байхад болно. Цамц юмуу эсвэл даашинз.

    - Цамц уу? гэж эмэгтэй гайхаад, энэ ямар хэрэгтэй юм бэ? гэж асуулаа.

    Захирал:

    - Тиймээ энэ их хэрэгтэй. Хүүхдүүдийг унтахад үүгээр хучдаг юм л даа. Яг л ээжийнхээ өвөрт байгаа юм шиг байг гэж хэллээ.

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Ааваа уучлаарай

    Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь “Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг” гэж тулгав…
    Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.

    Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж торч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.

    Хаашаа явж байгааг гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юм санжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжны дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчирья гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож, дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.

    Хүү буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй.

    Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу?” гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.

    Оромжинд ороод “Ааваа намайг уучлаарай” гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хүү “Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай” гэж өршөөл эрэв. Аав нь “Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй…. Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм” хэмээжээ.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Амьдралын үнэ цэнэ

    Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв.

    Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа.

    Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь:

    Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй.

    Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    үйлийн үр…. хэн нэгнийг буруутгах гэсэнгүй…. 1/1 P. BOLD

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Өр

    Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж:

    - Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.

    Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:

    Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.

    Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан:

    - Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд:

    Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан:

    - Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би … гээд чимээгүй болов.

    Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.

    Өвгөн гунигтайгаар:

    - Тавиад жилийн өмнө … гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар …

    Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.

    Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:

    -Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явцихья даа. Яг о надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Аз жаргалын түлхүүр

    Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ.

    Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ.

    Гэхдээ “Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!” гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд “Ордоноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй” гэж анхааруулжээ. Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантай дээр эргэж ирэв. Мэргэн ухаантай “За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу?” гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ. Мэргэн “Тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир” гэв.

    Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хичнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэл баясгажээ.

    Танилцаж дуусаад харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ. Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс “Чамд өгсөн халбагатай тос хаана байна?” гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Үүнийг харсан мэргэн ухаантай хүүд хандан, “Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна: Аз жаргалын түлхүүр нь “Халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм” гэжээ.” Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол “халбагатай тос” буюу хүний мөн чанар юм.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Гутрангуйн гамшиг

    Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв.

    Ямар нэг ажил хийхээсээ өмнө ч юмуу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл үр дүнд хүртлээ устай аягыг “” гэж хэлдэг хүн байлаа.

    Зуны нэг өдөр депогийн засварчид, ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөчтэй вагонд засвар хийж байсан Ник, санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотроосоо онгойдоггүй учир Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр. Ник хаалгаа дотроос нь хичнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болохоороо тоосонгүй.

    Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ гэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцаган дотор орж хэвтээд чичирч эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхдэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв. “Их хүйтэн байна. Бие минь бадайрч, мэдрэхээ болилоо. Унтаж чадвал их л сайн байхсан. Энэ миний сүүлчийн үг байж магадгүй.”

    Өглөө болж ажилчид цугларч вагоны хаалгыг нээгээд Никийн хөлдсөн цогцсыг олжээ. Задлан шинжилгээгээр хөлдөж үхсэн нь тодорхойлогджээ. Гэвч хамгийн хачирхалтай нь тэр орой вагоны хөргөгч ажиллагаагүй байжээ. Вагоны доторх дулаан +18 хэм байсан бөгөөд агаар ч хангалттай байжээ.
    Никийн айдас, түгшүүр, юм болгоныг муу талаас нь дэндүү их боддог нь түүнд үхэл авч иржээ. Тэрээр байнга хөлдөж үхнэ гэж бодсоор ийм болжээ.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сүүний цаг

    Хотын хамгийн үзэмжтэй сайхан барилгуудын хооронд орших нэгэн цэцэрлэгт нэг доголон муур амьдардаг байв. Төв гудамжны замбараагүй замын хөдөлгөөнд нэг хөлөө дайруулснаас хойш энд амьдрах болжээ.

    Тэр хавийн хүмүүсийн хоолны үлдэгдэл энэ тэрээр хооллосоор бие нь овоо тэнхэрч удсан ч үгүй хэдэн хөөрхөн зулзага гаргажээ. Тэр муур зулзагануудаа ихэд энхрийлэн тэдний төлөө бүхнээ зориулдаг байлаа. Жижигхэн муужгайнууд ч хоорондоо эвтэй сүүгээ ээлж дараалан хөхөж өдөржин ноололдон наадна. Ингээд нилээд хугацаа өнгөрөхөд зулзаганууд ч өсөж том болцгоожээ.

    Гэтэл нэгэн өдөр эх муур нэг зулзагатайгаа зэрэг зулзагалан эмээ болов. Эмээ болсон муур ач нараа хичнээн хайрладаг ч сүүнээсээ ерөөсөө өгдөггүй байлаа. Яг л сүүгээ өөр өөрийн ээжээс хөхөх ёстой гэсэн шиг. Гэтэл нэгэн өдөр тэр хавийн хүмүүс, эмээ муур ач нартаа сүүгээ өгч байхыг харлаа. Харин энэ үед ихэд өлссөн жижигхэн муужгайнууд өмнөхөн нь осолд орж нас барсан ээжийнхээ тухай юу ч мэдэхгүй байлаа.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.

    Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав, ээж, гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр эзгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлслөв.

    Багш нь анхны хичээл дээр хүнээ баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өгчээ. Тэгээд 2 дахь өдөр, 3 дахь ер нь бүх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр байв. Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хүү багшаасаа “Би ганц л мэх хийсээр байгаад уйдаж байна. Өөр мэх заахгүй юм уу?” хэмээн асуухад багш нь хүлээн авахгүйгээр барахгүй дэлхий дээр түүнээс өөр энэ мэхийг хамгийн хурдан хийх хүн үгүй болтол хийх хэрэгтэйг хэлжээ. Хүү ч маш хурдан болж нүд ирмэхийн хооронд л хийдэг боллоо.

    Нэгэн гайхамшигтай өдөр багш нь гартаа түүнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг нь зөвшөөрсөн бичиг барьсаар хүрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгүй харин дараагийн өдөр тэмцээн дээр анхны өрсөлдөгчтэйгээ тулалдахаар рингэнд гарахын өмнө багшдаа “Багшаа би зөвхөн ганцхан мэх мэднэ. Мэдээж би ялаглдах байх” гэж хэлэхэд багш нь “Чи зөвхөн мэхээ л хий” хэмээн хариулжээ. Мицуми мэдэх ганц мэхээ хийсээр байгаад эцсийн тоглолт хүртэл амжилт байгуулав. Эцсийн тоглолтонд түүний өрсөлдөгч түүнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийж түүнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гүйж очоод “Багш аа би зөвхөн ганц л мэх мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай хирнээ аварга болчихлоо. Юу болоод байгааг би ойлгохгүй байна” гэхэд багш нь түүн рүү харж инээмсэглэн хэлсэн нь: “Чиний хийсэн мэх бол каратегийн хамгийн хэцүү мэхүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих…”

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Хайрын түүх

    Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.

    Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явья” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

    Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явья”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусласан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог” гэжээ.

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Уучлах гэдэг ямар сайхан гээч…

    Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.

    Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.

    Нэгэн бямба гарагт өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндиийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэг цаасан дээр “Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна.” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ.

    Сонингоо өгөөд эргэтэл тэр “Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм.” гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: “Хүү минь, би чамаар бахархаж байна.” гэж бичсэн байлаа.

  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    D. Zandan 1 сарын өмнө бичсэн.
    сургамж авхаар зүйл бичдэгт Гэгээндээ маш их баярлалаа
  • Thumb_up+1 Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    Э. Сувд 1 сарын өмнө бичсэн.

    Харахын тулд заавал нүдтэй байх албагүй

    Тэрээр гацаанд анх удаа ирж байгаа тул очоод газар мэдэхгүй ийш тийш харан зогсож байв. Тэгээд замын хажууд тавьсан машины арын суудалд ганцаараа сууж байгаа жаалхүүгээс
    - Ах нь энэ гацаанд анх удаа ирж байгаа юм л даа. Цэцэрлэгийн хажууханд талхны газар байгаа гэж хэлсэн юм.
    Хүү машины цонхыг онгойлгон,
    - Би ч гэсэн эндхийх биш л дээ. Гэхдээ та баруун тийш явах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө хүн гайхан, хүүгээс яаж мэдсэнийг нь асуухад хүү инээмсэглэн,
    - Далдуу модны анхилуун үнэрийг та үнэртэхгүй байна гэж үү ? Бас шувуудыг жиргээ тэр зүгээс сонсогдож байна гэв.
    - Тиим л дээ, гэхдээ тэр анхилуун үнэр, шувуудын жиргээ цэцэрлэгээс бус, зүгээр нэг тэр хавьд ургасан ганц модноос үнэртэж байж болно шүү дээ!
    - Ганц модноос ингэж үнэртэхгүй . Тэгээд ч замбага цэцэг бас үнэртэж байна. Та ч гэсэн сайн үзэх юм бол тэр зүгээс шинэхэн талхны үнэр ч бас ирж байна.
    Нөгөө хүн нүдээ бага зэрэг анин сайтар үнэрлээд үнэхээр хүүгийн хэлсэнээр шинэхэн талхны үнэр үнэртэв. Тэгээд тэр хүүд баярласан талархсанаа илэрхийлэн мөнгөн дэвсгэрт гарган хүүд өгөхөөр сунгангаа жаал хүүгийн сохор болохыг анзаарчээ. Баярлаж талархсанаа илэрхийлж байсан хүний дуу гэнэт намжсанд хүү өөрийг нь сохор гэдгийг нөгөө хүн анзаарсныг мэдээд нүдээ нуун нөгөө тийш эргүүлэв. Тэгээд,
    - Би гурван жилийн өмнө нэг осолд орсон юм. Дахин харахыг ямар их хүсдэг гээч ! Харин таны нүд эрүүл, та бүхнийг хардаг байх тийм үү ? Нөгөө хүн хүүгийн заасан зүг рүү явангаа,
    - Харин одоо хардаг эсэхдээ итгэлтэй биш болчихлоо. Харин чамайг надаас илүү хардаг гэдэгт итгэлтэй байна гэжээ.

