Tanhil.mn: Англи хэл сурах


From: http://tanhil.mn/success/english


Англи хэл
Сонсголоо сайжруулахад ТВ үзэх нь яагаад үр дүнтэй байдаг вэ? PDF Хэвлэх И-мэйл

Tags: англи хэл | арга | сонсголоо сайжруулах | ТВ үзэх | тэжээл

Нийтэлсэн Tanhil
Пүрэв, 16-10-2008 17:17

Ер нь англи хэлнийхээ сонсох чадвараа сайжруулах маш олон аргууд л байдаг. Мэдээж хэрэг хичээлээрээ судалж байгаа үед CD сонсох, лекц, яриа сонсох мэт ерөнхий аргууд байдаг.

Түүнчлэн бас нэг маш өндөр үр дүнтэй арга бол ТВ-ээр кино, мэдээ, соёлын тухай хэл дээр үзэж, радио сонсох юм. ТВ бол бидний өдөр тутмын амьдралын хэв маягт зүй ёсоор багтдаг зүйл. Тийм ч учраас хамгийн сүүлийн үеийн мэдээгээ та эх хэл дээрээ биш англи хэл дээр сонсвол хэр их үр дүнтэй байх нь ойлгомжтой. Интэрнэт ч мөн адил сонсох дасгалаа хийх маш өргөн хүрээтэй арга юм. Танд www.npr.org, www.bbc.co.uk/radio сайтуудыг санал болгож байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 14:48 )

Англи хэлний ярих чадвараа дээшлүүлэхийг хүсч байна уу? PDF Хэвлэх И-мэйл

Tags: англи хэл | байнга очдог | богино хариулт | бодол | буруу | дасал болсон | дуудлага | зөв | онцлог | санаа | сонсогч | сонсох | толь бичиг | туршиж үзэх | төсөөл | унаган англи хэлтэй | хувь хүний | шоолох | ярианы чадварыг дээшлүүлэх | үр дүн

Нийтэлсэн Tanhil
Даваа, 06-10-2008 13:27

Та англиар ярьж ярианыхаа чадварыг дээшлүүлэхийг хүсдэг. Гэвч ихэвчлэн тэр үед таныг сонсох хүн байхгүй байдаг. Ер нь хүссэн үедээ ярих гэхэд сонсогч дэргэд чинь байх албагүй байдаг шүү дээ. Харин энэ үед доорхи аргыг хэрэглээрэй:

  • Байнга очдог дасал болсон газраа байна гэж төсөөл
  • Өөртөө өөрийнхөө тухай ярь
  • Одоо болж байгаа, хүмүүсийн амны зугаа болсон зүйлийн тухай өөрийнхөө санаа бодлыг илэрхийл.

Та эдгээрийг ямар ч нөхцөлд ганцаараа туршиж хийж үзэж болох бөгөөд тухай бүрт богино богино хариулт өгч байгаагаар өөрийгөө төсөөл. Энэ арга нь таны ярианы чадварыг маш сайн дээшлүүлэхээс гадна зарим тохиолдолд хувь хүний онцлогоос шалтгаалан илүү үр дүн үзүүлдэг. Учир нь таны дэргэд хэн ч байхгүй, зөвхөн та л байна. Таныг буруу ярилаа, гацлаа гэж хэн ч шоолохгүй байх болно. Гэхдээ дараа нь өөрийн тань хэлж байгаа үгс дуудлага нь зөв эсэхийг толь бичиг дээрээ байгаа дуудлагаас хараарай. Унаган англи хэлтэй хүнээр ч шалгуулбал бүр сайн байх болно. Сайн ярьдаг болсон ч хэн ч ойлгохгүй сайн англиар ярьдаг болчихвол бас харамсалтай.

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:14 )

Үгэн дунд төөрчихлөө юу! PDF Хэвлэх И-мэйл

Tags: амжилт | англи хэл | ичмээр | сайн арга | сурах арга | сургууль | төөрөгдөл | чанга | чанга хэлэх | үг

Нийтэлсэн Tanhil
Лхагва, 01-10-2008 11:00

Хэлний сургуулиа төгсөөд 8 жил болчихоод байхад хүртэл би алдаж хэлдэг, хооронд нь ялгадаггүй “үгс”-тэй тэмцэлдсээр.

