Орон сууцны үнэ хямдарч нэг ам.метр нь 700 доллар боллоо


From: http://www.sonin.mn/2008/10/17/8245/

Орон сууцны үнэ хямдарч нэг ам.метр нь 700 доллар боллоо
• 2008.10.17, 11:20 • Монголын мэдээ, Онцлох: Энэ мэдээг 4749 хүн уншсан. Өнөөдөр, 3388 хүн уншаад байна.

Орон сууцны үнэ хямдарч эхэллээ. Цаашид ч энэ байдал үргэлжлэх болно гэдгийг албаныхан баталж байна. Монгол банк арилжааны байкуудын зээл олголтыг зогсоосон нь үнийн дарамтыг бууруулахад чиглэж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь их хэмжээний зээл олгосонтой холбоотой гэсэн судалгаа гарчээ. Томоохон компани, төслүүдэд зээлийг их хэмжээгээр олгосон нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг давуу талтай ч эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, орон сууцны үнийг өсгөдөг гажуудал болон хувирсан байна. Энэхүү үнийн өсөлтийг хязгаарлахын тулд хөрөнгө оруулалтыг багасгах шаардлага Төв банкинд байсан. Уг арга хэмжээг арилжааны банкуудын зээл олголтыг хязгаарласнаар шийдвэрлэж үр дүнгээ өнөөдөр харж байна гэж тайлбарлаж байна. ОССК-ын гүйцэтгэх захирал Ж. Алдаржавхлан ч үүнтэй санал нэг байна. Тэрбээр Орон сууцны санхүүжилтын корпораци зээлээ хаагаад байгаа.Нэг талаас 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, Монгол банкны бодлогоор арилжааны банкууд ч гэсэн урт хугацааны зээлээ хэдэн сарын өмнөөс хаасан нь өнөөдөр үр дүнгээ өгч, барилгын материалын үнэ хямд байх үед барьсан барилгуудын үнэ зарим газар 10 сая хүртэлх төгрөгөөр буурч байгаа гэсэн мэдээлэл байна. Харин шинэ барилгуудын хувьд нэг метр квадрат нь 700 гаруй ам долларт босч байгаа болохоор үнэ буух магадлал бага. Ямар ч байсан Монгол банкнаас мөнгөний хатуу бодлого гаргасан нь өнөөдөр өгөөжөө өгч, инфляци барих боломжийг бүрдүүлж эхэлжээ. Арилжааны банкны зээлийг хаасан нь эрэлтийг хязгаарлаж, нийлүүлэлтийн үнэ буурах нөхцөл бүрдүүлсэн гэж ярив.

Orloo.info

Xуучин байрны үнэ 10-15%, шинээр баригдаж ашиглалтанд орж байгаа барилгын үнэ 1м2-д 50-80$ үнэ бууж байна гэсэн судалгаа гаргaжээ Хэвлэх И-мэйл
Нийтэлсэн Эрдэнэбулган
2008/10/17 – 13:44
realestate

2007 оны 4-р сараар эхэлсэн олон улсын санхүүгийн зах зээлд өрнөж байгаа хямрал АНУ-ын орон сууцны зах зээлд үүссэн хямралаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байгаа билээ. Манай оронд ч орон сууцны үнэ бууж байгаа ба үл хөдлөх хөрөнгө  худалдан авагч, худалдаа эрхлэгчдийн судалгаа дүгнэлтээр хуучин байрны үнэ 10-15%, шинээр баригдаж ашиглалтанд орж байгаа барилгын үнэ 1м2-д 50-80$-оор  үнэ бууж байна гэсэн судалгаа гарчээ. Манайд ийнхүү орон сууцны үнэ бууж байгаа нь Америкийнх шиг хямралд хүргэх үү гэсэн асуулт тавихад хүргэж байна.
Дундаж Америк хүн бүх насаараа өртэй байсан ч хамаагүй өөрийн гэсэн орон байртай байх нь түүнд хамгийн чухал. Бүх америк хүмүүсийн зорилго ийм гэж хэлж болно. Гэтэл Америкт одоо орон байрны үнэ хямдарч зээлээ төлж дийлэхгүй байгаа америкуудаас гадна зээлээ төлөхгүй байхыг хүсэгчид олширчээ.

Банкны зээлээ төлөхгүй бол байраа хурааж аваад зарчихна гэж Үл хөдлөх хөрөнгөд зээл олгогч санхүүгийн компаниуд болон банкууд тооцоолсон байж. Учир нь үнэ ханш үргэлж өсөж байдаг учраас чанаргүй зээлд тийм их санаа зовоогүй байсан банкуудад орон сууцны үнийн уналт хамгийн том цохилт болжээ. Зээл чанаргүй болохоор банкуудын хөрөнгө хомсдоно, бас дээр нь банкууд хувьцаагаар хөрөнгө босгосон болохоор хөрөнгийн бирж дээрх тэдний хувьцааны үнэ ханш нь ч эрс унана гэсэн үг. Дампуурчихаж магадгүй байгаа банкны хувьцааг хэн ч худалдан авахгүй. Нөгөө талаас байгаа хэдэн хувьцаагаа гайгүй байгаа дээр нь хурдхан шиг зарчихья гэсэн бодол олон Америкчуудад төрсөн нь санхүүгийн хямралын үндэс болсон байна. Иргэд банкуудад  итгэхээ больж эдгээр банкуудын хувьцаа болон үнэт цаасыг  Амеркийн засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан. Итгэл төсөөлөл дээр тогтдог хөрөнгийн зах зээл дэх үнэ цэнийг савангийн хөөс болгочихгүйн тулд 950 тэрбүм $ зарцуулсан нь үр дүнгээ өгч эрсдэлтэй байсан банкуудын хувьцааны үнэ дахин өсөж эхлэж байна. Хүмүүс мөнгөө сеифэндээ биш банкинд эсвэл хөрөнгийн бирж дээр эргэлдүүлэх сонирхолтой болсон цагт энэ хямрал тогтворжино гэж Америкийн зарим эдийн засагчид тодорхойлж байгаа юм.