  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    H. Oyunzul 1 сарын өмнө бичсэн.
    танд маш их баярлалаа энэ бугдийг өөртөө биш бас бусдад ухамсарлуулж байгаа нийт бизнэтвөркийнхөндөө баярлаж явдаг шуу би өнөөдөр амаралтийнхаа өдөрөөр та бугдийнхээ сургаали болон амидаралд хэрэгтэй зуйлс бичсэнийг шимтэн уншиж сууна тсаашдаа ч чөлөөт тсагаа уунд зоруйлхад би өөрийгөө хөгжүүлж энэ өчүүхэн байшинд өдөр хоногийг ажиллаж өнгөрүүлж байхдаа та нарийнхаа тусламжтайгаар хэрэгтэй мэдээлэл авч байдагтаа чин сэтгэлээсээ баярладагаа хэлиэ танийг хундэтгэсэн оюунзул
  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    А. Аурора 7 өдрийн өмнө бичсэн.
    тэр эхийн тухай уншаад бур уйлж орхилоо. Гэгээнээ чи бичсэн уу?
  • B. Lyanhua 2 сарын өмнө бичсэн.
    Хүн доторхи хүн
    Таны дотор хүн байна гэвэл итгэх үү? Хааяа хичээлээ хийх гээд номоо уншаад л байдаг эцэст нь ойлгосон зүйлгүй би юу уншчихваа гэж боддог. Харин тэр үед миний тархи яачихсан юм бэ? Уншаад байхад юу ч ойлгодоггүй. Эсвэл энэ шинжлэх ухааны нэр томъёо, тодорхойлолт болохоор ойлгомжгүй байгаа юм байна гээд бусдаас асуухад ойлгочихсон л байдаг. Ингээд та өөрийгөө чамлаж өөртөө гомдож яагаад би ойлгодоггүй юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж стресст ордог.
    Энэ юуных вэ? Тэгвэл бүхнийг удирдагч бидний доторхи хүн маань энэ хичээлийг уншихыг хүсээгүй гэсэн үг. Яагаад гэвэл доторхи хүн өөр юм бодож байсан болоод тэр. Заримдаа бид юм бодож суухдаа бусдын хэлж буйг анзаардаггүйтэй адил шүү дээ. Тэгээд л бид дүнгийн төлөө бусдаас хичээлээ хуулаад өнгөрдөг ч сэтгэл тавгүй нэг л юманд санаа зовоод байх шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Энэ юу хэлээд байна вэ гэвэл доторхи хүн маань биднийг үнэлэхгүй байгаагийн тод илрэл. Хааяа бид 7 хоногийг маш их ачаалалтай өнгөрүүлж энгийн үед 30 хуудас унших гэж зовдог бол одоо бүр нэг номын хэмжээний зүйл судлах болох нь гэсэн төвөгшөөсөн бодол цухас бодогддог ч хийх гэсэн зүйлээ амжуулж чаддаг. Уг нь ийм бүтээлч чадвар бидэнд байдаг. Харин энэ чанар зарим үед яагаад алга болчихдог вэ? Хэрвээ бүтээлч сэтгэхүйгүй бол ямар үр дагавар ирэх бол гэж бодож байсан уу? Энэ асуулт танд нэгийг бодуулж хоёрыг мэдрүүлэх байх.
    Хүмүүс өөрийнхөөрөө байх шиг сайхан юм байхгүй гэж ярьцгаадаг. Өөрийнхөөрөө байх. Хэн нэгэн хүнд хайртай болж түүнийхээ төлөө өөрийгөө өөрчлөх нь өөрийнхөөрөө байна гэсэн үг үү? Аль эсвэл доторхи хүндээ итгэж захирагдаж байвал өөрийнхөөрөө байна гэсэн үг үү?
    Энэ бүхний эцэст та, би ямар хүн бэ гэдгээ нэвтэрхий мэдэж дүгнэж чаддаг бил үү. Чаддаг бол доторхи хүнтэйгээ нэгдэн нэгэн махбодь оюун ухааны төгс нийлэмж болохоо мэдэрнэ. Хүмүүс доторхи хүнтэйгээ бүрэн ойлголцдоггүйн улмаас зөрчилд хүрдэг. Энэ зөрчлөөс гарахын тулд өдрийнхөө хэсэгхэн хормыг өөртөө зориулж дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ ярилцаж чадахгүй байгаа бол бясалгал хийх нь ярих чин хүслийг тань нээж өгнө. Дотоод зөрчил нь зүүд зөн совинтой холбоотой байдаг. Тийм учраас сэтгэл санаа хоёрдож хүсэл, ухаан хоёр зөрчилдөж байдаг. Энэ нь таны итгэл үнэмшлийг мохоож стресст хүргэдэг. Ийм дотоод зөрчилгүй байвал та өөрийгөө хөгжүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэхдээ өөрт байгаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хүсэж байгаагаа мэдэрч дотор хүнтэйгээ хамтран нэгэн сэтгэлээр өчүүхэн бага ч гэсэн идэвхи гаргавал агуу их амжилт таны өмнө байна. Амжилтаа мэдрэхийн хэрээр та санаа бодол, авъяас чадвараа зорилгодоо ашигласнаар амьдрахын утга учрыг ухан ойлгож гэгээрэхүйд хүрэх мөрөөдөл тань биелэх болно.
    Та ч гэсэн тодорхой зорилготой байгаа биз. Тэгвэл яг одооноос өөрийн нөөц бололцоогоо ашиглан зорилгодоо хүрэх зорилт тавиад үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлээд үз. Ингэвэл таны чадварлаг эмч, эрдэмтэн болох гэсэн цаашдын зорилго ойрхон байгааг санаарай.
    Хичээлээ хийж эхлэхдээ өөрийн доторхи хүнээ хичээл хийхэд бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ойлгохгүй нэг цаг уншсанаас ойлгоод таван минут уншсан нь илүү үр дүнтэй. Ийм учраас доторхи хүнийхээ тэхэхсэн ингэхсэн гэсэн хүслийг түр сатааруулж би яг одоо үүнийг л хийх ёстой гэж түүнтэй тохиролцон тэр зүйлдээ төвлөрөх хэрэгтэй. Ингэж оюун санаагаа “хэсэн тэнүүчлэх”-ээс хамгаалж чадвал ямар нэгэн бодох зүйлгүй хичээлээ хийх нөөц бололцоо ямар ч орчинд хангагдана. Хэрвээ тэр хичээлийг хийх дургүй байгаа бол яавал энэ хичээлд би сонирхолтой болох вэ гэдэгт аргумент дэвшүүлж чаддаг байх ёстой. Хүмүүс өөрийгөө сайхан амьдрахын тулд би сурч байна гэж боддог. Харин та сурахын тулд би зовж амьдардаг гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө өөрчилж чадвал мөрөөдөл аз жаргалдаа хүрэхэд тань хамгийн дөт зам байх болно.

    http://muugiishdee.blog.gogo.mn/category/%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB

  • B. Lyanhua 2 сарын өмнө бичсэн.
    Уучлах сэтгэлтэй байхдаа л хүмүүний сүнс хамгийн хүчтэй байдаг.

    Дуулгавартай зан

    Миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн өгсөн заавар, хүссэн зүйлийг баяртайгаар биелүүлэх

    Модны нугасны дэгдээхэй эхийгээ дуудахад хальсаа хаглан гарч ирдэг. Yүний дараа эх нь үүрнээсээ доошоо үсэрэхийг шаардахад ч биелүүлдэг. Yүгээрээ тэд дуулгавартай байдлыг харуулж эхийгээ даган ойролцоох цөөрөм рүү явдаг.

    Би үүнээс хойш

    • миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн үгийг цаг тухайд нь даган биелүүлнэ.

    • уриалгахан байна

    • хийх ёстой зүйлээ бүрэн гүйцэд хийнэ

    • гомдоллохгүй

    • хийх ёстой зүйлээсээ илүү ихийг хийж байна.

    “Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ?” (Эх хүний хэлдэг үг)

    “Хүний үгийг дуулгавартай дагаж сураагүй хүн хэзээ ч сайн захирагч байж чадахгүй гэдэг нь дамжиггүй үнэн үг юм” Аристотель

    “Тушаал ёсоор гүйцэтгэе” (Цэрэг армийн хэллэг)

    “Yүрэг хариуцлагаас мултрах арга олох амархан ч үүнийхээ үр дагавраас зайлсхийх арга даан ч үгүй юм” Иосиа Стэмп

    Өгөөмөр сэтгэл

    Эд зүйлсдээ ариг гамтай хандаж хэрэгцээтэй нэгэнд туслах

    Хотон шувууны урт том хошуу нь загасыг чадварлаг барихад зориулагдсан байдаг. Yүнийхээ ачаар барьсан загасаараа зөвхөн өөрийгөө хооллоод зогсохгүй ангаахайгаа тэжээж өөр бусад шувуунд ч илүүчлэн өгөөмөр ханддаг байна.

    Би үүнээс хойш

    • байгаа бүхнээ бусадтай хуваалцана

    • бусдад өгөхийн тулд эд зүйлсээ хадгалж хамгаална

    • хариу горьдохгүйгээр бусдад тусалж байна

    • цаг зав, авъяас чадвараа бусдад зориулна

    • бусдын сайн сайхан чанарыг магтаж урам өгч байна.

    “Бусдаас үргэлж авдаг хэрнээ хэзээ ч өгддөггүй хүн нь дотор нь орсон бүхнээ залгиад, эцэст нь тэр бүхнээ ялзруулж орхидог тогтоол устай агаар нэг юм” Жон А Жеимс

    “Чадах бүхнээ хий. Хадгалж чадах бүхнээ хадгал. Өгч чадах бүхнээ өг” Жон Весли

    “Цаг алдалгүй таслах нь өгөөмөр зангийн дээд хэлбэр юм” Бхартрихари (МЭ 100 он)

    “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас

    Тэвдэж явахад тэвнээр тусал (Монгол ардын зүйр цэцэн үг)

    “Өгөөмөр занг ажил хэрэг болголгүйгээр өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн нь дархан хүний галын сэтгүүр лугаа адил бөгөөд тийм хүнийг амьсгалтай мөртлөө амьд гэж тооцоход хэцүү юм” (Санскрит зүйр үг)

    Анхааралтай зан

    Хүний ярьж байгаа зүйлд ухаан санаагаа бүрэн төвлөрүүлснээр тухайн хүнд хүндэтгэл үзүүлэх.

    Цагаан сүүлт буга нь эргэн тойрондоо гарч буй ямар ч дуу чимээг нарийн сайн ялган сонсдог. Идээшилж байсан ч орчин тойронд нь аюул занал бий эсэхэд маш соргог, анхааралттай ханддаг ажээ.

    Би үүнээс хойш

    • хүмүүсийг надад хандан ярихад өөдөөс нь харах болно

    • ойлгомжгүй зүйл байвал асууж тодруулна

    • зөв сууж цэх зогсоно

    • бусдын анхаарлыг өөртөө татахгүй

    • ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарлаа сарниулахгүй.

    “Чамтай ярьж байхад нүд рүү минь харж бай” (Эх хүний хэлдэг үг)

    “Агуу хүн болохын тулд сайн сонсогч байх хэрэгтэй” Артур Хелпс

    “Олон хүн ам амандаа дуугарвал хэн чих тавин сонсдоггүй” (Шотланд ардын зүйн цэцэн үг)

    “Мэргэн ухаан нь сонсохоос, гэмшил нь ярихаас” (Итали ардын зүйр үг)

    Ууч сэтгэл

    Сэтгэл сэвтээсэн хүний талаарх гомдлоо арилгаж, түүний эсрэг

    муу санаа өвөрлөхгүй байх.

    Хонь өөрийнх нь аминд аюул учирсан ч эргэж дайрдаггүйгээрээ ууч сэтгэлийг илтгэдэг. Мөн түүнчлэн хоньчин хүн сүргээсээ тасарсан хонио буцаан буй нь ч ууч сэтгэлийг харуулдаг байна.

    Би үүнээс хойш

    • бусдыг аль болох хурдан уучилж байна.

    • өөрийн бурууг нуун далдлалгүй даруй уучлалт гуйна.

    • бусдад хонзогнох сэтгэл өвөрлөхгүй.

    • намайг гомдоосон хүмүүст эелдэг хандана.

    • өрөөлийн өмнөөс өөр нэгэнд хонзогнохгүй.

    “Хүмүүсийг үзэн ядах нь гэртээ орсон ганц хулганаас салахын тулд гэрээ бүхэлд нь шатаахтай адил юм” Харри Эмерсон Фосдик

    “Өчигдрийн болсон явдлыг хэзээ ч өнөөдөр дахин бүү сөх” Ричард Х.Нэлсон

    “Дайсандаа өгөх хамгийн эрхэм зүйл бол уучлал болой” Артур Жеймс Балфо

    “Өшөө авалтаас татгалзаж, болсон явдлыг зүрх гарган уучлах сэтгэлтэй байхдаа л хүмүүний сүнс хамгийн хүчтэй байдаг аж

    http://muugiishdee.blog.gogo.mn/feed/entries/atom?cat=%2F%D0%9C%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9+%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BE%D0%BB

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 2 сарын өмнө бичсэн.
    СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ
    2009-06-24 14:02

    Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
    - За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

    Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
    - За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
    - Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
    Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
    Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
    Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
    - За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
    - За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
    - Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
    - Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.

    Үлгэрт ингэж өгүүлдэг. Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие махбодоороо мэдэрч байна даа.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    Ш. Ариунаа 2 сарын өмнө бичсэн.
    энэ сургамжит өгүүллэгүүд үнэхээр гоё, сургамжтай өгүүллэгүүд шүү тэ, уншаагүй өгүүллэг зөндөө байна, бүгдийг нь уншина аа
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 2 сарын өмнө бичсэн.
    энд оруулаагүй хэдээс нь бас саваарай, чийрс
  • Thumb_up+1 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    joohn sedevtei avtsaldaagui bnuu. za za yahv tee 1/4 » М. Үзмээ

    М. Үзмээ 2 сарын өмнө бичсэн.
    ААВАА НАМАЙГ УУЧЛААРАЙ
    Гэрлэснээсээ хойш ааваасаа болж эхнэртэйгээ аавтайгаа байнга муудалцдаг байв.Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй,илүү дараа мэт үздэг байлаа.Заримдаа бүр тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа.Нэг өдөр маргалдсаны дөрөө эхнэр нь “нэг бол би явъя,эсвэл эцэг чинь яваг ” гэж тулгав…Тэрээр эхнэрээ алдахыг хуссэнгүй.Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон нь, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа.Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж.Гэр бүлийнхэн нь өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа.

    Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.Ангийн хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов.Хэрэгтэй бүхнээр хангаж,долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудахгүй байлаа.Хэрэгтэй бүхнийг аваад,хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөөд машиндаа суулгажээ.Хүү нь хамт явахыг хүссэн тул авч,замдаа гарав.Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв.Цасан дундуур арайхийн явж байлаа.Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.

    Хаашаа явж буйг гадарласан хөгшин дуслах нулимсаа хүүдээ болон ачдаа үзүүлэхгүйг хичээнэ….Хэдэн цаг яваад уулан дахь байшинд хүрэв.Олон жил энд ирээгүй юмсанжээ.Уулын байшин нурах дөхөж, дээрээс нь дусаал гоожиж байлаа.Оромжны нэг буланг цэвэрлэж,орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан хамгийн сүүлд нь аавыгаа хэвтүүлэв.Оромжийн дотор ч шуурч байлаа.Аав нь хэдийн даарч эхэлжээ.Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил,хучлага нэмж авчиръя гэж бодов.Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа.Харин аавд нь хэлэх ч үг олдсонгүй.Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь.Гомдож шатаж байсан ч түүнийгээ ил гаргасангүй.

    Бяцхан хүү юу болж байгааг ойлгосонгүй,өвөөгөөсөө сална гээд түүнийг гунигтайяа харж байв.

    Буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар,гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь ”намайг уучлаарай” хэмээх мэт байлаа.

    Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав.

    Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа.

    Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв.Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж хэлж чадсангүй.

    Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөөр энд орхих юм уу?”гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ.Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.

    Оромжинд ороод “Ааваа намайг уучлаарай “гээд тэвэрч авав.Аав хүү 2 чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа.Хүү”Ааваа намайг уучил,ийм зүйл хийснийг минь уучлаарай”гэж өршөөл эрэв.

    Аав нь”Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм.Би аавыгаа ууланд орхиж байгаагүй,чи ч бас тэгэхгүй…Намайг энд орхихгүй гэж мэдэж байсан юм” хэмээжээ.

    ЭНИЙГ УНШААД ҮНЭХЭЭР ЦЭЭЖРҮҮ НЭГ ЮМ ЗУРААД Л ЯВЧИХСАН ,
    ААВ ЭЭЖИЙГЭЭ АМЬДАД НЬ АМЖИЖ ЖАРГААГААРАЙ ЗАЛУУСАА

  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    harin tegjee 1/1 А. ГЭГЭЭН

    М. Үзмээ 2 сарын өмнө бичсэн.
    өөөө кккк давхццан байшд
  • Thumb_up+1 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Wow yasan goe goe yum bicheed bainaa nzuushkaa nice nice 1/1 Ц. Булгаа

    М. Үзмээ 2 сарын өмнө бичсэн.
    Ид шид ямар үнэтэй вэ?

    Сэлли охиных өнөр отгон олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл билээ. Сэлли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий хүүг эмчлүүлэх мөнгө байсангүй. Сэлли охин нэг удаа аавынхаа “Хүүд минь одоо ид шид л туслана даа” гэж хэлээд санаа алдахыг сонслоо. Үүнийг сонссон Сэлли охин өрөө рүүгээ гүйн орж мөнгө цуглуудаг бяцхан гахайгаа хага цохиод байгаа бүх мөнгөө аваад ойролцоох эмийн сан руу хар хурдаараа гүйлээ. Охиныг очиход эмийн сан хүн ихтэй байв. Бяцхан охин эмийн санчийн анхаарлыг татах гэж нэлээн тэвчээртэй хүлээсний эцэст

    Эмийн санч:
    - Охин минь, чамд юугаар туслах вэ? Хурдхан шиг хэлээрэй, ах нь чиний ард буй ноёнтонд бас үйлчлэх хэрэгтэй байна гэлээ.

    Охины ард гоёмсог хослол өмссөн нэгэн ноёнтон байлаа.

    Сэлли охин:
    - Надад ид шид хэрэгтэй байна гэлээ.

    Эмийн санч:
    - Охин минь энд ид шид зардаггүй. Чамд тийм их хэрэг болоо юу? Тусалж чадахгүй нь дээ гэлээ.

    Охин:
    - Та надад ид шид өгөөч. Надад тун их хэрэгтэй байна. Манай дүү хүнд өвчтэй гэртээ байгаа л даа. Дүүд маань ид шид л туслана гэж аав хэлсэн. Ид шид ямар үнэтэй юм бэ? Би худалдаж авъя . Надад хангалттай мөнгө байна гэж хармаандаа байгаа мөнгөө чанга атгасан хэвээрээ хэллээ.

    Энэ үед охины ард зогсож байсан ноёнтон ярианд оролцож

    - Чамд тэгээд хэр их мөнгө байгаа юм бэ дээ? гэв

    Охин:
    - 1 доллар 10 цент гэж хариуллаа.

    Нөгөөх ноёнтон инээмсэглээд:
    - Энэ мөнгө чинь тэгээд ид шид худалдаж авахад хүрнэ гэж бодож байна уу гэж асуухад

    Охин:
    - Яг хүрнэ гэж бодож байна ноёнтоон гэж итгэл төгс хариуллаа.

    Ноёнтон “Яг зөв охин минь, наад мөнгө чинь ид шид худалдаж авахад хангалттай хүрнэ” гэж хариулаад нэг гартаа охиныг хөтлөн нөгөө гартаа мөнгөө барин охины гэр лүү явлаа.

    Тэр гоёмсог хослолтой ноёнтон алдартай мэс засал Карл Амундсен гэж хүн байлаа.

    Мэс засал амжилттай явагдаж бяцхан охины гэр баяр хөөрөөр дүүрлээ. Аав нь харин энэ үнэтэй мэс засал ямар үнэтэй хийгдсэнийг мэдэхгүй гайхашран суух тэр үед Сэлли охин хөөрхөн дүүгээ харан “Алтан гартай цагаан халаадтай энэ эмч нар чинь ёстой жинхэнэ ид шидтэнгүүд юм даа” хэмээн дотроо инээмсэглэн зогслоо. Мэс засал ямар үнэтэй байсныг ганцхан Сэлли охин мэдэж байсан бөгөөд мэс засал яг 1 доллар 10 центийн үнэтэй байлаа.

  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    найздаа баяраллаа 1/1 Ц. Булгаа

    Ц. Булгаа 2 сарын өмнө бичсэн.
    Хоох ямар өрөвдсөөр бас гоё юм бээ нээх сонин болоод явчлаа / хоолой зангирав /ээждээ өвөөдөө би хайртай маш их
  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Бас л давхардчиж :) 1/1 B. BATBILEG

    M. Эрдэнэбаяр 2 сарын өмнө бичсэн.
    САХИУСАН ТЭНГЭР

    Delhii ruu yavahaar dugaarlan zogsoh olon huuhdiin neg n Burhanaas iin asuujee:
    - Namaig odoo delhii ruu yavuulah gej bna. Getel bi iim jijighen, tegeed bas
    yamar ch huchgui yum chin tend yaj amidrah yum be? gehed burhan:
    - Chi sanaa zovoltgui. Bi buh sahiusan tengeruudees negiig chiniih bolgoj songoson.
    Ter chamaig tend huleej bh ba odor bolgon chamd saihan duu duulj ogno.
    - Aa, tegvel humuus nadad yamar negen yum helehed bi heliig n medehgui yum chin
    yaj oilgoh yum be? – Chinii sahiusan tenger chamd ene ertonts deer herhen sonsoj
    yaj yarihiig zaaj ogno. – Gevch delhii deer mash olon humuus baidag gedgiig nadad
    helsen. Namaig hen hamgaalah yum be? – Sahiusan tenger chin chinii amidraliin toloo
    ooriigoo ch zoriulahad belen baij chamaig ertonts deerh buh muu zuilees avran hamgaalna
    geh terhen agshind Divaajind mash nam gum bolj ter huugiin eelj ch bolson bailaa.
    Negent yavah tsag irsniig uhaarsan huu etssiin asuultaa asuusan n: – Burhan min,
    bi odoo yavah nee. Minii sahiusan tengeriin neriig bushuuhan heleech gehed Burhan:
    - Huu min, tuunii ner tiim ch chuhal bish, harin chi tuuniig “eejee” gej duudaj bolno gejee.
    Ээжээ хайрлаж яваарай

  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    М. Үзмээ 1 сарын өмнө бичсэн.
    Өөр гоё сургамжит өгүүллэг оруулаарай хүмүүсээ,Их зүгээр юмаа
  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    С. Бэгзсүрэн 1 сарын өмнө бичсэн.
    сургамжтай өгүүллэг их олон байна. Та бүгдтэй нэгэн үлгэрийг маргааш зав гарахаараа хуваалцана аа
  • B. Lyanhua 7 өдрийн өмнө бичсэн.
    Хүн доторхи хүн
    Таны дотор хүн байна гэвэл итгэх үү? Хааяа хичээлээ хийх гээд номоо уншаад л байдаг эцэст нь ойлгосон зүйлгүй би юу уншчихваа гэж боддог. Харин тэр үед миний тархи яачихсан юм бэ? Уншаад байхад юу ч ойлгодоггүй. Эсвэл энэ шинжлэх ухааны нэр томъёо, тодорхойлолт болохоор ойлгомжгүй байгаа юм байна гээд бусдаас асуухад ойлгочихсон л байдаг. Ингээд та өөрийгөө чамлаж өөртөө гомдож яагаад би ойлгодоггүй юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж стресст ордог.
    Энэ юуных вэ? Тэгвэл бүхнийг удирдагч бидний доторхи хүн маань энэ хичээлийг уншихыг хүсээгүй гэсэн үг. Яагаад гэвэл доторхи хүн өөр юм бодож байсан болоод тэр. Заримдаа бид юм бодож суухдаа бусдын хэлж буйг анзаардаггүйтэй адил шүү дээ. Тэгээд л бид дүнгийн төлөө бусдаас хичээлээ хуулаад өнгөрдөг ч сэтгэл тавгүй нэг л юманд санаа зовоод байх шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Энэ юу хэлээд байна вэ гэвэл доторхи хүн маань биднийг үнэлэхгүй байгаагийн тод илрэл. Хааяа бид 7 хоногийг маш их ачаалалтай өнгөрүүлж энгийн үед 30 хуудас унших гэж зовдог бол одоо бүр нэг номын хэмжээний зүйл судлах болох нь гэсэн төвөгшөөсөн бодол цухас бодогддог ч хийх гэсэн зүйлээ амжуулж чаддаг. Уг нь ийм бүтээлч чадвар бидэнд байдаг. Харин энэ чанар зарим үед яагаад алга болчихдог вэ? Хэрвээ бүтээлч сэтгэхүйгүй бол ямар үр дагавар ирэх бол гэж бодож байсан уу? Энэ асуулт танд нэгийг бодуулж хоёрыг мэдрүүлэх байх.
    Хүмүүс өөрийнхөөрөө байх шиг сайхан юм байхгүй гэж ярьцгаадаг. Өөрийнхөөрөө байх. Хэн нэгэн хүнд хайртай болж түүнийхээ төлөө өөрийгөө өөрчлөх нь өөрийнхөөрөө байна гэсэн үг үү? Аль эсвэл доторхи хүндээ итгэж захирагдаж байвал өөрийнхөөрөө байна гэсэн үг үү?
    Энэ бүхний эцэст та, би ямар хүн бэ гэдгээ нэвтэрхий мэдэж дүгнэж чаддаг бил үү. Чаддаг бол доторхи хүнтэйгээ нэгдэн нэгэн махбодь оюун ухааны төгс нийлэмж болохоо мэдэрнэ. Хүмүүс доторхи хүнтэйгээ бүрэн ойлголцдоггүйн улмаас зөрчилд хүрдэг. Энэ зөрчлөөс гарахын тулд өдрийнхөө хэсэгхэн хормыг өөртөө зориулж дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ ярилцаж чадахгүй байгаа бол бясалгал хийх нь ярих чин хүслийг тань нээж өгнө. Дотоод зөрчил нь зүүд зөн совинтой холбоотой байдаг. Тийм учраас сэтгэл санаа хоёрдож хүсэл, ухаан хоёр зөрчилдөж байдаг. Энэ нь таны итгэл үнэмшлийг мохоож стресст хүргэдэг. Ийм дотоод зөрчилгүй байвал та өөрийгөө хөгжүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэхдээ өөрт байгаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хүсэж байгаагаа мэдэрч дотор хүнтэйгээ хамтран нэгэн сэтгэлээр өчүүхэн бага ч гэсэн идэвхи гаргавал агуу их амжилт таны өмнө байна. Амжилтаа мэдрэхийн хэрээр та санаа бодол, авъяас чадвараа зорилгодоо ашигласнаар амьдрахын утга учрыг ухан ойлгож гэгээрэхүйд хүрэх мөрөөдөл тань биелэх болно.
    Та ч гэсэн тодорхой зорилготой байгаа биз. Тэгвэл яг одооноос өөрийн нөөц бололцоогоо ашиглан зорилгодоо хүрэх зорилт тавиад үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлээд үз. Ингэвэл таны чадварлаг эмч, эрдэмтэн болох гэсэн цаашдын зорилго ойрхон байгааг санаарай.
    Хичээлээ хийж эхлэхдээ өөрийн доторхи хүнээ хичээл хийхэд бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ойлгохгүй нэг цаг уншсанаас ойлгоод таван минут уншсан нь илүү үр дүнтэй. Ийм учраас доторхи хүнийхээ тэхэхсэн ингэхсэн гэсэн хүслийг түр сатааруулж би яг одоо үүнийг л хийх ёстой гэж түүнтэй тохиролцон тэр зүйлдээ төвлөрөх хэрэгтэй. Ингэж оюун санаагаа “хэсэн тэнүүчлэх”-ээс хамгаалж чадвал ямар нэгэн бодох зүйлгүй хичээлээ хийх нөөц бололцоо ямар ч орчинд хангагдана. Хэрвээ тэр хичээлийг хийх дургүй байгаа бол яавал энэ хичээлд би сонирхолтой болох вэ гэдэгт аргумент дэвшүүлж чаддаг байх ёстой. Хүмүүс өөрийгөө сайхан амьдрахын тулд би сурч байна гэж боддог. Харин та сурахын тулд би зовж амьдардаг гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө өөрчилж чадвал мөрөөдөл аз жаргалдаа хүрэхэд тань хамгийн дөт зам байх болно.

    http://muugiishdee.blog.gogo.mn/category/%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB

  • А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    • Уучлах гэдэг ухааных

    ___Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь “амьдралын” гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхолыг ихэд татсан учраас тэд ч дуртайн аргагүй зөвшөөрөв. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5 кг төмс, 1 гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.
    ___Багш ангируугаа ороод өөр рүү нь асуусан нүдээр харах цурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу, дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд торруугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь “Одоо та нар төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа тэр ч байтуугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч яваарай” гэж хэлжээ.

    ___Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ.
    ___Гэтэл багш нь инээмсэглэн байж: “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг юм гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм” гэж хэллээ.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Цэцэрлэг

    Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа. Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: “Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно.” Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй байжээ. Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод “Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй” гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод “Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог” хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв. Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сарнайн цэцэрлэг

    ….Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.
    ….Сониуч зан минь хөтөлж түүнтэй уулзаад:
    - Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал,
    - Та миний сарнайн цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье, гэлээ.
    ….Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:
    - Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнайн цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.
    ….Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед хатаж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сайрнай байх нь тэр… Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа “Та ард үлдсэн цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй” гэж хатуу сануулсан юм.

    ….Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:
    - Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. “Би хангийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд зөвхөн энэ л сарнай байлаа. Эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон байлаа” хэмээн тайлбарлалаа.
    ….Тэр надад:
    - Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Etseg
    Tvvniig gertee yadarch, sulidaad irehed 5 nastai hvv ni haalgan deeree zogsood hvleej bailaa. Hvv ni tvvnees ” Aavaa, ta neg tsagt her ih mungu oldog ve?” gj asuujee. Tereer ” Ene chamd hamaagvi” gj utsaarlan hellee. Hvv ni ” Gehdee aavaa, vneheer medmeer bna” gj shalav. ” Za yahav, 20 dollar oldog” hemeen hariullaa. Getel hvv ni ” Ta tegvel nadad 10 dollar uguuch” geh ni ter. Aav ni uchirgvi uurlaj ” Chinii heregtei hereggvi togloom, yanz bvriin zvild zoriulah ilvv mungu alga. Uruunduu orood haalgaa haa” gjee. Hvv ni chimeehvihen uruunduu orood haalgaa haav. Aav ch uurtaigaar ” ene hvvhed yaj iim zviliig zorigtoi asuuj bnaa aa?” gj bodjee. Neg tsagiin daraa tereer hvvdee uurlaad munguur yah gj baisaniig ni asuugaagvigee sanalaa. Magadgvi vneheer chuhal bsan ch yum bilvv. Hvvgiinhee uruund orood, orondoo hevtej bgaa hvvgeesee ” Untaj bgaa yumuu?” hj asuulaa. Hvv ni vgvi gj hariulahad ” Mai ene 10 dollariig av. Tvrvvn muuhai aashilsaniig mine uuchlarai, unuudur ih hvnd udur bailaa” gjee. Hvv ni bayartaigaar vsren bosood ” Bayarlalaa aavaa” geed oron dooroosoo butarhai mungu hadgaldag hairtsgaa gargan aaviigaa tsaraichlan haraad munguu udaan gegch ni toolov. Aav ni mun l uurlaj ” Chamd mungu baisaar baital yagaad nadaas mungu avch baigaa yum be? ” gj helehed hvv ni ” Aavaa bi tanitai neg tsag hamt baimaaar bna. Ene 20$-oor tanii neg tsagiig avch boloh uu?” gjee…
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    • Бялуу

    Би єдрийнхєє талхийг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо єглєє. Талхчин тvvнд єчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж єгєв. Би талхчингаас яагаад шинийг єгєєгvйг асуухад талхчин: Єєрєє хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ. Би “Энэ хэн юм бэ?” гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа єдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад єрєвдєх сэтгэл тєрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зєрvvг нь би тєлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зєвшєєрєн толгой дохиод талхыг шинээр сольж єгєєд, ах гуай та ч азтай хvн юмаа, єнєєдєр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Євгєн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, єнєєдєр тэдний тєрсєн єдєр болохыг та яж мэдээ вэ? гэв.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    • Эхийн хайр

    “Би хvvхдээ харж болох уу?” гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа… Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд “Нэг том хvvхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр… Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж “Бусаддтай нєхєрлє” гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгvй ю?” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно” гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь “Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу” гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод “Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй…” гэж гуйв. “Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй” гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов… Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. “Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?” гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    • Девидийн түүх
    Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ.
    Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.”
    Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ.
    Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ.
    Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ.
    Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна.” гэж хэлжээ.
    Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа.
    Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв.
    Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй.
    Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    • Зорилгодоо хүрсэн мэлхий

    (Зорилгодоо хүрэхийн тулд замдаа саад болж байгаа хэн нэгнийг битгий тоо. Тэдний үг, саад, муу санаанд битгий авт, зөвхөн зорилгодоо л хүр.)

    Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусад нй түүнийг яаж ингэж гарч чадсаныг гайхав. Нэг нь тэр мэлхий рүү ойртон -Чи яаж амжилтанд хүрэв ээ? гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    • Ядуу

    Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод: Энэ хотод надаас ядуу хүн гэж алга. Хотынхон бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад туслаач дээ! Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсээд: – Та ядуу юм биз дээ! Маш ядуу юмуу тэгээд? Тэгвэл би чамд тусална. Гэхдээ би тусалсныхаа хариуг хүмүүсээс авдаг юм. Хэрэв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болох нь дээ. Авгай эхлээд нөгөө мэргэнийг ухаан самуурч байна гэж бодов. Дараа нь тоглож байна гэж бодсонч өвгөний царайд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт үгүй байлаа. Өвгөн авгайд нэг уут алт өгөхөөр гараа сунгаад: – За тэгвэл ядаж хөлийнх нь хурууг өгчих л дөө! Би өөрөө мэс засалч хүн учир өвтгөхгүй цэвэрхэн тайрч чадна. Авгайн нуруугаар хүйтэн хөлс нь цутгаж явахыг завдтал өвгөн, – Тэгвэл ядаю хумсыг нь авч болох уу? Тэртэй тэргүй шинэ хумс ургаад гарчихна шүү дээ! Авгай галзуу солиотой өвгөний гэрээс ухаангүй зугатан гарч гүйв. Харин өвгөн араас нь, – Чи чинь ядуу юмуу үгүй юм уу? Өвөр дээрх эрдэнэсээсээ хумсын чинээг нэг уут алтаар сольж чадахгүй байна шүү дээ!

