Visa ба Master карт – ны талаар товчхон
From АНУ-д тавтай морил book (15USD guidetous@yahoo.com )
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1476&Itemid=1
—————-
Бусад мэдээлэл: http://gegeen.wordpress.com/2007/10/24/get-credit-history/
Visa-debit-card vs Visa-credit-card
http://gegeen.wordpress.com/2007/09/04/why-private-lenders/
http://gegeen.wordpress.com/2007/06/25/investment-offer/
http://gegeen.wordpress.com/2007/06/25/express-loans/
http://gegeen.wordpress.com/2007/10/28/credit-card-usage/
—————-
| 2007 оны 11 сарын 20 | |
| Хамгийн их хэрэглэгддэг карт бол Visa ба Master карт байдаг. Эдгээр картууд дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд хэрэглэхэд хамгийн хялбар найдвартай төлбөрийн хэрэгсэл болоод байна. Ихэнх зээлийн картуудын төлбөрийн хугацаа нь 30 хоног байдаг. Жишээ нь таны картны төлбөрийн хугацаа нь сар болгоны 5-аас дараа сарын 4-ний хооронд байдаг гэж бодъё. Та сарын 15-нд картаараа гүйлгээ хийсэн бол энэ зээлээ дараа сарын 4-ний дотор төлөх ёстой. Бүх балансаа төлж чадахгүй бол ядаж минимум балансаа төлөх хэрэгтэй. Балансаа бүгдийг нь тухайн сарын төлбөрийн хугацаанд төлсөн тохиолдолд ямар нэгэн хүү төлдөггүй. Өөрөөр хэлбэл бусдын мөнгийг хүүгүй 30 хүртэл хоногийн хугацаатай хэрэглэж болно гэсэн үг. Энэ нь зөвхөн зээлийн картаараа худалдаа наймаа хийсэн үед үйлчлэх ба бэлэн мөнгө авсан үед мөнгөний дүнгээсээ хамаарч тодорхой хувь төлдөг. Тийм учираас зээлийн картнаас аль болох бэлэн мөнгө авахгүй байх, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөхийг хичээх хэрэгтэй.“Америкад тавьтай морил” номын хэсгээсАмерикад амьдрахад хэрэгтэй бүх мэдээллийг агуулсан гарын авлага болох “Америкад тавьтай морил” номонд хүүль ёсны албан статусаа яаж хадгалах, орлогын албан татварын тухай, нийгмийн даатгалын дугаар, зээл зээлийн түүхийн тухай, эрүүл мэнд болон, авто даатгал, жолооны үнэмлэхийн талаар, АНУ-д түгээмэл хэрэглэгддэг визний тухай гэх мэт олон мэдээлэл оржээ. Уг номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доороос үзнэ үү.Мөн энэ номонд ногоон карт авах ямар нөхцөл боломж байдаг талаар, ногоон карттай хүний эрх үүрэг хариуцлага гэх мэт олонд хэрэгтэй мэдээлэлийг багтаажээ. Энэ гарын авлаганд ойр зуур хэрэглэгдэх төрийн байгууллагын утасны дугаар, web хаягууд бас бий.
Энэ номыг авсанаар өөрт хэрэгтэй гарын дор байх шаардлагатай мэдээллүүдийг нэг дороос олж унших боломжтой болно. - АНУ-ын нийтийн номын сан |













