Австралид Төгсөгчид Монголын Нийгэмд
Монголын төрийн байгууллагуудын ажиллагсадаас англи хэлний мэдлэгээ дээд түвшинд хүргэж, Австралийн шилдэг сургуулиудад суралцах шалгуур үзүүлэлтүүдийг давж чадсан, чадварлаг залуусыг Австралийн Засгийн Газрын тэтгэлэгээр хангамж өндөртэйгээр сургаад буцаадаг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ.
Экс-оюутнууд Австралид Төгсөгчидийн Холбоо байгуулж, маш олон үйл ажиллагаа, цуглаан зохион байгуулсаар ирсэн нь бусад холбооныхоныг хүртэл давж гаран олныг гайхшруулахад хүрээд байна. Эдгээр төгсөгчид буцаж хариад албан тушаал ахиж, карьер хөөхөд нь Австралид төгссөн гэсэн үзүүлэлт маш том нөлөө үзүүлж байгаа тухай Монголын яамдуудаар яригдах болсоор удаж байгаа ажээ. About Mozzies
Хэдийгээр Америк, Япон, Англи болон бусад өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн чадварлаг боловсон хүчин нэлээд байдаг боловч Австралид төгсөгчид шиг зохион байгуулалтанд орж чадаагүй, сүлжээ үүсгэж томрох талаар бага анхаарсанаас Австралид төгсөгч бусад албан тушаалтнуудаасаа илүү давуу тал үүсгэж чадахгүй байгаа юм байна.
Австралид төгсөгчидөөс одоогоор төрийн байгууллагууд, яамдуудад том албан тушаал хашиж буй хүмүүс олон байдаг ба энэ холбооны тэргүүнээр УИХ-н гишүүн, Гадаад хэргийн сайд Н. Энхболд гуай ажиллаж байгаа ажээ. Завхан аймгийн уугуул Н. Энхболд гуай нь Австрали Улсын Сиднейн Их Сургуулийн төгсөгч бөгөөд Монголд байгаа Австралид Төгсөгчидийн Холбооны анхны гишүүд болон эхний үеийн төгсөгчид холбооныхоо шугамаар маш сайн ажилладаг, идэвхтэй үйл ажиллагаа явуулцгаадаг гэнэ. Н. Энхболдын товч намтар
Одоогийн Сангийн яамны тєрийн нарийн бичгийн дарга Ч.Хvрэлбаатар нь мөн Австралид Төгсөгчидийн дотроос амжилттай яваа хүний нэг бөгөөд Австрали Монголын уул уурхайн салбарынхантай гэрээ хэлэлцээр хийхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг хүн юм байна.
Ч.Хvрэлбаатарын тухай
Австралийн Үндэсний Их Сургуулийн төгсөгч Санхүүгийн зохицуулах хорооны дарга байсан Д.Бадраа агсаны тухай болон түүний ах, Австрали улсад сурч төгссөн Үйлдвэр, худалдааны яамны газрын дарга Д.Зоригтын тухай зарим эх сурвалжаас – AU Graduate D.Zorigt | Д.Бадраа агсаны тухай
М-Си-Эс Электроникс ХХК, Дэд захирал (Төслийн удирдлага) – Б. Баярмаа
Австралид төгссөн, ажилд орох сонирхолтой хүмүүсийг ажлын байраар хангах боломжтой бүлэг хүмүүс хүртэл Монголд бий болсон бөгөөд мэргэжилтэй монгол ажиллагсадаар нэлээд дутмаг, маш их эрэлттэй байдаг талаар өгүүлж байгаа ажээ.
Австралид төгсөгчидөөс чадалтай, боломжтой болсон хүмүүс нь жижиг сан байгуулж, өөрсдийн боломжоор, тодорхой мэдэх чиглэлүүдээрээ санхүүжилт хийдэг болсон гэх мэт нааштай өөрчлөлтүүд гарч байгааг энд бас онцлон тэмдэглэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс нь мэдээллийн солилцоо муу, үйл ажиллагааныхаа тайланг тэр бүр нийтэд дэлгээд байдаггүй, олныг хамарч чаддаггүйгээс ард түмэн энэ тухай мэдлэг муутай, дэмжлэг авах бололцоо бага, хувь хүмүүс болон сангуудын өргөжих боломж нөхцөл тэр бүр үүсээд байдаггүй, жижигхэн хүрээнд яригдаад, үйл ажиллагаа нь явагдаад өнгөрдөг бололтой. Энэ тал дээр тусламж дэмжлэг үзүүлж, өргөжих боломжыг нэмэгдүүлэх, нийтийг хамрах, мэдээллийн солилцоог сайжруулах тал дээр анхаарах цаг болжээ. Эдгээр үйл ажиллагаануудын талаар Интернетэд дурьдсан зүйлс одоогоор олдоц муутай байгааг анхаарч үзэх хэрэгтэй болов уу.
Цаашид Австралид суралцахаар ирэгсэдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй нааштай өөрчлөлтүүд илт мэдрэгдэхүйц болоод буй бөгөөд үүнд тэтгэлэгт хамрагдагсадаас гадна, хувиараа суралцагсад болон мэдээлэл муутай байсан өөр улсад сурч, ажиллаж буй монголчуудын дотор Австрали улсыг сонирхогчидын тоо эрс өсөөд байгаа юм байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч буй өнөөгийн Монгол залуусын хувьд Австрали улсын талаарх мэдээлэл эх хэл дээр нь олдоц муутай байдаг ба Австралийн элчингээс нийтэд зориулж гаргадаг материалууд нь бидний цөөн Монголчуудад зөвхөн англи хэлээр л олдох боломжтой байдгаас харь хэл дээрх мэдээллийн илүүдэл болон эх хэл дээрх мэдээллийн дутагдалаас үүдсэн бэрхшээлүүд одоо ч өргөн тохиолдсоор байгаа юм байна. Энэ тал дээр анхаарч ажиллагсад одоогоор тооны хувьд цөөн байгаа тал бий боловч зарим нэг нааштай өөрчлөлтүүд гарч, амьдралд хэрэгжиж эхэлсэнийг цохон тэмдэглэвэл зохино.














26/02/2008 at 7:15 PM
sain bna? minii bie australia-d ulsad master-aa hamgaalah ermelzel mash ondor bgaa bilee, tiimees ali boloh hyamd zardalaar esvel tetgeleg avah bolomj yamar shugamaar iluu bolomjtoi baidag talaar orgon medeelel ogooch gej ta buhnees husej bna, reply-iig mail-eer maani ilgeevel tanid ih bayarlah bolnoo, bayarlalaa
26/02/2008 at 10:20 PM
asuultuudaa jagsaaj bicheed gegeen@gegeen.com, gegeen@yahoo.com -ruu yavuulaarai. medej magadgui humuust ni forward hiinee. bolomjit hemjeegeeree hariult ogohiig hicheeh bolno.
28/02/2008 at 8:25 AM
Австралийн Засгийн Газрын тэтгэлэгээр хангамж эдлэхэд заавал төрийн байгуулагад байх ёстой юу,
Энэ тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй ,тодорхой мэдээллийг өгөөч,
28/02/2008 at 11:46 AM
enuun deer bn. http://gegeen.wordpress.com/2007/10/08/how-to-study-in-au/
gegeen@gegeen.com
27/10/2008 at 5:09 AM
Sain baina uu?
2009-2010 ond australia-d suraltsah nellttei baigaa oyutnii tetgelgiin talaarh medeelel olj ogch tuslaach. Master, Doctorantur, Bachelor ali ni ch baij bolno. Minii mail hayagaar yavuulj bolno oo. btchmg99@yahoo.com
21/11/2008 at 2:52 AM
http://gegeen.wordpress.com/category/scholarship/
http://gegeen.wordpress.com/2008/05/21/au-gov-scholarship-2008/
http://gegeen.wordpress.com/2008/05/26/overseas-edu-help-mn-gov/
16/01/2009 at 6:06 AM
Viagra, Viagra , Thanks For you… Cialis, Cialis , Webmaster – this is a best site Levitra, Levitra , Nice Site. jkhdskjfh8975kjh345kjhdf
29/01/2009 at 5:01 AM
Sain baina uu Tanai holboonii tuhai unshihad saihan bailaa Eeriin holboonii website-aa egne uu Ta buhend amjilt husie