Жишээ нь “License” гэдэг үг дээр би үргэлж төөрөлддөг. “c” үсгийг нь “s” үсгийн байртай нь сольчих гээл.

Бас өөр нэг үг байна (ичмээр л юм) aggravate гэдэг үг. Энэ үгийн дундах a үсгийг би үргэлж “i” үсгээр сольж aggrivate болгох гээд байдаг. Учир нь уншихад яг тэгж хэлмээр санагддаг.

Намайг төөрөгдөлд оруулдаг маш олон үг бий л дээ. Гэхдээ тэдгээр төөрөгдүүлэх авъяастай үгнүүдийг амархан цээжлэх “лаг” аргыг би олсон.

Тухайн үгээ чангаар зөв үсэглэж уншаад, би зөв хэлтлээ дахин дахин чанга хэлнэ.

Энэ бол англи хэл ч гэлтгүй бүх гадаад хэлийг эзэмшихэд тустай маш зальжин сайн арга шүү.

Танд ч гэсэн төөрөгдөлд оруулдаг үгүүд бий юу? Тэгвэл тэдгээр үгүүдийг сэтгэгдэл дээр бичиж бусадтайгаа хуваалцаарай. Энд намайг битгий ганцааранг үлдээгээрэй!

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:19 )

Би ингэж англи хэл сурсан PDF Хэвлэх И-мэйл

Tags: Google | mp3 | mp4 | алдаа засах | алдаатай | давуу талууд | дуртай | дуу | зугаатай | интэрнэт | сонсох | суралцах | хэл сурсан түүх | өгүүлбэр

Нийтэлсэн Тулгаа
Мягмар, 30-09-2008 09:52

Найзуудаа би та нарт хэрхэн англи хэл сурсан тухайгаа хуваалцахыг хүссэн юм. Миний хувьд англи хэл сурна гэдэг бол толгойгоо өвтгөх ажил огтхон ч биш, харин ч англи хэлийг зугаатай, хөгжилтэйгээр сурна гэдэг гоё шүү.

Бид дуу хууранд дуртай хүмүүс. Ялангуяа америк, англи дуу сонсох дуртай байдаг. Одоо тэр сонсох дуртай дуунуудаа ашиглан англи хэл сурцгаая. Чамд дуртай англи дуунуудаа хийсэн MP3, MP4 гэх мэтийн чихэвчтэй хөгжим байхад л болно.

  1. Үзэг цаас аваад нэг поп юм уу R&B дуу сонгоод тэр дуугаа зөвхөн өөрийн сонсголоороо дэвтэр дээрээ бичээрэй. Олон удаа давтаж сонссох сайн. Би алдаа гаргаж бичиж байна сайн ойлгож сонсохгүй байна гэж бодох зүйлгүй чөлөөтэй сонсголоороо л бичээрэй.
  2. За ингээд тэр сонгосон дууны чинь чиний бичсэн хувилбар бэлэн боллоо. Одоо алдаагаа засцгаая. Тэр дууныхаа үгийг интэрнэтээс авах. Жишээ нь: Backstreet Boys- Shape of my heart- гэдэг дуу чи сонгосон байлаа. www.google.com руу ороод backstreet boys- shape of my heart lyrics – гээд google хайлт – г дарахад дээрх дууны чинь үгийг байрлуулсан website ууд гараад ирнэ дарж ороол үгий нь printer-лэж авснаар болж байгаа нь тэр.

