4a-MN Community in AU
November 30, 2007 — gegeenhttp://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/
4-Анх ирэхэд Гадаадад буй Монголчууд. Хойшид ирэгсдэд маань сургамж болгох үүднээс зөвхөн өөрийн нүдээр харахад Австралийн Монголчуудын аж амьдрал ямар байгаа талаар мэдээлэл үлдээв. Зарим Монголчуудад маань надтай тохиолдсон зүйлс заавал тулгараад байх шаардлагагүй нь харин туйлын үнэн болно. Би зөвхөн хувийн ажиглалтаар л энд дүгнэсэн гэдгийг анхаараарай.
Хүн бүр өөрийн чадах, мэдэх зүйлээр багахан ч болов нийгэмдээ хувь нэмэр болж явах нь зүйтэй гэж миний хүндэлж биширч явдаг хүмүүс захидаг байсан. Мэдээж бүх хүнд ивээлээ ижил тэгш хайрлаж чадах бурхан тэнгэр нь биш болохоор би өөр шигээ залууст өөрийнхөө мэдсэн сурсанаас бага ч болов мэдээлж, алдаанаас зайлуулж, Австралид ирээд учраа олж сайхан амьдраад, зорилгодоо хурдан хүрэхэд нь туслах санаа өвөрлөсөн нь зарим насныхан болон над шиг нөхцөл байдалтай залуусын талаарх ойлголт муутай хүмүүст нь хэрэгцээгүй зүйл хийгдэж буй мэт харагдаж болзошгүйг урьдчилан анхааруулъя. Би нийгмийн бүх давхрагыг хамарч ганцхан юмаар нийтийн толгойг угаах хүсэлгүй тул сурч боловсрох хүсэлтэй, Австралийг сонирхогч залуусын армийг сонгож мэдээллээ хүргэж байгаа нь энэ билээ. Таалж, таалахгүй байгаа хүмүүсийн хорсол, баяслын үгсээс маш их юм сурч, мэдэж авч байгаа. Хэрэггүй хараалаас дөжирч сурч байна, хэрэг болчихоор санаануудыг шүүрч сурч байгаадаа одоогоор сэтгэл хангалуун байнаа. Хаана ямар коммунити байна, тэр орон зайгаас миний юу эрэлхийлэх нь бусдад хамаагүй гэж бодож байна. Read the rest of this entry »







Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл, Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль