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Жолооний vнэмлэх

    Нэгэн жолооний курсийн эзэн багын сайн найздаа жолооний vнэмлэх єгчээ. Тэгээд бvр шалгалтийг нь єгєх байтугай хичээлд нь ч суулгалгvйгээр шvv. Шинэхэн жолоочид vнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангvй. Сайн найз нь тvvнрvv шуудангаар илгээчихэв. Сайхь эр найзынхаа буянаар нэг ч минутийн зарлагагvй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн єдєр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачыг нь хариулахаар замд гараваа. Шинэхэн жолооч салхи татулан сvнгэнэж явтал зам хєндлєн гарч явсан нэгэн жаалыг яaх аргагуй мєргєчихєв. Жаал ч удаан тэссэнгvй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нєгєє эрх мэдлээрээ найздаа vнэмлэх бэлэглэчихдэг, осолд єртсєн хєвгvvний аав болох жолооны курсын эзэнд бvр ч хатуу сургамж болоо биз.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Амьдралын хуудас

    хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих вэ? түүхэн номын дунд уу? эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу? Нүдэнд ил харагдах газар тавих байсан уу? эсвэл хэчнээн гярхай хүн байсан ч олж үзэхээргүй тийм газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу?, эсвэл хаа нэгтээ гаргаад тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад ссэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал унших уу? эсвэл тэр дороо хаагаад орхих уу?

    Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр *Амьдралын анхны* гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал та яах вэ? Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн, хамгийн аз жаргалтай ёед тань уйтгарлан, хамгийн сонирхолтой мөсийг тань ойлголгүй уншиж өнгөрүүлсэн уншигчидад хандан юу хэлэх вэ?

    Номыг агуулгаар нь бус, зузаан нимгэнийг нь тооцдог хүмүүс хэчнээн их сэтгэлээр унах бол оо? Том жижиг үсгийг анхаарагчид ялангуяа богино өгүүлбэрт дургүй хүмүүст тэрхүү өгүүлбэр гуниг төрүүлсэн үг, үсэг болохгүй гэж үү? Эцсийг нь үзэх гэж тэсэн ядан буй хүмүүсийн хүслийг унших үед нь анхаарч болох уу?

    Таны амьдрал нэг бүтээл байсан бол та аль бүлэгт нь илүү дурлах байсан бэ? Аль хуудсыг урж хаях, аль мөрийг ахин ахин уншиж доогуур нь зурж, аль өгүүлбэрийг дахин дахин амьдруулахыг хүсэх байсан бол оо? Хэрэв таны амьдрал ном байгаад таны амьдралын тухай өгүүлдэг байсан бол танд таалагдах байсан уу?

    Хоёр дахь, гурав дахь хэвлэл гээд ар араасаа хэвлэх байсан уу? Эсвэл хэрэггүй, жирийн нэг эд мэт номын шүүгээндээ орхих байсан уу? Амьдралынхаа номын хавтсыг чухалчлан үзэх үү? Хуудсыг нь хамгийн чанартай цаасаар хийх байсан уу? Олсон цаасыг үнэтэйд тооцох байсан уу?

    Хавтсанд нь ямар зураг тавих байсан бэ? Номын тань хавтсанд бичиг баримтын зураг тавигдах уу, инээж буй, бодолхийлж буй, уйлж буй, бөгтийгөөд алхаж буй хөрөг зураг тань байх уу?

    Та номондоо ямар нэг өгөх вэ? *Миний ажил үйлс*, *Дурсамж*, *Миний сайн тал*, *Миний алдаа*, *Амьдрал ямар богино юм бэ*, *Хайр дурлал, үзэн ядалт* гэсэн нэртэй байх уу?

    Хамгийн гол нь таны ном бусад номоос юугаараа өөр байх вэ? Та юуг голчлон бичиж, юуг түлхүү өгүүлж, ямар зүйлийг үл хэрэгсэн орхих байсан бэ? Уншигчдад хэр их зүйлийг зааж сургах байсан бэ? Хамгийн сайхан хэсэг нь юу байх бэ? Эхлэл, өрнөл, төгсгөл, бүгд эсвэл аль нь ч сонирхолгүй байх байсан уу? Ямар аргаар, ямар үгээр зохиолоо бичих вэ? Аль эсвэл бүх намтраа энгийн үгээр бичих байсан уу?

    Таны амьдрал ном байсан бол танд таалагдах уу? Таны хамгийн чухал ном байх байсан уу? Ярих, бичих, мөрөөдөхдөө тэмдэглиж авах байсан уу? Аль эсвэл амьдралаа анзааралгүй өнгөрч, хүлээн зөвшөөрөлгүй марртах байсан уу?

    Амьдрал тань ном байсан бол та амьдралаа нэгтгэн дүгнэх байсан уу, эсвэл дугаар нь үл мэдэгдэх цуврал номын нэг байх байсан уу?

    Хэрэв таны амьдрал ном байсан бол…

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Жигнэмэгийн хулгайч

    Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.
    Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дүргүй нь хүрч эхлэв. гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүү гээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч гүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй , одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугын энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа.
    Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. руу эргэж ч харсангүй . Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулснаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгийг хүртэл хуваажээ.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Chicken Soup for the Soul? 1/1 Б. Батбаяр

    А. ГЭГЭЭН 1 сарын өмнө бичсэн.
    Сайныг сийлж үлдээ

    Энэ түүх хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм. Энэ хоёр найз аян замд
    явахдаа нэг удаа ам мурийн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ.
    Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй
    элсэн дээр ингэж бичжээ. *Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг
    алгадсан.*
    Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд
    усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь
    намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг
    харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас найзыгаа татаж гарган
    аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсаны дараа нэг том хадан дээр *
    Намайг миний хамгийн сайн найз аварлаа.* гэж бичжээ.

    Найзыгаа алгадаж дараа нь аварсан найз нь * Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ* гэж асуухад нь нөгөөх нь. *Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ.*хэмээн өгүүлжээ.

  • Thumb_up+2 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    zarim zaluus uhamsargui moo bi law hogshin hun harahaar l orowdood baidag yalanguya owoo nariig 1/1 Ц. Булгаа

    М. Үзмээ 1 сарын өмнө бичсэн.
    Настай өвөө залуугийн халаасруу бутархай мөнгө хийх зуураа бурхан намайг шинээр төрсөн юум шиг баярлууллаа. Энэ өчүүхэн бэлгийг авбал бүр ч их баярлах болно. Залуу шан харамж авна гэдгээ сайн үйлс хийснээ өмнө ч мэдэж байлаа. Замийн хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав. Дээр нь бас хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн үнсэж тэвэрсэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаасруу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ. Залуу ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх автомашиний ослоор хальсныг мэдлээ. Өвгөний өгсөн 3 4 хөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг дүүргэхгүйд залуу, ядаж ийшээ ирсэн таксиний мөнгы мөнгийг өгсөн бол ч хэмээн бодно. Гэрийн байдлийг харахад, тэд үнэхээр ядуу ажээ. Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч дотор нь бачимдана. Түүний ойлгосноор хүүгийнхээ төлөө овоо хэдэн юум өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй удаан ярилцах сонирхол байсангүй. Тэгээд тэр хөгшинд нэгэн сургамж өгөхөөр шийдэж: настай өвгөний нүдрүү нэг хараад халаасандаа байсан зоосыг хүүгийн хөлний өмнө шидэж: -Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, бас өглөгч хүн ямар байдгийг харж ав гэв. Жаалхүү бөхийж мөнгийг түүж цуглуулж гаран дээрээ авахад залуугийн нүд уначих шахлаа. Хүүгийн гарт 3 4 алтан зоос гялалзаж байв.
  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх

    А. ГЭГЭЭН 2 минутын өмнө бичсэн.
    Эхийн сэтгэл

    Чөлөөт сэдэв, B. Ankhzaya 4 өдрийн өмнө нэмсэн. 5 хариулттай

    Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.
    Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явав. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв . Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдахаасаа илүү өндөр болжээ.
    Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ;

    - би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа.

    Эмч хариуд нь;

    - Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

    From: http://biznetwork.mn/network/topic/show/6514/page/1#comment_body_117527

  • Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх

    B. Lyanhua 7 өдрийн өмнө бичсэн.
    Уучлах сэтгэлтэй байхдаа л хүмүүний сүнс хамгийн хүчтэй байдаг.

    Дуулгавартай зан

    Миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн өгсөн заавар, хүссэн зүйлийг баяртайгаар биелүүлэх

    Модны нугасны дэгдээхэй эхийгээ дуудахад хальсаа хаглан гарч ирдэг. Yүний дараа эх нь үүрнээсээ доошоо үсэрэхийг шаардахад ч биелүүлдэг. Yүгээрээ тэд дуулгавартай байдлыг харуулж эхийгээ даган ойролцоох цөөрөм рүү явдаг.

    Би үүнээс хойш

    • миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн үгийг цаг тухайд нь даган биелүүлнэ.

    • уриалгахан байна

    • хийх ёстой зүйлээ бүрэн гүйцэд хийнэ

    • гомдоллохгүй

    • хийх ёстой зүйлээсээ илүү ихийг хийж байна.