За одоо өөрийхөө бичсэн үгээ алдаагүй үгтэй нь тулгаж хараад алдаагаа засна. Өөрөө өрийнхөө алдааг зассанаар дараа нь өөр дуу сонсоход засаж байсан үг чинь тэр дуун дээр хэлэгдэж байвал алдахгүй шүү дээ. Ингэж дуртай дуунуудынхаа үгийг бичээд байхад та магадгүй хэдхэн сарийн дотор англи хэлэнд сайн болно. Чөлөөт цагаа ингэж өнгөрүүлээд үзээрэй, яагаад гэвэл би ингэж сурсан болхоор та нар ч мөн сурч чадна гэсэн үг.

Ингэж англи хэлийг сурахад давуу тал нь юу юм бэ?

  • Сонсгол задарч англи хэлийг ойлгодог болно.
  • Англи дууны үгний цэвэр дуудлагыг сонсож чи цэвэр уянгалаг дуудлагаар англи хэлийг ярьдаг болно.
  • Өөрийн бичсэн болон интэрнэтээс авсан хоёроо тулгаж зассанаар, мэдэхгүй үгээ орчуулаад шинэ үг сурна мөн үгүүлбэрийн алдаагүй бичдэг болно. Гэх мэт олон давуу талууд байгаа шүү хайрт монголчууд минь!
Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:23 )

Англиар ярьдаг найзтай бол PDF Хэвлэх И-мэйл

Tags: аман хичээлүүд | англи хэл | англи хэлний клуб | ярианы чадвараа дээшлүүлэх | үр дүнтэй арга

Нийтэлсэн Tanhil
Баасан, 26-09-2008 11:15

Англит хэлний ярианы чадвараа сайжруулах нилээд үр дүнтэй аргуудын нэг бол унаган англи хэлтэй хүнтэй тогтвортой харилцах юм.

Чиний англи хэлний харилцан яриа болон бусад харилцааны чадварт тусалж чадах англи хэлтэй найзууд, англи хэл дээрх аман хичээлүүд, туслахуудыг олохыг хичээгээрэй.

  • Тэдэнтэй аль болох олон уулзаж ярилцаж бай.
  • Англи хэлний клубүүдэд нэгдэж, гишүүдтэй нь кино, хөгжим, аялал жуулчлал гэх мэт хүмүүсийн сонирхол татаж, яриаг цааш нь аваад явахаар энгийн сонирхолтой сэдвүүдийн хүрээнд яриа өрнүүлээрэй.
Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:29 )

Англи хэлээр өөрийгөө илүү сайн илэрхийлж сурах нь PDF Хэвлэх И-мэйл

Tags: advanced түвшин | ном | оюутан | толь бичиг | хам сэдэв | өвөрмөц хэлц

Нийтэлсэн Tanhil
Пүрэв, 25-09-2008 11:18
Бидэнд заримдаа тухайн хам сэдвээсээ хамаараад ч ойлгож чадахгүй үгс, тухайлбал “think out of the box”, “make waves,” гэх мэт хэлцүүд тохиолддог.

Манай оюутнуудын англи хэл сурах номын сан нь үсрээд л англи-монгол, монгол-англи толь бичгээс бүрддэг. За тэгээд цаашиллаа гэхэд монгол автортой англи хэл хэрхэн сурах вэ гэсэн номнуудаас хэтэрдэггүй. Харин аливаа хэлэнд өвөрмөц хэлц, утгууд гэж бий. Бид заримдаа тэдгээр хэлцүүдтэй учирч ойлгохгүй, эсвэл шууд утгаар нь орчуулснаар нь бусад хүмүүс байтугай өөрөө ойлгохгүй хэцүүхэн асуудалтай тулгардаг. Англи хэлний үгс нь олон олон өөр утгыг хам сэдвээсээ шалтгаалан илэрхийлдэг тул тэдгээрийг хэдий чинээ сайн эзэмшинэ төдий чинээ та англи хэлний ADVANCED түвшин рүү ахих боломжтой болж байгаа гэсэн үг юм даа. Эдгээр англи хэлний хэлц үгүүд нь англи хэл дээр Idioms in English гэсэн нэртэй ихэвчлэн тохиолдох ба Enter номын дэлгүүрийн 2-р давхар, хорооллын Билэг их дэлгүүр, УИД-ийн 3 давхрын номын дэлгүүрүүдэд нилээд сонголт сайтай зарагддаг билээ

