Sydney Opera House


From: Сиднейн дуурийн театр

Австрали улсын билэг тэмдэг саяхан болтол кенгеру байсан бол єнєєдєр Сидней хот дахь Дуурийн театрын барилга тус улсын нэрийн хуудас болжээ. Тэрхvv дуурийн театр Сидней хотын усан зогсоолын зvvн хажууд байрлах ба тvvний дун санагдуулсан хєнгєн цагаан дээврvvд хотын аль ч єнцгєєс харагдана.

Дуурийн театрын шинэ барилгын тєслийн уралдааныг 1954 онд зарлахад 32 орны 233 уран барилгач оролцжээ. Данийн 29 настай уран барилгач Йорн Устцоны ирvvлсэн маш євєрмєц, туйлын эрсдэлтэй тєслийг vзээд уралдааны дvнг гаргах олон улсын зєвлєл ихээхэн маргалджээ. Хамгийн єндєр нь 60 метр цувран орших арван суврага нь практик ач холбогдолгvй, гадаад дотоод зай хоорондоо уялдаа холбоогvй байна, дєрвєн талтай єндєр хайрцаг хэлбэрийн байшинг шувууны далавчийг. дvрсэлсэн дээвэртэй хийсэн байна гэх зэргээр энэхvv тєслийг єєлєн шvvмжилжээ. Гэвч удтал хэлэлцэн маргалдсаны эцэст энэхvv тєслийг баталж урьд нь хэн ч таньдаггvй байсан данийн уран барилгач залуу нэрд гарчээ.

Ингээд баталсан тєслийг амьдрал дээр хэрэгжvvлэх ажил эхлэх vеэс олон бэрхшээл саад тулгарлаа. Дуурийн театрын барилгыг барихад зарцуулах хєрєнгє мєнгийг хэлэлцэн батлах, барилгын ажлын явц дунд хєрєнгийг нэмэх асуудал гарахад Сидней хотын бараг бvх иргэн санал бодлоо хэвлэлээр илэрхийлэх гэх зэргээр ямар нэг хэмжээгээр оролцсон гэж болно. Анх 7 сая ам, доллар тєсєвлєж 1963 онд барьж дуусгахаар тооцоîлсон ч барилгын ажил сунжирч бараг арван жил vргэлжилж зарлага нь 100 сая ам.долларт хvрчээ.

Барилгын ажил vнэхээр бєєн хэрvvл маргаан дунд явагдсан гэж болно. Ерєнхий уран барилгач Йорн Устцон vргэлжийн хэл амнаас залхаж 1966 онд нутаг буцсан ажээ. Бетондсон том далбаануудыг анх тєлєвлєснєєр барьж болохгvй нь нотлогдож тvvнийг єєрчлєхийн тулд нийт тєслийг бас єєрчлєх шаардлага гарчээ. Барилгын техникийн бvх асуудлыг шийдвэрлэхийн тулд цахим тооцоолуураар хvний санаанд багтамгvй асар их тооцоо хийсэн. Энэхvv барилгын эцсийн тєсєл нь данийн уран барилгач Й.Устцоны ялалт тєдийгvй тvvний зоримог мєрєєдлийг бодит зvйл болгож чадсан австралийн дєрвєн уран барилгачны гавьяа байсан юм.

1973 оны аравдугаар сарын 20-нд болсон Дуурийн театрын барилгын нээлтийн ёслолд Английн хоёрдугаар Елизавета хатан хаан ирж оролцсон билээ. Энэ барилга нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийд боссон хамгийн сvрлэг сайхан барилга гэж олон мэргэжилтэн vздэг юм. Дуурийн театрын барилга руу усан онгоцны тавцангаас харахад далавчаа дэлгэн хєєрєх гэж байгаа цаглашгvй том цагаан хунг санагдуулна. Шєнийн гэрэлд бvр сайхан vзэгдэнэ.

Английн улсын эзэмшил нутаг байсан энэ улсын анхны амбан захирагчийн анд найз нутгийн уугуул иргэн Беннелонг Пойнтийн нэрийг авсан усан онгоцны зогсоолд Дуурийн театрын барилга оршино. Дуурийн театр 2,2 га талбайд байрлана, дээврийн далбаанууд нь нийтдээ 161 мянган тонн хvнд, 67 метр єндєр тэдгээрийг наранд гялтганадаг швед хавтангаар гадарласан байна.

Театрын барилгын газар дээр харагдах хэсэгт симфони хєгжмийн концерт, дуурийн хєгжим, цєєхvvл хєгжим, драмын жvжгийн тоглолтод зориулсан таван том танхим байна. Барилгын дотор талыг уран барилгад “сансрын эрин зууны готик” гэж нэрлэсэн дэгээр янзалжээ. Энэтеатрт дэлхийд хамгийн том театрын хєшиг єлгєжээ. “Нар, сарны хєшиг” нэртэй энэхvv хєшгийг австралийн зураач Коберний зургаар Франц улсад Обюссоны хивсний дэгээр нэхсэн байна. Хєшигний хоёр хэсэг тус бvр нь 93 метр хавтгай дєрвєлжин талбайтай ажээ.

Концертын танхим дахь 10500 хоолойтой бадралт баг бишгvvр хєгжим дэлхийд хамгийн томд тооцогдож байна. Дуурийн танхим нь 1550, концертын танхим нь 2700 vзэгчийн суудалтай юм. Дуурийн театрын барилга дотор номын сан, киноны танхим, зоогийн газар, баар, жvжигчдийн тоглолтын бэлтгэлийн жар орчим тасалгаа бий.

Дуурийн театрын ойролцоо урьд нь Сидней хотын билэг тэмдэг байсан хотын оршин суугчдид “хувцасны єлгvvр” гэж нэрлэсэн усан онгоцны зогсоолын гvvр байна. Энэ гvvрний гулдан хаалга vнэхээр гоёмсог билээ. 1932 оны тавдугаар сарын 19-нд ашиглалтанд орсон энэ гvvрийн тєслийг австралийн инженер Ж.Ж.Брэдфилд хийсэн учир Брэдфилд хайвэй нэртэй болжээ.
Дуурийн театр, усан онгоцны зогеоол, гvvр гурав нэгдмэл цогц юм.

Related:

About these ads

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s