    “Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ?” (Эх хүний хэлдэг үг)

    “Хүний үгийг дуулгавартай дагаж сураагүй хүн хэзээ ч сайн захирагч байж чадахгүй гэдэг нь дамжиггүй үнэн үг юм” Аристотель

    “Тушаал ёсоор гүйцэтгэе” (Цэрэг армийн хэллэг)

    “Yүрэг хариуцлагаас мултрах арга олох амархан ч үүнийхээ үр дагавраас зайлсхийх арга даан ч үгүй юм” Иосиа Стэмп

    Өгөөмөр сэтгэл

    Эд зүйлсдээ ариг гамтай хандаж хэрэгцээтэй нэгэнд туслах

    Хотон шувууны урт том хошуу нь загасыг чадварлаг барихад зориулагдсан байдаг. Yүнийхээ ачаар барьсан загасаараа зөвхөн өөрийгөө хооллоод зогсохгүй ангаахайгаа тэжээж өөр бусад шувуунд ч илүүчлэн өгөөмөр ханддаг байна.

    Би үүнээс хойш

    • байгаа бүхнээ бусадтай хуваалцана

    • бусдад өгөхийн тулд эд зүйлсээ хадгалж хамгаална

    • хариу горьдохгүйгээр бусдад тусалж байна

    • цаг зав, авъяас чадвараа бусдад зориулна

    • бусдын сайн сайхан чанарыг магтаж урам өгч байна.

    “Бусдаас үргэлж авдаг хэрнээ хэзээ ч өгддөггүй хүн нь дотор нь орсон бүхнээ залгиад, эцэст нь тэр бүхнээ ялзруулж орхидог тогтоол устай агаар нэг юм” Жон А Жеимс

    “Чадах бүхнээ хий. Хадгалж чадах бүхнээ хадгал. Өгч чадах бүхнээ өг” Жон Весли

    “Цаг алдалгүй таслах нь өгөөмөр зангийн дээд хэлбэр юм” Бхартрихари (МЭ 100 он)

    “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас

    Тэвдэж явахад тэвнээр тусал (Монгол ардын зүйр цэцэн үг)

    “Өгөөмөр занг ажил хэрэг болголгүйгээр өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн нь дархан хүний галын сэтгүүр лугаа адил бөгөөд тийм хүнийг амьсгалтай мөртлөө амьд гэж тооцоход хэцүү юм” (Санскрит зүйр үг)

    Анхааралтай зан

    Хүний ярьж байгаа зүйлд ухаан санаагаа бүрэн төвлөрүүлснээр тухайн хүнд хүндэтгэл үзүүлэх.

    Цагаан сүүлт буга нь эргэн тойрондоо гарч буй ямар ч дуу чимээг нарийн сайн ялган сонсдог. Идээшилж байсан ч орчин тойронд нь аюул занал бий эсэхэд маш соргог, анхааралттай ханддаг ажээ.

    Би үүнээс хойш

    • хүмүүсийг надад хандан ярихад өөдөөс нь харах болно

    • ойлгомжгүй зүйл байвал асууж тодруулна

    • зөв сууж цэх зогсоно

    • бусдын анхаарлыг өөртөө татахгүй

    • ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарлаа сарниулахгүй.

    “Чамтай ярьж байхад нүд рүү минь харж бай” (Эх хүний хэлдэг үг)

    “Агуу хүн болохын тулд сайн сонсогч байх хэрэгтэй” Артур Хелпс

    “Олон хүн ам амандаа дуугарвал хэн чих тавин сонсдоггүй” (Шотланд ардын зүйн цэцэн үг)

    “Мэргэн ухаан нь сонсохоос, гэмшил нь ярихаас” (Итали ардын зүйр үг)

    Ууч сэтгэл

    Сэтгэл сэвтээсэн хүний талаарх гомдлоо арилгаж, түүний эсрэг

    муу санаа өвөрлөхгүй байх.

    Хонь өөрийнх нь аминд аюул учирсан ч эргэж дайрдаггүйгээрээ ууч сэтгэлийг илтгэдэг. Мөн түүнчлэн хоньчин хүн сүргээсээ тасарсан хонио буцаан буй нь ч ууч сэтгэлийг харуулдаг байна.

    Би үүнээс хойш

    • бусдыг аль болох хурдан уучилж байна.

    • өөрийн бурууг нуун далдлалгүй даруй уучлалт гуйна.

    • бусдад хонзогнох сэтгэл өвөрлөхгүй.

    • намайг гомдоосон хүмүүст эелдэг хандана.

    • өрөөлийн өмнөөс өөр нэгэнд хонзогнохгүй.

    “Хүмүүсийг үзэн ядах нь гэртээ орсон ганц хулганаас салахын тулд гэрээ бүхэлд нь шатаахтай адил юм” Харри Эмерсон Фосдик

    “Өчигдрийн болсон явдлыг хэзээ ч өнөөдөр дахин бүү сөх” Ричард Х.Нэлсон

    “Дайсандаа өгөх хамгийн эрхэм зүйл бол уучлал болой” Артур Жеймс Балфо

    “Өшөө авалтаас татгалзаж, болсон явдлыг зүрх гарган уучлах сэтгэлтэй байхдаа л хүмүүний сүнс хамгийн хүчтэй байдаг аж

    http://muugiishdee.blog.gogo.mn/feed/entries/atom?cat=%2F%D0%9C%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9+%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BE%D0%BB

About these ads

37 responses to “Сургамжит өгүүллэг 2 номноос

  1. unshaad bhaar ulam l goy curgamjuud bna. Cahiysan tenger nadad ih taalagdlaa. Neeree l eej maani minii cahiycan tenger. enig unshaad bi yamar goy eejteigee medercen. urid n anzaardgu bj de. eejdee dandaa uurlaj, taalagdahgui zuil garval eejiigee zagnachihdag bsan. Hrin odoo eejiigee mash ih sanaj bna……………………………………..
    Ndad iim aguu eej zayasan burhand talarhaj bna.

  2. denduu ih taalagdlaa.. odoohondoo bugdiin unshij amjaagui bgaa ch gsn odoogoor unshsan n nadad ih umiig boduulahad hurgesen..
    Ushuu zunduu ih uguulleguud nemeerei~! :D
    Amjilt Husie~Bayrlalaa ^^

  3. Vнэр
    Би тушаал дэвшиж хэлтсийн ахлах мэргэжилтэн боллоо. Чухам энэ суудлын тєлєє яаж гvрийсэн гээч. Таван жил даргын дэргэд нэг ч удаа архи амсаагvй.Ажилдаа ганц хором ч хожимдож vзээгvй. Хэлтэст тавын таван зэгзгэр амьтан байгаа хэр нь нэг ч удаа гэр бvлийн асуудалд орооцолдолгvй явж иржээ. Дэвшсэний маргааш бичээч Должингийн хvv гэрлэж, хамт олон цайллаганд уригдлаа. Орлогч дарга надад дэвшсэний тєлєє урмын vг хайрлаад,
    -Болд оо, хvv минь ахлах болсон юм байна, нэг татчих хэмээн догиов. Би дотроо “Даргын дэргэд хальт гишгvvлэх нь. Тэгдэг байх аа” гэж муу санааллаа.
    Манайхан надаас илт эмээх болсон нь мэдрэгдэж, єєдрєг сайхан байсаар хэд хонолоо. Нэг єглєє миний хар багын найз Лутхvv шил “Чингис” тэвэрчихсэн халамцуу орж ирлээ. Манай ангиас баян цатгалан гайгvй яваа цорын ганцхан хvн. Энэ жил нутгаасаа Улсын их хуралд сонгогдсоныг нь зурагтаар харж баярлаж сууснаас биш ингээд ороод ирнэ чинээ санасангvй. Барьц алдав.

    -Ма-анай а-а-ажил дээр юм ууж болохгvй журам… гэж би ээрлээ. Хэн нь очоод алтан хошуу єргєчихсєн юм, дарга ороод ирчихсэн ард зогсож байна. “Би ч ингээд єнгєрлєє. Албан тушаал будаа” гэж бодогдлоо.

    -Хvvе Болд оо, чи юу гэх чинь энэ вэ? Зочноо дээш нь суулга гэж дарга ориллоо. Багын найз минь хойморт заларч тэр єдєр манай хэлтсийнхэн бид хоёрын унаган нутаг Баян-Уул сумаар амьсгалав. Би халамцаад, хамт хурдан морь унаж явснаа дурсвал, Лутхvv маань цангинатал гийнгоолж байна. Єдєржин уртын дуу хадааж, хундага тавилгvй сархад хvртэж, хутга тавилгvй мах зооглолоо. Дарга минь:
    -Эрхэм гишvvн, манай Болдоо хоёрын буянд хамт олны магнай тэнийв. Хорин жилийн ганд хатсан говьд бороо зvсрэх мэт боллоо гээд нулимсаа арчлаа. Миний ч бас хамрын самсаа шархираад явчихлаа.
    -Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгvй явж гэж хэлэх гэтэл нvдний нулимс бvрхэж, хоймор суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав.

    Энэ явдлаас хойш би хорвоог улам єєдрєгєєр харах боллоо. Єглєє єрєє рvvгээ орж ирээд хамт олноо тойруулан харах дэндvv аз жаргалтай санагдаж, бvгдийг нь барьж аваад vнсчихмээр бодогдоно. Тийм нэгэн бал бурам амтагдсан єглєє єнгєрч байтал ахин нэг баяр тохиов. Миний багын бас нэг найз орж ирлээ. Уулзаагvй мєн ч удаж дээ. Хар багын найз Багахvv минь шил ‘Чингис” єврєєсєє зориг муутай цухуйлгаад,
    -Дарга даамлууд чинь аашлахгvй байгаа.. энд болох уу гэж байна.
    -Хvvе, чи юу гэх чинь энэ вэ гэж би эртvvд дарга яасан яг тvvн шиг ориллоо.

    -Манай дарга гэж гvндvvгvй сайхан хvн бий. Даанч хєдєє явчихсан байгаа л даа, маргааш ирнэ гэснээ орлогч санаанд орж, урьж ирvvлэхээр хvн явууллаа. Орлогч гадуур ажилтай байсан тул би хойморт Багахvvтэйгээ заларч найр эхлvvлэв. Багахvv минь нєгєє ангийн нусгай Долзодтой дэр нийлvvлж, гурван зуугаад богтой тов хийтэл амьдарч яваагаа ярьж нутгийн бууц vнэртvvлэхэд нь, хэд хоногийн ємнє манай ангийн Лутхvv ирж гийнгоолсон тухай сонин дуулгалаа. Багахvvгийн нvд нь сэргээд ирлээ. Тэгэлгvй яахав дээ, бид гурав vй зайгvй єссєн юм чинь.
    -Лутхvv минь
    Ерєнхийлєгчийг дагаад гадаадад яваа. Хэрвээ байгаа бол утас цохиод дуудчихгvй юу гэвэл Багахvvгийн минь нvд бvр гэрэлтэж,
    -Би мэдээд байдаг байсан юм аа. Лутаа минь удахгvй Ерєнхийлєгч болно харж л байгаарай гэж байна. Хэлтсийнхэн дахиад л Баян-Уул сумын тухай ярианд автаж, пєєх ямар гоё вэ хэмээн эртvvдийнх шигээ дуу алдацгааж эхэллээ. Хэдэн ч шил архи зєєлгєсєн юм, хэдэн ч уртын дуу дуулоан юм бvv мэд. Нэг ухаан орвол орлогч ирчихсэн орилж байх нь нэг ойртож нэг холдон сонстож байсан юм.

    Маргааш єглєє нь vлхийтлээ шартчихсан амьтан сууж байтал хурал хийхээр болоод пижигнээд явчихлаа. Дарга босож, хоолойгоо сvр бадруулан засаад,
    -Миний эзгvйд, ажлын байранд архидсан ахлах мэргэжилтэн нєхєр Болдын тухай єнєєдрийн хурлаар авч хэлэлцэнэ гэхэд нь би нугдгасхийтэл цочив. Орлогч архины шилээр дvvргэсэн сагсыг дээр єргєн олонд харуулснаа хамраа чимхээд,
    -Ийм юм гэж байх уу? Албан тасалгаанаас ямар муухай vнэр гарч байна гээч? Энэ балиар vнэр сарын дараа ч арилахгvйдэг ээ гээд толгой сэгсрэн шогширч байна. Ингээд ажлын байранд архидалт зохион байгуулан, архины vнэрийг албан тасалгаагаар нэг тархааж, байгууллагын нэр тєрийг гутаасан миний бие хатуу донгодуулж, ахлах мэргэжилтний суудал дээрээсээ арай л ховх шидvvлсэнгvй хоцорлоо. Ингэж л би Эрхэм гишvvний уусан архи vнэртдэггvй, энгvvн ардынх бол албан тасалгааг нэгширтэл vнэртдэг болохыг хэзээ ч мартахгvйгээр ойлгож авсан хvн дээ.

    А.Амарсайхан

  4. сайнуу та бүхэнд бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Энэ өгүүллэгүүд үнэхээр гоё гоё өгүүлэгүүд байна шүү. Би ЭТҮГЭН дээд сургуульд сурдаг юм. Манай сургууль биднийг зөв хүмүүжилэй сайн буянтай хүн болгохын тулд бид нарт энэ өгүүллэгүүдийг уншиж өгдөг юм. Энэ үнэхээр нэгийг бүдүгдуулж 2г ухааруулсан өгүүллэгүүд шүү тэ. Та бүхэнд баярлалаа.

  5. Маш их таалагдлаа. Ихэнхийг нь уншсан өгүүллэгүүд байна. Дахин дахин уншихад их зүгээр ухаарал хайралсан сайхан сургамжит өгүүллэгүүд байна.

  6. t1 hun ch uhaantai

    aimar goy unshaar galzuu hun ch uhaantai bolchmoor

  7. aimar goy yum bn yooooooooooooooooooooooo unen tasartsn setgel aimar hodolsoon thanks

  8. арай л гэж уншиж дууслаа, уйлчих гээд дотор сонин болоод

  9. Нөр их хөдөлмөрөө гаргаж бичсэн Гэгээндээ баярлалаа. Надад номнууд нь байдаг. Гэхдээ файл хэлбэрээр байвал бусдад түгээнэ гэж боддог байсан юм. Чиний хөдөлмөрийн ачаар электрон хэлбэртэйгээр нь олсондоо баяртай байна.

  10. Үнэхээр гое өгүүллэгүүд шүү тиймээ. Энийг хөтөлдөг хүнийг Гэгээн гэдэг юм шиг байна. Чамд үнхээр их баяраллаа. Найзаа би блогтоо үүнээс чинэ хэдийг тавилаа. Дахин баяраллаа

  11. mash goy uguulleguud bna dahiad uuriigch bicheerei good luck

  12. yooooo unen sak

  13. Uneheer saihan baina. Hoiloi zangiraad l unshaad bailaa. AMjilt husie

  14. B.Naranchimeg

    goy blaa dahinbdicherei

  15. сайхан сайхан өгүүллэгүүд байна. олон зүйлийг ойлгож авлаа

  16. goy goy gadaad bogino ugvvllegvvd unshmaar bna tanai hamy olond amjilt husey

  17. web huudsand urid ni ingej udaj ajlaa aldaj bsangui. saihan blaa. bayarlalaa.

  18. bga nasnaasaa хэчээж суралцах хэрэгтэй

  19. bi ene nomig unshsan 5250 aar awsan tegtel end zugeer bj bdag

  20. oguulleg 1,3 2 ni ch bas goy 3 uula goy nom bn lee

  21. Марина

    Ёстой догь. :) Нэг дор ийм олон сайхан өгүүллэг олох боломж олгосон А.Гэгээнд болон өөр бусад өгүүллэг тавьсан хүмүүст баярлалаа. Миний хайртай хүн хол байдаг юм л даа. Тэгээд би нэг бэлэг барихаар шийдсэн юм. Сонсдог ном гэж байдаг даа. Түүнтэй адил өгүүллэг уншиж бичлэг хийгээд орой бүр явуулж байя гэж бодсон юм. Ашгүй нэг дороос их олон өгүүллэг олоод авчихлаа. Баярлалаа та бүхэнд. Амжилт хүсье! ;D

  22. ямар гоё өгүүллэгүүд бэ

  23. d_erdenesuvd@yahoo.com

    баярлалаа сэтгэлийн бурам хайрласанд….

  24. Pingback: Gegeen Blog 2012 annual report | Гэгээн Монгол

  25. “Тэнэг Можгорын Ухаарал”
    Ажлын өдрүүд үргэлжлэн хөврөх нэгэн өглөө нойр дутуу Тогтох залуу ажилруугаа ядарсан царайтай явж байгаад хуучний танил Бямбатай тааралджээ. Байнгын бүтэн нойртой хонодог цэвэрч нямбай тэрээр Тогтохыг хараад л шууд л энгэрийг нь арчингаа “Хоолоо асгалгүй идэж бай, хүүхэд шиг асгаж цутгаад л энгэр чинь ЗАВААН болчихож” гэжээ. Энэ үед Тогтохын дотор шууд л “Чи аав хүн байсан бол ингэж хэлэхгүй л байх байсан юм” гээд хэлчихмээр байсан боловч олон жил хүүхэдгүй байгаа түүнийг хараад өрөвдсөндөө бодлоо залгин чимээгүй өнгөрсөн билээ. Тэр өдөр Бямба Тогтох хоёрын хэн нь ЗАВААН байгааг та хэлж чадах уу? Х.Цогтбаяр “Тэнэг Можгорын ухаарал” номноос хэсэгчлэв.

  26. сайхан өгүүллэгүүдийг нэг дор унших таалагдлаа
    сүүлийн үеийн шинэ өгүүллэг оруулаасай гэж хүсэж байна
    сурлагын амжилт

  27. их гоё олон сэтгэл хөдлөм өгүүллэг тавьсанд баярлалаа :)

  28. nadad ikh taalagdlaa

  29. үнэхээр гое өгүүллэг байна, ерөн ном унших зөв шүү

  30. гоё өгүүллэг байна дахиаж зөндөө өгүүллэг тавиарай

  31. үнэхээр гоё өгүүллэгүүд байна зөндөө олныг тавиарай

  32. unheer shn uguulleg bna shn srgmj bllo

  33. idgeer oguulleguudiin angli hel deerhiig yaj oloh we helj oogch tuslaach

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s