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:32 )

Унших чадвараа сайжруулах нь PDF Хэвлэх И-мэйл

Tags: англи хэл | баримт | гол санаа | унших арга барил | үг | өгүүлбэр

Нийтэлсэн Tanhil
Лхагва, 24-09-2008 10:58

Англи хэл сурч байхдаа өөрийн уншлагын арга барилыг сайжруулж, хурдан ойлгож, тухайн сэдэв, хэсгийн гол утга санааг амархан олж чадах техникийг эзэмших нь чухал. Доорхи техникийг хэрэглээд үзээрэй:

Үг, өгүүлбэр бүрийг хичээн ойлгох гэж анхааралтайяа уншихын оронд тухайн сэдэвт агуулагдаж буй догол мөр, бүтэн эхээс гол утга санааг нь авахын тулд хамгийн эхлээд маш хурдан гүйлгээд уншина.

Ингэж уншингаа шүүрч авсан гол санаанууд, баримтууд, гол санааг дэмжих үг өгүүлбэр, зарим нэг дэлгэрэнгүй олсон утга санаануудыг дэвтэр дээрээ доош нь цувруулан бичнэ.

Энэ арга барил бол хамгийн оновчтой арга бөгөөд англи хэлийг төвөггүй, бэрхшээхгүй сурахад чухал ач холбогдолтой.

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:34 )

<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараагийн > Төгсгөл >>

Англи хэл
Англи хэлээ сайжруулах вэб сайтуудаар зочлоорой PDF Хэвлэх И-мэйл

Tags: BBC world | англи хэл | англи хэлний клуб | англи хэлний програм | вэб сайт | их дээд сургууль | коллеж | мэдээ мэдээлэл | ярих

Нийтэлсэн Tanhil
Мягмар, 23-09-2008 10:04
Хэрэв англиар ярих байнгын харилцагчтай болоход хүндрэлтэй байгаа бол доорхи сайтуудаар зочилж англи хэлнийхээ чадварыг сайжруулаарай. Энд мэдээ мэдээлэл, амжилттай сурах зөвлөгөө, онлайн чат өрөөнүүд бий:

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:40 )

Ярианыхаа чадварыг хэрхэн сайжруулах вэ? PDF Хэвлэх И-мэйл

Tags: англи хэл | аялга | дууны өнгө | нөлөөлөл | оюутан | сонсогч | цэвэр дуудлага | яригч

Нийтэлсэн Tanhil
Мягмар, 23-09-2008 10:04
Та өөрийн ярианы өнгөнд ач холбогдол өгч эхэл

Та харилцаж байхдаа өөрийн дууны өнгийг хараад үзээрэй. Таны ярианы өнгө хүмүүст хэрхэн нөлөөлж, хүмүүс танд яаж хариу үзүүлж байгааг хараарай.

  • Хүмүүс 10-20 секундын дотор өөрсдийн бодол санаагаа илэрхийлдэг.
  • Хүмүүс бидний яг юу гэж хэлэх гэж байгаагаас илүүтэй бид яаж хэлж байна вэ гэдгээс илүү ойлгодог.

Дараагийн удаа та Англи хэлний харилцан яриа, лекцийг сонсож байхдаа яригчийн дууны өнгийг сайн ажиглаарай.

  • Яригчийн дууны өнгө юу хэлээд байна вэ? Түүний дуу сэтгэл хөдлөлөөр дүүрэн хэрнээ намуухан ярьж байна уу?
  • Харин таны дууны өнгө юуг илэрхийлж байна вэ?

Тэгэхээр ярина гэдэг бол зөвхөн мэдлэгтэй байна гэсэн үг биш гэдгийг та маш сайн мэдэж байгаа. Эх хэлээрээ ч бас заримдаа бид хүмүүсийг ойлгодоггүй шүү дээ. Хэтэрхий хурдан, эсвэл хэтэрхий өнгөгүй дуу хоолойгоор ярих нь сонсогчийг залхааж, ойлгох хүслийг нь унтраадаг. Тийм учраас англи хэлийг сайн сураад зогсохгүй, бас эх хэлээр ярьдаг хүмүүс шиг аялгатай байцгаая. Чухам тэрийг л цэвэрхэн аялгатай, цэвэрхэн ярьдаг гэдэг шүү дээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:37 )

Суралцах арга барил эзэмших хүчирхэг техник PDF Хэвлэх И-мэйл

Tags: амжилт | багш | зөв дадал | муу сурах | онц сурах | оюутан | суралцагч | сурах арга барил | тайлбар толь бичиг | текст | хүмүүс | эх хэл

Нийтэлсэн Tanhil
Бямба, 06-09-2008 18:40
L. Ron Hubbard хүмүүс яагаад муу сураад байдгийн хэд хэдэн шалтгааныг олжээ. Багш нар, сурч байгаа сургууль, боловсролынхоо систем рүү хамаг бурууг тохохын оронд тэрээр “өөртөө суралцах зөв хэвшил”-ийг бий болгосноор амжилттай суралцаж болох асуудал дэвшүүлсэн юм. Өөртөө суралцах зөв хэвшлийг бүрдүүлэх нь сурлагын амжилтанд шууд хамаардаг ажээ. Сургалтын энэхүү техник нь хамгийн үр өгөөжтэй сургалтын хэвшлийг өөртөө бий болгоход туслах болно. Ингэснээр ямар ч хүнд програмтай байсан, ямар ч хичээл байсан амжилттай сурах юм. Жишээ нь гадаад хэлийг сурахад өөртөө суралцах зөв хэвшлийн хамгийн эхнийх нь толь бичгээ зөв ашиглах, сонгоход байдаг гэжээ.

Ойлгомжгүй үг

Юуны өмнө танд толь бичиг хэрэгтэй. Танд дор хаяж нэг толь бичиг заавал байх ёстой шүү. Гэхдээ энд эх хэл рүү хөрвүүлсэн толь бичиг бус тайлбар толь бичгийн тухайд ярьж байгааг анхаараарай. Хамгийн сайн толь бичиг нь хэрэглэхэд хялбар, үгсийн тайлбар нь ойлгоход амархан байдаг. Таны хэрэглэдэг сурах бичиг энэ шаардлагыг хангаж байна уу. Түүнчлэн толь бичиг дээр үгийн үг гарвал бичсэн байвал зохино.

Толь бичгээ аваад хэд хэдэн үгийн уг гарвалыг нь хар. Танд ойлгоход хялбар байна уу. Тайлбар нь хялбар энгийн үгээр бичигдсэн байна уу?

Хэрэв ойлгохгүй байгаа бол арай энгийн тайлбар толь бичиг худалдан аваарай. Жишээ нь student /оюутны/ эсвэл intermediate-level /дунд түвшний / гэсэн толь бичиг. Хэрэв тэдгээр толь бичиг хэтэрхий энгийн, үгийн үг гарвалыг оруулаагүй байгаа бол илүү ахисан түвшнийх нь толь бичгийг хай.

Суралцах арга барилийг эзэмших хүчирхэг техникийг ийнхүү тайлбарлажээ:

“Хүмүүсийн гадаад хэлд суралцаж чаддаггүй, эсвэл будлих, бууж өгдгийн цорын ганц шалтгаан нь ойлгож чадаагүй үгээ алгасаад байдагт оршдог.”

Аливаа текстийг та дуустал нь уншиж дуусахад ойлгоогүй үлдсэн хэсэг байдаг уу. Тэр ойлгоогүй хэсэгт та үгийг орчуулаагүй, эсвэл зөв утгыг нь олоогүй байдаг.”

