Australia by Suren-7
May 8, 2008 — nswmongolsVIMO Member - Suren
2008 оны 04-р сарын 19 23:12
Австрали, Blue Mountains
Хөхөрч манарах холын бараа, тэнгэрийн хаяатай нийлэх уулс, хязгааргүй үргэлжлэх ногоон модон нөмрөг, эвкалипт модны сэнгэнэсэн сайхан үнэр, өвс модыг намилзуулах урьхан салхи, үзээгүй хараагүй сонин содон шувуудын дуу …
Хүний нутгийнх ч гэлээ хөхрөн униартах энэ сайхан уулс өнгөт дэлхийн уяран уйлмаар сайхныг, өргөн хорвоогийн дуулан жаргамаар сайхныг уушиг цээж ууц нуруу ухаа бодол уураг сэтгэлд минь улам их мэдүүлж мэдрүүлсэн билээ.
Яагаад ч юм сэтгэл дэвтэж санаа бодол бяцхан үймэрч нүднийхээ нулимсыг ил биш далдуур асгаруулан мэлмэрүүлж алс холын нутгаа аягүй их санасан өдөр байлаа.
чадаагүй …
Blue Mountains нэртэй бөгөөд сүртэй сайхан уулс.
Тэдний дунд дутуугүй дуулиантай “эгч дүү гурав” нэртэй
гурван хад сүндэрлэнэ.
Яагаад “ах дүү” биш “эгч дүү” болохыг тааж ядах юмгүй.
Үргэлжийн мөнхөд ширтэж суумаар үзэсгэлэнтэй сайхан учир.
① Эртэээ урдын цагт үзэсгэлэнт гурван эгч дүү аж төрөн амьдран суудаг байж. Эгч дүү гуравт ондоо омгийн гурван залуу дурласан боловч өөр омгийн хүнтэй гэрлэн суух хориотой байсан тул хоёр омгийн хооронд дайж дажин үүсч гэнэ. Байлдааны үеээр омгийн бөө шидтэн эгч дүү гурвыг хамгаалаж гурван хад болгон хувиргасан аж. Бөө маань байлдаан дууссаны дараа тэднийг дахин хүн төрөлд нь буцаах гэж байсан боловч өөрөө байлдаанд амь үрэгдэж гэнэ. Ингээд охидуудыг эргүүлж хүн болгох арга номыг тэр бөөгөөс ондоо мэдэх хүн байгаагүй тул охидууд тэр чигээрээ үзэсгэлэнт гурван хад болон үлджээ.
② Дээр үед үзэсгэлэнт гурван охинтой Tyawan нэгэн шидтэн Цэнхэр уулсад аж төрөн амьдран суудаг байж. Тэр үед тэртээ доорх агуй нүхэд амьдардаг Bunyip гэдэг аймшигт амьтнаас (манайхаар бол мангас юмуудаа) амьд бүхэн айдаг байж гэнэ. Шидтэн хол явахдаа охидуудаа хадан хавцалын ард аюулгүй газар үлдээгээд явна. Нэгэн удаа шидтэн доош буугаад явж байхад охидуудын байсан газар томоо гэгчийн centipede (*) гарч ирэхэд том охин нь айж цочсондоо санаандгү чулуу аваад шидчихэж гэнэ. Өд хорхой, амьтан шувууд бүгд айсандаа амьсгаа хураан чулуу хааш унахыг ажиглан харав. Чулуу унах дуугаар аймшигт Bunyip агуй нүхнээсээ гарч ирж охидууд уруу дөхөн очиход аав нь шидэт ясаа шидэж охидуудаа гурван хад болгон хувиргаv. Уурласан Bunyip шидтэний хойноос хөөхөөд тэрээр зугтангаа өөрийгөө Lyre шувуу болгон хувиргав. Ийнхүү бүгд аюулгүй амь мэнд гарсан ч шидтэн зугтаж явахдаа шидэт ясаа унагаан гээчихэж. Bunyip явсаны дараа Tyawan шидтэн ясаа хайгаад хайгаад олоогүй бөгөөд одоо ч гэсэн цэнхэр уулсын энд тэнд нисэн шидэт ясаа хайж явна. Охидууд харин аав нь ясаа олж эргүүлж хүн болгож өгөхийг тэвчээртэй хүлээсээр…
Энэ хоёр домог уншихад аль нь австралийн уугуул домог юм шиг санагдаж байна ?
(үргэлжлэл дараагийн тэмдэглэлд)
——————————————————
* centipede - ムカデ монголоор юу гэдэг билээ, санадаггүй… хэлж өгөөрэй хүмүүсээ
http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/
- Australia by Suren-1: австрали Sydney Canberra Melbourne
- Australia by Suren-2: Австралийн тэмдэглэл : Хурим
- Australia by Suren-3: Avstraliin temdeglel: Sarah ba mongolchuud
- Australia by Suren-4: Австралийн тэмдэглэл (үргэлжлэл)
- Australia by Suren-5: Австралийн тэмдэглэл (үргэлжлэл)
- Australia by Suren-6: Австралийн тэмдэглэл, Casino
- Australia by Suren-7: Австрали, Blue Mountains
- Australia by Suren-8: Австрали, dreamtime & legend
- Australia by Suren-9: Австрали, Apology speech
- Australia by Suren-10: Австрали, Geelong Grammar School







Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл, Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль









