Australia by Suren-8
May 8, 2008 — nswmongolsVIMO member - Suren
2008 оны 04-р сарын 22 22:17
Австрали, dreamtime & legend
Австралийн уугуул иргэд энх тунх байдлыг эрхэмлэн дээдэлж байсан бөгөөд байлдаан майлдаан хийдэггүй байсан. Мөн байгаль дэлхийгээ шүтэж амьтан бүхний “амийг” юунаас илүүд үздэг байсан тул идээхээсээ илүү амьтан загас агнахгүй, хэрэгтэй хэрэггүй тоглоом наадмаар өвс ургамал тасдахгүй, мөн хүний амь насанд ч халдахгүй. Тиймээс гурван эгч дүүг булааж авна, тэднээс болж овог аймаг хоорондоо байлдана гэдэг төсөөлөшгүй зүйл бөгөөд японоор хэлбэл あり得ない。
Нөгөө талаас эхний домог white хүмүүсийн дайчин түрэмгий зан, хүссэнийхээ төлөө хүний амь хөнөөхөөс түдгэлзэхгүй байдал, мөн хайр дурлалыг хачин янзаар “романтикладаг” нь харагдаж байна гэж боддог. Tristan Isolde, Helen of Troy-г дуурайсан домог гэхүүдээ.
Ер нь австралийн язгуур хүмүүсийн соёлд Dreamtime болон домгууд гол байр суурь эзэлнэ. Dreamtime bolon dreaming нь тэдний ертөнцийг үзэх үзэл бөгөөд галав юүлэх үеийн хорвоо дэлхий яаж бүтэж бий болсон тухай цэгц ойлголт.
Австрали явбал музей орж аборигенуудын урлаг заавал сонирхоорой. Тун содон сонин гайхмаар аймаар уярамаар, энгийн атлаа агуу хүчтэй, айдас төрүүлэм, баяр төрүүлэм… гээд нэг үгээр тодорхойлж хэлэхэд хэцүү бөгөөд хэдэн цагаар үзэж суумаар, ахин дахин очиж үзмээр. Зарим маск, онгон шүтээнээс бол шууд айгаад нүд дальдраад харж ч чадаагүй, заримыг нь харин арав хорин минутаар ширтэж суусан.
Бүгдийг бичнэ гэхээр үгний баялаг дутах юм, сэтгэлээ үг үсэг болгон буулгах чадвах маруухан юм… зохиолч болж төрөөгүйгээс хойш утгатай утгагүй олон үг урсгахаа больж өнөөдрийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөхүү дээ.
http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/
- Australia by Suren-1: австрали Sydney Canberra Melbourne
- Australia by Suren-2: Австралийн тэмдэглэл : Хурим
- Australia by Suren-3: Avstraliin temdeglel: Sarah ba mongolchuud
- Australia by Suren-4: Австралийн тэмдэглэл (үргэлжлэл)
- Australia by Suren-5: Австралийн тэмдэглэл (үргэлжлэл)
- Australia by Suren-6: Австралийн тэмдэглэл, Casino
- Australia by Suren-7: Австрали, Blue Mountains
- Australia by Suren-8: Австрали, dreamtime & legend
- Australia by Suren-9: Австрали, Apology speech
- Australia by Suren-10: Австрали, Geelong Grammar School







Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл, Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль



