Хүний нэрний сонин хачин


Таны амралтанд – Хүний нэрний сонин хачин

( Цааш нь тараана уу, баярлалаа – Funny names, but be serious with your kid’s name: http://gegeen.wordpress.com/2008/10/23/whats-funny-about-names-pls-be-serious/ )

Чөлөөт цаг – Хүний нэрний сонин хачин

Дуудах нэрийг эцэг эх, эмээ өвөө, ураг төрлийнхөн, урт шар дээлтүүдийнхээ сонгуулиар шалгаруулдаг ч Дуурсагдах алдарыг өөрөө олж авахад хүрдэг хүний энэхэн хорвоод үхэхээсээ өмнө заавал амжуулваас зохих 1. Үр удмаа үлдээх, 2. Ном бичих, 3. Мод тарих гэсэн гурван үйлээс чадахаасаа халтарлаж, халтуурдан эхлүүлж суугаа үеийн олон залуустаа мэдлэгт нь дусал болох мэдээллийг хүргэе. Удахгүй өөрийг чинь өвчсөн юм шиг дуурайсан, цусыг чинь судсандаа булгилуулж, хүслийг чинь сэтгэлдээ шивнэсэн хөөрхөн алаг үрстэй болж, өсөхийн жаргал, өтлөхийн жаргалуудаа хослуулан жамаараа жаргах болтугай.

Үрийн заяа нь түшсэн улсуудад удам залгах хүүхэддээ нэр бодож олох том хариуцлага ноогддогийг мартаж болохгүй. Лам хараас асууж урт гэгчийн төвд нэр авах эцэг эхчүүд ч бий. Тэгвэл бид алсдаа үр хүүхдэд маань өгсөн нэр тэдэнд яаж нөлөөлөх, ямар үр дагавартай байх талаар бодож чаддаг болов уу. Барууны нийгэмд хүний овог /монголын хувьд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) Гуншинг оролцуулаад нийт 20 тэмдэгтэнд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем нь электронжсон – барууны банк, татварын газар, нийгмийн халамжын төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд манай монголчууд маань багагүй бэрхшээл амсдаг билээ.

Эцгийн нэр болон өөрийн нэрний аль нэг нь урт /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншинтайгаа кредит карт дээр нь багтдаггүйгээс өөрийн нэрний зөвхөн эхний үсгийг тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдлуудад хүчинтэй бичиг баримтанд тооцуулахад төвөгтэй байдаг ба эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст урьдчилан сэргийлэхэд бэрх элдэв асуудал үүсгэж болзошгүй байдаг. Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэрээр ирдэгээс болоод зарим банкууд чекийг нь бэлэн мөнгө болгохоос зайлсхийх талтай. Цалингаа чекээр авах магадлалтай бүлгийнхэнд том асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг оролцуулсан мессеж нисгэлээ шүү.

Мөн залгаа нэрнүүд /Энх-Од=Enkh-Od -н “-” dash-г зарим програм таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон 2-с дээш нэрний нийлэмж бүхий /Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, черниль), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрнээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлуудаас салдаггүй олон хүн байдаг. Мөн англиар буулгахад төвөгтэй, хүн цээжлэхийн аргагүй нэрнээсээ болж янз бүрийн хоч авдаг хүмүүс цөөнгүй. Жишээ нь Буугий гэсэн энгийн монгол нэршлийг яг зөв дуудлагатайгаар англиар буулгавал Boogie (Halloween-ий айлгагч том цагаан сүнс, хамрын бөөрөнхий хатуу нус, хэхэ, шал завхарсан юм), бичигдсэн хэлбэрээр нь буулгавал Buugii, Bugi – Бьюги, Бьюжи, Баагий, Баажий (Баажий байхдаа яахав дээ, хэхэ, Ү-күм болон үнэгэн шуламны онигоог санаж байгаа бол Бажи Бажи томбоов, чики чики чики таа) хэмээх цол хүртэж байгаа юм.

Иймд шинэ үеийн залуустаа хандаж уриалахад гадаад дотоодод их тэнэдэг болсон, ирээдүйн дэлхийн иргэд болох үр хүүхэддээ нэр бодож олохдоо болж өгвөл латинаар амархан хөрвөдөг, дуудлага нь аль нэгэн англи нэртэй төстэй Мишээл, Ану, Сэндэр, Монгол, Чингис /за, хүүхдээсээ ч хүнд жинтэй нэр гэжугаа, хэхэ/ гэх мэт ө, ү, ц, ь үсэг бага шиг оролцсон богиновтор нэр өгч, амьдралыг нь арай амар хялбар болгох эсвэл Монголыг дэлхий нийтэд алдартай болгож, Монгол нэр, нэршлийг дэлхийн ард түмэнд таниулах, урт нэрийг барууны програм хангамжууд хүлээн зөвшөөрч, таньдаг болгох ажилд ханцуй шамлан орох талаар чухалчилж анхаарцгааяа, ард түмний хэлтэрхийнүүд минь ээ. Анхаарал тавьсанд асар их талархав.

Шинээр төрсөн хүүхдэд зориулсан Монгол нэрсийн электрон сан үүсгэж, вэбэнд байрлуулах сайн санаатан байвал гараад ирээрэй. Баярлалаа башийлаа. Балиашиглахын байгааз дээ, найзуудаа.

* Бас зөвхөн англи хэл ч биш бусад хэлний тухайд ярьвал Дөл хэмээх сайхан нэр японоор хөрвөхдөө Дорү болдогоос болоод Doll – Хүүхэлдэй, Dollar – Доллар хэмээгч хүүхэдтэй мэт болдог явдал бий. Гэвч гадаад пасспорт авахад дэлхийн хэл болсон англи хэл дээр нэрээ бичүүлнэ гэдгээ анхаарч бодож явцгааяаа.

******************************************************

Доорх мэдээллүүд энд тэндээс ирсэн учраас баахан линк оруулахаас залхуурав. Ихэнх нь мессенжерээр тараагдаад байгаа юм.

(Gehdee neg baagii, linkiig ni chireed irsen shuu. Neriig ni tavibal bas surtalchilgaa bolchdiim boluu, kkk)

http://news.gogo.mn/r/44152

http://blog.banjig.net/b/post.php?blog_id=4085&post_id=78924

Cонин нэртэй хүмүүс & Монголд хамгийн их байдаг нэрнүүд

Монголд хамгийн их байдаг нэрнүүд

оюунчимэг 13,198.00
алтанцэцэг 13,170.00
энхтуяа 11,994.00
батбаяр 11,498.00
эрдэнэчимэг 11,374.00
болормаа 11,144.00
ганболд 11,083.00
отгонбаяр 11,080.00
батэрдэнэ 10,862.00
наранцэцэг 10,805.00
лхагвасүрэн 10,611.00
оюунцэцэг 10,466.00
ганбаатар 10,359.00
баярсайхан 10,181.00
нарантуяа 9,877.00
ганзориг 9,726.00
батжаргал 9,443.00
нэргүй 9,443.00
энхжаргал 9,426.00
батсайхан 9,059.00

———————-

Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.

( Цааш нь тараана уу, баярлалаа – Funny names, but be serious with your kid’s name: http://gegeen.wordpress.com/2008/10/23/whats-funny-about-names-pls-be-serious/ )

About these ads

17 responses to “Хүний нэрний сонин хачин

  1. Алтайбаатар – Ал-тай-баатар
    Цэрэндалай – Цэр-н-далай
    Баасандалай – Баас-н-далай

  2. сонирхолтой, бодууштай бичлэг хийжээ. Одооноос хүүхдийнхээ нэрийг сайн бодохгүй бол төрөнгүүт нь балмагдаад буруу нэр өгчиж магадгүй, хэхэ

  3. 23 Oct 08, 10:49
    Mika: гэгээний бичлэгийг уншив, ёстой хөөрхөн болжээ

    - bayarlalaa, bashiilaa, mika.

    kkk, toroogui huuhdiin tomor olgii gedeg ch hereg bolson tsagt amind oroh neg nersiin medeelliin baaz uuschuul tee? end english speaking ornuudad baidgiim baina lee. shinehen aav eejuud tendees huuheddee ner haigaad l.

    humuus oor oorsdoo bas neree, utgatai ni nemj boldogoor dynamic hiivel? wikipedia shig. bas hailtiin systemtei, hargalzah, english name-teigeer.

  4. bi
    Лхагва, 2008 оны 10-р сарын 22

    Namuunbilegjavkhlantuguldur gedeg neriig naad jagsaaltand chni guitseh urt ner alga l baina sh dee. Bburtgel medeelliinhen guai.

    genee

  5. Ёстой бодмоор юм байна. Хэхэ миний нэрийг жишээ болгоод л тавьчиж. Миний нэр ч бас асуудалтай л юм байна…

  6. Од гээд л болчих юмыг тээ. Одоо танай хүүхэд англи хэлтэй улсад очвол эцгийн нэр нь шууд тасархай, мистер АВС “Энх” гэсэн тахир дутуу нэр л болно гэж ойлго. Эндхийн монголчуудын хүүхдүүд тийм л болцгоосон.

