From: http://www.orloo.info/readfull/life/3705-kanad-ail
Малчин өрхийн тоог нэгээр нэмсэн Канад айл
Нийтэлсэн Я.МӨНГӨНЦЭЦЭГ 2008/10/28 – 22:17
Канадын нэгэн залуу гэр бүл тайван амьдралыг эрэн Монголд иржээ. Энэ өрхийн тэргүүлэгчтэй өчигдөр уулзахаар цаг тохиров. Үдийн цайгаа уунгаа надтай уулзахаар болсон гэнэ. Учир нь түүний ажил төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу явдаг учраас нэг ч минутыг хий дэмий өнгөрөөдөггүй бололтой. Тэрээр “цуйван идмээр байна” гээд л хэд хэдэн гуанзанд ороод гарав. Гэвч түүний хүссэн хоол байсангүй. Ингээд нэгэн цайны газар орж сууцгаан яриагаа эхэлсэн юм. Бүтэн нэр овгоо хэлэхийг тэр зөвшөөрөөгүй. Сонинд бичүүлэхээс бүр ч татгалзсан. Овог нэрээ бүтэн бичүүлчихвэл Канадын сэтгүүлчид танай сониноос олж уншчихаад холбоо барихаар ирж магадгүй гэж болгоомжилж байв. Тэрээр өөрийгөө Фрэд хэмээн олонд танилцуулахыг хүсч байлаа. Фрэдийг наашаа ирэхээс өмнө Канадын сэтгүүлчид түүнээс Монголд амьдрах болсон шалтгааныг нь тодруулахаар хөөцөлддөг байж. Continue reading