“Энд нэг жишээ өгье. ‘It was found that when the crepuscule arrived the children were quieter and when it was not present, they were much livelier.’ Энд юу болсныг та ойлгож чадсан уу. Та бүхэл өгүүлбэрийг бүтнээр нь ойлгоогүй байх. Учир нь crepuscule гэсэн ганцхан үгээс болж бүгдийг нь ойлгох боломжгүй болсон байна. Энэ үгийн утга нь харанхуй, бүрэнхий гэсэн утгатай. Одоо бүх зүйл ойлгомжтой болж ирж байгаа биз.”

“Зөвхөн шинэ үгийг толиноос харна гэдэг өрөөсгөл ойлголт юм. Заримдаа бидний өмнө утга нь тодорхой биш, эргэлзээ төрүүлмээр нийтлэг хэрэглэгддэг үгнүүд таардаг.”

“Тийм учраас хэрэв та тухайн үгийн утгыг бүрэн ойлгоогүй л бол битгий алгасаарай. Харин БУЦАЖ очоод ойлгоогүй үгийнхээ утгыг ойлгоод цаашаа явбал та илүү ихийг мэдэх ба түүртэхгүй урагшалж чадна. “ —L. Ron Hubbard

Амьдрал дээр ямар сэдвээс хүмүүс илүү их зугатдаг вэ? Засгийн газар, албан татвар, хөрөнгө оруулалт, хууль, анагаах ухаан, электроник, өндөр технологи гэх мэт

Ямар сэдвүүд хамгийн хэцүү үгтэй байдаг вэ? Засгийн газар, албан татвар, хөрөнгө оруулалт, хууль, анагаах ухаан, электроник, өндөр технологи гэх мэт

Хүмүүс ойлгодоггүй үгүүдтэй сэдэвт нь дургүй байдаг. Хүмүүст тухайн сэдвийн бүх үгийг ойлгож байгаа бол тухайн сэдвийг эзэмшиж чаддаг байна.

Тухайлбал чи корпарациудыг хэрхэн бий болгодог талаар мэдэхийг хүссэн гэж бодъё. Тэгвэл би энэ сэдвийг өөрийн болтол эзэмших ёстой. Юуны өмнө номын сан орж корпорацитай холбоотой бүх номнуудыг авна. Тэгээд гэртээ очоод нэг толь бичгээ барьж байгаад эхний хуудсыг удаанаар, тэвчээр гаргаж байгаад уншина. Яг мэдэхгүй байгаа үг бүрээ толь бичгээс тайлбарыг нь харна. Магадгүй толь бичгээс харах хамгийн эхний үг нь “корпораци”. Үгүй ээ ингэхэд нээрээ корпараци гэж юу болохыг та мэдэх үү.

Энэ үгийн уг гарвалыг харснаар таны ойлголтыг улам сайжруулах болно. Корпораци, корпс хоёр нь хоёулаа Латин хэлний “бие” гэсэн утгатай “корпус” гэдэг үгнээс гаралтай.

Корпорацийн тухай хамгийн эхний номоо уншихдаа ойлгоогүй өгүүлбэр бүрээ алгасах уу? Хэзээ ч битгий тэгээрэй. Харин ч ойлгомжгүй, утга нь мэдэхгүй байгаа үг бүрээ тайлбар толь бичгээс хар. Танд тухайн үгийн утга ойлгомжтой болох хүртэл битгий тэр өгүүлбэрийг алгасаарай. Тухайн үгэнд яг тохирсон утгыг олох үед уншиж буй өгүүлбэрийн утга гарч ирнэ.

Магадгүй корпорацийн тухай судалгаа чинь ном уншихад л маш олон өдрийг зарцуулж болох юм. Гэхдээ энэ маягаар эхний номоо уншиж дуусахад корпарацийн тухай чамлахааргүй их зүйл олж мэдсэн байх болно. Харин 5 дахь номоо уншиж дуусгахад та корпорацийн тухай 99%-ийн мэдлэгтэй болох болно.

Тэгээд дараа нь корпорацийн тухай форм бөглөж чадах бүрэн чадвартай болно. Өмгөөлөгчид формоо бөглүүлэхийн тулд $2500 өгөхийн оронд $200 –р өөрийнхөө бөглөсөн формыг шалгуулах гэж л энэхүү багахан хэмжээний мөнгийг төлөхөд болно.

