| Австрали тивийг бүхэлд нь, Тасман болон олон тооны жижиг арал дамнасан 7.682.300 кв.км газар нутаг эзлэн оршдог улс. 2003 оны үнэлгээгээр 19.731.984 хүн амтай байсан ба мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 0.93 хувь болж, 2050 он гэхэд 24.175.783 болох төлөвтэй байгаа ажээ.2.6 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 91 хувь нь хотод оршин суудаг ажээ. Нийслэл Канберра 308.100 хүн амтай, томоохон хотууд болох Сидней 3.986.700, Мелбурн 3.371.300 хүн амтай ажээ. Хүн амын 91 хувь нь цагаан арьстан ба тэд англи, ирланд, шотланд гаралтай бөгөөд 7 хувь нь ази гаралтай хүмүүс, харин уугуул иргэд дөнгөж 2 хувийг эзэлнэ. Албан ёсны хэл нь англи, христийн шашинтан. 2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 80.1, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 5 бүртгэгдсэн байна. Хүн ам нь 100 хувь бичигтэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг, албан ёсны сургалт 11 жил, нэг багшид 17 сурагч ногддог байна. 1000 хүнд 1.931 радио, 519 телефон, 746 телевизор, 297 сонин хэвлэл, 10.000 хүнд 1180 интернэт ногдож (2001 онд) байв.Голландын далайчин В.Янц 1605 онд Австрали тивийг анх нээсэн бөгөөд түүний дараа 1642 онд А.Тасман ирсэн байна. Бүр 1770 онд Ж.Куко гэгч “хоёр дахь удаа” нээсний дараа англичууд өөрийн эзэмшилд авсан байна. Англичууд анхандаа Австрали тивийг эрүүгийн гэмт хэрэгтнүүд, засгийн газарт харш элементүүд, газраасаа хөөгдсөн тариачид, ирландын хувьсгалчдыг цөлдөг нутаг болгож байв. Австрали тивд алтны орд газар нээгдсэний дараа нүүдэллэн ирэгсэд эрс ихэссэн гэдэг.1931 онд Австрали улс бүрэн тусгаар тогтносон улс болжээ. Австрали улсын төрийн тэргүүн нь Их Британы хатан хаан бөгөөд Австралийн засгийн газар томилсон амбан захирагч хатан хааныг төлөөлдөг ажээ. Засгийн газрыг ерөнхий сайд тэргүүлнэ. Хууль тогтоох байгууллага нь хоёр танхим бүхий 226 гишүүнтэй парламент юм. Австрали бол өндөр хөгжилтэй үйлдвэр-хөдөө аж ахуйн орон.
Австралийн газрын хэвлий төмрийн хүдэр, чулуун нүүрс, боксит, зэс, тугалга, цайр, байгалийн хий, уран, никел, титан, алт, алмас әрдәнә зэрэг арвин баялаггай. Хөдөлмөр эрхлэгч хүний тоо 2001 онд 9.887.277 байсны 5 хувь нь хөдөө аж ахуйн, 22 хувь нь үйлдвэрлэлийн, 73 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан ба ажилгүйдэл 6.4 хувь байжээ. Улсын төсвийн 1999 оны орлого 97.1 тэрбум, зарлага 95.4 тэрбум доллар, 2001 оны экспорт 62.8 тэрбум, импорт 60.1 тэрбум доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 368.7 тэрбум долларт хүрч нэг хүнд 19.020 доллар ногдох болжээ.
Австрали улсад аялал жуулчлал өндөр хөгжсөн бөгөөд зөвхөн 2001 онд 4.8 сая жуулчин хүлээн авч 7.6 тэрбум долларын орлого олж байжээ. Армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 50.920 хүнтэй байсан ба түүнд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувийг зарцуулжээ. Мөнгөний нэгж нь австрали доллар ($А). 1.93 $А = 1 US$ (2001) Манай улстай 1972.IX. 15-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. |
03/05/2008 at 5:17 AM
Австралийн эдийн засаг, гадаад харилцааны талаар?
03/05/2008 at 1:50 PM
Search, Angilal dotor ni uz dee. Google-dej ch bas bolno. Economics, Foreing Affairs -r majoring hiij baigaa mongol oyutnuudtai taniltsana geed http://gegeen.wordpress.com/zarlal deer ni tavichihgui yu dee.