Монголчууд маань ч орон сууцанд амьдрахыг мөрөөддөг ч сүүлийн 2 сар нэг ширхэгч байр зарагдаагүй тухай Хөрөнгө зуучлалын компаниуд гомдоллож эхлээд байна. Америкийнхаас ялгаатай нь манайд хувьцааг нь хэрэгсэхгүй болгочих сонгодог хөрөнгийн зах зээл байхгүй. Бас банкуудыг дампууруулчих хэмжээний орон сууцны зээл иргэдэд олгогдоогүй гэнэ. Гэхдээ сэрэмжлэх зүйл байж болохыг мэрэгжилтнүүд хэлж байна.

Ж. Үнэнбат СЭЗДС-ийн санхүү эдийн засгийн тэнхмийн эрхлэгч:
”Барьж байгаа орон сууц нь зарагдахгүй, худалдаж авах чадвар нь багасаад ирэхээр арилжааны банкууд санхүүгийн хувьд бэрхшээлд орж болзошгүй гэж ойлгож байгаа. Учир нь томоохон компаниуд банкны зээлээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж байгаа нь ойлгомжтой ба сүүлийн үед барьсан байр нь зарагдахгүй байгаа нь санхүүгийн бэрхшээл гарахгүй гэж хэлж болохгүй байна.”

Монгол дахь орон сууцны үнийн уналтаар банк санхүүгийн зах зээлд бараг нөлөөгүй хэдэн барилгын компаниуд дампуурч болзошгүй болов ч барьсан байшингаа хамгийн хямд үнээр үнэлсэн ч тухайн компанид үргэлж ашигтай гарна гэж тооцоо хийж үзсэн зарим судлаачид үзэж байна .
Иргэдээ байртай болгоё гээд мөнгөний хатуу бодлогоо сулруулж зээлийг хамаагүй тараавал манай эдийн засагт харин ч муугаар нөлөөлөх юм. Таны 100 төгрөг 34%-р  үнэгүйдчихээд байгаа нь инфляци гэх мангас 34 гэх тоонд хүрчихсэнийг илэрхийлж байгаа юм. Тийм болохоор орон сууц зарагдаггүй байгаа нь асуудал биш харин зах зээлд хэт их мөнгө нийлүүлж 100 төгрөг үнэндээ 76 төгрөгтэй тэнцэхүйц үнэ цэнтэй болчихно гэдэг бидний санааг зовоох гол асуудал юм байна.

Олон нийт байрны үнэ хямдарч байвал сайн л биз гэж бодно. Харин эдийн засагчид эрэлт нийлүүлэлтийн огтолцох цэгийг бодит үнэ гэж тодорхойлдог, тиймээс хэт өссөн байрны үнэ хямдарч л байг эрэлт буюу хүмүүсийн худалдан авах чадвар нь байрны үнийн уналтын доод хязгаарыг тогтоогоод өгчихнө гэж хэлж байна. Дундаж орлоготой 13000 өрх өнгөрсөн хугацаанд шинэ байр худалдаж авсан гэсэн тоо байгаа бөгөөд үүнээс доод давхаргын буюу орлого багатай иргэдийн худалдан авах чадварт тулж очитлоо байрны үнэ уруудаж магадгүй юм. Манайд 230000 өрх айлд орон сууцны хэрэгцээ байгаа,зөв бодлогоор үүнийг шийдэхгүй бол орон сууцны зээлийг үнэ цэнэгүйгээр олгох нь өдөр тутам авч идэх талхны үнийг 2 дахин өсөх хямралыг дагуулж байгаа юм. Орон сууц бидэнд хэрэгтэй ч олонхид маань өдөр тутмын талх илүү чухал юм.

4 responses to “Орон сууцны үнэ хямдарч нэг ам.метр нь 700 доллар боллоо

  1. Би найзтайгаа мөрий тавьсан. 2 жилийн өмнө л дөө. Байрны үнэ яваандаа унана гэж. Тэгээд одоо мөрийгөө авах гэсэн чинь “Хэзээ чи бид хоёр мөрийцлөө, битгий худлаа ярь” гээд болдоггүй. Хоёр жилийн өмнөх юмыг чинь мартахаас ч биш яахав дээ.

  2. Yne udahgyi usnuu gej, bankuud zeelee taviad ehelne, barilgiin salbar unaltad orood ehellee geel esreg ium yariad bna, ium gedeg hyazgaartai

  3. Ashgui dee. Buurch l baival sain bn daa. Good luck all.

  4. 3-р хороололд 21-р байранд 2 өрөө байр зарна. Утас: 99098212, 99099279

Leave a reply to fu* u Хариулт болиулах