    Өвөө эмээ нар, ач зээ нартаа хүртэл гай болох нэр бодоод л олчих юм даа, хэхэ. Хөөрхийс, дэлхий ийм болно гэж яаж мэдэхэв дээ, бидний үед дэлхийгээр нэг тэнэх боломж үүсэх юм гэж хэнийх нь ч толгойд ордоггүй байсан хаалттай цаг үе байсан байх

  7. Hyyheddee english ryy eldev budliangyi horvbodog ner olohoor sanaa zovj bhaas ilyyteigeer hyyhdiinhee ner toriig ondort orgoj yavj chaddag bolohod surgah ni hamgiin chuhal met.
    Duudah neriig etseg eh hairlana
    Dursah aldariig ooroo olno -gedeg bishyy? Yynii tuld hyyhdee uhaan oroh yees ni ehlen ooriig ni huvi hyn gedgiig ni oilguulj haritsaj surah ni nerend sanaa zovohoos ilyy ireedyid ni nolooloh bolov uu.
    Yu yugyi l gadaad ruu horvood hyyhdyydee ch ner usnaas ni avhuulj beldeed, urialj duudaad baih ni…

  8. hehe, nertei hunii zustei huuhduud baruund neree aldarshuulj chadsan ch zarim software ni gants hunees bolj cheque, credit cardnii asuudlaa shiidej ogohgui tohioldol garaad baihaar ni sanaa ogoh zorilgoor oruulsiimaa.

    ene hesgiig ni togtoj haraarai: эсвэл Монголыг дэлхий нийтэд алдартай болгож, Монгол нэр, нэршлийг дэлхийн ард түмэнд таниулах, урт нэрийг барууны програм хангамжууд хүлээн зөвшөөрч, таньдаг болгох ажилд ханцуй шамлан орох талаар чухалчилж анхаарцгааяа

  9. Урт нэртэй хүмүүс: Баримттай гэсэн үүднээс нас хүйсийг нь орууллаа.
    Лувсандэнзэнпилжинжигмэд 63 эр, Мухаммедкаримбек 20 эр, Гүрсоронзонболдбаатар 7 эр, Тунгалагсарантуяа 52 эм, Бурвабадрибадмаа 17 эм, Тунгалагнандинэрдэнэ 6 эм, Дэмбэрэлсамбуудорж 19 эр, Жавхлантөгстөгөлдөр 4 сар эр, Сэргэлэнбаясгалан 31 эм, Жүгдэрнамжилжавзмаа 19 эм, Соронзонболдбаатар 19 эр, Дүүрэнбилэгтүвшин 7 эр, Төгөлдөрбаясгалан 26 эр, Найманзууннандианцэцэг 2 эм, Гүрсоронзонгомбосүрэнболд 17 эр, Дэмбэрэлбаясгалан 41 эр, Баасанбүүвэйбаатар 2 эр, Мятрашгүймонголжингоо 1 эм, Элбэгчулуунэрдэнэ 32 эр, Энхтөгөлдөрбаясгалан 1 эр, Гурвындавааотгонбаатар 42 эр, Гурванхангайшатарманлай 18 эр
    Сонин нэртэй хүмүүс:
    Цасаншуургын Шинэ-Жил, Баавгайн Бамбарууш, Ёотон, Өчүүхэнтуяа, Өдр, Өглөө, Орой, Итгэмжлэх, Пропуск, Өтгөс, Үсрээ, Чашка, Чихэр, Гөлчгий, Магазин, Бүдүүн, Мал, Хурга, Бяслаг, Тугал, Ботго, Дагз, Ооно, Окоп, Онгоц, Хашаа, Ноймор, Москва, Пулемёт, Азот, Галтогоо, Хөсрий, Жижигзургаа гэх мэт
    Хэхэ

  10. За боль доо тэнэг сэтгүүлч чиний үгэнд орж гадгаад хэлэнд дулдуйдаж хүүхдээн нэрэлдэг хүн гэж хаа байсан юм. Ангил хэл Монголоор зогсохгүй олон улсын хэлийг өөрт байх үсгийн дуудлагаар үл нэвлэх билээ! Ангил хэлийг олон улсын хэл болгосон алдаан дээр бид бүдчих хэрэггүй гэж бодож байна.

  11. Харамч Монгол

    Buy- хахуул, худал, худалдаа+an-ганц тоо+bat- сарьсан багваахай
    = Buy an Bat Buyanbat (Худалч сарьсан багваахай) болж байна даа. Яг үүний эсрэг өөр хэлэнд сайхан утгатай болж ч болно найз мину. Тиймээс ийм дэмий балай зүйлийг чинь би л хувьдаа дэмжихгүй. Нэмхэд Ангил үсэгтний ажилыг бид хөнгөлж гүйцээх нь хэнд хэрэгтэй юм? Бидэнд лав биш Буянбат аа тийм биш гэж үү?

  12. END SANAA AVAHAAR SAIHAN NERNUUD BICHSEN BAINA> OROOD UZEEREI HUMUUSEE>
    http://www.facebook.com/note.php?note_id=233621980027294

  13. Миний охиныг Ану-Үжин гэдэг та бодоод яагаад ийм нэр өгсөн юм бол гэж магад тэгвэл өөр өөрийн бодлоо илэрхийлээрэй.

  14. Bolorerdene

    Битгий хүмүүсийн нэрийг доромжил өөрөө ийм нэртэй байсан бол энгэх үү

  15. Bolorerdene

    hoy setguulchee humuusiin helj baigaa unen shuu tungaan bod………….

  16. Bolorerdene

    Миний танил ч гэсэн их урт нэртэй

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s