From www.mon2aus.com
http://studyinaustralia.gov.au/
More: http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/
Оюутны виз
Student Visa
Австралид 3 сараас дээш суралцах vед заавал оюутны виз авах ёстой. Хэрэв суралцах хугацаа нь 3 сараас бага бол богино хугацааны аялагчийн (tourist) виз авч болно. Оюутны виз авах vндсэн нєхцєл нь Австралийн Засгийн Газарт бvртгэлтэй сургалтын тєвєєс бvтэн цагаар суралцахийг хvлээн зєвшєєрсєн байх юм.
Оюутны визний дэд ангилал
Student Visa Sub-Class
Оюутны виз нь дотроо 7 дэд ангилалтай байдаг. Энэхvv дэд ангилал нь таны суралцах боловсролын салбарыг илтгэдэг.
|
Дэд ангилал |
Боловсролын салбар |
Тайлбар |
|
570 |
ELICOS (English Language Intensive Courses for Overseas Students -Гадаадын Оюутанд Англи Хэлийг Заах Эрчимт Курс ) |
Зєвхєн Англи хэлийг эрчимтэй суралцагсадад олгох виз. Хэрэв та єєр шатны сургуульд суралцахын тулд Англи хэлийг эрчимтэй заалгах хэрэгтэй бол тэр шатны сургуулийнхаа салбарт тохирсон дэд ангилал бvхий оюутны виз авах хэрэгтэй |
|
571 |
Дунд сургуулиуд |
Анхан шатны, дунд ба ахлах шатны сургуулиуд болон оюутан солилцооны програмд хамраагдах сурагчид олгох виз |
|
572 |
Тусгай дунд боловсролын сургалтын тєвvvд |
Автсралийн тусгай мэргэжлийн Certificate I, II, III, IV болон Advanced (Тєгс) зэргийн дипломийн сургалтанд хамрагдах оюутнуудад олгох виз |
|
573 |
Дээд сургуулиуд |
Бакалавр зэрэг, Graduate Certificate, Graduate дипломын сургалтанд хамрагдах оюутнуудад олгох виз |
|
574 |
Магистр ба Доктoрын зэргийн сургалт |
Магистр, Доктoрын зэргийн сургалтанд хамрагдах оюутнуудад олгох виз |
|
575 |
Бусад салбарын сургалт |
Дээр дурдагдаагvй болон Австралийн боловсролын зэрэг олгохгvй сургалтанд хамрагдах оюутануудад олгох виз |
|
576 |
AusAID болон Батлан хамгаалахын тэтгэлэгээр суралцагсад |
Австралийн засгийн газраас олгодог AusAID болон Батлан Хамгаалахын тэтгэлэгээр бvтэн цагаар суралцагсад олгох виз |