Та тухайн нэг сэдвийнхээ бүх үгийг ойлгодог гээд төсөөлөөд үзье. Тэгвэл та холбогдох сэдвийн ямар ч ном, гарын авлагыг уншихад зүдрэх зүйлгүй, буюу юу ч хийх боломжтой юм.

Та вэб сайтыг төвөггүй хийж, машиныхаа эвдрэлийг өөрөө засч, татварынхаа асуудал дээр толгой эргэхгүй болж, аливаа өвчнүүдийг ойлгодог болж, хуулийн ажил хийн, хөрөнгө оруулалт хийх зэргийг төвөггүй ойлгодог болно.

Өгүүлбэрийн үг бүрийн утгыг зөв ойлгодог болсноор тухайн өгүүлбэрийг бүрэн ойлгодог болно. Өгүүлбэр бүрийг ойлгоно гэдэг нь та ямар ч сэдвийг ГАРТАА ОРУУЛЖ чадна гэсэн үг юм.

Тийм учраас толь бичигтэйгээ найзлаад байж дээ!

Таны амжилтын үүд хаалга үүнээс хамаарах болно шүү.

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:44 )

Англи хэлийг сурах хэцүү зүйл биш ээ PDF Хэвлэх И-мэйл

Tags: амжилт | англи хэл | гадаад хэл | залууст | суралцах арга барил | таашаал авах | туршлага | хэв маяг

Нийтэлсэн 22446688
Лхагва, 27-08-2008 05:33
Англи хэл. Энэ хоёр үг зарим хүмүүст бөөн дарамт, харин заримд нь амжилтанд хүрэх гол түлхүүр мэт сонсогддог. Учир нь гэвэл хавтгай боловсрол гэж ярьж буй өнөө үед хэлгүй бол хөлгүй гэдэг үгийн утгыг хөгшин залуу, хүүхэд нохойгүй ойлгоцгоох болсонд оршиж байгаа юм.

Тэгэхээр хүссэн хүсээгүй англи хэлийг сурах шаардлагатай нь хэн бүхэнд ойлгомжтой зүйл юм. Хүн бүрт өөр өөрийн хэл сурах арга барил байдаг. Тэрүүгээрээ ч амжилтанд хүрсэн гэх.

Тэгвэл энэ удаа ч англи хэл сурах хүсэл зорилготой залуустаа өөрийнхөө англи хэл сурсан бяцхан хэдхэн туршлагыг хуваалцахаар шийдлээ.

1. Англи хэл, ер нь аливаа зүйлийг сурахын тулд түүнээсээ таашаал авч чаддаг байх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл тэр тээршааж, сурахаас халшраад байгаа зүйлдээ эхлээд нь дурла. Энэ бол хамгийн эхний зарчим шүү дээ. Дургүйд хүчгүй гэдэг үг ч байдаг нь тун үнэнийг онож хэлсэн мэт.

2. Эх хэлдээ сайн байж гадаад хэлний өвөрмөц байдал, онцлог шинжийг ойлгож чаддаг. Тийм учраас эх болсон төрөлх монгол хэлдээ ч бас ус цас байх нь чиний бас нэг давуу тал. Хэл сурлаа гээд гадаад монголгүй холиод ярьчихдаг хүмүүсийг би огтхон ч ойлгодоггүй. Тэдгээр хүмүүст өөрсдөд нь их л гоё, бахархуулмаар санагддаг юм шиг байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ цэвэр эх хэлээрээ ярьж, гадаад хэлээ ярих үедээ түүгээрээ ярих нь хамгийн бахархууштай зүйл юм.

3. Англи хэлийг амьдралынхаа хэв маяг болгон сур.

Сүүлд шинэчлэгдсэн ( Бямба, 18-10-2008 15:46 )

<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараагийн > Төгсгөл >>
About these ads

One response to “Tanhil.mn: Англи хэл сурах

  1. mash saihan canaa bnaa bayrlalaa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s